АНУ-н Лас Вегас хотод аравдугаар сарын 7-13-ны өдрүүдэд бодибилдинг, фитнессийн спортын олимп гэгддэг "Mr.Olympia“ тэмцээн зохион байгуулагдана. Тус тэмцээний мэргэжлийн ангилалд Монгол Улсаа төлөөлөн ОУХМ Б.Уянга өрсөлдөнө. Тэрбээр Монголын бодибилдинг фитнесийн түүхэнд шинэ хуудас нээж, “Ifbb pro Taiwan” тэмцээнд түрүүлж, ““Mr.Olympia”-д оролцох эрх авсан билээ.

“Taiwan Pro” тэмцээний аварга Батаагийн Уянга 1996 оны гуравдугаар сард төрсөн. Одоо 28 настай. Тэрбээр зургаан настай байх үеэсээ эхлэн уран нугаралтаар 20 жил хичээллэсэн. 2021 оноос эхлэн “bodybuilding”-аар одоо хүртэл хичээллэж байгаа. Б.Уянга “Uran Gan” , “Gan sport center”-ийн тамирчин юм. Фитнэсийн спортоор дөрөв дэх жилдээ хичээллэж байгаа.
.jpg)
Б.Уянга 2021 онд ‘’Монголын мистер’’ УАШТ-ий “Бикини” ангиллаас алт, 2021 онд ‘’Монголын мистер’, ’УАШТ-ий Фитнес” ангиллын алт, 2021 онд ‘’Чамп кап’’ тэмцээний “Бикини” ангиллаас алт, 2021 оны ‘’Чамп кап’’ тэмцээний фитнес ангиллаас мөнгөн медаль хүртэж байсан. Харин 2022 онд ‘’Монголын мистер’’ болсон. УАШТ-ий “Бикини” ангилалд алт, 2022 оны ‘’Монголын мистер’’, УАШТ-ий “Үнэмлэхүй аврага”, “Үнэмлэхийн мисс” болж байлаа. Мөн 2022 онд ‘’Чамп кап’’ тэмцээний “Бикини” ангилалд алт, 2022 оны ‘’Чамп кап’’ тэмцээний “Бикини” ангилалд “Үнэмлэхүй аварга”, “Үнэмлэхүй мисс”, 2022 оны ‘’Chulsoon classic’’ олон улсын тэмцээний алт, 2022 оны ‘’Mister Olympia AGP’’ тэмцээнээс хүрэл медаль хүртэж Төрийн дээд шагнал ‘’Алтан гадас’’ одон, ‘’Соёлын тэргүүний ажилтан” болж байсан юм.

2023 онд “Mister Olympia AGP” Open” тэмцээнээс алтан медаль хүртсэн. 2023 онд “Mister Olympia AGP’’Overall/Pro card “-аас алт, 2023 оны “Тайвань Про” мэргэжлийн “MR.Olympia” эрх олгох тэмцээний гуравдугаар байр, 2023 оны “Korea Про” мэргэжлийн” MR.Olympia” эрх олгох тэмцээний дөрөвдүгээр байр, 2023 оны “Тайвань Про” мэргэжлийн “MR.Olympia” эрх олгох тэмцээн тэргүүн байр, алтан медаль хүртэж 2024 оны “Мистер Олимпиа”-д оролцох эрх хүртсэн байгаа.

Түүнд фитнесийн спортын хамгийн их таалагддаг зүйл нь өөртөө цаг зав гарган зориулж, өөрийнхөө бие галбирыг хөгжүүлж байгаа нь сонирхолтой үнэ цэнтэй санагдсан гэдэг. Цаг хугацаа, аливаа зүйлд тууштай хандах хандлага, эрүүл хооллолт гээд олон эерэг зүйлүүдийг фитнесийн спортоос олж авсан гэсэн. Фитнесийн бэлтгэл хийх үед Б.Уянгын эрч хүч сэргэж, бие нь хөнгөрөөд, сэтгэл санаа нь уужирч, тайвшраад гоё болдог гэнэ лээ. Ер нь амьдралд өөртөө үнэнчээр зориулж байгаа бүх зүйлс түүнд таалагддаг гэсэн шүү.
.jpg)
Б.Уянгын нуруу нугарах үед байнга өвддөг байж. Тайзан дээр гарахын өмнө 30 минут нуруугаа халааж, шахаж өвдөлтийг нь багасгаж байгаад үзүүлбэрт гардаг байжээ. Тайзан дээр үзүүлбэрээ үзүүлж байхад ч нуруу нь их өвдөнө. Жил ирэх тусам өвдөлт нь ихэсээд байж л дээ. Их өвдөлтийг байнга мэдрэх нь амаргүй байсан гэнэ лээ. Тийм болохоор тууштай хөдөлгөөнтэй, спортоор тасралтгүй хичээллэх нь зөв юм байна гээд л фитнесийн спортыг сонгосон түүхтэй юм билээ.
.jpg)
Уран нугаралт, фитнес хоёр хоорондоо харшлах зүйлгүй байв. Харин ч бүр сунгалт сайтай байх нь булчин, шөрмөс, үе холбоосонд чухал нөлөө үзүүлж, давуу талыг бий болгожээ. Уян хатан байх нь бэртэл, гэмтэл авахгүй байх давуу талтай байсан гэдэг.
| ДЭЛХИЙН “Mr.OLYMPIA”-Д ОРОЛЦОХ Б.УЯНГА ГЭЖ ХЭН БЭ |
|
Өнгөрсөн долоо хоногт 77 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-09-21 15:43:31
Монгол, АНУ-ын хамтарсан “Увс-2026” гамшгийн үеийн сургалт, дадлага болжээ
2026-09-21 15:39:16
Манай 3х3-ын баг, Казахстаныг 13:8-аар хожлоо
2026-09-21 15:29:39
Б.Марал-Эрдэнэ дугуйн дэлхийн аваргын 48 байрт орлоо
2026-09-21 07:58:48
Эмэгтэй баг 4 х100 м-ийн зайд Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-09-21 07:10:00
С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-21 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ. Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрч хүч ихэснэ
2026-09-21 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-21 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна
2026-09-21 06:00:00
Төр, нийгмийн зүтгэлтэн, “Зааг” номын зохиолч Дэндэвийн Тэрбишдагва “Монгол нүүдэл” хэмээх шинэ ном туурвижээ
2026-09-20 16:17:06
ХЭЛ БИЧГИЙН УХААНЫ ДОКТОР С.ЦОМОРЛИГ: “СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН ТУХАЙ
2026-09-20 14:50:17
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрчээ
2026-09-20 13:52:56
Нийгмийн даатгалын улсын байцаагчид эрхээ баталгаажуулж, үнэмлэх, тэмдгээ гардан авчээ
2026-09-20 13:45:25
Томуугийн дэгдэлтээс хамаарч нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн ор дэлгэнэ
2026-09-20 13:21:53
ОХУ-ын Эрхүү хотод зоонозын халдварын асуудлаар эрдэм шинжилгээний хуралд оролцжээ
2026-09-20 11:49:14
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 1.4 га талбай өртөж шатжээ
2026-09-20 11:36:25
Онцгой байдлын алба хаагчид ур чадвар дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-20 11:27:52
Тархины үйл ажиллагааг сайжруулах таван энгийн зөвлөгөө
2026-09-20 10:54:26
Дэлхийн шатрын олимпиадад Монголын баг, Энэтхэгийн багт 3:1-ээр хожигдлоо
2026-09-20 10:31:48
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн дэлхийн цомын аварга болов
2026-09-20 10:16:50
Азийн XX наадмын нээлтийн ёслолын ажиллагаа боллоо
2026-09-20 09:33:19
Хятад Улс “Гравити-1 Y3” зөөгч пуужинг хөвөгч тавцангаас хөөргөв
2026-09-20 09:16:26
“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” төслийн санхүүжилтийг шийдвэрлэнэ
2026-09-20 09:04:55
Монголын хөл бөмбөгийн хөвгүүдийн баг дэлхийн аваргын фестивальд өрсөлдөнө
2026-09-20 08:45:45
“АЙЧИ НАГОЯА-2026" дугуйчид тэмцээнээ эхлүүлнэ
2026-09-20 08:34:40
Азийн наадамд боксчид маргаашаас тулалдаж эхэлнэ
2026-09-20 07:41:53
Ж.ЧОЙЖИЛЖАВ: Д.Сүхбаатар жанжны хөрөгтэй анхны монгол хивсний зургийг би гаргаж байлаа
2026-09-20 07:08:26
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |