Боксын спортыг хамгийн булхай, луйвар ихтэй спорт гэж ярьдаг. Боксын шүүгчид тэнцүүхэн тулаанд үзэмжээр шүүх гээд байдаг тал байдаг. Олимп, дэлхийн аваргын медалийн төлөөх шийдвэрлэх тулаанд ядуу буурай орны шилдэг боксчдын оноог дарж, илт ялалтыг нь луйвардах нь бий. Эн тэнцүү тулаанд тэмцээн зохион байгуулагч эзэн орны талд эсвэл арай том гүрний тамирчинд ялалт дарах тохиолдол мэр, сэр байсаар байгаа. Тийм ч учраас Олон улсын олимпын хороо 2028 оны олимпын наадмаас боксын төрлийг хасах асуудлыг хөндөж яриад эхэлсэн.
.jpg)
Боксын өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, дэлхийн цомын хошой аварга, ОУХМ Монхорын Намуун бол дэлхийн зэрэглэлийн өндөр ур чадвартай тамирчин. Түүний ДАШТ-ээс медаль хүртэх боломжийг “AIBA”-ийн шүүгчид үгүй хийсэн гэдэгтэй бокс сонирхогчид санал нийлэх байх.
.jpg)
Боксын насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн 2022 оны ДАШТ Турк Улсын Истанбул хотод болсон билээ. Тус ДАШТ-ий 57 кг-ын жинд, “Хангарьд” спорт хороо, Боксын Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Монхорын Намуун хүрэл медалийн төлөөх тулааныг Энэтхэгийн Манишатай тэнцүүхэн, ширүүн өрсөлдөөнийг өрнүүлж, шүүгчдийн саналаар ялагдал хүлээн тавдугаар байрт орсон. Тус тулааны эхний үед 3:2-оор Маниша ялсан. Харин хоёрдугаар үед М.Намуун 4:1-ээр илүүрхсэн. Тэгвэл гуравдугаар үе эн тэнцүү өрнөсөн байхад 4:1-ээр Энэтхэг боксчинг ялуулсан юм. М.Намуун өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальтай бөгөөд Энэтхэгийн боксчинг ялсан бол өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд медаль авсан Монголын анхны боксчин болох байсан билээ.
.jpg)
Саяхан боксын дэлхийн цомын тэмцээн “Улаанбаатар 2024” болж өндөрлөсөн. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 60 кг-ын жинд ОУХМ М.Намуун, Япон Улсын боксчин Ёшизава Сацүкиг ялж, дэлхийн цомын хошой аварга болсон. Тэрбээр 2023 онд Герман Улсын Кёльон хотод болсон боксын дэлхийн цомын тэмцээний эмэгтэйчүүдийн 60 кг-ын жинд алтан медаль хүртэж байв. Тус дэлхийн цомын тэмцээнд М.Намуун нийт дөрвөн тулаан хийж алтан медаль хүртсэн. Шведийн туршлагатай тамирчин Агнес Софиатай хагас шигшээд өрсөлдөөнтэй тулаан хийж ялалт авч байсан юм.
.jpg)
Тамирчин хүнд уналт, сэргэлт, ялалт, ялагдал байлгүй яах вэ. М.Намуун алдаа, дутагдал дээрээ дүгнэлт хийгээд засахыг хичээж яваа боксчин. Зарим алдаагаа засаад л явж байгаа. Тэмцээнээс тэмцээний хооронд алдаа дутагдалаа засахыг хичээж байгаа нь сайшаалтай зүйл юм .

Тэрбээр анх өсвөр үе, залуучуудын ДАШТ-ээс медаль хүртээд, эрч хүчтэй гарч ирж байсан. Тэр үеийнхээ талаар ярихдаа М.Намуун “Миний хувьд анх хүсэл тэмүүлэл дүүрэн, өөртөө маш итгэлтэй, ёстой л галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй тулалддаг байлаа. Хэний, хэнтэй ч үзнэ гэж боддог байсан. Омголон ч гэх юм уу. Их дэврүүн Намуун тэр үед гарч ирж байсан юм уу гэж одоо боддог. Тэгээд насны ангилал ч өсөөд, жин ч өгсөөд туршлагатай тамирчдад ялагдаад, ёстой л хандаа хага даруулсан даа. Зөвхөн өөртөө итгэлтэй, техниктэй байлаа гээд өрсөлдөгчөө ялж, амжилт гаргадаггүй юм байна гэж боддог болсон. Зөв тактик, сэтгэл зүй, мэдрэмж, бэлтгэлжилт, сахилга бат зэрэг мэргэжлийн тамирчинд заавал байх ёстой, ур чадваруудад суралцах ёстойг ойлгосон.
.jpg)
Мэдээж энэ бүгдийг тэмцээнээс тэмцээнд, тулаанаас тулаанд туршлага сууж, олж авах хэрэгтэй юм байна лээ. Миний хувьд одоо ч зарим чадварт суралцаад л явж байна. Анх гарч ирж байсан Намуунтай харьцуулах юм бол одоо илүү туршлагатай, хашир тамирчин бий болсон гэж боддог. Аварга болох эсвэл олимп, ДАШТ-ээс медаль авах цаг нь болоогүй юм байлгүй. Бүх зүйлийн тохироо бүрдсэн цагт, би дэлхийн медаль авах л болно гэж боддог. Би дэлхий аваргаас медаль авахгүй л байна гэдэг болоогүй л байна гэсэн үг. Миний цаг хугацаа биш л байсан байх. Би тэр хэмжээнд хүрэхэд дутуу байна л гэсэн үг шүү дээ. Харин юу дутуу байгаагаа, олж мэдээд дараагийн тэмцээндээ нэмж сайжруулаад явах юм бол, нэг л өдөр миний цаг ирнэ байх гэж найддаг. Манай багш хэлдэг юм “Нэг л өдөр заавал чиний цаг ирнэ. Тууштай хөдөлмөрлөөд л бай. Бурхан заавал чамайг харж, хэзээ нэгэн цагт шагнах болно гэж хэлдэг. Харин тэр цаг үеийг тууштай хүлээж чадах уу, үгүй юу гэдэг миний сонголт юм уу даа” хэмээн хариулсан нь бий.
| ДЭЛХИЙН ЦОМЫН ХОШОЙ АВАРГА М.НАМУУН ГЭЖ ХЭН БЭ |
|
ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ХУУЛЬ БУСААР ХИЛ ДАВУУЛАХ ГЭЖ БАЙСАН ҮЙЛДЛИЙГ ТАСЛАН ЗОГСООЖЭЭ
2025-11-14 18:35:40
Цаг агаарын үзэгдлийн мэдээлэл
2025-11-14 16:38:37
Худалдаа, үйлчилгээний ажилтнуудын үзлэг, шинжилгээний цагаан дэвтрийг цахимжууллаа
2025-11-14 16:06:23
Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулах олон улсын багуудтай уулзалт зохион байгууллаа
2025-11-14 15:13:15
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
2025-11-14 14:47:37
Багахангай-Хүннү хот чиглэлийн төмөр замын барилгын ажил 89 хувьтай байна
2025-11-14 14:20:33
Баян-Өлгий, Увс, Ховдын ихэнх нутгаар зудын эрсдэл үүсэх төлөвтэй байна
2025-11-14 13:49:14
Улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон зөрчлийг илрүүлж, арилгуулж байна
2025-11-14 13:27:26
Б.ЖАРГАЛАН: Татварын ачаалал бууруулах тал дээр хүлээлтэд хүрсэнгүй
2025-11-14 12:53:28
"Moon dance" хамтлаг ДАШТ-д оролцохоор Герман Улсыг зорилоо
2025-11-14 11:59:39
Баян-Өлгий, Увс, Ховдын нутгаар зудын эрсдэл үүсэх төлөвтэй байна
2025-11-14 11:43:28
Увс аймгийн "Аваргуудын нэрэмжит" барилдаан энэ сарын 29-30-нд болно
2025-11-14 11:39:13
БУСДААС ӨӨР БАЙНА ГЭДЭГ ИЧИХ ЗҮЙЛ ОГТ БИШ
2025-11-14 11:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД" ХӨРӨГ НОМЫН НЭЭЛТ АВСТРИ УЛСЫН НИЙСЛЭЛ ВЕНА ХОТОД БОЛЛОО
2025-11-14 09:42:48
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-11-14 07:00:00
Б.ОРХОНБАЯРЫН ААВ Н.БАЯРСАЙХАН: ХҮҮ МИНЬ АРД ТҮМНИЙ АМНЫ БИЛГЭЭР УЛСЫН АВАРГА БОЛЖ, ОЛОН САЙХАН БАРИЛДААНААРАА ҮЗЭГЧ ТҮМНЭЭ БАЯСГААСАЙ ГЭЖ ХҮСДЭГ
2025-11-14 07:00:00
Э.ЛХАГВА-ОЧИР: МОНГОЛ ХҮН Л НАЙМАН МЕТРИЙН ӨНДӨРТ ХАМГААЛАЛТГҮЙ УРАН НУГАРЧ ЧАДНА
2025-11-14 07:00:00
Б.ЧИМИД ГУАЙ ШИГ СЭТГЭЖ, ХӨДӨЛМӨРЛӨХ ХУУЛЬЧ МАН-Д ОДООГООР АЛГА
2025-11-14 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт -2 хэм хүйтэн байна
2025-11-14 06:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2025-11-14 06:00:00
АРДЫН НАМЫН ДАРГАД ААВЫН “НЯЛХ” ХӨВГҮҮД ӨРСӨЛДӨХ НЬ
2025-11-13 20:06:36
Худалдаа хөгжлийн банк Үндэсний дээд лигийн сагсан бөмбөгийн "Эс Жи Эйпс" багийг ивээн тэтгэж ажиллахаар боллоо
2025-11-13 16:57:47
Уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна
2025-11-13 16:37:04
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсэг ярилцлага зохион байгууллаа
2025-11-13 16:04:43
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН НЭЭЛТ УНГАР УЛСЫН БУДАПЕШТ ХОТОД БОЛЛОО
2025-11-13 14:27:12
Жүжигчин З.Ононд төрсөн өдрийн мэнд хүргэе
2025-11-13 13:43:59
Нийслэлийн хэмжээнд энэ сарын байдлаар 606 хүүхэд зам тээврийн осолд өртжээ
2025-11-13 13:37:42
2025-11-13 12:58:12
Увс аймгийн Сагил суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2025-11-13 12:30:40
“Сүүлчийн бороо” мета драмын жүжиг өнөөдөр нээнэ
2025-11-13 12:04:40
ТЭМДЭГЛЭЛ: СҮҮЛЧИЙН БОРОО
2025-11-13 12:01:13
УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ өнөөдрийн чуулганыг удирдаж байна
2025-11-13 11:53:42
МҮБХ: Монгол соёлын дүр төрхийг бахархалтайгаар харуулсан Улсын арслан Б.Орхонбаяр танд талархал дэвшүүлье
2025-11-13 11:48:18
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2025-11-13 11:00:00
ХАЙР Л ҮГҮЙЛЭГДЭНЭ…
2025-11-13 09:02:49
ЗУН ШИГ ӨВӨЛ
2025-11-13 09:00:00
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2025-11-13 07:00:00
С.ОЮУНЧИМЭГ: ЭГЧИЙНХ НЬ УРЛАСАН ХУВЦСЫГ МУАЖ Л.ЖАМСРАНЖАВ, ХӨДӨЛМӨРИЙН БААТАР П.ЦЭРЭНДАВГА, Н.СУВД ТЭРГҮҮТЭЙ УРАН БҮТЭЭЛЧИД ӨМСДӨГ БАЙЛАА ШҮҮ ДЭЭ
2025-11-13 07:00:00
БАЯН-ӨЛГИЙН БАЯЛГИЙН “НИНЖА” С.ЗАМИРА
2025-11-13 07:00:00
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2025-11-13 07:00:00
ХАНДГАЙ НУТАГЛАДАГ ХАЛХ, НӨМРӨГӨӨС...
2025-11-13 07:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ӨВЧИН ЭМГЭГ ИРНЭ
2025-11-13 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ -2 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
2025-11-13 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |