-Миний дүү өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу. Хэдэн настай, аль сургуульд сурдаг вэ?
-Намайг Энхжаргалын Хүслэн гэдэг. Одоо 21 настай . Их засаг Олон улсын их сургуулийн харьяа “Чингис Соосэ” олон улсын харилцааны их сургуульд Аюулгүй байдал, Хууль сахиулах мэргэжлээр суралцдаг. Жүдо бөхийн “Кейко Дожо” клубийн тамирчин.

-Айлын хэд дэх хүүхэд вэ. Гэр бүлээ танилцуулахгүй юу?
-Би айлын том охин. Доороо хоёр дүүтэй. Охин дүү маань Анагаахын шинжлэх ухааны их сургуульд энэ жилээс элсэн орж суралцаж эхэлсэн. Харин бага эрэгтэй дүү маань одоо дунд сургуулийн тавдугаар анги. Аав, ээж хоёр маань хувиараа ажилладаг. Аав маань том машинд их хоббитой. Ер нь бол хоббигоо дагнан ажилладаг. Харин ээж маань ноолуур, сүлжмэл эдлэл хийдэг их уран хүн бий. Манай гэр бүлийнхэн спортоос хол хөндий , спортын талаарх ойлголт, мэдлэг маруухан хүмүүс бий.

-Бага нас нь хаана өнгөрөв?
-Бага нас маань Улаанбаатар хотод л өнгөрсөн дөө . Ихэвчлэн эмээ дээрээ болон нагац ах, эгч нартайгаа өнгөрүүлсэн их гоё дурсамж бий . Цэцэрлэг, болон бага дунд ангиа төгсөх хүртлээ эмээтэйгээ л хамт амьдарч, хамтдаа байдаг байлаа. Аав, ээж хоёр маань их завгүй ажилтай хүмүүс байдаг.
.jpg)
-Багадаа хэр хөдөлгөөнтэй охин байсан бэ?
-Ойр дотны хамаатан садан хүмүүс намайг их хөдөлгөөнтэй, хэрсүү, сэргэлэн охин байсан гэж ярьдаг. Ер нь би их яриасаг, хүнтэй маш хурдан ойлголцож, ярилцаж, өөрийгөө бусдад ойлгуулж чаддаг охин байсан даа. Багадаа гимнастик, бүжгийн дугуйланд явдаг хөдөлгөөнтэй л хүүхэд байлаа.
.jpg)
–Спортын ямар зэрэг цолтой вэ. самбо, жүдо бөхөөр хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?
-Одоогоор жүдо, самбо бөхийн спортын мастер цолтой. Жүдо бөхөөр 12 настайгаасаа хичээллэж эхэлсэн. Түүнээс хойш 8-9 жилийг бөхийн спортод зориулсан байна.

- Яагаад бусад спортоос илүүтэйгээр бөхийн спортыг сонирхон хичээллэх болов?
- Ер нь жүдо бөхөөр сонирхож хичээллээгүй. Хичээлийн дүнгийн төлөө л орсон. Хичээллэж эхэлсэн түүхээ бодохоор инээд хүрээд байдаг юм. Миний анхны багш М.Одонбаяр манай ангид биеийн тамирын хичээл ордог байсан. Дүн гарах болохоор л миний дүн дандаа 80-85-ын хооронд гаргаад байдаг байлаа. Тэгээд сургуулийн зуны амралт эхлэхээс хэд хоногийн өмнө багшаасаа асуулаа. “Би яагаад “А” үнэлгээ авахгүй байгаа юм бэ. Бусад бүх хичээл дээрээ “А” авдаг. Ганцхан биеийн тамир дээр л “B” үнэлгээ аваад байна” гэж жаахан дурамжхан өнгө аястай хэрнээ их зоримог шийдэмгий асуусан юм. Харин багш “Чи ирэх хичээлийн жилийн есдүгээр сараас манай жүдогийн секцэнд явбал дандаа “А “ үнэлгээ авдаг болно шүү” гэж хэлсэн. Тэр үгийг одоо болтол санадаг. Тэгээд гэр бүлийнхэнтэй ярилцаад биеийн тамирын хичээлд “А” үнэлгээ авах зорилготойгоор жүдо бөхөөр хичээллэж эхэлсэн. Хичээллэж үзсэн чинь их сонирхолтой санагдсан. Бэлтгэлийн барилдаан дээр 27 кг-д барилддаг жаахан хүүд хожигддог байв. Түүнд нь их шар хөдөлнө. Ахиж жаахан хүүхдэд хожигдохгүйн тулд их шамдаж бэлтгэл хийдэг болсон.
.jpg)
-Жүдо, самбо бөхийн чухам юу нь чамд илүүтэйгээр таалагдсан бэ?
-Хичээллээд зах цухаас нь дүрэм, журмыг нь ойлгоод тодорхой хэмжээний амжилт гаргаад ирэхээр урам орж, илүү дуртай болсон. Мөн найрсаг хамт олон, жүдо бөхийн өрсөлдөөн их таалагдсан. Тэмцээнд ороод хожигдвол дараа нь хожихын төлөө их бэлддэг байв . Надад ер нь өрсөлдөөнч, хор шартай чанар байдаг. Өрсөлдөгчтэйгөө тэмцэж, өрсөлдөх хожихын амтанд л их орчихсон гэж болно. Миний бодлоор жүдо, самбо бөхөд татагдсан шалтгаан маань энэ л байх.
.jpg)
-Жүдо бөхөөр хичээллэж байхад тань шантарч, мохох үе гарч байсан уу?
-Шантарч ,мохох үе сүүлийн нэг жил үргэлжилж байгаа. Одоо ч гэсэн дотоод сэтгэлтэйгээ зөрчилдөж, тэмцсээр л байна. Өсвөр үе, залуучуудын насанд барилдахад шантрахаасаа илүү хэцүү санагдаж байсан үеүүд бий. Харин одоо болих уу. Ерөөсөө нэг л болж өгөхгүй юм гэсэн бодол сүүлийн нэг жил толгойд эргэлдээд л байх болсон. Гэхдээ бэлтгэлээ үргэлжлүүлэн хийж байгаа.
.jpg)
-Самбо, жүдо бөхөөр хичээллэсэн үеэс хойших томоохон амжилтууддаа сонирхуулахгүй юу?
-Жүдо бөхийн өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хүрэл медальтай. Жүдо бөхийн залуучуудын улсын хоёр удаагийн аварга. Жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аваргаас гурван хүрэл медаль авч байлаа. Залуучуудын Ази тивийн аваргын хүрэл медальтай. Самбо бөхийн өсвөр үеийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн. Самбо бөхийн өсвөр үеийн улсын хоёр удаагийн аварга. Самбо бөхийн залуучуудын улсын хоёр удаагийн аварга байгаа. Насанд хүрэгчдийн улсын аваргын хоёр хүрэл медальтай. Мөн самбо , жүдо бөхийн нэрэмжит, олон хот, олон улсын чанартай тэмцээнээс олон медаль авч байсан.
.jpg)
-Сэтгэлд тань хоногшин үлдсэн хамгийн сайхан барилдааныг хэзээ хийж байв?
-Сэтгэлд хоногшсон барилдаан гэвэл 2020 оны насанд хүрэгчдийн жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийн төлөөх барилдааныг хэлнэ. ОУХМ, өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт Б.Ойдовчимэд эгчтэй хийсэн барилдаан байгаа. Өмнө нь 3-4 удаа Б.Ойдовчимэд эгчид хожигдсон юм. Тэр УАШТ-д заавал хожих ёстой гээд их бэлдэж гарсан. Багштайгаа яаж барилдах тактикийн талаар ярилцсан. Тэгээд санасандаа хүрч Б.Ойдовчимэгд эгчийг хожоод, дэвжээнээс буусан тэр мөч хамгийн сайхан байсан. Сэтгэл амарч, тайвшраад их гоё байв.Би ер нь хожиж, хожигдсон барилдаанаа мартдаггүй. Гэхдээ өөртөө болж байна, сайн байна гэж урам өгөөд байдаггүй ээ. Сэтгэлд хоногшсон ганц барилдаан маань л тэр л байна.
-Өөрийн тань жингийн хамгийн хүчтэй өрсөлдөгч ямар тамирчид байна вэ?
-Би 48 кг-ын жинд барилддаг .Өрсөлдөгч, өрсөлдөөн ихтэй жин. Яг одоогоор дотооддоо бол гавьяат тамирчин, олимпын хүрэл медальт, дэлхийн аварга Б.Баасанхүү болон ОУХМ Г.Наранцэцэг хоёр л гэж хэлнэ. Ер нь манай 48 кг-д сул өрсөлдөгч гэж байхгүй. Бүгд л хүчтэй сайн өрсөлдөгчид. Гэхдээ би тэднийг хожиж, хожигдож байсан учраас хоёр эгчийгээ хамгийн хүчтэй өрсөлдөгч гэж л хэллээ.

-Чөлөөт цагаараа жүдо бөхөөс гадна өөр юу хийх дуртай вэ?
-Чөлөөт цаг гарвал клубийнхээ дүү нартайгаа л өнгөрөөдөг. Өсвөр үеийн тэмцээн их болдог. Тийм учраас жинг нь хасуулах, мэх техник давтуулах гээд гол төлөв өсвөр үеийн тэмцээн дээр л өнгөрдөг. Ер нь би жүдо бөхөөс өөр юу ч хийж чаддаггүй л юм байна шүү. Тэмцээн, уралдаангүй үед чөлөөт цаг гарвал аймшгийн кино үзэх, “ПС” тоглох гээд л өөрийгөө хөгжилтэй байлгах өөр мэдрэмж авах л зүйлс хийдэг дээ . Ярилцлага авсан танай ажлын хамт олонд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье.
| Э.ХҮСЛЭН: Биеийн тамирын хичээлд “А” үнэлгээ авах зорилготойгоор жүдо бөхөөр хичээллэсэн |
|
Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө
2026-04-02 14:37:08
2026-04-02 13:15:20
Спортын менежментийн ирээдүйн мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөр хэрэгжинэ
2026-04-02 13:04:13
"Хувьсал" продакшны уран бүтээлчид арав дахь бүтээлээ нээнэ
2026-04-02 12:25:36
А.АРИУНЗАЯА: Улс төрийн өшөө авалтаа болимоор байна
2026-04-02 11:43:49
Бусдыг заналхийлсэн хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-04-02 11:30:38
П.НАРАНБАЯР: Засаг холбирсон нь МАН-ын хариуцлагагүй байдалтай холбоотой
2026-04-02 11:02:42
Нийтийн албан тушаалтанд хахууль санал болгосон иргэнийг шүүхээс торгох ялаар шийтгэв
2026-04-02 10:14:42
"Аутизмыг таниулах дэлхийн өдөр" тохиож байна
2026-04-02 10:12:12
2026-04-02 09:00:00
ЦОНХООР ХАРСАН ТЭР ЭМЭГТЭЙ ХААЛГА НЭЭГЭЭД ОРООД ИРСЭН…
2026-04-02 08:18:48
Н.УЧРАЛД ЗАГНУУЛЖ, Д.ЭНХТҮВШИНД ЗААМДУУЛСАН ХОТЫН ОРЛОГЧ Т.ДАВААДАЛАЙ ГЭЖ ХЭН БЭ
2026-04-02 07:00:00
Г.ЗАНДАНШАТАРЫГ ОГЦРУУЛААД УЛС ТӨРИЙН ГАЦААНААС ГАРНА ГЭСЭН ЯАСАН БЭ, МАН-ЫНХААН
2026-04-02 07:00:00
СҮҮЛИЙН ЗУРГААН ЗАСГИЙН ГАЗАРТ ДАВХАРДСАН ТООГООР 221 САЙД АЖИЛЛАЖЭЭ
2026-04-02 07:00:00
Э.МӨНХЛЭЙ: “IDOL KIDS INTERNATIONAL FASHION SHOW”-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ, "BEST COSTUME", "2ND RUNNER-UP MODEL"-ООР ШАЛГАРЛАА
2026-04-02 07:00:00
ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН ЗӨӨЛӨН ХҮЧ
2026-04-02 07:00:00
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |