Монгол Улсаа төлөөлөн “Парис-2024” паралимпын наадамд оролцож байгаа баг тамирчдаас одоогийн байдлаар таэквондогийн тамирчин ОУХМ У.Сүрэнжав алт, таэквондогийн тамирчин МУГТ Г.Болор-Эрдэнэ мөнгө, хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн тамирчин Ц.Баттулга мөнгөн медаль хүртсэн амжилт гаргаад байна. Ийнхүү Монгол Улсын пара спортын тамирчид “Парис-2024” паралимпоос нэг алт, хоёр мөнгөн медаль хүртсэн амжилтаар 168 орноос 41 дүгээр байрт бичигдэж явна. Үүнээс өмнө Монголын тамирчид зуны паралимпын наадмаас гурван спортын төрлөөр нийт дөрвөн медаль хүртсэн юм. “Бээжин-2008” паралимпын наадмаас Д.Баатаржав алт, “Рио-2016” паралимпоос Э.Содномпилжээ, Б.Ууганхүү нар хүрэл, “Токио-2020” паралимпоос Э.Содномпилжээ алтан медаль хүртэж байлаа.

Одоо бид “Токио-2020” паралимпын аварга, дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Э.Содномпилжээгийн пауэрлифтинг өргөлтийн үр дүнг хүлээнэ. Мөн пара жүдо бөхийн “J1” ангиллын +90 кг-ын жинд барилдах, Ази тивийн аварга, Азийн наадмын аварга, ОУХМ Д.Ганбат ч медаль хүртэх боломжтой тамирчдын нэг юм. Тэрбээр 2023 онд Хятадын Ханжоу хотод болсон "Ханжоу 2022" Азийн паралимпын наадмын эрэгтэйчүүдийн +90 кг-ын жинд алтан медаль хүртэж, Азийн наадмын аварга болсон. Харин пара жүдо бөхийн “J1” ангиллын -90 кг-ын жинд барилдах Б.Баттөгс "Ханжоу-2022" Азийн паралимпын наадамд Узбекистан Улсын бөхийг ялж, хүрэл медаль хүртсэн юм. Мөн пара жүдо бөхийн “J1” ангиллын эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд пара жүдо бөхийн ДАШТ-ий мөнгөн медальт, "Ханжоу-2022" Азийн паралимпын наадмын хүрэл медальт Л.Туруунаа барилдана. Түүнээс гадна пара жүдо бөхийн “J1” ангиллын 48 кг-ын жинд барилдах Т.Сувд-Эрдэнэ нарт паралимпын медаль хүртэх боломж бий.
.jpg)
Монголын үндэсний паралимпын хороо /МҮПХ/-оос хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн идэвхтэй амьдралд татан оролцуулах, нийгэмшүүлэх, хөдөлмөр эрхлэх сонирхлыг өрнүүлж ирсэн 30 жилийн ажлын хичээл, зүтгэлийн үр дүн гарч байна. Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын асуудлыг хариуцсан төрийн бус байгууллага /ТББ/ анх 1989 онд Тахир дутуу хүмүүсийн БТС-ын холбоо нэртэй байгуулагдсан. Харин 1995 оноос Монголын Паралимпын хороо хэмээх нэртэй болж албан ёсоор байгуулагдсан бөгөөд 2000 онд Олон улсын паралимпын хороо/ОУПХ/-ны гишүүнээр элсэн орсон юм.

Монголын паралимпын тамирчид Австрали Улсын Сидней хотноо болсон зуны паралимпын 11 дүгээр наадмаас эхлэн паралимпын наадамд анх оролцож эхэлсэн түүхтэй. Улмаар “Бээжин-2008” зуны паралимпын 13 дугаар наадамд манай улсын баг тамирчид байт харваа, буудлага, жүдо бөхийн төрлөөр нийт дөрвөн тамирчин оролцож, байт харваагаар Д.Баатаржав алтан медаль хүртэж Монгол Улс тус наадамд оролцсон 147 орноос 51 дүгээр байр эзэлж, Монголын пара спортын тамирчдын анхны түүхэн амжилтын алтан хуудсыг нээж байсан билээ.
Бразил Улсын Рио Де Жанейро хотноо зохион байгуулсан “Рио-2016” зуны 15 дугаар паралимпын наадамд байт харваа, пауэрлифтинг, буудлага, жүдо бөх, хөнгөн атлетикийн төрлөөр нийт найман тамирчин оролцож, жүдо бөхөөр Б.Ууганхүү, пауэрлифтингээр Э.Содномпилжээ тус тус паралимпын хүрэл медаль хүртэж, манай улс тус наадамд оролцсон 159 орноос 75 дугаар байрт шалгарч байв.

Харин өвлийн пара спортын төрлөөр гүйлтийн цанын тамирчид 2006 онд Итали Улсын Турин хотноо болсон паралимпын наадамд анх удаа оролцсон түүхтэй. Канад Улсад болсон “Ванкувер-2010” өвлийн паралимпын наадамд манай хоёр тамирчин урилгаар оролцсон. 2014 онд ОХУ-д зохион байгуулсан “Сочи-2014” өвлийн паралимпын наадамд ДАШТ-ээс анх удаа манай цанын тамирчин Б.Ганболд паралимпын эрх авч, амжилттай оролцсон билээ.

Өмнөд Солонгост болсон “Пёнчан-2018” өвлийн паралимпын наадамд Б.Ганболд гүйлтийн цанын гурван зайд хурд сорьсон бөгөөд 1.5 км зайд уралдсан 35 орны тамирчдаас 14 дүгээр байрт шалгарсан өндөр амжилтыг үзүүлж байлаа. Өнөөгийн байдлаар, манай улсад пара спортын 16 холбоо албан ёсоор үйл ажиллагаа явуулж байна. Одоогоос 10 жилийн өмнөөс Монголын паралимпын хороо шинэ бүтэц, зохион байгуулалтад орж, 2017 оноос Монголын үндэсний паралимпын хороо /МҮПХ/ болж үйл ажиллагаагаа өргөжүүлсэн юм.
| "ПАРИС-2024" ПАРАЛИМПЫН МЕДАЛИЙН БУУХИАГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ ТАМИРЧИД |
|
2026-03-13 08:42:36
Монгол, ОХУ-ын “Сэлэнгэ-2026” хээрийн сургуулийн төлөвлөлтийн хурал боллоо
2026-03-13 08:32:14
ЭМЗЭГ НАНДИН, ЭНХРИЙ ЗӨӨЛӨН ОХИДОО БИД ЯАЖ ХҮМҮҮЖҮҮЛЭЭД БАЙНА ВЭ
2026-03-13 07:41:54
Монголын үндэсний олимпын хорооны IX чуулга өндөрлөлөө
2026-03-13 07:10:00
ХҮССЭН ШИЙДВЭРИЙГ НЬ ГАРГААГҮЙ ШҮҮХИЙГ ХЭЗЭЭ БОЛТОЛ ХОНГИЛ ГЭЖ ЦОЛЛОХ ВЭ, Н.АЛТАНХУЯГ ГИШҮҮН ЭЭ
2026-03-13 07:00:00
ЭМИЙГ ХООЛ ШИГ ИДЭЖ ХОРДОХ ЮМ
2026-03-13 07:00:00
ОРХОН ГОЛД 36 ЦАГ УЙЛЖ, АВРАЛ ЭРСЭН АНГИЙНХАН МААНЬ ЗУРГААН НАЙЗЫГАА ҮҮРД АЛДАЖ, НЭГНИЙХЭЭ ЦОГЦСЫГ ОЛООГҮЙ ДЭЭ
2026-03-13 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-03-13 07:00:00
М.СҮХБАТ: "ААВЫН ОХИН" КИНОГООРОО ҮЗЭГЧДИЙГ БИЕ БИЕЭ ОЙЛГОЖ, НЭЭЛТТЭЙ ЯРИЛЦАЖ, ДЭМЖДЭГ БАЙХАД АСУУДЛУУД ИЛҮҮ ЭНГИЙН ГЭДГИЙГ ОЙЛГООСОЙ ГЭЖ ХҮССЭН
2026-03-13 07:00:00
Музейн хөтөч тайлбарлагчдад эрх олгох сургалт эхэллээ
2026-03-12 16:43:26
Ерөнхий сайд, “UFC”-ийн тулалдсан Т.Нямжаргалыг хүлээн авч уулзав
2026-03-12 16:09:01
2026-03-12 14:22:45
"Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх журам”-ын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийв
2026-03-12 12:46:17
МҮОХ-ны чуулган эхэллээ
2026-03-12 11:53:56
Гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан хоёр хүүхдийг мөргөж, гэмтээжээ
2026-03-12 10:38:54
Хориглосон зам, маршрутаар мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэхгүй байхыг анхааруулж байна
2026-03-12 09:40:26
Марафон гүйлтийн 50 км-ийн ДАШТ-д оролцох тамирчид Энэтхэгийг зорилоо
2026-03-12 09:16:32
О.Есүгэн "The Fight Club-2" эвентэд тулалдахаар гэрээ байгууллаа
2026-03-12 08:55:13
ХҮНД ТУСМАА ГҮН БОДОЛД ХӨТӨЛДӨГ ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН ДҮРҮҮД
2026-03-12 08:47:29
2026-03-12 08:39:47
Олон улс ,тивийн тэмцээн зохион байгуулах Засгийн газрын шийдвэр гарлааа
2026-03-12 07:30:00
МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хуралдлаа
2026-03-12 07:20:00
Хүндийг өргөлтийн Азийн аварга хойшлогдох бололтой
2026-03-12 07:10:00
ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРГЭЭР ГУРВАН УДАА ЦАГААДСАН Н.АЛТАНХУЯГИЙН ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ЭРГЭН ХАРВАЛ...
2026-03-12 07:00:00
ГОМДОГСДЫН ФРАКЦЫГ УИХ-ЫН ДАРГА НАМДАА АМИЛУУЛАХЫН ЦААД УЧИР
2026-03-12 07:00:00
ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Э.БАТ-АМГАЛАНГИЙН ХАДАМ ДҮҮ ХАУС ХОТХОНООР ХАГАРТЛАА ХӨЛЖИЖ БАЙНА
2026-03-12 07:00:00
А.АРИУНБАТ: МИЛАН-КОРТИНА-2026 ӨВЛИЙН ОЛИМПЫН ХААЛГААР ЭХ ОРНЫХОО ТУГИЙГ НАМИРУУЛАН ОРОХДОО МОНГОЛ ХҮН БОЛЖ ТӨРСНӨӨРӨӨ ХАМГИЙН ИХ БАХАРХСАН
2026-03-12 07:00:00
УВС АЙМГИЙН МАЛЧИН Н.ТЭГШЭЭ: ТАГНУУЛЫН ХЭРГЭЭР МОСКВАД ХОРИГДОЖ БАЙГАА ХҮҮТЭЙГЭЭ УУЛЗАХ ГЭЖ ОЧСОН Ч УТАСНЫ НААНА, ЦААНААС ЮУ Ч ЯРЬЖ ЧАДААГҮЙ
2026-03-12 07:00:00
АЗИЙН АВАРГА Г.АНУУЖИН ДАСГАЛЖУУЛАГЧИЙН АЖИЛД ШИЛЖЖЭЭ
2026-03-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |