АНУ-д Лас Вегас хотноо жүдо бөхийн “Гранд мастерс” буюу ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 4-7-ны өдрүүдэд болов. Энэхүү тэмцээний дөрөв дэх өдөр буюу сүүлийн өдөр эрэгтэйчүүдийнн “М-2”, эмэгтэйчүүдийн “F-1”, “F-9” хүртлэх, ангиллын тамирчид өрсөлдсөн байна. Эмэгтэйчүүдийн “F-4” буюу 45-49 насны +78 кг жинд өрсөлдсөн зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин, Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч МУГТ Д.Цэрэрханд алтан медаль хүртэж “Мастерс”-ын дэлхийн аварга боллоо.
.jpg)
Монгол Улсын гавьяат тамирчин,самбо бөхийн дэлхийн хошой аварга, Доржготовын Цэрэнханд 1977 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд суманд төрсөн. Гавьяат Д.Цэрэнханд “Бээжин-2008” олимпын наадмын тавдугаар байр, ДАШТ-ий долдугаар байр, жүдо бөхийн багийн дэлхийн аваргын мөнгө, самбо бөхийн дэлхийн хошой аварга тамирчин билээ. “Доха 2006” Азийн наадмын +78 кг-ын жинд мөнгөн медаль, үнэмлэхүй жинд мөнгөн медаль хүртсэн. “Гуаньжоу-2010” Азийн наадмаас хүрэл медаль хүртэж байв. Мөн “Чежү-2003” Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл, “Абу Даби-2011” Ази тивийн аваргаас хүрэл, “Бусан-1997” Зүүн Азийн наадмаас хүрэл, Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс 2006 онд мөнгөн медаль хүртэж байлаа. Жүдо бөхийн УАШТ-ээс 15 алтан медаль хүртэж байсан манай улсын эмэгтэй хүнд жингийн шилдэг тамирчдын нэг юм.
.jpg)
Тэрбээр Монгол Улсад жүдо, самбо бөхийг үндэслэгч, жүдо, самбо бөхийн анхны шигшээ багуудын дасгалжуулагч, Монгол Улсын гавъяат дасгалжуулагч Ч. Машбат багшийн ууган шавь юм. 1996-1997 он буюу нийгмийн шилжилтийн хүнд хэцүү он цагийн хэлхээсэнд эмэгтэй олон жүдоч спортоо орхиж хувийн амьдралаа хөөсөн ч тухайн үед Ч.Машбат багшийн анхны шавь нар л бэлтгэлийн зааландаа үлдэж байсан гэдэг.
.jpg)
Д.Цэрэнханд гавьяат "Монгол охид" клуб, "Аварга" дээд сургууль, "Алдар" спорт хороогоор овоглож явсан. Жүдо бөхийн ялангуяа эмэгтэйчүүдийн амжилтын талаар дурдахад түүнгүйгээр төсөөлөхөд бэрх. Монголын эмэгтэй жүдо бөхийн анхны тамирчдын нэг, их спортын дэвжээнээ 26 жил хүч, бяр, ухаанаа зориулсан.” Бээжин-2008” олимпын хүрэл медалийн төлөө олимп, дэлхийн аварга Кубын алдарт жүдочин И.Ортизтой барилдаж, шагналт V байр шалгарч байлаа.
(1).jpg)
Тэрбээр 2011 оны Парисын дэлхийн аваргын дараа их спортоосоо хөндийрсөн ч 2015 оны улсын аваргын татамид эргэн ирж, 38 насандаа түрүүлж Монгол Улсын аварга цолыг дахин нэг баталж байсан билээ. Харин зодог тайлсны дараа зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо, ҮШБ-ийн дасгалжуулагчаар ажиллаж, өөрийн залгамж халаа болсон эмэгтэй хүнд жингийн тамирчдыг амжилттай бэлтгэн гаргасан юм.
| ГАВЬЯАТ Д.ЦЭРЭНХАНД ЖҮДОГИЙН “ГРАНД МАСТЕРС”-ИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО |
|
Б.Марал-Эрдэнэ дугуйн дэлхийн аваргын 48 байрт орлоо
2026-09-21 07:58:48
Эмэгтэй баг 4 х100 м-ийн зайд Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-09-21 07:10:00
С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-21 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ. Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрч хүч ихэснэ
2026-09-21 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-21 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна
2026-09-21 06:00:00
Төр, нийгмийн зүтгэлтэн, “Зааг” номын зохиолч Дэндэвийн Тэрбишдагва “Монгол нүүдэл” хэмээх шинэ ном туурвижээ
2026-09-20 16:17:06
ХЭЛ БИЧГИЙН УХААНЫ ДОКТОР С.ЦОМОРЛИГ: “СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН ТУХАЙ
2026-09-20 14:50:17
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрчээ
2026-09-20 13:52:56
Нийгмийн даатгалын улсын байцаагчид эрхээ баталгаажуулж, үнэмлэх, тэмдгээ гардан авчээ
2026-09-20 13:45:25
Томуугийн дэгдэлтээс хамаарч нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн ор дэлгэнэ
2026-09-20 13:21:53
ОХУ-ын Эрхүү хотод зоонозын халдварын асуудлаар эрдэм шинжилгээний хуралд оролцжээ
2026-09-20 11:49:14
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 1.4 га талбай өртөж шатжээ
2026-09-20 11:36:25
Онцгой байдлын алба хаагчид ур чадвар дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-20 11:27:52
Тархины үйл ажиллагааг сайжруулах таван энгийн зөвлөгөө
2026-09-20 10:54:26
Дэлхийн шатрын олимпиадад Монголын баг, Энэтхэгийн багт 3:1-ээр хожигдлоо
2026-09-20 10:31:48
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн дэлхийн цомын аварга болов
2026-09-20 10:16:50
Азийн XX наадмын нээлтийн ёслолын ажиллагаа боллоо
2026-09-20 09:33:19
Хятад Улс “Гравити-1 Y3” зөөгч пуужинг хөвөгч тавцангаас хөөргөв
2026-09-20 09:16:26
“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” төслийн санхүүжилтийг шийдвэрлэнэ
2026-09-20 09:04:55
Монголын хөл бөмбөгийн хөвгүүдийн баг дэлхийн аваргын фестивальд өрсөлдөнө
2026-09-20 08:45:45
“АЙЧИ НАГОЯА-2026" дугуйчид тэмцээнээ эхлүүлнэ
2026-09-20 08:34:40
Азийн наадамд боксчид маргаашаас тулалдаж эхэлнэ
2026-09-20 07:41:53
Ж.ЧОЙЖИЛЖАВ: Д.Сүхбаатар жанжны хөрөгтэй анхны монгол хивсний зургийг би гаргаж байлаа
2026-09-20 07:08:26
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |