–Жюү жицүгийн бүсний ангилалтай ДАШТ-ий залуучуудын саарал бүсний 63 кг-ын жинд алтан медаль хүртэж дэлхийн аварга болсонд баяр хүргэе.
-Баярлалаа.
–Энэ удаагийн ДАШТ-д хэдэн төрөлд өрсөлдсөн бэ?
-Энэ удаагийн ДАШТ-ий “Ne Waza” төрөлд өрсөлдсөн байгаа.

–Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу?
- Намайг Ариунтөр овогтой Хонгорзул гэдэг. Энэ жил 15 нас хүрсэн. Би “BB Jiu jitsu academy”-ийн тамирчин.
-Хэдэн онд хаана, ямар аймгийн ямар суманд төрсөн бэ?
- Би 2009 оны аравдугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод мэндэлсэн. Улаанбаатар хотдоо өссөн.

-Спортын ямар зэрэг цолтой тамирчин бэ?
-Манай жюү жицүгийн спортод улсын болон олон улсын зэрэг цол гэж байдаггүй. Харин бүсний ангиллын зэргээр нь тамирчдын ур чадвар, зиндаа нь тодорхойлогддог.

–Одоо аль сургууль, ямар клубийн тамирчин бэ?
-Би ерөнхий боловсролыг 93-р дунд сургуульд сурдаг. Одоо Монголын анхны эмэгтэй хар бүстэн Б.Буяндэлгэр дасгалжуулагч, туслах багш О.Мөнх-Үйлс, М.Лянхуа багш нарын удирдлага дор “ББ Жюү жицү академи”-д хичээллэж байгаа.

-Жюү жицүгээс өмнө ямар спортоор хичээллэж байв?
-Жюү жицүгээс өмнө сагс бөмбөг, волейболын спортоор нэг хэсэг хугацаанд хичээллэж байсан.
-Жюү жицүгийн спортоор хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?
-Жюү жицүгийн спортоор ес дэх сардаа хичээллэж байна.

–Энэ жилийн дэлхийн аваргад хэдэн тойрог барилдав?
-Энэ жилийн ДАШТ-д саарал бүсний 63 кг-ын жинд гурван тойрог барилдсан байгаа. Эхний барилдаан дээрээ Арабын Нэгдсэн Эмират Улсын тамирчинтай. Хоёрдугаар тойргийн барилдаанд Саудын Арабын тамирчинтай таарсан. Гурав дугаар тойргийн барилдаанд Америкийн Нэгдсэн Улсын тамирчин охинтой барилдсан.
-Хамгийн хүнд ширүүн өрсөлдөөнийг ямар улсын тамирчинтай хийв ээ?
-Хамгийн ширүүн өрсөлдөөнийг финалд АНУ-ын тамирчин охинтой хийсэн. Тэр охин техник сайтай, нягт барилдаж байсан. Тийм учраас түүнийг ялахад амаргүй байв. АНУ-ын охинтой хамгийн ширүүн өрсөлдөгч гэж бодож байна.

–Жюү жицүгээр өөрийнхөө гаргасан амжилтуудыг танилцуулахгүй юу?
-Одоогоор “Beijing National jiu jitsu” тэмцээнээс алт, “Magic cup 2024” тэмцээнээс алт. Дорноговь “Regional” тэмцээнээс алтан медаль авсан байгаа. Мөн “ Erlian regional” тэмцээнээс алт. Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл, “UB international” тэмцээнээс хүрэл, “Grand slam “xian tour” тэмцээнээс алт, бүсний ангилалтай дэлхийн аврага шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн амжилтуудыг гаргаад байна.
–Дараагийн хүсэл, мөрөөдөл, зорилт, зорилго гэвэл юу байна вэ?
-Ирэх оны хоёрдугаар сард болох бүсний ангилалгүй Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцох зорилго тавьсан байгаа. Үүнээс гадна энэ спортоороо тууштай явахыг эрмэлзэж байна. Надаас ярилцлага авсан танд баярлалаа.
| А.ХОНГОРЗУЛ: Дэлхийн аваргын “Ne Waza” төрөлд өрсөлдөж, аварга боллоо |
|
Б.Марал-Эрдэнэ дугуйн дэлхийн аваргын 48 байрт орлоо
2026-09-21 07:58:48
Эмэгтэй баг 4 х100 м-ийн зайд Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-09-21 07:10:00
С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-21 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ. Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрч хүч ихэснэ
2026-09-21 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-21 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна
2026-09-21 06:00:00
Төр, нийгмийн зүтгэлтэн, “Зааг” номын зохиолч Дэндэвийн Тэрбишдагва “Монгол нүүдэл” хэмээх шинэ ном туурвижээ
2026-09-20 16:17:06
ХЭЛ БИЧГИЙН УХААНЫ ДОКТОР С.ЦОМОРЛИГ: “СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН ТУХАЙ
2026-09-20 14:50:17
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрчээ
2026-09-20 13:52:56
Нийгмийн даатгалын улсын байцаагчид эрхээ баталгаажуулж, үнэмлэх, тэмдгээ гардан авчээ
2026-09-20 13:45:25
Томуугийн дэгдэлтээс хамаарч нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн ор дэлгэнэ
2026-09-20 13:21:53
ОХУ-ын Эрхүү хотод зоонозын халдварын асуудлаар эрдэм шинжилгээний хуралд оролцжээ
2026-09-20 11:49:14
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 1.4 га талбай өртөж шатжээ
2026-09-20 11:36:25
Онцгой байдлын алба хаагчид ур чадвар дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-20 11:27:52
Тархины үйл ажиллагааг сайжруулах таван энгийн зөвлөгөө
2026-09-20 10:54:26
Дэлхийн шатрын олимпиадад Монголын баг, Энэтхэгийн багт 3:1-ээр хожигдлоо
2026-09-20 10:31:48
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн дэлхийн цомын аварга болов
2026-09-20 10:16:50
Азийн XX наадмын нээлтийн ёслолын ажиллагаа боллоо
2026-09-20 09:33:19
Хятад Улс “Гравити-1 Y3” зөөгч пуужинг хөвөгч тавцангаас хөөргөв
2026-09-20 09:16:26
“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” төслийн санхүүжилтийг шийдвэрлэнэ
2026-09-20 09:04:55
Монголын хөл бөмбөгийн хөвгүүдийн баг дэлхийн аваргын фестивальд өрсөлдөнө
2026-09-20 08:45:45
“АЙЧИ НАГОЯА-2026" дугуйчид тэмцээнээ эхлүүлнэ
2026-09-20 08:34:40
Азийн наадамд боксчид маргаашаас тулалдаж эхэлнэ
2026-09-20 07:41:53
Ж.ЧОЙЖИЛЖАВ: Д.Сүхбаатар жанжны хөрөгтэй анхны монгол хивсний зургийг би гаргаж байлаа
2026-09-20 07:08:26
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |