-Мэргэжлийн боксын "WBO" холбооны аваргын бүсийг хүртсэнд баяр хүргэе.
-Та сайн байна уу. Танд их баярлалаа.
-Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Ганбаатарын Баярхүү гэдэг.

-Аль нутгийн хүүхэд вэ?
-Би Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд төрж, өссөн. Бага нас минь хөдөө өнгөрсөн, айлын отгон хүүхэд.
-Боксын спортыг анх сонгон хичээллэх болсон шалтгаан юу байв?
-Манайх 2010 онд хөдөөнөөс Улаанбаатар хот руу орж ирсэн. Тэр үед ээж, аав хоёр намайг дагуулж боксын “Ширэн бээлий” клубт очсон. Тэгээд боксын Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Д Төрбат багшийн шавь болгон, боксын спорт руу оруулж өгсөн.

-Сонирхогчдын боксоор хэдэн жил хичээллэж байгаад мэргэжлийн бокс руу шилжсэн бэ?
-Сонирхогчдын боксоор 12 жил хичээллэсэн. Боксын Улсын шигшээ багийн тамирчин байсан. Тэгээд 2023 оноос мэргэжлийн боксын тамирчин болсон. Анх боксоор хичээллэж эхэлсэн цагаас мэргэжлийн боксын тамирчдын тулааны бичлэг их үздэг болсон. Ер нь мэргэжлийн боксын тамирчин болно гэж бодож явдаг байлаа.

-Яагаад мэргэжлийн боксыг сонгон хичээллэх болов?
-2022 онд Өмнөд Солонгосын мэргэжлийн боксын “Самсунг” клубээс санал ирсэн. Тэдний саналыг хүлээн зөвшөөрч мэргэжлийн боксын спортод хөл тавьж орсон.
-Сонирхогчдын боксын ДАШТ, олимпын наадамд тулалдах мөрөөдөл бий юу?
-Сонирхогчдын боксоор ер нь олон улс, тив, дэлхийн тэмцээнд орж үзсэн болохоор одоо ахиж тулалдах бодол байхгүй.
.jpg)
-Мэргэжлийн боксын “WBA”, “KBF”, “WBO” холбооны аварга болжээ. Эдгээр холбоод Өмнөд Солонгосын мэргэжлийн боксын холбоо юм уу. Ази тивийн болон дэлхийн мэргэжлийн холбоод байна уу?
-Миний одоо тулалдаж байгаа эдгээр холбоод бүгд дэлхийн шилдэг холбоонууд байгаа.
- “WBO” холбооны аваргын бүсийг хүртсэн анхны Монгол боксчин болсон гэв үү?
-Миний хувьд сая дэлхийн шилдэг “WBO” холбоонд, жингийнхээ дэлхийн шилдэг чансаа, ранкын 15-д орсон байгаа. Одоо тэгээд ранкаа улам урагшлуулаад “WBO” холбооны дэлхийн аваргын бүсний төлөө тулалдах гэж байгаа. Монгол Улсаас боксчдоос анх удаа “WBO” холбооны бүсийг хүртсэн. Тус холбоонд тулалдаж байгаа анхны монгол тамирчин болсон байгаа.

-Мэргэжлийн рингэнд одоогоор хамгийн хүнд, ширүүн тулааныг ямар улсын боксчинтой хийж байв. Боксын спортын ямар зэрэг цолтой вэ?
-Мэргэжлийн боксын рингэнд амархан тулаан гэж байхгүй. Миний мэргэжлийн рингэнд хийсэн 11 тулаан хийгээд байгаа. Тэр бүх тулаан хүнд, ширүүн өрсөлдөөнтэй, өрсөлдөгчид ширүүн, хүчтэй байсан. Сонирхогчдын боксын Олон улсын хэмжээний мастер цолтой.
-Мэргэжлийн боксод хэдэн тулаан хийж, хэдэн ялалт авав. Үүнийг хэдийг нь хүнд цохилтоор аваад байна вэ?
-Мэргэжлийн боксын рингэнд 11 тулаан хийж, дараалан 11 ялсан амжилттай яваа. Эдгээр 11 тулааны есөн тулааныг хүнд цохилтоор ялсан байгаа.
.jpg)
-Сонирхогчдын болон мэргэжлийн боксоор гаргасан амжилтууддаа сонирхуулахгүй юу?
-Сонирхогчдын боксын Монгол Улсын хоёр удаагийн аварга. УАШТ-ээс хоёр алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж байлаа. Орос Казах, Хятад, Тайландын олон улсын тэмцээн болон Европ тивийн цуврал тэмцээнүүдээс алт, мөнгө, хүрэл медалиуд авч байсан. Мэргэжлийн боксоор Бүх Солонгосын аварга , мэргэжлийн боксын дэлхийн шилдэг холбоо “WBA” Ази тивий аварга , мөн дэлхийн шилдэг холбоо “WBO” холбооны Ази тивийн аварга. Монгол Улсаас анхны “WBO” холбооны бүстэй тамирчин болсон.

-Одоо дараагийн хүсэл мөрөөдөл, зорилт, зорилго юу байгаа вэ?
-Одоо би нэг их удахгүй 12 дахь чухал тулаанаа хийх гэж байгаа. Дараагийн том зорилго гэвэл “WBO” холбооныхоо чансааны эхний тав руу орж “WBO” холбооны дэлхийн аваргын бүсний төлөө тулалдах зорилт байна. Тэр сайхан цол бүсийг монгол хүн авч чаддаг гэдгийг харуулахыг хүсэж байгаа. Намайг урьж оруулсан танай хамт олонд баярлалаа. Удахгүй дахиад олон сайхан мэдээтэй холбогдох болно.
| Г.БАЯРХҮҮ: Аав, ээж хоёр намайг Д.Төрбат багшийн шавь болгон, боксын спорт руу оруулж өгсөн |
|
Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө
2026-04-02 14:37:08
2026-04-02 13:15:20
Спортын менежментийн ирээдүйн мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөр хэрэгжинэ
2026-04-02 13:04:13
"Хувьсал" продакшны уран бүтээлчид арав дахь бүтээлээ нээнэ
2026-04-02 12:25:36
А.АРИУНЗАЯА: Улс төрийн өшөө авалтаа болимоор байна
2026-04-02 11:43:49
Бусдыг заналхийлсэн хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-04-02 11:30:38
П.НАРАНБАЯР: Засаг холбирсон нь МАН-ын хариуцлагагүй байдалтай холбоотой
2026-04-02 11:02:42
Нийтийн албан тушаалтанд хахууль санал болгосон иргэнийг шүүхээс торгох ялаар шийтгэв
2026-04-02 10:14:42
"Аутизмыг таниулах дэлхийн өдөр" тохиож байна
2026-04-02 10:12:12
2026-04-02 09:00:00
ЦОНХООР ХАРСАН ТЭР ЭМЭГТЭЙ ХААЛГА НЭЭГЭЭД ОРООД ИРСЭН…
2026-04-02 08:18:48
Н.УЧРАЛД ЗАГНУУЛЖ, Д.ЭНХТҮВШИНД ЗААМДУУЛСАН ХОТЫН ОРЛОГЧ Т.ДАВААДАЛАЙ ГЭЖ ХЭН БЭ
2026-04-02 07:00:00
Г.ЗАНДАНШАТАРЫГ ОГЦРУУЛААД УЛС ТӨРИЙН ГАЦААНААС ГАРНА ГЭСЭН ЯАСАН БЭ, МАН-ЫНХААН
2026-04-02 07:00:00
СҮҮЛИЙН ЗУРГААН ЗАСГИЙН ГАЗАРТ ДАВХАРДСАН ТООГООР 221 САЙД АЖИЛЛАЖЭЭ
2026-04-02 07:00:00
Э.МӨНХЛЭЙ: “IDOL KIDS INTERNATIONAL FASHION SHOW”-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ, "BEST COSTUME", "2ND RUNNER-UP MODEL"-ООР ШАЛГАРЛАА
2026-04-02 07:00:00
ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН ЗӨӨЛӨН ХҮЧ
2026-04-02 07:00:00
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |