Грек Улсын Крит аралд жюү жицүгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болсон билээ. ДАШТ-ий “U21” ангиллын “No-Gi” төрлийн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Б.Эгиймаа барилдаж мөнгөн медаль хүртсэн юм. “Ральф Грэйси академи”-ийн тамирчин, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Баяртсайханы Эгиймаатай ярилцлаа.
–Жюү жицүгийн ДАШТ-ий “U21” ангиллын “No-Gi” төрлийн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэнд баяр хүргэе.

-Баярлалаа
-ДАШТ-ээс хос медаль, хүртсэн гэсэн. Өөр ямар төрөлд өрсөлдөж ямар медаль хүртсэн юм бэ?
- Жюү жицүгийн ДАШТ-ий “U21” ангиллын “Ги”-тэй төрөлд хүрэл медаль. Насанд хүрэгчдийн холимог багийн төрөлд монголын баг анхны медаль болох хүрэл медаль хүртсэн.

–Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Баяртсайханы Эгиймаа гэдэг. Жюү жицүгийн “Ральф гресий академи”-ийн тамирчин.

-Хэдэн онд хаана төрсөн бэ?
-Би 2004 онд Увс аймагийн Баруунтуруун суманд төрсөн.
-Баруун аймагт төрсөн хүүхдэд яагаад Эгиймаа гэсэн нэр өгсөн юм бол?
-Би ер нь нэрнийхээ тайлбарыг аав, ээж хоёроос огт асууж байгаагүй юм байна шүү. Манай эгчийг Агиймаа гэдэг. Адилхан, ойролцоо нэр өгөх гээд Эгиймаа гэсэн байх.
3
-Спортын ямар зэрэг цолтой тамирчин бэ?
-Жюү жицүгийн спортын цэнхэр бүсний хоёр дантай. Мөн сагсан бөмбөгийн спортын 1-р зэрэгтэй.

–Одоо аль сургуульд суралцаж байгаа бэ?
-МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн Биеийн тамирын багш арга зүйчийн гуравдугаар дамжааны оюутан . “Ральф гресий монгол академи”-ийн тамирчин, туслах дасгалжуулагч байгаа.

-Жюү жицүгийн спортоор хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?
-Жюү жицүгээр 2021 оны есдүгээр сараас хичээллэж эхэлсэн. Одоо гурав дахь жилдээ жюү жицүгээр хичээллэж байна.

-Жюү жицүгийн анхны багш нь хэн бэ?
- Миний жюү жицүгийн анхны багш гэвэл хар бүстэй, дэлхийн аваргын мөнгөн медальтай Өлзийтогтохийн Эрдэнэбаатар багш байгаа юм.

–Жюү жицүгийн спортын юу нь өөр чинь сонирхлыг татсан бэ?
-Жюү жицүгийн спортоор 6-80 насны ямар ч хүн хичээллэх боломжтой. Хүний уян хатан чанарыг сайжруулдаг спортын төрөл болохоор бэртэл гэмтэл багатай. Надад бол барилдааны техник илүү сонирхолтой санагддаг. Жюү жицүгийн хязгааргүй мэх, техникээс суралцаад явж байгаа. Илүү ихийг суралцах хүсэл тэмүүллийг өдөөж өгдөг сонирхолтой спорт. Мэх, техникийг төгс эзэмшсэн үед өрсөлдөгчөө яг хүүхэлдэй мэт удирдах боломжтой. Ер нь хичээллээд үзвэл их сонирхолтой спортын төрөл байгаа шүү.
–Энэ жилийн дэлхийн аваргад хэдэн тойрог барилдав?
-Насанд хүрэгчдийн ангилалд дөрвөн тойрог, “U21” ангиллын “Ги”-тэй төрөлд гурван тойрог , “Но-Ги” ангилалд гурван тойрог барилдсан.
-Хамгийн хүнд ширүүн өрсөлдөөнийг ямар улсын тамирчинтай хийв ээ?
- ДАШТ-ий “U21” ангиллыг “ Ги”-тэй төрөлд эхний барилдаанаа Казахстан Улсын дэлхийн 11 удаагийн аварга Zhibek kulumbetova гэдэг тамирчинтай хийсэн. Энэ тамирчинтай сүүлд Абу Дабигийн залуучуудын Ази тивийн аваргын зооны аваргын барилдаан дээр таарч нэмэлт цагт хожигдож байсан юм. Сая ДАШТ дээр даралт авч чадалгүй гараа алдсан. Гар бадаарсан ч барьцаа тавихгүй хурдан оноо авах гэж нилээн тэвчсэн. Тэр надаас илүү бяртай болсон нь мэдрэгдсэн. Хэрэв тэр тамирчинг хожсон бол аваргыг ялж аварга болох боломж байсан шүү.
–Жюү жицүгээр өөрийнхөө гаргасан амжилтуудыг танилцуулахгүй юу?
-2024 оны Абу Дабигийн залуучуудын Ази тивийн аваргын хүрэл медаль. 2024 оны Абу Дабигийн “Их дуулга” тэмцээний алтан медальтай. 2024 онд Монголд болсон Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. 2024 оны Грек Улсад болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс нэг мөнгө , хоёр хүрэл медаль хүртсэн байгаа. УАШТ –ий алт, мөнгө, хүрэл медальтай. УАШТ –ий “Но-Ги” төрлийн хоёр мөнгө , хоёр хүрэл хүзртсэн. Олон улсын тэмцээний гурван алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл медальтай. Нэрэмжит тэмцээний таван алт, хоёр мөнгө, гурван хүрэл медальтай. Ер нь Монголын жюү жицү жилдээ 10-15 тэмцээн дотооддоо зохион байгуулдаг.
| Б.ЭГИЙМАА: Жюү жицү суралцах хүсэл тэмүүллийг өдөөж өгдөг сонирхолтой спорт |
|
Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө
2026-04-02 14:37:08
2026-04-02 13:15:20
Спортын менежментийн ирээдүйн мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөр хэрэгжинэ
2026-04-02 13:04:13
"Хувьсал" продакшны уран бүтээлчид арав дахь бүтээлээ нээнэ
2026-04-02 12:25:36
А.АРИУНЗАЯА: Улс төрийн өшөө авалтаа болимоор байна
2026-04-02 11:43:49
Бусдыг заналхийлсэн хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-04-02 11:30:38
П.НАРАНБАЯР: Засаг холбирсон нь МАН-ын хариуцлагагүй байдалтай холбоотой
2026-04-02 11:02:42
Нийтийн албан тушаалтанд хахууль санал болгосон иргэнийг шүүхээс торгох ялаар шийтгэв
2026-04-02 10:14:42
"Аутизмыг таниулах дэлхийн өдөр" тохиож байна
2026-04-02 10:12:12
2026-04-02 09:00:00
ЦОНХООР ХАРСАН ТЭР ЭМЭГТЭЙ ХААЛГА НЭЭГЭЭД ОРООД ИРСЭН…
2026-04-02 08:18:48
Н.УЧРАЛД ЗАГНУУЛЖ, Д.ЭНХТҮВШИНД ЗААМДУУЛСАН ХОТЫН ОРЛОГЧ Т.ДАВААДАЛАЙ ГЭЖ ХЭН БЭ
2026-04-02 07:00:00
Г.ЗАНДАНШАТАРЫГ ОГЦРУУЛААД УЛС ТӨРИЙН ГАЦААНААС ГАРНА ГЭСЭН ЯАСАН БЭ, МАН-ЫНХААН
2026-04-02 07:00:00
СҮҮЛИЙН ЗУРГААН ЗАСГИЙН ГАЗАРТ ДАВХАРДСАН ТООГООР 221 САЙД АЖИЛЛАЖЭЭ
2026-04-02 07:00:00
Э.МӨНХЛЭЙ: “IDOL KIDS INTERNATIONAL FASHION SHOW”-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ, "BEST COSTUME", "2ND RUNNER-UP MODEL"-ООР ШАЛГАРЛАА
2026-04-02 07:00:00
ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН ЗӨӨЛӨН ХҮЧ
2026-04-02 07:00:00
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |