Албани Улсын нийслэл Тирана хотод чөлөөт бөхийн “U23” насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Чинболдын Отгонтуяа хүрэл медаль хүртэв. Тэрбээр эхний тойрогт Энэтхэгийн бөх Хансика Ламбаг 12:2-оор, хоёрдугаар тойрогт АНУ-ын бөх Элена Нойллег 10:8-аар ялж, хэсгийн аваргын төлөөх барилдаанд Японы бөх Юү Сакамотод 4:4-өөр ялагдаж, хүрэл медалийн төлөөх барилдаанд Казахстаны бөх Зейнеп Баяановаг 12:2-оор ялсанаар “U23” насны ДАШТ-ий хүрэл медалийн эзэн болсон юм. Чинболдын Отгонтуяа нь “U23” ангиллын Азийн аваргаас алт, мөнгө, хүрэл медальтай. Насанд хүрэгчдийн УАШТ-ий алт, Монголын бүх ард түмний спортын наадмын алтан медальт тамирчин билээ.

“Алдар” спорт хороонд хоёр Отгонтуяа бий. ОУХМ Баянмөнхийн Отгонтуяа, ОУХМ Чинболдын Отгонтуяа нар хоёулаа “U23” ангиллын Ази тивийн аварга. Харин “Алдар” спорт хороо, Баянгол дүүргийн “Аваргууд академи”-ийн тамирчин, ҮБТДС-ийн оюутан Чинболдын Отгонтуяа Дорноговь аймгийн Сайхандулаан суманд 2001 онд төрсөн. Ам бүл тавуулаа. Тэр айлын хамгийн бага нь, дээрээ хоёр ахтай. Чөлөөт цаг гарвал хөөрөгний даалин оёдог. Ихэнхдээ л гадаадын шилдэг бөхчүүдийн барилдааны бичлэг үзэх дуртай гэсэн. Түүний аав, ээж нь хөдөөнөө амьдарч байгаа. Ч.Отгонтуяа багаасаа л хөдөлгөөнтэй, гүйж, харайсан хүүхэд байжээ. Хоёр ах нь барилддаг байсан нь түүнд нөлөөлж, чөлөөт бөхийн спортыг сонирхож хичээллэх шалтгаан болжээ.
.jpg)
Анх бөхийн секцэнд байрныхаа найзыг дагаж яваад, чөлөөт бөхөд дур, сонирхолтой болсон гэдэг. Тэр үед аав, ээждээ “Давтлагандаа явлаа” гэж хэлээд нууцаар бэлтгэлдээ явдаг байж. Тэгсэн нэг өдөр баригдаж, загнуулжээ. Аав, ээж нь “Охин хүүхдэд бөхийн спорт таарахгүй” гээд татгалзжээ. Ч.Отгонтуяа тэгээд гурав хоног уйлсан гуйсан гэдэг. Түүний эцэст ээжтэйгээ нэг болзол тавьж, тэмцээнд оролцох болжээ. Тэр тэмцээнээс медаль авах юм бол бэлтгэлд явуулна, медаль авахгүй бол ахиж секцэнд явахгүй болино гэж амлалт өгөөд оржээ. Ингээд л “Налайхын цом” олон хотын тэмцээнд оролцож мөнгөн медаль аваад, бөхийн секцэнд явах эрхээ батлгаажуулсан гэдэг.

Түүний чөлөөт бөхийн анхны багш гэвэл Дорноговийн БТСХ-ны багш, спортын мастер Сугарын Сайнбаяр, А.Зоригбаатар нар. Харин одоо МУГТ Цэрэнбаатарын Цогтбаяр. МУГД.Цэрэнбаатарын Хосбаяр, МУГТ Баяраагийн Наранбаатар, МУГТ Бадрахын Одончимэг, МУГТ Ганзоригийн Мандахнаран, ОУХМ Лхамгармаа нарын удирдлага дор бэлтгэл сургуулилалтаа хийж байгаа.

Ч.Отгонтуяа өсвөр үеийн УАШТ-ээс 2014 онд хүрэл медаль. 2015 онд алт медаль. 2016 онд мөнгө медаль. 2018 онд хүрэл медаль хүртэж байсан. Харин залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнээс 2019, 2020, 2021, 2022 онд дараалан дөрвөн алтан медаль авсан. Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс 2019, 2021 онд хүрэл медаль, 2022 онд бүх ард түмний их наадмаас алтан медаль, 2022 онд оюутны их наадмаас алтан медаль хүртсэн. 2023 онд насанд хүрэгчдийн УАШТ-ээс алтан медаль хүртсэн амжилт гаргаад байгаа.
| ДЭЛХИЙН АВАРГЫН ХҮРЭЛ МЕДАЛЬТ Ч.ОТГОНТУЯА ГЭЖ ХЭН БЭ |
|
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК энэ жил улсын төсөвт 144.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-19 16:11:33
Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ
2025-12-19 15:26:28
Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг
2025-12-19 15:02:48
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-19 14:27:05
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
ЗАСАГТ ЗАЛАГДСАН 16 ДЭД САЙДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |