-Жүдо бөхийн “Мастерс”-ын ДАШТ-ээс алтан медаль хүртэж, дэлхийн аварга болсон баяр хүргэе.

-Маш их баярлалаа.
-Өмнөх жил 2023 онд ДАШТ-ээс мөнгөн, медаль, 2022 онд хүрэл медаль хүртэж байсан бил үү?
- Өмнөх жил 2023 онд жюү жүцүгийн дэлхийн аварга болсон. Харин 2022 онд жүдо бөхийн “Мастерс”-ийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэж байсан.
.jpg)
-“Мастерс”-ийн ДАШТ-ий иж бүрдэл медальтай боллоо. ДАШТ-ээс нийт хэдэн медаль хүртээд байна вэ?
-Жүдо бөх болон жюү жицүгийн мастерсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртээд байгаа.
.jpg)
–Та өөрийгөө танилцуулахгүй юу. Спортын ямар зэрэг цолтой тамирчин бэ?
-Намайг Сономдагвын Чинзориг гэдэг. Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харъяат. Математикийн багш мэргэжилтэй. Жүдо бөхийн ОУХМ цолтой.

–Одоо хаана ямар, ажил төрөл эрхэлж байгаа вэ?
-Одоо “Жаргалан дэвжээ”-ий жүдогийн багш. “Харумафужи” сургуульд жүдогийн багшаар ажиллаж байгаа.
.jpg)
-Жүдо бөхийн спортоор хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ. Таны анхны багш хэн бэ?
-Би бөхийн спортоор 1989 оноос эхлэн хичээллэсэн. Миний бөхийн анхны багш С. Сүхбаатар гэдэг хүн байдаг. Харин 2012 оноос жүдо бөхөөр хичээллэж байгаа. Миний жүдогийн багш гэвэл “Хүч” спорт хорооны ахлах дасгалжуулагч, ОУХМ Ц. Очирбат байгаа юм.
.jpg)
–Энэ жилийн “Мастерс”-ын дэлхийн аваргад хэдэн тойрог барилдав. Хамгийн хүнд ширүүн өрсөлдөөнийг ямар улсын тамирчинтай хийв ээ?
- АНУ-ын Лас Вегас хотод болсон “Мастерс”-ын ДАШТ-д дөрвөн тойрог барилдсан. Зооны аваргын төлөө Францын тамирчинтай бусдаас арай илүү өрсөлдөөнтэй барилдаан хийсэн.
.jpg)
– Энэ олон жил ДАШТ-д тогтмол амжилттай барилдаж байгаа нь үнэхээр гайхамшигтай юм аа. Бэлтгэл, сургуулилалтаа хаана хийдэг вэ?
-Бэлтгэл сургуулилалтаа Монголын жүдо бөхийн шигшээ баг, мөн “Хүч” спорт хороо, “Жаргалан дэвжээ”, “Чампионс” клуб дээр хийдэг.
–Ер нь ахмад тамирчдын тогтмол бэлтгэл сургуулилалт хийх боломж, бололцоо хэр байдаг вэ?
-Ахмад тамирчид өөрсдөө хүсвэл хаана ч бэлтгэл хийж болно.
–Та өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ДАШТ-д барилдаж байв уу?
- Үгүй ээ, жүдо бөхийн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ДАШТ-д огт барилдаж үзээгүй.
-Өөрийнхөө гаргасан амжилтуудыг танилцуулахгүй. Таны шавь нар хэр амжилттай барилдаж байгаа вэ?
-Жүдогийн “Мастерс”-ын дэлхийн аваргын алт, хүрэл, жюү жицүгийн “Мастерс”-ын дэлхийн аваргын алт, Азийн аварга, Монгол Улсын хоёр удаагийн аварга. Самбо бөхийн “Мастерс”-ын улсын аваргад нэлээн хэдэн удаа түрүүлж байсан. Курош бөхийн насанд хүрэгчдийн улсын аваргын хүрэл медальтай. Колухстил бөхийн насанд хүрэгчдийн улсын аваргын мөнгөн медаль хүртэж байсан. 2012 оноос хойш жүдогийн мастерсын тэмцээнүүдээс тасралтгүй медаль хүртээд байгаа. Насанд хүрэгчдийн жүдогийн 66 кг-ын жиндээ ранк, чансаагаар тавдугаар эрэмбэлэгдсэн байгаа. 2022 оны арваннэгдүгээр сард “Жаргалан” дэвжээ байгуулж жүдо бөхийг хүүхдүүдэд зааж байгаа. Шавь нараас 2024 оны улсын аваргаас нэг хүрэл, хотын аваргаас мөнгөн медаль, нэрэмжит тэмцээнүүдээс медалиуд хүртээд байгаа.
| С.ЧИНЗОРИГ: Францын тамирчинтай илүү өрсөлдөөнтэй барилдаан хийсэн |
|
Хойд Солонгосын үзүүлэх тоглолтын баг Дарханд очжээ
2026-08-06 18:26:07
Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлийн үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал болов
2026-08-06 18:15:52
ШАТАХУУНЫ НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, НИЙЛҮҮЛЭЛТИЙН ДОГОЛДЛЫГ АРИЛГАХАД АНХААРЧ БАЙНА
2026-08-06 14:13:35
Монголын волейболын баг, Хонконгийн багийг хожлоо
2026-08-06 14:00:05
2026-08-06 13:47:15
М.Мөнххайр өсвөрийн дэлхийн аваргаас хүрэл медаль авлаа
2026-08-06 13:38:56
Э.Маргад өсвөрийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-06 13:27:31
“Singapore Women series” тэмцээнд манай багт Greece Elizabeth Berg тоглоно
2026-08-06 13:14:57
Азийн аваргыг Хойд Солонгосн баг 13 алтан медальтайгаар тэргүүлж явна
2026-08-06 12:53:48
Монгол Улсын эмэгтэй шигшээ баг өмсгөлөө гардан авлаа
2026-08-06 12:41:14
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан: “Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах хууль” бол шударгаар хөдөлмөрлөж буй иргэдийн хөрөнгийг хураах асуудал биш нийтийн албан тушаалтантай холбоотой хууль
2026-08-06 11:44:27
Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцын 2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-06 11:33:50
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 17-нд эхэлнэ
2026-08-06 11:05:34
"Туул усан цогцолбор" төслийн ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
2026-08-06 10:55:58
Дорноговь аймгийн өвөлжилтийн бэлтгэл 81.2 хувьтай байна
2026-08-06 10:54:04
Т.Ням-Очир: Бие даалтын долоо хоног нийслэл, орон нутагт өөр өөр хугацаанд болно
2026-08-06 10:53:48
Засгийн газар эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүнийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг шинэчлэн баталжээ
2026-08-06 10:31:47
ТАНИЛЦ: Нийслэлд энэ долоо хоногт хаах авто замууд
2026-08-06 10:21:41
КОП17 БАГА ХУРЛЫН БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БУЙ АЛБА ХААГЧДАД ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-08-06 10:18:47
Гэр бүлийн хүчирхийллийн 52 дуудлага бүртгэгджээ
2026-08-06 10:12:34
Таеквондо-гийн Азийн аваргын нээлтийн фото агшин
2026-08-06 07:10:00
2026-08-06 07:05:00
НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч итгэмжлэх захидлаа гардуулав
2026-08-06 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-08-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт 26 хэм дулаан байна
2026-08-06 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |