Жүдо бөхийн бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Тажикстан Улсын Душанбэ хотод үргэлжилж байна. Энэ удаагийн ДАШТ-д 15 орны эрэгтэй 91, эмэгтэй 90, нийт 181 тамирчид өрсөлдөж байгаа. Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн “В” хэсгийн нэгдүгээр тойрогт О.Оюунчимэг, Италийн бөхтэй барилдаж ялсан. Улмаар хоёрдугаар тойрогт Киргизстаны бөхтэй таарч барилдан түүнийг учи мата буюу хөмрөх мэхээр цэвэр буулган ялалт авлаа. О.Оюунчимэгийн энэхүү учи мата мэхийг “IJF” Олон жүдо бөхийн холбоо шилдэг мэхээр онцлон дурдсан байна.

Н.Оюунчимэг хоёр жилийн өмнө Монголын үндэсний олимпын хорооны тэргүүн дээд шагнал гардуулах “Бөртэ чоно 2022”-ын “Шилдэг залуу тамирчин” номинацид нэр дэвшиж байсан билээ. Тэрбээр самбо бөхийн залуучуудын дэлхийн аварга, өсвөр үеийн дэлхийн аваргын мөнгөн медальтай шилдэг залуу тамирчин билээ. Энэ оны залуучуудын ДАШТ-ий 57 кг-ын жинд барилдсан Оюунгэрэлийн Оюунчимэг Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн IX дунд сургуулийг төгссөн. Самбо, жүдо бөхийн хоёр төрөлд 2020, 2021, 2022 онуудад дараалан өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн. Мөн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд 2021, 2022 онд түрүүлж байлаа. Тэрбээр 2022 оны самбо бөхийн өсвөр үеийн ДАШТ Армен Улсын Ереван хотод болоход 52 кг-ын жинд өрсөлдөж, мөнгөн медаль хүртсэн. Мөн самбо бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, алтан медаль хүртэж, залуучуудын дэлхийн аварга болж байсан юм.
О.Оюунчимэг самбо, жүдо бөхийн спортыг сонгон хичээллээд найман жил болж байгаа. Тэр бага байхаасаа барилдаж, ноцолдох дуртай охин байсан гэдэг. Өөрийн сонирхолдоо хөтлөгдөн Сонгинохайрхан дүүрэг “Хаан хүнс импекс”-ийн МУГД Хаштогтох багшийн жүдо бөхийн клубт бүртгүүлэн орж байжээ. Бөхийн секцэнд ороод өдөр бүр шинэ техник, шинэ мэх сурах нь түүнд маш их сонирхолтой санагдсан гэнэ лээ. О.Оюунчимэгт “Ялж ялагдахын учир шалтгаан мэддэг болох. Гадаад улсын тэнгэрт Монгол Улсынхаа төрийн дууллаа эгшиглүүлж, төрийн далбаагаа мандаж байгааг харах хамгийн сайхан” санагддаг гэсэн.

2022 оны самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медалийн төлөөх барилдаанд ялж, хожиж явж байгаад цаг дуусахын өмнө оноо алдсан. Тэгээд оноо тэнцээд сүүлийн оноогоор харамсалтайгаар хожигдсон түүх түүнд бий. Харин жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний аваргын төлөөх барилдаанд хожиж, алтан медаль хүртэж байв. Тамирчин хүний хамгийн том “дайсан” бэртэл гэмтэл байдаг билээ. О.Оюунчимэг залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд өвдөгний бэртэл бүрэн эдгээгүй байх үедээ ороод бэртлээ сэдрээсэн. Тэр шүд зуугаад тэвчээд л барилдсан гэдэг. Өвдөлтөөс болоод нулимс нь өөрийн эрхгүй урсаад л байсан гэнэ лээ. Тэр тэмцээний бүх барилдаан түүнд хэцүү байсан гэсэн. Дэвжээнд гарч барилдах болгонд өвдөгний гэмтэл хөндүүрлэн өвдөж байсан гэдэг. Тэр их өвдөлтийг тэсэж, тэмцээнээ өндөрлүүлж байсан юм билээ.
| ДЭЛХИЙН АВАРГЫГ “ЧИМСЭН” О.ОЮУНЧИМЭГИЙН УЧИ МАТА |
|
Хойд Солонгосын үзүүлэх тоглолтын баг Дарханд очжээ
2026-08-06 18:26:07
Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлийн үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал болов
2026-08-06 18:15:52
ШАТАХУУНЫ НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, НИЙЛҮҮЛЭЛТИЙН ДОГОЛДЛЫГ АРИЛГАХАД АНХААРЧ БАЙНА
2026-08-06 14:13:35
Монголын волейболын баг, Хонконгийн багийг хожлоо
2026-08-06 14:00:05
2026-08-06 13:47:15
М.Мөнххайр өсвөрийн дэлхийн аваргаас хүрэл медаль авлаа
2026-08-06 13:38:56
Э.Маргад өсвөрийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-06 13:27:31
“Singapore Women series” тэмцээнд манай багт Greece Elizabeth Berg тоглоно
2026-08-06 13:14:57
Азийн аваргыг Хойд Солонгосн баг 13 алтан медальтайгаар тэргүүлж явна
2026-08-06 12:53:48
Монгол Улсын эмэгтэй шигшээ баг өмсгөлөө гардан авлаа
2026-08-06 12:41:14
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан: “Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах хууль” бол шударгаар хөдөлмөрлөж буй иргэдийн хөрөнгийг хураах асуудал биш нийтийн албан тушаалтантай холбоотой хууль
2026-08-06 11:44:27
Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцын 2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-06 11:33:50
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 17-нд эхэлнэ
2026-08-06 11:05:34
"Туул усан цогцолбор" төслийн ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
2026-08-06 10:55:58
Дорноговь аймгийн өвөлжилтийн бэлтгэл 81.2 хувьтай байна
2026-08-06 10:54:04
Т.Ням-Очир: Бие даалтын долоо хоног нийслэл, орон нутагт өөр өөр хугацаанд болно
2026-08-06 10:53:48
Засгийн газар эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүнийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг шинэчлэн баталжээ
2026-08-06 10:31:47
ТАНИЛЦ: Нийслэлд энэ долоо хоногт хаах авто замууд
2026-08-06 10:21:41
КОП17 БАГА ХУРЛЫН БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БУЙ АЛБА ХААГЧДАД ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-08-06 10:18:47
Гэр бүлийн хүчирхийллийн 52 дуудлага бүртгэгджээ
2026-08-06 10:12:34
Таеквондо-гийн Азийн аваргын нээлтийн фото агшин
2026-08-06 07:10:00
2026-08-06 07:05:00
НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч итгэмжлэх захидлаа гардуулав
2026-08-06 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-08-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт 26 хэм дулаан байна
2026-08-06 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |