-Таэквондогийн дэлхийн цомын аварга болсонд баяр хүргэе.
-Баярлалаа.
-Энэ удаагийн ДАЦТ-д түлийн төрлөөс гадна өөр ямар төрөлд өрсөлдсөн бэ?
-Энэ удаагийн таэквондогийн дэлхийн цомын тэмцээн 2024 оны арваннэгдүгээр сард Узбекистаны Ташкентад болсон ДАЦТ-д түль болон тулаан гэсэн хоёр төрлөөр өрсөлдсөн.
-Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу, Танай гэр бүлд спортоор хичээллэдэг өөр хүн бий юу?

-Намайг Наранбаатар овогтой Номинжин гэдэг. Одоо 14 настай. Би гурван охинтой айлын дунд охин нь байгаа юм. Дээрээ нэг эгч, доороо нэг дүүтэй.
-Багадаа хэр хөдөлгөөнтэй охин байсан бэ?
-Багадаа их сахилагагүй хүүхэд байсан. Одоо ч гэсэн их хөдөлгөөнтэй хэвээрээ.
-Таэквондогийн спортын ямар зэрэг цолтой тамирчин бэ?
-Таэквондогийн спортын цэнхэр бүс хоёрдугаар зэрэгтэй.
.jpg)
-Одоо аль сургууль, ямар клубийн тамирчин бэ?
-Би одоо СХД-ийн ерөнхий боловсролын 106-р дунд сургуулийн есдүгээр ангид суралцдаг. Олон улсын Таэквондогийн “Мөнх хөх сүлд” клубийн тамирчин.
-Таэквондогоос өмнө өөр спортын төрлөөр хичээллэж байсан уу?
-Бага ангид байх даа 2-3 жилийн хугацаанд гимнастикийн төрлөөр хичээллэсэн. Түүнээс өөр спортын төрлөөр хичээллээгүй байж байгаад таэквондогоор хичээллэж эхэлсэн.

-Олон улсын таэквондогийн спортоор хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?
-Олон улсын таэквондогоор хичээллээд жил найман сар болж байна.
-Таэквондогийн анхны багш нь хэн бэ?
-Надад таэквондогийн анхны “А” үсгийг дасгалжуулагч Д.Аюурзана багш заасан. Одоо хүртэл Д.Ариунзана багшийнхаа клубт хичээллэж байгаа.
.jpg)
-Манай улсад Өмнөд Солонгосын таэквондо, Хойд Солонгос буюу БНАСАУ-ын таэквондо байдаг. Чухам яагаад Хойд Солонгосын “ITF” олон улсын таэквондо сонирхлыг чинь татсан бэ?
-Анх таэквондод бүртгүүлж, хичээллэхдээ олон улсын таэквондогийн клубт орсон юм. Тэр үед Хойд, Өмнөд Солонгосын хоёр таэкводогийн төрөл байдгийг мэддэггүй байсан.
.jpg)
-Энэ жилийн дэлхийн цомын аваргад хэдэн тойрог өрсөлдөв. Ямар, ямар түль буюу хөдөлгөөнт дасгалыг хийж гүйцэтгэн дэлхийн цомын аварга болсон бэ?
-Миний өрсөлдсөн түлийн төрөлд нийт 15 тамирчин өрсөлдсөн. Би өөрийнхөө сонгосон “Joong Gun” түлийг хийж дэлхийн цомын аварга болсон.
- Хамгийн хүнд ширүүн өрсөлдөөнийг ямар улсын тамирчинтай хийв ээ?
-Мэдээж бүх хүүхдүүд мундаг байсан. Тэр дундаас ширүүн өрсөлдөгч гэвэл Узбекистан Улсын тамирчин охин байлаа.

-Олон улсын таэквондогоор өөрийнхөө гаргасан амжилтуудыг танилцуулахгүй юу?
-Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээний тулааны төрөлд оролцож анхны мөнгөн медалийг хүртэж байсан. Түүний дараа “Хос-Аварга” тэмцээнээс тулааны төрөлд мөнгөн медаль авсан. Орхон аймагт зохиогдсон нэрэмжит тэмцээнээс тулаан төрөлд хүрэл медаль, “Эхлэл” клубийн нэрэмжит тэмцээнээс түль, тулааны төрөлд хос алтан медаль хүртсэн.
ОХУ-ын Улаан-Үд хотод болсон олон улсын “Байгаль опен” нээлттэй тэмцээнээс тулааны төрөлд хүрэл медаль авсан. Улсын аварга шалгаруулах тэмцээнээс хувийн тулааны төрөлд алт медаль , багийн тулааны төрөлд алтан медаль хүртсэн. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс түль болон тулааны төрлөөр хос алтан медаль хүртсэн байгаа. Сая дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс түлийн төрөлд алтан медаль, тулааны төрөлд мөнгөн медаль авсан.

-Дараагийн хүсэл, мөрөөдөл, зорилт, зорилго гэвэл юу байна вэ?
-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож медалийн тавцан дээр аавынхаа нэрийг дуудуулах нь миний зорилго.
-Түль, тэмцээний тулаан, зохиомол тулаан хатуу биет хугалах төрлүүдийн аль төрөлд нь илүү дуртай вэ?
-Таэквондогийнхоо бүх төрөлд дуртай. Бүх төрлөөр нь цаашдаа оролцож, өрсөлдөх бодолтой байгаа. Энэхүү сайхан боломжийг ашиглаад “Мөнх хөх сүлд” клубийн багш дасгалжуулагч Д. Аюурзана багшдаа, мөн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнийг ивээн тэтгэсэн “Чингис хаан” группын хамт олонд, тусалж дэмжсэн СХД-ийн 106-р дунд сургуулийн багш болон нийт сурагчдадаа, аав, ээж, ах, дүү нартаа гүн талархал илэрхийлье. Та бүхэндээ маш их баярлалаа. Үргэлж ард минь тусалж, дэмжиж эрч хүчийг мэдрүүлдэг аавдаа дахин дахин баярлалаа гэж хэлмээр байна. Та бүхэндээ хайртай шүү.
| Дэлхийн цомын аварга Н.НОМИНЖИН: Дэлхийн аваргын медалийн тавцанд аавынхаа нэрийг дуудуулах нь миний зорилго |
|
Б.Марал-Эрдэнэ дугуйн дэлхийн аваргын 48 байрт орлоо
2026-09-21 07:58:48
Эмэгтэй баг 4 х100 м-ийн зайд Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-09-21 07:10:00
С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-21 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ. Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрч хүч ихэснэ
2026-09-21 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-21 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна
2026-09-21 06:00:00
Төр, нийгмийн зүтгэлтэн, “Зааг” номын зохиолч Дэндэвийн Тэрбишдагва “Монгол нүүдэл” хэмээх шинэ ном туурвижээ
2026-09-20 16:17:06
ХЭЛ БИЧГИЙН УХААНЫ ДОКТОР С.ЦОМОРЛИГ: “СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН ТУХАЙ
2026-09-20 14:50:17
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрчээ
2026-09-20 13:52:56
Нийгмийн даатгалын улсын байцаагчид эрхээ баталгаажуулж, үнэмлэх, тэмдгээ гардан авчээ
2026-09-20 13:45:25
Томуугийн дэгдэлтээс хамаарч нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн ор дэлгэнэ
2026-09-20 13:21:53
ОХУ-ын Эрхүү хотод зоонозын халдварын асуудлаар эрдэм шинжилгээний хуралд оролцжээ
2026-09-20 11:49:14
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 1.4 га талбай өртөж шатжээ
2026-09-20 11:36:25
Онцгой байдлын алба хаагчид ур чадвар дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-20 11:27:52
Тархины үйл ажиллагааг сайжруулах таван энгийн зөвлөгөө
2026-09-20 10:54:26
Дэлхийн шатрын олимпиадад Монголын баг, Энэтхэгийн багт 3:1-ээр хожигдлоо
2026-09-20 10:31:48
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн дэлхийн цомын аварга болов
2026-09-20 10:16:50
Азийн XX наадмын нээлтийн ёслолын ажиллагаа боллоо
2026-09-20 09:33:19
Хятад Улс “Гравити-1 Y3” зөөгч пуужинг хөвөгч тавцангаас хөөргөв
2026-09-20 09:16:26
“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” төслийн санхүүжилтийг шийдвэрлэнэ
2026-09-20 09:04:55
Монголын хөл бөмбөгийн хөвгүүдийн баг дэлхийн аваргын фестивальд өрсөлдөнө
2026-09-20 08:45:45
“АЙЧИ НАГОЯА-2026" дугуйчид тэмцээнээ эхлүүлнэ
2026-09-20 08:34:40
Азийн наадамд боксчид маргаашаас тулалдаж эхэлнэ
2026-09-20 07:41:53
Ж.ЧОЙЖИЛЖАВ: Д.Сүхбаатар жанжны хөрөгтэй анхны монгол хивсний зургийг би гаргаж байлаа
2026-09-20 07:08:26
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |