Спортын төв сургуулиас чөлөөт бөхийн спортын гараагаа энхлүүлсэн спортын мастер Д.Энхдангинатай ярилцлаа. Тэрбээр өдгөө 18 настай. Манай эмэгтэй чөлөөт бөхийн ирээдүйн найдвар хүлээлгэж буй тамирчдын нэгэнд зүй ёсоор орох юм.
-Миний дүү өөрийгөө танилцуулахгүй. Аль аймгийн хүүхэд вэ?
-Та сайн байна уу. Намайг Дэжимбээгийн.Энхдангина гэдэг. Өмнөговь аймгийн Гурвантэс суманд төрсөн.

-Ам хэдүүлээ вэ. Айлын хэд дэх хүүхэд вэ?
-Ам бүл гурвуулаа амьдарч байгаа. Ээж, эмээ хоёртойгоо амьдардаг, айлын ганц охин.
-Бага нас нь хаана өнгөрөв. Хэр хөдөлгөөнтэй хүүхэд байв?
-Би бага байх даа их хөдөлгөөнтэй охин байсан шүү. Бага сургуулийнхаа спортын тэмцээн болгонд ордог их гүйж харайдаг, ангийнхаа банди нартай л ноцолдоод явж байдаг эршүүд талдаа охин байсан.
.jpg)
-Танайх бөхийн удамтай юу?
-Манайх бөхийн удамтай шүү. Манай аав аймгийн арслан цолтой. Самбо бөхийн дэлхийн аваргын мөнгөн медаль хүртэж байсан хүн байгаа.
-Одоо аль клубт, хэн багшийн удирдлага дор бэлтгэл, сургуулилалтаа хийж байгаа вэ?
-Одоо би Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Буяндэлгэрийн Батбаяр багшийн удирдлага дор бэлтгэл сургуулилалтаа хийж байгаа.
.jpg)
–Охин хүүхэд бөхийн спортыг сонирхон хичээллэж байгаа нь сонирхолтой санагдлаа. Чөлөөт бөхийн спортыг яагаад сонгон хичээллэх болов?
-Манайх бөхийн удамтай болохоор нөлөөлсөн байх. Би өөрөө ч их хөдөлгөөнтэй бөхийн спортод сонирхолтой багаасаа үндэсний бөхийн барилдааныг ээжтэйгээ цуг очиж үздэг байсан. Ер нь өөрийн сонирхлоорой бөхийн спортыг сонгож хичээллэсэн.
-Чөлөөт бөхийн спортоор хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?
-Би чөлөөт бөхийн спортыг сонгож хичээллээд найман жил болж байгаа.
.jpg)
-Чөлөөт бөхийн анхны багш нь хэн бэ?
-Хамгийн анх Спортын төв сургуулийн чөлөөт бөхийн багш спортын мастер Г.Нямбаяр багшийн удирдлага дор бэлтгэл хийж эхэлж байлаа.
-Сэтгэлд тань хоногшин үлдсэн хамгийн сайхан барилдааныг хэзээ хийж байсан бэ?
-Миний хамгийн анх оролцсон тэмцээн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн байсан. Тэр УАШТ-ий алтан медалийн төлөөх барилдаан надад их зүйлийг ойлгуулсан барилдаан болсон. Маш их шаргуу бэлтгэл, хөдөлмөр, тэсвэр тэвчээрээр ядралтыг тэсэж гардаг юм байна гэдгийг ойлгуулсан тэмцээн байв. Тэр улсын аваргын бэлтгэлээр үнэхээр их хичээсэн болохоор хэзээ ч мартагдашгүй сэтгэлд хоногшин үлдсэн. Их сайхан дурсамжтай УАШТ байсан шүү.

–Өсвөр үе, залуучуудын ДАШТ-д барилдаж байв уу?
-Тийм ээ, өсвөр үеийн ДАШТ-д барилдаж байсан. Өнгөрсөн 2023 онд Турк Улсын Станбул хотод өсвөр үеийн ДАШТ болсон.
-Өөрийнхөө гаргасан амжилтуудаасаа танилцуулахгүй юу?
-Чөлөөт бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн; хоёр удаа түрүүлж, нэг удаа мөнгөн медаль хүртсэн. Олон улсын “Saori cup” тэмцээнээс мөнгөн медаль, өсвөр үеийн “U17” насны Азийн аварга шалгаруулах тэмцээний шагналт тавдугаар байр, “U17" насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тавдугаар байрт шалгарч байсан. Мөн залуучуудын улсын аваргаас мөнгө, хүрэл медаль, залуучуудын Азийн аваргын шагналт тавдугаар байрт шалгарч байлаа. Одоогоор чөлөөт бөхийн спортын мастер цолтой.
–Хүсэл мөрөөдөл, цаашдын зорилт, зорилгоосоо танилцуулахгүй юу?
-Миний хүсэл мөрөөдөл бол Монголынхоо нэрийг дэлхийн тавцанд гаргасан олимп, дэлхийн аварга болохыг хүсэж байгаа. Мөн Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар болж ээж, эмээ хоёрыгоо аз жаргалтай байлгах юмсан гэсэн өөдрөг хүсэл тэмүүлэл, мөрөөдөл бий. Мөн намайг хүрээлж буй хүмүүсийн итгэлийг алдахгүй, сайн тамирчин болохыг хүсдэг.
| Д.ЭНХДАНГИНА: Намайг хүрээлж буй хүмүүсийн итгэлийг алдахгүй сайн тамирчин болохыг хүсдэг |
|
Б.Марал-Эрдэнэ дугуйн дэлхийн аваргын 48 байрт орлоо
2026-09-21 07:58:48
Эмэгтэй баг 4 х100 м-ийн зайд Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-09-21 07:10:00
С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-21 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ. Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрч хүч ихэснэ
2026-09-21 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-21 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна
2026-09-21 06:00:00
Төр, нийгмийн зүтгэлтэн, “Зааг” номын зохиолч Дэндэвийн Тэрбишдагва “Монгол нүүдэл” хэмээх шинэ ном туурвижээ
2026-09-20 16:17:06
ХЭЛ БИЧГИЙН УХААНЫ ДОКТОР С.ЦОМОРЛИГ: “СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН ТУХАЙ
2026-09-20 14:50:17
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрчээ
2026-09-20 13:52:56
Нийгмийн даатгалын улсын байцаагчид эрхээ баталгаажуулж, үнэмлэх, тэмдгээ гардан авчээ
2026-09-20 13:45:25
Томуугийн дэгдэлтээс хамаарч нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн ор дэлгэнэ
2026-09-20 13:21:53
ОХУ-ын Эрхүү хотод зоонозын халдварын асуудлаар эрдэм шинжилгээний хуралд оролцжээ
2026-09-20 11:49:14
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 1.4 га талбай өртөж шатжээ
2026-09-20 11:36:25
Онцгой байдлын алба хаагчид ур чадвар дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-20 11:27:52
Тархины үйл ажиллагааг сайжруулах таван энгийн зөвлөгөө
2026-09-20 10:54:26
Дэлхийн шатрын олимпиадад Монголын баг, Энэтхэгийн багт 3:1-ээр хожигдлоо
2026-09-20 10:31:48
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн дэлхийн цомын аварга болов
2026-09-20 10:16:50
Азийн XX наадмын нээлтийн ёслолын ажиллагаа боллоо
2026-09-20 09:33:19
Хятад Улс “Гравити-1 Y3” зөөгч пуужинг хөвөгч тавцангаас хөөргөв
2026-09-20 09:16:26
“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” төслийн санхүүжилтийг шийдвэрлэнэ
2026-09-20 09:04:55
Монголын хөл бөмбөгийн хөвгүүдийн баг дэлхийн аваргын фестивальд өрсөлдөнө
2026-09-20 08:45:45
“АЙЧИ НАГОЯА-2026" дугуйчид тэмцээнээ эхлүүлнэ
2026-09-20 08:34:40
Азийн наадамд боксчид маргаашаас тулалдаж эхэлнэ
2026-09-20 07:41:53
Ж.ЧОЙЖИЛЖАВ: Д.Сүхбаатар жанжны хөрөгтэй анхны монгол хивсний зургийг би гаргаж байлаа
2026-09-20 07:08:26
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |