Монголын жүдо бөхөд олон Болдбаатар байдаг. Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, МУГТ, Ази тивийн аварга, Азийн наадмын аварга Халиуны Болдбаатар, дэлхийн цомын хошой аварга, ОУХМ Чимэд-Ёндонгийн Болдбаатар, МУГТ Ганбатын Болдбаатар гэж бий. Харин жүдо бөхийн дэлхийн аварга, Ази тивийн аварга “Жижиг” хэмээх Ганбатын Болдбаатар 1987 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр Булган аймгийн Хангал суманд төрсөн. Орхон аймгийн Эрдэнэт хотын “Хангарьд” спорт хорооноос жүдо бөхийн гараагаа эхлүүлсэн байдаг.

Дэлхийн аварга Г.Болдбаатар Булган аймгийн Хангал сумынхаа дунд сургуулийн зургадугаар ангиа төгсөөд Эрдэнэт хотод шилжин ирсэн гэдэг. Тэгээд долдугаар ангид орох жилээ ангийнхаа Түвшинтөрийг дагаад бөхийн секцэнд оржээ. Тэр секц нь жүдо бөхийнх байж таарчээ. Тэр багаасаа л бөх болохыг мөрөөддөг байсан боловч жүдочин болно гэж огт бодож байгаагүй гэсэн. Санамсаргүй байдлаар МУГД Бат-Орших багшийн шавь нь болж жүдо бөхтэй амьдралаа холбосон юм билээ.

Түүнийг эгэл даруухан, хөдөлмөрч, хичээнгүй зан чанар нь чимдэг. Тэрбээр Монголын 60 кг-ын жингийн шилдэг бөхчүүдийн нэгэн. Анх 2007 онд насанд хүрэгчдийн УАШТ-д 60 кг-ын жинд түрүүлж улсын аварга болсон. Тэр тэмцээн олон улс, тив дэлхийн тэмцээнд орох үүд хаалга болж өгснөөрөө мартагдашгүй сайхан санагддаг гэсэн. Г.Болдбаатар гавьяат 2009 онд Ази тивийн аварга, 2014 онд ОХУ-ын Челябинскийн ДАШТ-ээс алтан медаль хүртэж, дэлхийн аварга хэмээх эрхэм цолыг хүртсэн.

Тэрбээр ДАШТ-ий 60 кг-ын жингийн “D” хэсгийг тэргүүлэн, нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Туркийн Кабэ Ахмит Сахиныг, гуравдугаар тойрогт Тайванийн бөхийг цэвэр ялсан. Улмаар “D” хэсгийн аваргын төлөөх барилдаанд Казахстаны Айбек Имашеевыг ялж, шигшээ дөрөвт шалгарч үлдсэн юм. Дөрөвний нэгийн финалд дэлхийн аваргын хүрэл медальт, Гүржийн Амиран Папинашвилиг буулган авч хоёр нэгийн финалд шалгарч үлдсэн. ДАШТ-ий аваргын алтан медалийн төлөө олимпын аварга, ОХУ-ын бөх Беслан Мудрановыг нутгийн дэвжээн дээр ялж, дэлхийн аварга болж байсан юм.

Харин 2017 онд Унгар Улсын Будапешт хотод болсон ДАШТ-ээс хүрэл медаль авч байлаа. ДАШТ-ий медалийн төлөө таван удаа барилдаж, нэг алт, нэг хүрэл медаль хүртэж, хоёр удаа тавдугаар байр, нэг удаа долдугаар байрт шалгарсан амжилт гаргасан байгаа. Мөн “World masters”-аас мөнгөн, хүрэл, “Grand slam”-аас хоёр алт, нэг хүрэл, “Grand prix” тэмцээнээс зургаан алт, таван мөнгө, дөрвөн хүрэл, Азийн аваргаас алт, Азийн наадмаас мөнгө, дэлхийн цомын тэмцээнээс нэг алт, нэг мөнгө, таван хүрэл медаль хүртэж явсан гайхалтай амжилтын эзэн билээ.

Г.Болдбаатар 2009 онд Ази тивийн аваргад таван тойрог барилдаж алтан медаль авч байв. Эхний тойргийн барилдаанд Катарын бөхийг, хоёрдугаар тойрогт Тажикстаны бөхтэй барилдах сугалаа таарсан ч тэр бөх жингээ хасаж чадаагүй учир хасагдсан Болдоо ялалт авсан юм. Хэсгийн аваргын төлөөх барилдаанд дэлхийн цомын тэмцээний алт, гран при тэмцээний мөнгө, хүрэл медальтай Өмнөд Солонгосын тамирчинг буулгаж авсан. Алтан медалийн төлөөх барилдаанд Ази тивийн аваргын мөнгө, хүрэл медальтай Хойд Солонгос буюу БНАСАУ-ын бөхийг ялж Ази тивийн аварга болж байлаа.
.jpg)
Дэлхийн аварга МУГТ Г.Болдбаатар, дэлхийн аваргын мөнгөн медальт, МУГТ Д.Амартүвшин, дэлхийн цомын хошой аварга, ОУХМ Ч.Болдбаатар, Ази тивийн аварга, Азийн наадмын аварга, залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт Д.Төмөрхүлэг, их дуулгын аварга, ОУХМ Г.Хэрлэн, дэлхийн аварга МУГТ Ц.Цогтбаатар нар олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар, МУГТ Х.Цагаанбаатарыг залгаж ирсэн 60, 66, 73 кг-ын жингийн шилдэг бөхчүүд билээ.
| ЖҮДО БӨХИЙН ДЭЛХИЙН АВАРГА “ЖИЖИГ” ХЭМЭЭХ Г.БОЛДБААТАР |
|
Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө
2026-04-02 14:37:08
2026-04-02 13:15:20
Спортын менежментийн ирээдүйн мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөр хэрэгжинэ
2026-04-02 13:04:13
"Хувьсал" продакшны уран бүтээлчид арав дахь бүтээлээ нээнэ
2026-04-02 12:25:36
А.АРИУНЗАЯА: Улс төрийн өшөө авалтаа болимоор байна
2026-04-02 11:43:49
Бусдыг заналхийлсэн хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-04-02 11:30:38
П.НАРАНБАЯР: Засаг холбирсон нь МАН-ын хариуцлагагүй байдалтай холбоотой
2026-04-02 11:02:42
Нийтийн албан тушаалтанд хахууль санал болгосон иргэнийг шүүхээс торгох ялаар шийтгэв
2026-04-02 10:14:42
"Аутизмыг таниулах дэлхийн өдөр" тохиож байна
2026-04-02 10:12:12
2026-04-02 09:00:00
ЦОНХООР ХАРСАН ТЭР ЭМЭГТЭЙ ХААЛГА НЭЭГЭЭД ОРООД ИРСЭН…
2026-04-02 08:18:48
Н.УЧРАЛД ЗАГНУУЛЖ, Д.ЭНХТҮВШИНД ЗААМДУУЛСАН ХОТЫН ОРЛОГЧ Т.ДАВААДАЛАЙ ГЭЖ ХЭН БЭ
2026-04-02 07:00:00
Г.ЗАНДАНШАТАРЫГ ОГЦРУУЛААД УЛС ТӨРИЙН ГАЦААНААС ГАРНА ГЭСЭН ЯАСАН БЭ, МАН-ЫНХААН
2026-04-02 07:00:00
СҮҮЛИЙН ЗУРГААН ЗАСГИЙН ГАЗАРТ ДАВХАРДСАН ТООГООР 221 САЙД АЖИЛЛАЖЭЭ
2026-04-02 07:00:00
Э.МӨНХЛЭЙ: “IDOL KIDS INTERNATIONAL FASHION SHOW”-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ, "BEST COSTUME", "2ND RUNNER-UP MODEL"-ООР ШАЛГАРЛАА
2026-04-02 07:00:00
ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН ЗӨӨЛӨН ХҮЧ
2026-04-02 07:00:00
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |