ДЭЛХИЙН АВАРГЫН ХҮРЭЛ МЕДАЛЬТ Э.ЦОГТЖАРГАЛ
.jpg)
1993 онд Финланд Улсын Тампере болсон “Тампере-1993” боксын ДАШТ -ний 48 кг-д хүрэл медалийг МУГТ, Эрдэнэцогтын Цогтжаргал хүртсэн. Тэрбээр 1989, 1991 онд ДАШТ-ий хүрэл медалийн төлөө тулалдсан.
БОКСЫН ДЭЛХИЙН АВАРГА, ОЛИМПЫН МӨНГӨН МЕДАЛЬТ П.СЭРДАМБА
.jpg)
Итали Улсын Милан хотод болсон “Милан-2009” ДАШТ-ээс “Бээжин-2008” олимпын мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, МУГТ Пүрэвдоржийн Сэрдамба алтан медаль хүртэж, дэлхийн аварга болсон. Харин 2011 онд Азербайжан Улсын Баку хотод болсон “Баку-2011” ДАШТ-ээс. Пүрэвдоржийн Сэрдамба 49 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн юм.
ОЛИМП, ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨН МЕДАЛЬТ Н.ТӨГСЦОГТ
.jpg)
Итали Улсын Милан хотод 2009 он болсон “Милан-2009” ДАШТ-ий 51 кг-ын жинд “Лондон-2012” олимпын мөнгөн медальт, МУГТ Нямбаярын Төгсцогт мөнгөн медаль хүртсэн.
ОЛИМПЫН АВАРГА, ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨН МЕДАЛЬТ Э.БАДАР-УУГАН
.jpeg)
АНУ-ын Чикаго 2007 онд болсон “Чикаго-2007” ДАШТ-ий 54 кг-ын жинд “Бээжин-2008” олимпын аварга, Хөпөлмөрийн баатар, МУГТ Энхбатын Бадар-Ууган мөнгөн медаль хүртсэн.
ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨН МЕДАЛЬТ Р.ОТГОНБАЯР
.jpg)
Герман Улсын Мюнхен хотод 1982 онд болсон “Мюнхен-1982” ДАШТ-ий 57 кг-ын жинд МУГТ Равсалын Отгонбаяр мөнгөн медаль хүртсэн. Тэрбээр монголын боксчдоос ДАШТ-ий анхны медалийг хүртэж байлаа.
ДЭЛХИЙН АВАРГЫН ХҮРЭЛ МЕДАЛЬТ Э.ЦЭНДБААТАР
.jpg)
ОХУ-ын Екатеринбург хотод 2019 онд болсон “Екатеринбург-2019” ДАШТ-ий 57 кг-ын жинд МУГТ, Ази тивийн аварга Эрдэнэбатын Цэндбаатар хүрэл медаль хүртсэн.
ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨН МЕДАЛЬТ Т.ҮЙТҮМЭН
.jpg)
Унгар Улсын Будапешт хотод 1997 онд болсон “Будапешт-1997” ДАШТ-ий 60 кг-ын жинд МУГТ Түмэнцэцэгийн Үйтүмэн мөнгөн медаль хүртсэн.
ОЛИМП, ДЭЛХИЙН ХҮРЭЛ МЕДАЛЬТ Д.ОТГОНДАЛАЙ
.jpg)
Герман Улсын Хамбург хотод 2017 онд болсон “Ханбург-2017” ДАШТ-ий 60 кг-ын жинд МУГТ. Доржнямбуугийн Отгондалай хүрэл медаль хүртсэн.
ОЛИМП,ДЭЛХИЙН ХҮРЭЛ МЕДАЛЬТ У.МӨНХ-ЭРДЭНЭ
.jpg)
Итали Улсын Милан хотод болсон “Милан-2009” ДАШТ-ий 63.5 кг-ын жинд “Лондон-2012” олимпын хүрэл медальт, МУГТ. Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ хүрэл медаль хүртсэн. Мөн 2013 онд Казахстан Улсын Алмата хотод болсон “Алмата-2013” ДАШТ-ий 64 кг-ын жинд Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ хүрэл медаль авсан байгаа.
ДЭЛХИЙН АВАРГЫН ХҮРЭЛ МЕДАЛЬТ Б.МИШЭЭЛТ
.jpg)
Серби Улсын Белград хотод 2021 онд болсон “Белград-2021” ДАШТ-ий 67 кг-ын жинд Азийн аваргын хүрэл, Азийн залуучуудын аваргын хүрэл, Азийн оюутны аваргын хүрэл медальт ОУХМ Баттөмөрийн Мишээлт хүрэл медаль хүртсэн.
ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨН МЕДАЛЬТ Б. ЧИНЗОРИГ
.jpg)
Серби Улсын Белград хотод 2021 онд болсон “Белград-2021” ДАШТ-ий 64 кг-ын жинд цэргийн дэлхийн аварга, Азийн наадмын алт,мөнгө, Азийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт, МУГТ Баатарсүхийн Чинзориг мөнгөн медаль хүртсэн.
ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨН МЕДАЛЬТ Л.АЛТАНЦЭЦЭГ
.jpg)
Боксын Үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны тамирчин, ОУХМ Лутсайханы Алтанцэцэг 2023 оны гуравдугаар сарын 15-26-ны өдрүүдэд Энэтхэг Улсын нийслэл Шинэ Дели хотод болсон “Дели-2023” ДАШТ-ий 48 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн.
ДЭЛХИЙН АВАРГЫН ХҮРЭЛ МЕДАЛЬТ М.НАНДИНЦЭЦЭГ
.jpg)
Энэтхэг Улсын Шинэ Дели хотод 2018 онд арваннэгдүгээр сарын 15-24-ний өдрүүдэд болсон ДАШТ-ээс МУГТ М.Нандинцэцэг Мароккогийн Зохра Заххоуг 5:0-ээр буулган авч дэлхийн аваргаас монголын эмэгтэй боксчдын анхны хүрэл медалийг хүртэж байсан юм. Тэрбээр Монгол Улсын 11 удаагийн аварга, Азийн наадмын наадмын хүрэл, дэлхийн цомын мөнгөн медальтай. МҮОХ-ны “Бөртэ чоно 2018” наадмын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар шалгарч байсан билээ.
ДЭЛХИЙН АВАРГЫН ХҮРЭЛ МЕДАЛЬТ ЭНХЖАРГАЛ
.jpg)
Боксын Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Мөнхцэцэгийн Энхжаргал 2023 оны гуравдугаар сарын 15-26-ны өдрүүдэд Энэтхэг Улсын нийслэл Шинэ Дели хотод болсон “Дели-2023” ДАШТ-ий 54 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн.
| БОКСЫН ДЭЛХИЙН АВАРГААС МЕДАЛЬ ХҮРТСЭН ТАМИРЧИД |
|
Хойд Солонгосын үзүүлэх тоглолтын баг Дарханд очжээ
2026-08-06 18:26:07
Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлийн үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал болов
2026-08-06 18:15:52
ШАТАХУУНЫ НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, НИЙЛҮҮЛЭЛТИЙН ДОГОЛДЛЫГ АРИЛГАХАД АНХААРЧ БАЙНА
2026-08-06 14:13:35
Монголын волейболын баг, Хонконгийн багийг хожлоо
2026-08-06 14:00:05
2026-08-06 13:47:15
М.Мөнххайр өсвөрийн дэлхийн аваргаас хүрэл медаль авлаа
2026-08-06 13:38:56
Э.Маргад өсвөрийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-06 13:27:31
“Singapore Women series” тэмцээнд манай багт Greece Elizabeth Berg тоглоно
2026-08-06 13:14:57
Азийн аваргыг Хойд Солонгосн баг 13 алтан медальтайгаар тэргүүлж явна
2026-08-06 12:53:48
Монгол Улсын эмэгтэй шигшээ баг өмсгөлөө гардан авлаа
2026-08-06 12:41:14
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан: “Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах хууль” бол шударгаар хөдөлмөрлөж буй иргэдийн хөрөнгийг хураах асуудал биш нийтийн албан тушаалтантай холбоотой хууль
2026-08-06 11:44:27
Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцын 2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-06 11:33:50
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 17-нд эхэлнэ
2026-08-06 11:05:34
"Туул усан цогцолбор" төслийн ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
2026-08-06 10:55:58
Дорноговь аймгийн өвөлжилтийн бэлтгэл 81.2 хувьтай байна
2026-08-06 10:54:04
Т.Ням-Очир: Бие даалтын долоо хоног нийслэл, орон нутагт өөр өөр хугацаанд болно
2026-08-06 10:53:48
Засгийн газар эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүнийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг шинэчлэн баталжээ
2026-08-06 10:31:47
ТАНИЛЦ: Нийслэлд энэ долоо хоногт хаах авто замууд
2026-08-06 10:21:41
КОП17 БАГА ХУРЛЫН БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БУЙ АЛБА ХААГЧДАД ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-08-06 10:18:47
Гэр бүлийн хүчирхийллийн 52 дуудлага бүртгэгджээ
2026-08-06 10:12:34
Таеквондо-гийн Азийн аваргын нээлтийн фото агшин
2026-08-06 07:10:00
2026-08-06 07:05:00
НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч итгэмжлэх захидлаа гардуулав
2026-08-06 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-08-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт 26 хэм дулаан байна
2026-08-06 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |