АНУ-д Лас Вегас хотноо жүдо бөхийн “Гранд мастерс” буюу ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 4-7-ны өдрүүдэд болов. Энэ удаагийн ДАШТ-ий дөрөв дэх өдөр буюу сүүлийн өдөр эрэгтэйчүүдийнн “М-2”, эмэгтэйчүүдийн “F-1”, “F-9” хүртлэх, ангиллын тамирчид өрсөлдсөн байна. Эрэгтэйчүүдийн “M-2” буюу 35-39 насны 73 кг-ын жинд өрсөлдсөн Орхон аймаг Эрдэнэт хот “Хангарьд” клубийн тамирчин Д.Алтансүх алтан медаль хүртлээ.

ОУХМ Д.Алтансүх Увс аймгийн Малчин сумын уугуул. Улаангом хотод төрсөн. Түүнийг дунд нэгдүгээр анги төгсдөг жилийн зун тэднийх 1997 онд Эрдэнэт хотод ирсэн байдаг. 2000 онд Бат-Орших багшийн секцэнд орж жүдо бөхөөр хичээллэж эхэлсэн. Жүдо бөхийн Ази тивийн аварга, самбо бөхийн дэлхийн аварга, ОУХМ Довдонгийн Алтансүх 2019 оноос хойш Орхон аймгийн Эрдэнэт хотын “Хангарьд” спорт хороонд жүдо бөхийн дасгалжуулагчаар ажиллаж байгаа.

Тэрбээр жүдо бөхийн карьертаа 138 барилдаан хийж 90 ялж, 48 удаа хожигдол амссан манай улсын 66 кг-ын жингийн шилдэг жүдочдын нэгэн байлаа. Энэ маш том үзүүлэлт түүнийг хэр шилдэг жүдочин байсан бэ гэдгийг илтгэнэ. Олон улсын жүдо бөхийн холбооны /IJF/ цуврал тэмцээнүүд болох их дуулга, гран при ангиллын тэмцээнүүдээс нэг алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль тус тус хүртэж байв.

ОУЖБХ “IJF”-ийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс нэг алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн. Харин “IJF”-ийн цуврал гран при тэмцээнээс нэг алт, хоёр мөнгө, зургаан хүрэл медальтай. Парис, Токио, Тюмений гранд слам тэмцээнээс хүрэл медаль авч байлаа. 2018 онд Гуанжоугийн “World masters” тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. 2016 онд Узбекистан Ташкент хотод болсон жүдо бөхийн ААШТ-д түрүүлж Ази тивийн аварга болсон. Тус Азийн аварга манай монголын баг маш амжилттай оролцож Н.Түвшинбаяр, Д.Сумъяа, Н.Дагвасүрэн, Д.Алтансүх дөрөв Ази тивийн аварга болж байв.
.jpg)
Өмнөд Солонгост болсон самбо бөхийн 2019 оны насанд хүрэгчдийн ДАШТ-д анх удаа оролцож, эрэгтэйчүүдийн 68 кг-ын жинд алтан медаль хүртэж, дэлхийн аварга болсон. ДАШТ-ий эхний тойрогт Саудын Арабын бөхийг, хоёрдугаар тойрогт Английн бөхийг, гуравдугаар тойрогт Украины бөхийг ялсан.
(1).jpg)
Зооны аваргын төлөөх барилдаанд ОХУ-ын хүчтэй өрсөлдөгчийг 4:1-ээр хожиж, алтан медалийн төлөөх барилдаанд Гүржийн бөхөөс унаж шидэх мэхээр дөрвөн оноо авч дэлхийн аваргын алтан медалийг хүртэж байлаа. Тэгвэл харин энэ удаа жүдо бөхийн “Гранд мастерс”-ын ДАШТ-д анх удаа оролцож дэлхийн аварга болоод байна.
| ЖҮДО БӨХИЙН “МАСТЕРС”-ЫН ДЭЛХИЙН АВАРГА Д.АЛТАНСҮХ |
|
Б.Марал-Эрдэнэ дугуйн дэлхийн аваргын 48 байрт орлоо
2026-09-21 07:58:48
Эмэгтэй баг 4 х100 м-ийн зайд Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-09-21 07:10:00
С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-21 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ. Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрч хүч ихэснэ
2026-09-21 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-21 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна
2026-09-21 06:00:00
Төр, нийгмийн зүтгэлтэн, “Зааг” номын зохиолч Дэндэвийн Тэрбишдагва “Монгол нүүдэл” хэмээх шинэ ном туурвижээ
2026-09-20 16:17:06
ХЭЛ БИЧГИЙН УХААНЫ ДОКТОР С.ЦОМОРЛИГ: “СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН ТУХАЙ
2026-09-20 14:50:17
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрчээ
2026-09-20 13:52:56
Нийгмийн даатгалын улсын байцаагчид эрхээ баталгаажуулж, үнэмлэх, тэмдгээ гардан авчээ
2026-09-20 13:45:25
Томуугийн дэгдэлтээс хамаарч нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн ор дэлгэнэ
2026-09-20 13:21:53
ОХУ-ын Эрхүү хотод зоонозын халдварын асуудлаар эрдэм шинжилгээний хуралд оролцжээ
2026-09-20 11:49:14
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 1.4 га талбай өртөж шатжээ
2026-09-20 11:36:25
Онцгой байдлын алба хаагчид ур чадвар дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-20 11:27:52
Тархины үйл ажиллагааг сайжруулах таван энгийн зөвлөгөө
2026-09-20 10:54:26
Дэлхийн шатрын олимпиадад Монголын баг, Энэтхэгийн багт 3:1-ээр хожигдлоо
2026-09-20 10:31:48
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн дэлхийн цомын аварга болов
2026-09-20 10:16:50
Азийн XX наадмын нээлтийн ёслолын ажиллагаа боллоо
2026-09-20 09:33:19
Хятад Улс “Гравити-1 Y3” зөөгч пуужинг хөвөгч тавцангаас хөөргөв
2026-09-20 09:16:26
“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” төслийн санхүүжилтийг шийдвэрлэнэ
2026-09-20 09:04:55
Монголын хөл бөмбөгийн хөвгүүдийн баг дэлхийн аваргын фестивальд өрсөлдөнө
2026-09-20 08:45:45
“АЙЧИ НАГОЯА-2026" дугуйчид тэмцээнээ эхлүүлнэ
2026-09-20 08:34:40
Азийн наадамд боксчид маргаашаас тулалдаж эхэлнэ
2026-09-20 07:41:53
Ж.ЧОЙЖИЛЖАВ: Д.Сүхбаатар жанжны хөрөгтэй анхны монгол хивсний зургийг би гаргаж байлаа
2026-09-20 07:08:26
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |