Жүдо бөхийн дэлхийн залуучуудын аварга, ОУХМ Лхагвасүрэнгийн Сосорбарам 2001 оны 3-р сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрсөн. Монгол Улсын жүдо бөхийн Үндэсний шигшээ баг, БХЯ-ны зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны тамирчин. Бага насаа хөдөө мал маллаж эцэг эхдээ туслаж өнгөрөөсөн. Л.Сосорбарам 12 настайдаа жүдо бөхөөр хичээллэж эхэлсэн.

Тэрбээр 2019 онд Морокко Улсын Мараккеш болсон жүдо бөхийн дэлхийн залуучуудын ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд алтан медаль хүртэж, залуучуудын дэлхийн аварга болсон юм. Залуучуудын олимпын наадмын мөнгөн медальтай. Харин Унгар Улсын нийслэл Будапешт хотод болсон “Будапешт-2021” насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шагналт долдугаар байрт шалгарч байсан.

2019 онд Герман Улсын Дюсселдорф хотод болсон “Дюсселдорф-2019” их дуулга тэмцээнээс мөнгөн медаль авч байв. “Токио-2020”, “Парис-2024” олимпын наадамд Монгол Улсаа төлөөлж 52 кг-ын жинд өрсөлдсөн.

Мөн Узбекистаны “Ташкент-2021” их дуулга тэмцээнээс хүрэл, Азербайжаны “Баку-2022” их дуулга тэмцээнээс мөнгөн медаль, Японы “Токио-2022” их дуулгаас хүрэл медаль хүртсэн. Улмаар 2023 онд Хятадын Ханжоу хотод болсон “Ханжоу-2022” Азийн наадмаас хүрэл, “Токио-2023” их дуулгаас хүрэл, 2024 онд Хятадын Хонконгт болсон “Хонконг-2024” Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл, “Ташкент-2024” их дуулгаас хүрэл, “Абу Даби-2024” их дуулга тэмцээнээс мөнгөн медаль хүртээд байна.
| ДЭЛХИЙН ЗАЛУУЧУУДЫН АВАРГА Л.СОСОРБАРАМ ГЭЖ ХЭН БЭ |
|
Э.Батшугар: Их сургуулийн эмнэлэг нь сургалт, судалгаа, эмнэлзүйн тусламжийг нэгтгэсэн орчин байх ёстой
2026-09-21 17:32:23
Манай ширээний теннисний баг,Йемений багийг 3:1-ээр буулгаж авлаа
2026-09-21 16:11:14
Дэлхийн 130 орны удирдагчид НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор Нью-Йорк хотноо цуглаж байна
2026-09-21 16:02:08
Өнгөрсөн долоо хоногт 77 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-09-21 15:43:31
Монгол, АНУ-ын хамтарсан “Увс-2026” гамшгийн үеийн сургалт, дадлага болжээ
2026-09-21 15:39:16
Манай 3х3-ын баг, Казахстаныг 13:8-аар хожлоо
2026-09-21 15:29:39
Б.Марал-Эрдэнэ дугуйн дэлхийн аваргын 48 байрт орлоо
2026-09-21 07:58:48
Эмэгтэй баг 4 х100 м-ийн зайд Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-09-21 07:10:00
С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-21 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ. Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрч хүч ихэснэ
2026-09-21 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-21 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна
2026-09-21 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |