-ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 60 КГ-ЫН ЖИНД Ө.ЖАНЦАНДОРЖ, М.ТЭРГЭЛСАР НАР БАРИЛДАНА-
.jpg)
Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн хамгийн хөнгөн 60 кг-ын жинд 37 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна. Монгол Улсаа төлөөлөн залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, “Алдар” спорт хорооны, 19 настай тамирчин Өнөрбатын.Жанцандорж , “Мон-Алтиус, Цагаанбаатар академи”-ийн тамирчин МөнхжаргалынТэргэлсар нар барилдах мэдүүлэг өгөөд байгаа юм.
-ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 66 КГ-ЫН ЖИНД Б.МӨНГӨНХУЯГ ХҮЧ СОРИНО-
Залуучуудын ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд 37 тамирчин барилдах юм байна. Манай улсаас өсвөрийн 18 настай тамирчин, залуучуудын Зүүн Азийн наадмын хүрэл медальт, “Мон-Алтиус Цагаанбаатар академи”-ийн Баатарцогтын Мөнгөнхуяг барилдах мэдүүлэг өгөөд байгаа.
-ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 73 КГ-ЫН ЖИНД Ж. ЭНХТӨР ӨРСӨЛДӨНӨ-

Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд 38 тамирчин барилдах урьдчилсан мэдүүлэг өгөөд байгаа. Манай улсаас залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Спортын төв сургуулийн тамирчин Жүгдэргаравын Энхтөр хүч сорино. Тэрбээр 20 настай, насанд хүрэгчдийн “Душанбе-2024” гранд слам тэмцээнүүдэд барилдаж байсан.
-ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 81 КГ-ЫН ЖИНД Н.ЖАНГАРАЙ ХҮЧ ҮЗНЭ-
Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд 34 тамирчин барилдах урьдчилсан мэдүүлэг өгөөд байгаа. Манай улсаас”Монголын жүдо академи”-ийн 19 настай тамирчин Нэргүйн Жангарай барилдах юм. Харин эрэгтэйчүүдийн 90,-100 кг-ын жинд Монгол Улсаас барилдах тамирчин одоогоор мэдүүлэг өгөөгүй байна..
-ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН +100 КГ-ЫН ЖИНД О.ГЭРЭЛТБАЯР БАРИЛДАНА-
Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-ий эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд 20 тамирчин барилдах урьдчилсан мэдүүлэг өгөөд байгаа. Манай улсаас Орхон аймгийн “Хангарьд” спорт хорооны 19 настай тамирчин Очирын Гэрэлтбаяр барилдах мэдүүлэг өгсөн байна.
-ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 48 КГ-ЫН ЖИНД Ж.АНУДАРЬ ХҮЧ ҮЗНЭ-

Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд 29 тамирчин барилдах урьдчилсан мэдүүлэг өгсөн байна. Манай улсаас “Женко” клубийн тамирчин, өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, “IJF”-ийн Европын цуврал тэмцээний аварга Жамсрангийн Анударь барилдах мэдүүлэг өгөөд байгаа.
-ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 52 КГ-ЫН ЖИНД Б.УРАНЗАЯА, М.НАНДИН-ЭРДЭНЭ НАР БАРИЛДАНА-
.jpg)
Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд 33 тамирчин барилдах урьдчилсан мэдүүлэг өгсөн байна. Манай улсаас өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, “Гүрү Дожо” клубийн тамирчин, 19 настай Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ, залуучуудын улсын аварга, “Мон-Алтиус Цагаанбаатар академи”-ийн 20 настай тамирчин Баянмөнхийн Уранзаяа нар барилдах мэдүүлэг өгөөд байгаа.
-ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 57 КГ-ЫН ЖИНД О.ОЮУНЧИМЭГ, Т.АРИУНЗАЯА НАР ХҮЧ ҮЗНЭ-

Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд 33 тамирчин барилдах урьдчилсан мэдүүлэг өгсөн байна. Манай улсаас өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт, дэлхийн аварга, “Гүрү Дожо” клубийн тамирчин, Сүхбаатар дүүргийн 2-р дунд сургуулийн сурагч, 16 настай өсвөрийн тамирчин Тэрбишийн Ариунзаяа,
самбо бөхийн Ази тивийн аварга, жүдо бөхийн залуучуудын улсын аварга, насанд хүрэгчдийн УАШТ-ий хүрэл медальт, Сонгино хайрхан дүүргийн “Хаан хүнс” дэвжээний тамирчин 19 настай Оюунгэрэлийн Оюунчимэг нар барилдах мэдүүлэг өгчээ.
-ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 63 КГ-ЫН ЖИНД Д.ЕСҮЙ БАРИЛДАНА-
.jpg)
Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд 28 тамирчин барилдах урьдчилсан мэдүүлэг өгсөн байна. Манай улсаас өсвөр үе, залуудын улсын аварга, насанд хүрэгчдийн УАШТ-ий хүрэл медальт, “Хүч” спорт хорооны тамирчин, Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 48-р дунд сургуулийн сурагч, 18 настай өсвөрийн тамирчин Дарханбатбаярын Есүй барилдах мэдүүлэг өгөөд байгаа.
.jpg)
-ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 70 КГ-ЫН ЖИНД Б.НЯМ-ЭРДЭНЭ ӨРСӨЛДӨНӨ-
Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд 33 тамирчин барилдах урьдчилсан мэдүүлэг өгчээ. Манай улсаас өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Жүдо бөхийн Үндэсний шигшээ баг, “Женко” клубийн 18 настай өсвөрийн тамирчин Батсуурийн Ням-Эрдэнэ барилдах мэдүүлэг өгсөн байна.
-ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН -78 КГ-ЫН ЖИНД О.ХҮСЛЭН ХҮЧ СОРИНО-

Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-ий эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд 27 тамирчин барилдах урьдчилсан мэдүүлэг өгсөн байна. Манай улсаас өсвөр үе залуучууд, насанд хүрэгчдийн улсын аварга, “Монголын жүдо академи”, Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн 19 настай тамирчин, ОУХМ Отгонбаярын Хүслэн барилдах мэдүүлэг өгчээ. Харин эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд манай улсаас барилдах тамирчин одоогоор мэдүүлэг өгөөгүй байна.
| ТАНИЛЦ: ДЭЛХИЙН АВАРГАД ОРОЛЦОХ ЖҮДОГИЙН ТАМИРЧИД |
|
Хойд Солонгосын үзүүлэх тоглолтын баг Дарханд очжээ
2026-08-06 18:26:07
Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлийн үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал болов
2026-08-06 18:15:52
ШАТАХУУНЫ НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, НИЙЛҮҮЛЭЛТИЙН ДОГОЛДЛЫГ АРИЛГАХАД АНХААРЧ БАЙНА
2026-08-06 14:13:35
Монголын волейболын баг, Хонконгийн багийг хожлоо
2026-08-06 14:00:05
2026-08-06 13:47:15
М.Мөнххайр өсвөрийн дэлхийн аваргаас хүрэл медаль авлаа
2026-08-06 13:38:56
Э.Маргад өсвөрийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-06 13:27:31
“Singapore Women series” тэмцээнд манай багт Greece Elizabeth Berg тоглоно
2026-08-06 13:14:57
Азийн аваргыг Хойд Солонгосн баг 13 алтан медальтайгаар тэргүүлж явна
2026-08-06 12:53:48
Монгол Улсын эмэгтэй шигшээ баг өмсгөлөө гардан авлаа
2026-08-06 12:41:14
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан: “Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах хууль” бол шударгаар хөдөлмөрлөж буй иргэдийн хөрөнгийг хураах асуудал биш нийтийн албан тушаалтантай холбоотой хууль
2026-08-06 11:44:27
Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцын 2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-06 11:33:50
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 17-нд эхэлнэ
2026-08-06 11:05:34
"Туул усан цогцолбор" төслийн ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
2026-08-06 10:55:58
Дорноговь аймгийн өвөлжилтийн бэлтгэл 81.2 хувьтай байна
2026-08-06 10:54:04
Т.Ням-Очир: Бие даалтын долоо хоног нийслэл, орон нутагт өөр өөр хугацаанд болно
2026-08-06 10:53:48
Засгийн газар эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүнийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг шинэчлэн баталжээ
2026-08-06 10:31:47
ТАНИЛЦ: Нийслэлд энэ долоо хоногт хаах авто замууд
2026-08-06 10:21:41
КОП17 БАГА ХУРЛЫН БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БУЙ АЛБА ХААГЧДАД ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-08-06 10:18:47
Гэр бүлийн хүчирхийллийн 52 дуудлага бүртгэгджээ
2026-08-06 10:12:34
Таеквондо-гийн Азийн аваргын нээлтийн фото агшин
2026-08-06 07:10:00
2026-08-06 07:05:00
НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч итгэмжлэх захидлаа гардуулав
2026-08-06 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-08-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт 26 хэм дулаан байна
2026-08-06 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |