Францын нийслэл Парис хотод зуны олимпын 33-р наадам, паралимпын 17-р наадам болж өндөрлөсөн билээ. Монгол Улсын баг тамирчид олимпын наадмаас нэг мөнгөн медаль хүртсэнээр 204 орноос 74 дүгээр байр эзэлсэн. Харин паралимпын наадмаас нэг алт, гурван мөнгөн медаль хүртсэнээр 170 орноос 57 дугаар байр эзэлсэн билээ. “Парис-2024” зуны паралимпын 17-р наадмын пара хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд Монголын шигшээ багийн тамирчин Цэгмидийн Баттулга “ F40” ангилалд өрсөлдсөн. Тус бөөрөнцөг түлхэлтийн төрөлд есөн тамирчин оролцсоноос Ц.Баттулга 11.9 метр түлхэж мөнгөн медаль хүртсэн . Ийнхүү тэрбээр паралимпын хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд медаль авсан анхны монгол хүн болсон билээ.

ЦЭГМИДИЙН БАТТУЛГЫН ТОВЧ НАМТАР
Цэгмидийн Баттулга 1991 онд Булган аймгийн Булганд суманд төрсөн. 1999-2009 онд Булган аймгийн Булган сумын Арван жилийн хоёрдугаар дунд сургуулийг, 2009-2012 онд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Сувилахуйн сургуулийг Нүүр амны техникч мэргэжил эзэмшин төгссөн. 2012-2017 онд АУҮИС-ийн Нүүр ам судлалын сургуулийг шүдний эмч, резидент эмчээр төгссөн. Одоо Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгт шүдний эмчээр ажилладаг.

ДОТООДЫН ТЭМЦЭЭНД ГАРГАСАН АМЖИЛТУУД
Ц.Баттулга 2013 онд пара хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээний бөөрөнцөг түлхэлт, жад шидэлтийн төрөлд түрүүлж, алтан медаль хүртэж амжилтын гараагаа эхлүүлсэн. Улмаар 2014, 2015 оны пара хөнгөн атлетикийн УАШТ-ээс алтан медаль, 2016 онд Монголын бүх ард түмний наадмаас алтан медаль хүртсэн.

Харин 2017 онд УАШТ-ээс мөнгөн медаль авсан. 2018 онд УАШТ-д бөөрөнцөг түлхэлт, зээрэнцэг шидэлтээр түрүүлж алтан медаль хүртсэн юм. 2019, 2020, 2021 онуудад ковидын улмаас пара хөнгөн атлетикийн УАШТ зохион байгуулагдаагүй. 2022 онд Монголын бүх ард түмний их наадмын бөөрөнцөг түлхэлт, зээрэнцэг шидэлтийн төрөлд алтан медаль хүртсэн. 2023 онд УАШТ-ээс алтан медаль хүртсэн амжилтыг гаргасан юм.

ОЛОН УЛС, ТИВ, ДЭЛХИЙН ТЭМЦЭЭНИЙ АМЖИЛТУУД
2014 онд Хятадын Бээжин хотод болсон пара хөнгөн атлетикийн олон улсын гран при тэмцээнээс зээрэнцэг шидэлтийн төрөлд алт медаль, бөөрөнцөг түлхэлийн төрөлд алтан медаль авсан. Мөн ондоо Өмнөд Солонгосын Инчион хотод зохион байгуулагдсан “Инчион-2014” Азийн паралимпын наадмын бөөрөнцөг түлхэл, зээрэнцэг шидэлтийн төрөлд шагналт дөрөвдүгээр байрт шалгарсан. 2015 онд ОХУ-ын Бүх Орос Улсын пара хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээний бөөрөнцөг түлхэлтий төрлөөс мөнгөн медаль авсан.

2014, 2015 онд пара хөнгөн атлетикийн ДАШТ-ий бөөрөнцөг түлхэлтийн төрөлд шагналт 7-8-р байрт шалгарсан. 2023 онд Итали Улсын Жесоло хотод болсон олон улсын гран дри тэмцээний бөөрөнцөг түлхэлтийн төрөлд гуравдугаар байрт шалгарч хүрэл медаль хүртсэн. 2023 он Хятадын Ханжоу хотод зохион байгуулагдсан “Ханжоу-2022” Азийн паралимпын наадмаас хүрэл медаль авсан бөгөөд 2015, 2024 оны пара хөнгөн атлетикийн ДАШТ-д наймдугаар байр эзэлж байв.

“Ханжоу-2022” Азийн пара спортын наадмын хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн “F40” ангилалд найман орны тамирчин хүч үзсэн юм. Ц.Баттулга 9.74 метр түлхэж, Азийн зуны пара наадмын бөөрөнцөг түлхэлтийн төрөлд хүрэл медаль хүртсэн анхны монгол эрэгтэй тамирчин болсон. Ингэхдээ улсын дээд амжилтыг шинэчилсэн юм.
| ПАРАЛИМПЫН МӨНГӨН МЕДАЛЬТ “АЛТАН ГАРТ” ШҮДНИЙ ЭМЧ |
|
Цаг агаарын үзэгдлийн мэдээлэл
2025-11-14 16:38:37
Худалдаа, үйлчилгээний ажилтнуудын үзлэг, шинжилгээний цагаан дэвтрийг цахимжууллаа
2025-11-14 16:06:23
Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулах олон улсын багуудтай уулзалт зохион байгууллаа
2025-11-14 15:13:15
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
2025-11-14 14:47:37
Багахангай-Хүннү хот чиглэлийн төмөр замын барилгын ажил 89 хувьтай байна
2025-11-14 14:20:33
Баян-Өлгий, Увс, Ховдын ихэнх нутгаар зудын эрсдэл үүсэх төлөвтэй байна
2025-11-14 13:49:14
Улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон зөрчлийг илрүүлж, арилгуулж байна
2025-11-14 13:27:26
Б.ЖАРГАЛАН: Татварын ачаалал бууруулах тал дээр хүлээлтэд хүрсэнгүй
2025-11-14 12:53:28
"Moon dance" хамтлаг ДАШТ-д оролцохоор Герман Улсыг зорилоо
2025-11-14 11:59:39
Баян-Өлгий, Увс, Ховдын нутгаар зудын эрсдэл үүсэх төлөвтэй байна
2025-11-14 11:43:28
Увс аймгийн "Аваргуудын нэрэмжит" барилдаан энэ сарын 29-30-нд болно
2025-11-14 11:39:13
БУСДААС ӨӨР БАЙНА ГЭДЭГ ИЧИХ ЗҮЙЛ ОГТ БИШ
2025-11-14 11:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД" ХӨРӨГ НОМЫН НЭЭЛТ АВСТРИ УЛСЫН НИЙСЛЭЛ ВЕНА ХОТОД БОЛЛОО
2025-11-14 09:42:48
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-11-14 07:00:00
Б.ОРХОНБАЯРЫН ААВ Н.БАЯРСАЙХАН: ХҮҮ МИНЬ АРД ТҮМНИЙ АМНЫ БИЛГЭЭР УЛСЫН АВАРГА БОЛЖ, ОЛОН САЙХАН БАРИЛДААНААРАА ҮЗЭГЧ ТҮМНЭЭ БАЯСГААСАЙ ГЭЖ ХҮСДЭГ
2025-11-14 07:00:00
Э.ЛХАГВА-ОЧИР: МОНГОЛ ХҮН Л НАЙМАН МЕТРИЙН ӨНДӨРТ ХАМГААЛАЛТГҮЙ УРАН НУГАРЧ ЧАДНА
2025-11-14 07:00:00
Б.ЧИМИД ГУАЙ ШИГ СЭТГЭЖ, ХӨДӨЛМӨРЛӨХ ХУУЛЬЧ МАН-Д ОДООГООР АЛГА
2025-11-14 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт -2 хэм хүйтэн байна
2025-11-14 06:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2025-11-14 06:00:00
АРДЫН НАМЫН ДАРГАД ААВЫН “НЯЛХ” ХӨВГҮҮД ӨРСӨЛДӨХ НЬ
2025-11-13 20:06:36
Худалдаа хөгжлийн банк Үндэсний дээд лигийн сагсан бөмбөгийн "Эс Жи Эйпс" багийг ивээн тэтгэж ажиллахаар боллоо
2025-11-13 16:57:47
Уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна
2025-11-13 16:37:04
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсэг ярилцлага зохион байгууллаа
2025-11-13 16:04:43
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН НЭЭЛТ УНГАР УЛСЫН БУДАПЕШТ ХОТОД БОЛЛОО
2025-11-13 14:27:12
Жүжигчин З.Ононд төрсөн өдрийн мэнд хүргэе
2025-11-13 13:43:59
Нийслэлийн хэмжээнд энэ сарын байдлаар 606 хүүхэд зам тээврийн осолд өртжээ
2025-11-13 13:37:42
2025-11-13 12:58:12
Увс аймгийн Сагил суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2025-11-13 12:30:40
“Сүүлчийн бороо” мета драмын жүжиг өнөөдөр нээнэ
2025-11-13 12:04:40
ТЭМДЭГЛЭЛ: СҮҮЛЧИЙН БОРОО
2025-11-13 12:01:13
УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ өнөөдрийн чуулганыг удирдаж байна
2025-11-13 11:53:42
МҮБХ: Монгол соёлын дүр төрхийг бахархалтайгаар харуулсан Улсын арслан Б.Орхонбаяр танд талархал дэвшүүлье
2025-11-13 11:48:18
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2025-11-13 11:00:00
ХАЙР Л ҮГҮЙЛЭГДЭНЭ…
2025-11-13 09:02:49
ЗУН ШИГ ӨВӨЛ
2025-11-13 09:00:00
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2025-11-13 07:00:00
С.ОЮУНЧИМЭГ: ЭГЧИЙНХ НЬ УРЛАСАН ХУВЦСЫГ МУАЖ Л.ЖАМСРАНЖАВ, ХӨДӨЛМӨРИЙН БААТАР П.ЦЭРЭНДАВГА, Н.СУВД ТЭРГҮҮТЭЙ УРАН БҮТЭЭЛЧИД ӨМСДӨГ БАЙЛАА ШҮҮ ДЭЭ
2025-11-13 07:00:00
БАЯН-ӨЛГИЙН БАЯЛГИЙН “НИНЖА” С.ЗАМИРА
2025-11-13 07:00:00
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2025-11-13 07:00:00
ХАНДГАЙ НУТАГЛАДАГ ХАЛХ, НӨМРӨГӨӨС...
2025-11-13 07:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ӨВЧИН ЭМГЭГ ИРНЭ
2025-11-13 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ -2 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
2025-11-13 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |