Ази тивийн аварга, ОУХМ Бишрэлтийн Хорлоодой 1998 оны тавдугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн. Хүүхэд насаа Өвөрхангай аймгийн төв Арвайхээр суманд л өнгөрөөжээ. Аав нь хурдан морь уяадаг уяач хүн болохоор гурван настайгаасаа л морь унаж сураад таван настайдаа хурдны морь унаж сурсан гэдэг. Хурдан морины уяан дээр унаач хөвгүүдтэй барилдаж өссөн юм билээ. Тэрбээр дархан хийдэг үндэсний бөхийн шахаж татах мэхээ магадгүй, хурдан морины уяан дээр барилдаж өсөхдөө сурсан байх. Тавдугаар анги хүртлээ хурдан морь унаж байгаад долдугаар ангид ордог жилээ жүдо бөхийн спортод эргэлт буцалтгүй орсон юм билээ. Тэрнээс өмнө нь хөнгөн атлетикийн спортоор нэг хэсэг хичээллэж байжээ. Аав нь түүнийг хурдтай, шалмаг хөдөлгөөнтэй болгох гэж л хөнгөн атлетикаар суурийг нь тавиад, долдугаар ангид орох жил нь жүдо бөх руу оруулжээ.

Түүнд бөхийн анхны “А” үсгийг заасан багш бол Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын жүдогийн дугуйлангийн дасгалжуулагч Баяртогтохын Очир юм. Б.Хорлоодой хамгийн анх “Тэмүүжин кап” өсвөрийн тэмцээний охидын 36 кг-ын жинд хүрэл медаль хүртэж байжээ. Тэр үед жүдо бөхөөр хичээллээд ердөө 14 хоног өнгөрч байсан юм билээ. Б.Хорлоодой багын их хор шартай хүүхэд байж. Хурдан морины уяан дээр эрэгтэй хүүхдүүдэд унахгүй гэж их хичээж барилддаг байсан гэдэг. Жил болгон хурдан морины уяан дээр барилдсаар байгаад бөхийн спортод дур сонирхолтой болжээ. Түүний аав Бишрэлт Өвөрхангай аймгийн “Алдарт уяач” хүн. Харин ээж нь ЕБС-ийн багш хүн. Аав нь хурдан морь уяж аймаг, сумын чамгүй олон айраг, түрүү авч байв.

Б.Хорлоодой Улаанбаатар хотод анх ирээд Жүдо бөхийн Үндсэний шигшээ багийн дасгалжуулагч, МУГТ Х.Эрдэнэт-Од багшийн шавь болж, Хилийн цэргийн “Хилчин” спорт хорооны албан ёсны тамирчин болсон юм. Монголдоо зохиогдож байгаа тэмцээнүүдэд “Хилчин” спорт хорооныхоо нэрээр ордог байв. 2015 онд “Чингис хаан” дэлхийн цомын тэмцээний хүрэл медалийн төлөөх барилдаанд Хойд Солонгосын дэлхийд танигдсан шилдэг бөх Ким Сол Минийг хожиж жүдо сонирхогчдын сэтгэлийг баясгаж, итгэлийг хүлээж байв.

2021 оны ДАШТ-ий шагналт тавдугаар байрт шалгарч, Азийн аваргаас хүрэл медаль, их, дуулга, гран при тэмцээнээс нийт долоон медаль хүртсэн амжилтыг гарган 2022 оны эцсээр Арабын Нэгдсэн Эмират Улсын легионер тамирчин болсон. Харин АНЭУ-ын нэр өмнөөс анхны хүрэл медалиа Тажикстан Улсын Душанбе хотод болсон “Душанбе-2023” тэмцээнээс хүртсэн. Улмаар “Ханжоу-2022” Азийн наадмаас мөнгөн медаль, “Хонконг-2024” Азийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, Ази тивийн аварга болж байлаа. Өнгөрсөн долоо хоногт болсон “Абу Даби-2024” их дуулгаас алтан медаль хүртсэн амжилтыг үзүүлээд байгаа.
| ЖҮДО БӨХИЙН АЗИЙН АВАРГА, ЭМИРАТЫН ЛЕГИОНЕР Б.ХОРЛООДОЙ |
|
2026-10-05 18:21:00
2026-10-05 18:17:53
АТГ-аас Хотын дарга асан Х.Нямбаатарыг яллагдагчаар татах саналаа прокурорт хүргүүлжээ
2026-10-05 15:03:13
Ц.Идэрбат: Одоогийн байдлаар 28 өрхийн 637 ямаа өвчилж, 5,871 ямааг зориудаар устгалд хамруулаад байна
2026-10-05 14:35:49
Ц.Идэрбат: Газар тариалангийн салбарт бодитой өсөлт гарсан. Энэ жил төмсөө дотоодоос 100 хувь, хүнсний ногоог 70 хувь, улаанбуудай, гурилаа 100 хувь хангаж байна
2026-10-05 14:20:39
ДХИС-ийн Онцгой байдлын сургуульд галын автомат системийн мэргэшүүлэх сургалт болжээ
2026-10-05 14:05:20
УИХ-ЫН ГИШҮҮД ТӨСВИЙН БУРУУ БОДЛОГОО ЗАСАЖ, ИРГЭДИЙГ ТӨЛӨӨЛЖ, ТӨРИЙН ЭРХ БАРИЛЦАХ ҮҮРГЭЭ ХЭЗЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХ ВЭ
2026-10-05 13:19:28
М.Тэмүүжин самбын дэлхийн аваргаас алт, Ц.Чинболор хүрэл медаль хүртлээ
2026-10-05 12:58:31
Иранчууд дайны уршгаар үнийн огцом өсөлт эдийн засгийн дарамттай нүүр тулж байна
2026-10-05 11:36:48
Э.Мөнх-Алдар, Г.Анужин, Ж.Дэлгэр нар самбын өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга болжээ
2026-10-05 10:47:09
Дашинчилэн, Өгийнуур чиглэлийн 70 км авто замын ажил ирэх сард дуусна
2026-10-05 09:53:18
2026-10-05 09:43:51
Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг шуурхай унтраажээ
2026-10-05 09:41:37
Хоногийн хугацаанд залилах шинжтэй 42 хэрэг бүртгэгджээ
2026-10-05 09:26:08
“D.BAYARAA CUP-2026” амжилттай зохион байгуулагдлаа
2026-10-05 08:28:16
Жүдо бөхийн дэлхийн аваргад өнөөдөр манай зургаан тамирчин барилдана
2026-10-05 08:05:24
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаанд сумын заан Д.Сундуй түрүүллээ
2026-10-05 07:20:00
Азийн наадмын шилдэг тамирчнаар 13 настай Юй Зыди шалгарлаа
2026-10-05 07:10:00
2026-10-05 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-05 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нүд бүрэлзэн улцайна
2026-10-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |