-Оюутны ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж байсан үеэ эргээд нэг дурсахгүй юу?
-ОХУ-ын Казань хотод болсон оюутны ДАШТ-ээс шигшээ багийн тамирчид ямар ч байсан медаль хүртэнэ шүү гэсэн зорилготой оролцсон юм. Чухам хэн, хэн ямар медаль хүртэх, медалийн өнгө хэрхэн хувирах талаар л мэдэхгүй байсан л даа. Өмнөх 2006 онд Казахстанд болсон оюутны ДАШТ-ээс ах нар маань нэг алт, таван хүрэл медаль хүртэж гайхалтай амжилт үзүүлсэн байв. Тэдний энэ амжилтын үр дүн бидэнд урам зориг, эрч хүч оруулсан гэж болно. Тийм болохоор бид ДАШТ-д дайчин, зоригтой шийдмэг тулаануудыг хийж таван медаль хүртэж зорилгоо биелүүлж чадсан.

-Медалийнхаа өнгийг тэр үед хувиргах боломж байв уу?
-Мэдээж байлгүй яах вэ. Эхлээд медальд хүрэх зорилго тавьж байлаа. Хүрэл медалийн болзол хангасны дараа мөнгөн медаль болгон хувиргах юмсан гэж бодсон. Мөнгөн медаль хүртэх эрхтэй болоод, за одоо алтан медаль болгож хувиргах юм шүү боддог юм билээ. Алтан медалийн төлөөх тулаанд эзэн орон ОХУ-ын боксчинтой таарсан. Нутгийн дэвжээ гэдэг өөр шүү дээ. Оросын хөгжөөн дэмжигчид тамирчнаа их сайн дэмжиж байсан. Хөгжөөн дэмжигчдийнхээ хүчээр ОХУ-ын боксчин ялалтыг авч чадсан. Бидний тулаан эн тэнцүүхэн явагдаж өндөрлөсөн л дөө. Эхний үед ОХУ-ын боксчин Ильес Каюмовтой 1:1-ийн харьцаагаар тэнцсэн. Хоёрдугаар үеийн тулаанд 5:2-ын харьцаатай оноогоор би ялсан юм. Харин сүүлийн хоёр үеийн тулаанд 5:9, 7:11-ийн харьцаатай оноогоор ОХУ-ын боксчинд ялагдсан. Миний хувьд өөрийн боломж нөөц, хамаг байдгаа дайчлан шавхаж тулалдсан л даа. Шүүгчид Оросын тамирчинд арай илүү талтай шүүж байгаа байдал ажиглагдсан. Гэхдээ би ялагдсандаа шалтаг хайж байгаа юм биш шүү. Нутгийн дэвжээ, хөгжөөн дэмжигчид гэдэг агуу юм байна гэдгийг мэдэрсэн шүү.

-Оюутны ДАШТ-д хамгийн хүнд ширүүн тулааныг ямар улсын боксчидтой хийж байв. Ямар улсын шилдэг боксчдыг ялж медалийн болзол хангасан бэ?
- Оюутны ДАШТ-ий эхний тойрогт гоц мөргөж хийлсэн. Тэгээд хоёрдугаар тойрогт Туркийн Ридван Будакыг 17:9-ээр, гуравдугаар тойрогт Украины Дмитрий Руденког 13:11-ийн харьцаагаар ялж мөнгөн медалийн болзол хангасан. Украин, ОХУ-ын боксчидтой хийсэн сүүлийн хоёр тулаан ширүүн өрсөлдөөнтэй хүнд тулаанууд байсан.
-Өөрийн чинь жинд олимпын аварга Э.Бадар-Ууган түрүүлж оюутны дэлхийн аварга цолыг хүртэж байсан байх аа?
-Тийм ээ, Казахстанд 2006 онд болсон оюутны ДАШТ-д олимпын аварга Э.Бадар-Ууган түрүүлж оюутны дэлхийн аварга цолыг хүртэж байсан юм. Тийм болохоор би ч гэсэн их билэгшээсэн. Бээжингийн олимпын наадамд 2006 оны оюутны дэлхийн аварга болсон гурван боксчин түрүүлж олимпын аварга болж байв. Тэгэхээр оюутны ДАШТ ямар чанар чансаатай тэмцээн болдог байсан нь харагдаж байгаа биз.

-Олимпын аварга Э.Бадар-Ууган та хоёр нэг жингийн тамирчид байсан. Улсын аварга болон бусад тэмцээнүүд дээр хэр олон удаа таарч тулалддаг байсан бэ?
-Олимпын аварга Э.Бадар-Ууганд 2005 оны улсын аваргын төлөөх тулаанд ялагдаж байсан. Түүнээс хойш өөр тэмцээнд дээр таарч тулалдаагүй. Харин бэлтгэл сургуулилалт дээр байнга тулалддаг байсан. Олимпын аваргын гол бэлтгэл хангагчийн нэг нь би байгаа юм. Ер нь надаас гадна олон тамирчин бий л дээ. Манай 54 кг-ын боксчид бүгд л олимпын аваргын бэлтгэл хангагч болдог. Тийм ч учраас миний амжилтад олимпын аварга Э.Бадар-Ууган нөлөөлсөн.

-Өөрийн тань анхны багш хэн бэ. Хэдэн оноос эхлэн боксын спортоор хичээллэсэн вэ?
-Надад боксын “А” үсгийг анхлан зааж өгсөн ачтан бол Дорнод аймгийн боксын багш, МУГД Төмөрбатаа байгаа юм. Би 12 настай байх даа 2001 оноос боксоор хичээллэж эхэлсэн. Хамгийн анх “Олимпын гараа” тэмцээнд 34 кг-ын жинд тулалдаж боксын спортын гараагаа эхэлж байлаа.
| Э.ИДЭРХҮҮ: ОЛИМПЫН АВАРГЫН ГОЛ БЭЛТГЭЛ ХАНГАГЧИЙН НЭГ НЬ БИ |
|
Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө
2026-04-02 14:37:08
2026-04-02 13:15:20
Спортын менежментийн ирээдүйн мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөр хэрэгжинэ
2026-04-02 13:04:13
"Хувьсал" продакшны уран бүтээлчид арав дахь бүтээлээ нээнэ
2026-04-02 12:25:36
А.АРИУНЗАЯА: Улс төрийн өшөө авалтаа болимоор байна
2026-04-02 11:43:49
Бусдыг заналхийлсэн хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-04-02 11:30:38
П.НАРАНБАЯР: Засаг холбирсон нь МАН-ын хариуцлагагүй байдалтай холбоотой
2026-04-02 11:02:42
Нийтийн албан тушаалтанд хахууль санал болгосон иргэнийг шүүхээс торгох ялаар шийтгэв
2026-04-02 10:14:42
"Аутизмыг таниулах дэлхийн өдөр" тохиож байна
2026-04-02 10:12:12
2026-04-02 09:00:00
ЦОНХООР ХАРСАН ТЭР ЭМЭГТЭЙ ХААЛГА НЭЭГЭЭД ОРООД ИРСЭН…
2026-04-02 08:18:48
Н.УЧРАЛД ЗАГНУУЛЖ, Д.ЭНХТҮВШИНД ЗААМДУУЛСАН ХОТЫН ОРЛОГЧ Т.ДАВААДАЛАЙ ГЭЖ ХЭН БЭ
2026-04-02 07:00:00
Г.ЗАНДАНШАТАРЫГ ОГЦРУУЛААД УЛС ТӨРИЙН ГАЦААНААС ГАРНА ГЭСЭН ЯАСАН БЭ, МАН-ЫНХААН
2026-04-02 07:00:00
СҮҮЛИЙН ЗУРГААН ЗАСГИЙН ГАЗАРТ ДАВХАРДСАН ТООГООР 221 САЙД АЖИЛЛАЖЭЭ
2026-04-02 07:00:00
Э.МӨНХЛЭЙ: “IDOL KIDS INTERNATIONAL FASHION SHOW”-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ, "BEST COSTUME", "2ND RUNNER-UP MODEL"-ООР ШАЛГАРЛАА
2026-04-02 07:00:00
ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН ЗӨӨЛӨН ХҮЧ
2026-04-02 07:00:00
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |