-Байлдааны самбо бөхийн дэлхийн хошой аварга болсонд баяр хүргэе.

-Баярлалаа.
-2022 онд дэлхий аварга болж байсан. Хоёр жилийн дараа аваргын алтан медаль дахин авлаа. Баярын сэтгэгдэлээсээ хуваалцахгүй юү?
-Би Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат. Байлдааны самбо бөхөөр 2022 онд анх дэлхий аварга болж байлаа. Түүний дараа бэртэл аваад жил гаруй хугацаанд завсарласан. Энэ жил дахин дэвжээндээ эргэн гарч дэлхийн аварга болсондоо маш их баяртай байгаа, Хүнд бэртэлийг даван туулаад дахин аварга болсон минь шинээр аварга болж байгаа юм шиг мэдрэмжийг төрүүллээ.

- Ямар байгууллага, клубийн тамирчин бэ?
-2019 оноос хойш намайг Ц. Чинзориг захиралтай “Янгир хайрхан” ХХК өдийг хүртэл дэмжин ажиллаж байгаа.

-Танай гэр бүлд спортоор хичээллэдэг хүн бий юу?
-Манайх есөн хүүхэдтэй айл. Хоёр охин, долоон хүүтэй айлын найм дахь хүүхэд нь би байгаа юм. Манайх олон хүүтэй айл болохоор бид хоорондоо барилдаж, ноцолдож өссөн. Хүүхэд байхад аав минь багахан амжилт үзүүлэх үед л тив, дэлхийн аварга хүүтэй болсон мэт л ярьж , намайг урамшуулдаг байлаа. Аавынхаа урмын үгээр мялаалгаж өдий зэрэгт хүрч дэлхийн хошой аварга болж чадлаа.

-Спорт самбо бөхөөр хэдэн жил хичээллэв. Үргэлжлүүлээд жүдо бөхөөр хичээллээд явах сонирхол байсангүй юу?
-Самбо, жүдо бөхөөр 2013-2017 оныг хүртэл хичээллэсэн. Харин 2017 оноос хойш байлдааны самбо бөхөөр хичээллэж , бие хамгаалах урлагт дурлаж яваа. Яг л өөрийнхөө хийх ёстой зүйлээ хийж байгаа мэт хүсэл тэмүүлэл төрдөг болсон. Тэр хүсэл, тэмүүллийн эрч хүчээр бэлтгэлээ хийж дэвжээнд гардаг.

-Барилдахаас илүүтэйгээр тулалдах дуртай юм уу?
-Миний хичээллэж байгаа тулааны спортууд барилдах, тулалдах хоёр чадварыг шаарддаг. Тийм учраас аль нэгийг нь орхигдуулалгүй яваа. Барилдах, тулалдах нь нэг зоосны хоёр тал гэсэн үг. Тийм болохоор хоёуланд нь дуртай.

–Яагаад тулааны спорт, байлдааны самбо бөхийг сонгож хичээллэх болов?
-Хүүхэд байхаасаа л тулааны спортод дуртай байсан. Самбо, жүдо бөхөөр барилддаг байсан болохоор байлдааны самбо бөх надад дөхөм байсан л даа.
-Холимог тулааны тэмцээнд бас тулалдаж байгаа. Холимог тулааны дэлхийн шилдэг холбоонд тулалдах урилга ирж байна уу?
-Холимог тулаанаар нэг том холбооны бүс эзэмшихийг зорьж байгаа. Гэвч бэртэл, гэмтэл санаа зовоогоод байгаа. Холимог тулаанаар аль хүрхээ сайн мэдэхгүй байна.

-Энэ жилийн ДАШТ эхлэхээс 14 хоногийн өмнө бэртэл авсан гэсэн. Бэртэл нь гайгүй юу?
- Тийм ээ, ДАШТ-ээс 14 хоногийн өмнө бэртэл аваад тэмцээнд оролцох эсэхдээ эргэлзэж байлаа. Өвдөгний хажуугийн шөрмөс 20-30 урагдалттай байсан . “Түвшин мед” клиникийн Түвшинбаяр эмч дээр очиж эмчлүүлсэн. Надад эмчилгээ хийхээс гадна, маш сайхан зөвлөгөө өгч, яг л төрсөн ах шиг минь байсан Түвшинбаяр эмчид их баярласан.
-Байлдааны самбо бөхөөр тулалдах, холимог тулаанаар тулалдахын ижил болон ялгаатай онцлог талууд юу байдаг вэ?
-Ялгаа бол олон байгаа. Тулаан гэж үзвэл ижил. Байлдааны самбо дэвжээн дээр таван минут нэг өдөр оролцож байгаа хүмүүсээсээ хамаарч 4-5 тулаан хийдэг. Мэргэжлийн “ММА” буюу холимог тулааны торон дотор таван минутаар гурван үе тулалддаг гэдгээрээ ялгаатай зүйл их бий. “ММА”-ийн холимог тулаанд 2-3 сарын өмнө өрсөлдөгч тодорхой болдог. Тийм болохоор зөвхөн тэр хүний эсрэг тулааны тактик, техникээ зориулан бэлддэг. Харин байлдааны самбо бөхөд нэг өдөрт олон өрсөлдөгчийг дараалан ялж байж аварга болно. Маш богинохон хугацаанд өрсөлдөгчийнхөө эсрэг тактик боловсруулах болдог.
-Тулааны үед хөл, гарын ямар цохилтуудыг гол төлөв хийдэг вэ?
-Бэлтгэл дээр гэрийн даалгавар мэт нэг цохилтыг маш олон давтамжтайгаар давтдаг . Тэр цохилтоор өрсөлдөгчөө хүнд байдалд оруулдаг.
-Холимог тулаанд хэвтээ барилдаан их чухал байдаг. Хэвтээ болон босоо барилдааны ямар мэх, техникийг гол төлөв хийдэг вэ?
-Би 2016 оноос жюү жицүгээр барилдаж эхэлсэн. Одоо бор бүстэй. Миний хэвтээ барилдаан ер нь давгүй сайн болж байгаа гэж боддог .

–Өнгөрсөн жилийн ДАШТ-д өөрт чинь ялагдаж мөнгө, хүрэл медаль хүртсэн тамирчид энэ жил дахиад л мөнгө, хүрэл медаль хүртжээ?
- Энэ жилийн ДАШТ-ээс мөнгөн медаль авсан тамирчинтай хоёр удаа аваргын төлөөх тулааныг хийж ялаад байна . Хүрэл медаль хүртсэн дэлхийн гурван удаагийн аварга тамирчинтай, долоон жилийн дараа даагаа нэхэж тулалдаан хийж ялсандаа баяртай байгаа. Энэ жилийн ДАШТ-ий онцлох тулаан энэ байлаа.

-ДАШТ-ий хамгийн хүнд тулааныг ямар улсын тамирчинтай хийсэн бэ?
-Хамгийн хүнд тулааныг дэлхийн аварга Оросын тамирчинтай хийсэн. Надаас өндөр аль ч байрлалд барилдах чадвартай, гарын цохилт сайтай тулаан ч байлаа.

–Тулааны спортоор гаргасан амжилтуудаасаа сонирхуулахгүй юу?
-Байлдааны самбо бөхийн ДАШТ-ээс 2022 онд алт, 2024 онд алт, 2017 онд ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан. 2017 оны Азийн наадмын хүрэл медальтай. 2019 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, Ази тивийн аварга болсон. Байлдааны самбо бөхийн Монгол улсын таван удаагийн аварга. Харин жюү жицүгээр 2019 онд дэлхийн тулааны наадмаас хүрэл медаль хүртэж байлаа. ОХУ-ын “Baikal cup-2019” олон улсын тэмцээнээс мөнгө, “Seoul pro-2019” олон улсын тэмцээнээс алт, “UB pro” олон улсын тэмцээнээс 2018, 2019 онд алтан медаль авч байсан. Жюү жицүгийн УАШТ-ий таван удаагийн аварга. “No Gi” төрлийн УАШТ-ий хоёр удаагийн аварга болж байв. “MMA”-ийн дээд амжилт 4-1 байгаа. Гардан тулааны Монгол туургатны аварга болж байсан.
| ДЭЛХИЙН АВАРГА Г.БАЯНДҮҮРЭН: Хүнд бэртлийг даван туулаад дэлхийн хошой аварга болсондоо баяртай байна |
|
ТҮҮНИЙ ДҮРҮҮД ИНЭЭМСЭГЛЭНЭ…
2026-05-20 08:14:38
Элчин сайд Н.Энхтайван Унгар Улсын “OIF”-ын Гөмбөш Шандортой уулзав
2026-05-20 07:58:17
2026-05-20 07:20:00
МҮОХ Азийн таеквондо-гийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзав
2026-05-20 07:10:00
ДАРААГИЙН ХОТЫН ДАРГЫН ХҮЛЭЭГДЭЖ БУЙ АЖЛУУД
2026-05-20 07:00:00
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ НОЁНЫ СЭНТИЙД ТҮР ТУХАЛЖ БУЙ Б.МӨНХБАТ ГЭЖ ХЭН БЭ
2026-05-20 07:00:00
Г.ЭРДЭНЭБОЛД: “ЦАРЦАА НАМЖИЛ” ЖҮЖГЭЭР ХҮҮХЭД БАГАЧУУДАД ТУУШТАЙ, ЗОРИГТОЙ БАЙХЫГ ҮЛГЭРЛЭНЭ
2026-05-20 07:00:00
А.БИЧИГМАА: Аав минь намайг бөх болгох гэж илүү их хүсдэг байсан
2026-05-20 07:00:00
С.ОДОНТУЯАГИЙН БРЭНДИЙН ХУВЦСЫГ КОМИССЫН БАРАА БОЛГОСОН ХОТЫН ГААЛИЙН ОРЛОГЧ О.ЦОГТБААТАР НАРЫН ЯЛ АВСАН ХЭРГИЙН ҮНЭН
2026-05-20 07:00:00
АТГ: Эрүүгийн 983 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
2026-05-19 17:38:49
2026 оны хөл бөмбөгийн ДАШТ-ийн хамгийн оргил мөчүүдийг “Super Lite” танд мэдрүүлнэ
2026-05-19 16:15:41
Кураш бөхийн УАШТ-д “Тэргүүн хүчтэн” дэвжээ тэргүүлэв
2026-05-19 15:55:29
Нийслэлийн боловсролын салбар цахим гэрээний шилжилт хийж хоёр сая хуудас цаас хэмнэжээ
2026-05-19 14:00:25
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх такси үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
2026-05-19 13:30:34
ЦЕГ: Хог ачиж байхдаа гавлын яс олдохоор нь машиныхаа ард зүүсэн гэх байдал тогтоогдсон
2026-05-19 13:24:13
Б.МӨНХБАТ: Туулын хурдны замтай холбоотой асуудалд шийдэл гаргана
2026-05-19 12:50:14
С.Янжиндулам таеквондо-гийн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-05-19 12:07:02
ХОТЫН ДАРГАД ЯРИГДАЖ БУЙ Б.ПҮРЭВДАГВА ГЭЖ ХЭН БЭ
2026-05-19 12:02:40
ЗУРГААН НАСТАЙ ХҮҮГЭЭ БАТСҮМБЭРИЙН ДАВААН ДЭЭРЭЭС АЛДАЖ, 60 ЖИЛ ХАЙСАН ААВ, ЭЭЖИЙН ГУНИГТ ТҮҮХ
2026-05-19 10:43:04
2026-05-19 09:25:50
2026-05-19 08:53:20
2026-05-19 08:35:19
Чех Улс хүүхдэд олгох эцэг, эхийн тэтгэмжийг нэмэгдүүлэв
2026-05-19 08:23:38
Оттава дахь Монгол хүүхдүүд “ГРУВИ ЮРТС” танилцах аялал хийв
2026-05-19 07:52:24
2026-05-19 07:35:00
2026-05-19 07:30:00
Монгол Улсад Азийн таеквондо-гийн холбооны чуулган боллоо
2026-05-19 07:20:00
МҮОХ-ныхон Япон Улсын Элчин сайдтай уулзалт хийв
2026-05-19 07:10:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-05-19 07:00:00
МАН-ЫНХАН ЭРХ МЭДЛИЙН БЯЛУУГАА ХУВААЖ ДУУСААД, БҮХ ХУЛГАЙЧАА "ӨРШӨӨНӨ ДӨӨ"
2026-05-19 07:00:00
2026-05-19 07:00:00
НИТХ-ЫН ДАРГА Д.ИХБАЯРЫН ҮЕЭЛ НИЙСЛЭЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД ТОЛГОЙ ЦОХИЖ БАЙНА
2026-05-19 07:00:00
ҮХСЭН ХҮН ҮГ ХЭЛДЭГГҮЙ
2026-05-19 07:00:00
ТАЙЗНАА “ХАЙРЫГ ХАЙРЛА”, ДЭЛГЭЦНЭЭ “ГАРЫН ТАВАН ХУРУУ” ТЭРГҮҮТЭЙ ҮЗЭГЧДИЙН СЭТГЭЛД ХОНОГШСОН БҮТЭЭЛИЙН ЭЗЭН БАЙЛАА, ТЭР
2026-05-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |