Монгол Улсад орчин цагийн биеийн тамир, спортын салбар үүсч хөгжсөний 100, олимпын наадамд оролцож эхэлсний 60, паралимпын наадамд оролцож эхэлсний 24 жилийн ойг тохиолдуулан "Парис 2024” зуны 33-р олимп, паралимпын 17-р наадамд амжилттай оролцож, медаль хүртсэн тамирчид, тэдний дасгалжуулагчдад төрийн дээд шагнал, цол, одон, медаль гардууллаа. Төр засаг олимп, паралимпын медальтан тамирчид, дасгалжуулагчдыг ийм хурдан хугацаанд “цаг алдалгүй” шагнаж, урамшуулж байгаа нь сайн хэрэг. Монголчууд паралимпын гурван аварга тамирчин, паралимпын спортоос төрсөн гурван Хөдөлмөрийн баатартай боллоо. МУГТ Д.Баатаржав "Бээжин-2008" паралимпын байт харвааны төрөлд алтан медаль, "Токио-2020" паралимпын хэвтээ шахалтын төрөлд Э.Содномпилжээ алтан медаль, "Парис-2024" паралимпын наадмын таэквондогийн төрөлд У.Сүрэнжав алтан медаль хүртэж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртлээ. У.Сүрэнжав Монгол Улсаас төрсөн анхны паралимпын аварга тамирчин болж байгаа юм.

Өмнөх “Токио-2020” олимпын наадмаас медаль хүртсэн тамирчид, тэдний дасгалжуулагч нарыг төрийн одон медалиар шагнаж урамшуулахгүй цаг алдсан тал бий. Түүнээс нь болоод зарим тамирчдын урамыг хугалсан явдал гарч байв. “Токио-2020” олимпоос мөнгөн медаль хүртсэн Сайд Моллой Монголын төр засгаас шагнал, урамшуулал биш, ирээдүйн амьдралын баталгаа харж харуулдан, итгэл цөхрөн өөр улсыг зорьсон. Ц.Цогтбаатарт гавьяат цолыг нь өгөхгүй хэзээ хойно хоёр жилийн дараа өгч байлаа.

Олимпын мөнгөн медальтан, дэлхийн аварга тамирчин төрүүлсэн МУГТ М.Бундмаа дасгалжуулагчийн хөдөлмөр хичээл, зүтгэлийг арай л багаар үнэлчихсэн юм биш үү гэсэн бодол төрлөө. М.Бундмаа дасгалжуулагч, Азийн аварга, дэлхийн аварга, олимпын мөнгөн медальтан тамирчныг төрүүлэн гаргачихаад байна шүү дээ. Монгол Улсын гавьяат дасгалжуулагч болох хангалттай болзолыг бүрэн хангасан баймаар юм. Магадгүй Монголын жүдо бөхийн холбоо М.Бундмааг МУГД –д тодорхойлоогүй байх.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор "Парис-2024" паралимпын аварга, пара таэквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ У.Сүрэнжавыг шагналаа. Б.Баасанхүүд энэ цолыг өгөхөд буруудахгүй байлаа. Олимпын аварга болсон бол шууд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин цолыг хүртэх байсан байх л даа. Гэхдээ У.Сүрэнжавын амжилтыг үгүйсгэж, Б.Баасанхүүгийн гаргасан амжилттай харгалдуулах гэсэнгүй.
Цаг үеэ зөв мэдэрч, нүдоо олсон шагналын хур буулгасан төр засагтай баярлаж, талархах нь зөв. Олимпын наадамд медалийн төлөө өрсөлдөж, шагналт тавдугаар байрт орсон тамирчдын хөдөлмөр зүтгэлийг бага боловч үнэлж, урамшуулсан бол дараа, дараагийн тэмцээн уралдаанд илүү итгэлттэй, өндөр амжилт гаргах хөшүүрэг, урам дэм болох байсан байж магадгүй. Төрийн шагнал тэдэнд тийм чухал биш. Ар гэр, амьдралынх нь баталгааг нь хангаж 1-2 өрөө байраар боловч урамшуулсан бол зүгээр л байлаа. Мэдээж шагналыг тавтайруулж болохгүй дээ. Гэхдээ “урамыг нь хугалахаар, ууцыг нь хугал” гэсэн хэлц үг байдгийг санах хэрэгтэй.
Энэ удаа Монгол Улсын гавьяат тамирчин цолоор "Парис-2024" олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга, Ази тивийн аварга Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Баасанхүү, "Парис-2024" паралимпын мөнгөн медальт, пара хөнгөн атлетикийн үндэсний шигшээ багийн тамирчин Ц.Баттулга нарыг шагналаа. Харин Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цолоор Пара таэквондогийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, ОУХМ Н.Эрдэнэбаатар, Д.Батнасан, Пара хөнгөн атлетикийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ Д.Махашира нарыг шагнав. Тэднийг цаашид олон паралимп, тив, дэлхийн медальтан шилдэг тамирчдыг төрүүлж гаргахад түлхэц, урам хайрласан, хөдөлмөр, хичээл, зүтгэлийг нь зөв цагт нь үнэлж дүгнэсэн, шагнал байв.
| ЦАГ ҮЕЭ МЭДЭРЧ, НҮДЭЭ ОЛСОН ШАГНАЛ ХАМГИЙН САЙХАН |
|
Худалдаа, үйлчилгээний ажилтнуудын үзлэг, шинжилгээний цагаан дэвтрийг цахимжууллаа
2025-11-14 16:06:23
Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулах олон улсын багуудтай уулзалт зохион байгууллаа
2025-11-14 15:13:15
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
2025-11-14 14:47:37
Багахангай-Хүннү хот чиглэлийн төмөр замын барилгын ажил 89 хувьтай байна
2025-11-14 14:20:33
Баян-Өлгий, Увс, Ховдын ихэнх нутгаар зудын эрсдэл үүсэх төлөвтэй байна
2025-11-14 13:49:14
Улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон зөрчлийг илрүүлж, арилгуулж байна
2025-11-14 13:27:26
Б.ЖАРГАЛАН: Татварын ачаалал бууруулах тал дээр хүлээлтэд хүрсэнгүй
2025-11-14 12:53:28
"Moon dance" хамтлаг ДАШТ-д оролцохоор Герман Улсыг зорилоо
2025-11-14 11:59:39
Баян-Өлгий, Увс, Ховдын нутгаар зудын эрсдэл үүсэх төлөвтэй байна
2025-11-14 11:43:28
Увс аймгийн "Аваргуудын нэрэмжит" барилдаан энэ сарын 29-30-нд болно
2025-11-14 11:39:13
БУСДААС ӨӨР БАЙНА ГЭДЭГ ИЧИХ ЗҮЙЛ ОГТ БИШ
2025-11-14 11:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД" ХӨРӨГ НОМЫН НЭЭЛТ АВСТРИ УЛСЫН НИЙСЛЭЛ ВЕНА ХОТОД БОЛЛОО
2025-11-14 09:42:48
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-11-14 07:00:00
Б.ОРХОНБАЯРЫН ААВ Н.БАЯРСАЙХАН: ХҮҮ МИНЬ АРД ТҮМНИЙ АМНЫ БИЛГЭЭР УЛСЫН АВАРГА БОЛЖ, ОЛОН САЙХАН БАРИЛДААНААРАА ҮЗЭГЧ ТҮМНЭЭ БАЯСГААСАЙ ГЭЖ ХҮСДЭГ
2025-11-14 07:00:00
Э.ЛХАГВА-ОЧИР: МОНГОЛ ХҮН Л НАЙМАН МЕТРИЙН ӨНДӨРТ ХАМГААЛАЛТГҮЙ УРАН НУГАРЧ ЧАДНА
2025-11-14 07:00:00
Б.ЧИМИД ГУАЙ ШИГ СЭТГЭЖ, ХӨДӨЛМӨРЛӨХ ХУУЛЬЧ МАН-Д ОДООГООР АЛГА
2025-11-14 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт -2 хэм хүйтэн байна
2025-11-14 06:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2025-11-14 06:00:00
АРДЫН НАМЫН ДАРГАД ААВЫН “НЯЛХ” ХӨВГҮҮД ӨРСӨЛДӨХ НЬ
2025-11-13 20:06:36
Худалдаа хөгжлийн банк Үндэсний дээд лигийн сагсан бөмбөгийн "Эс Жи Эйпс" багийг ивээн тэтгэж ажиллахаар боллоо
2025-11-13 16:57:47
Уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна
2025-11-13 16:37:04
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсэг ярилцлага зохион байгууллаа
2025-11-13 16:04:43
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН НЭЭЛТ УНГАР УЛСЫН БУДАПЕШТ ХОТОД БОЛЛОО
2025-11-13 14:27:12
Жүжигчин З.Ононд төрсөн өдрийн мэнд хүргэе
2025-11-13 13:43:59
Нийслэлийн хэмжээнд энэ сарын байдлаар 606 хүүхэд зам тээврийн осолд өртжээ
2025-11-13 13:37:42
2025-11-13 12:58:12
Увс аймгийн Сагил суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2025-11-13 12:30:40
“Сүүлчийн бороо” мета драмын жүжиг өнөөдөр нээнэ
2025-11-13 12:04:40
ТЭМДЭГЛЭЛ: СҮҮЛЧИЙН БОРОО
2025-11-13 12:01:13
УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ өнөөдрийн чуулганыг удирдаж байна
2025-11-13 11:53:42
МҮБХ: Монгол соёлын дүр төрхийг бахархалтайгаар харуулсан Улсын арслан Б.Орхонбаяр танд талархал дэвшүүлье
2025-11-13 11:48:18
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2025-11-13 11:00:00
ХАЙР Л ҮГҮЙЛЭГДЭНЭ…
2025-11-13 09:02:49
ЗУН ШИГ ӨВӨЛ
2025-11-13 09:00:00
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2025-11-13 07:00:00
С.ОЮУНЧИМЭГ: ЭГЧИЙНХ НЬ УРЛАСАН ХУВЦСЫГ МУАЖ Л.ЖАМСРАНЖАВ, ХӨДӨЛМӨРИЙН БААТАР П.ЦЭРЭНДАВГА, Н.СУВД ТЭРГҮҮТЭЙ УРАН БҮТЭЭЛЧИД ӨМСДӨГ БАЙЛАА ШҮҮ ДЭЭ
2025-11-13 07:00:00
БАЯН-ӨЛГИЙН БАЯЛГИЙН “НИНЖА” С.ЗАМИРА
2025-11-13 07:00:00
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2025-11-13 07:00:00
ХАНДГАЙ НУТАГЛАДАГ ХАЛХ, НӨМРӨГӨӨС...
2025-11-13 07:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ӨВЧИН ЭМГЭГ ИРНЭ
2025-11-13 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ -2 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
2025-11-13 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |