Монгол Улсын хөпөлмөрийн баатар, гавьяат тамирчин, паралимпын аварга Энхбаярын Содномпилжээ дэлхийн пара пауэрлифтингийн гиннесийн амжилтыг эзэмшигч билээ. Тэрбээр Олон улсын пауэрлифтингийн холбооны чансааны оноогоор “Парис-2024” зуны паралимпын наадмын пауэрлифтингийн төрөлд өрсөлдөх эрхийг албан ёсоор хүртсэн юм.
.jpg)
МУГТ Э.Содномпилжээ 1985 оны наймдугаар сарын 24-ний өдөр Орхон аймгийн Эрдэнэт хотод эгэл жирийн цэргийн хүний гэр бүлд төрж, цэргийн амьдралд их ойр өссөн гэдэг. Э.Содномпилжээ 14 насандаа их спортод хөл тавьж байжээ. Тухайн үед 47 кг-ын жинтэй туранхай хүү хүндийн өргөлтөөр хичээллэнэ, таны шавь болъё хэмээн “Алдар” спорт хорооны чийрэгжүүлэлтийн төвд ажиллаж байсан Ш.Энхсайхан дээр ээжтэйгээ хамт очсон гэдэг. Ийнхүү Э.Содномпилжээ пара пауэрлифтингээр хичээллэж, 2001 онд хэвтээ шахалтаар УАШТ-ий 52 кг-ын жинд түрүүлсэн нь анхны том амжилт байжээ.

Тэрбээр дунд сургуулийн зургаадугаар ангийн сурагч байх үедээ хавдрын улмаас хөлөө тайруулжээ. Гэхдээ өвчин зовлон, саад бэрхшээл түүнийг өмнөө сөхрүүлж чадаагүй. Суга таягтай зүтгэсээр ерөнхий боловсролын дунд сургуулиа төгсжээ. Улмаар Эдийн засаг бизнесийн дээд сургуульд 2003 онд элсэж, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжил эзэмшсэн байдаг.

Түүний анхны дасгалжуулагч солигдсон тул, тэр нэг хэсэгтэй их спортоос хөндийрчээ. 2009 онд спортодоо эргэн ирж, Ш.Энхсайхан дасгалжуулагчийн удирдлага дор бэлтгэлээ базааж эхэлжээ. Зөвхөн пара гэлтгүй пауэрлифтингийн УАШТ-д ч бас өрсөлдөж, 2010 онд хэвтээ шахалтаар 60 кг-д алт, 2011 онд 66 кг-д хүрэл медаль хүртэж, амжилтын буухиагаа үргэлжлүүлсэн байдаг. Тийнхүү дотооддоо эрүүл, олон улсад пара тамирчидтай эн тэнцүү өрсөлдөж эхэлсэн юм.
2014 оны ДАШТ-д VII байрт шалгарч, паралимпийн эрх авсан. Монгол Улсын түүхэнд анх удаа пауэрлифтингийн тамирчин паралимпод оролцох болзол хангасан нь энэ байлаа. “Рио 2016” паралипын наадмаас хүрэл медаль, “Токио 2020” паралимпын наадмаас алтан медаль хүртээд байгаа. Тэрбээр паралимпын алт, хүрэл медальт, ДАШТ-ий гурван алт, дөрвөн мөнгөн медальт, дэлхийн цомын зургаан удаагийн аварга, Ази тивийн хошой аварга, дэлхийн дээд амжилтыг эзэмшигч юм.

Харин “Парис-2024” паралимпын наадмын эрэгтэйчүүдийн 107 кг-ын жинд дэлхийн чансааны 250 оноогоор хоёрдугаарт эрэмбэлэгдсэн амжилтаар Э.Содномпилжээ өрсөлдөнө. Түүний өмнө Ираны тамирчин, дэлхийн аварга, “Ханжоу-2022” Азийн наадмын алтан медальт Гарибши Алиакбар 254 оноогоор бичигдсэн байгаа. Э.Содномпилжээ “Рио-2016” паралимпаас хүрэл, “Токио-2020” наадмаас алтан медаль хүртсэн . Тэгвэл “Парис-2024” бол түүний гурав дахь паралимпын наадам байгаа юм.
| ПАРАЛИМПЫН НАЙДВАР Э.СОДНОМПЭЛЖЭЭ |
|
Б.Марал-Эрдэнэ дугуйн дэлхийн аваргын 48 байрт орлоо
2026-09-21 07:58:48
Эмэгтэй баг 4 х100 м-ийн зайд Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-09-21 07:10:00
С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-21 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ. Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрч хүч ихэснэ
2026-09-21 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-21 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна
2026-09-21 06:00:00
Төр, нийгмийн зүтгэлтэн, “Зааг” номын зохиолч Дэндэвийн Тэрбишдагва “Монгол нүүдэл” хэмээх шинэ ном туурвижээ
2026-09-20 16:17:06
ХЭЛ БИЧГИЙН УХААНЫ ДОКТОР С.ЦОМОРЛИГ: “СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН ТУХАЙ
2026-09-20 14:50:17
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрчээ
2026-09-20 13:52:56
Нийгмийн даатгалын улсын байцаагчид эрхээ баталгаажуулж, үнэмлэх, тэмдгээ гардан авчээ
2026-09-20 13:45:25
Томуугийн дэгдэлтээс хамаарч нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн ор дэлгэнэ
2026-09-20 13:21:53
ОХУ-ын Эрхүү хотод зоонозын халдварын асуудлаар эрдэм шинжилгээний хуралд оролцжээ
2026-09-20 11:49:14
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 1.4 га талбай өртөж шатжээ
2026-09-20 11:36:25
Онцгой байдлын алба хаагчид ур чадвар дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-20 11:27:52
Тархины үйл ажиллагааг сайжруулах таван энгийн зөвлөгөө
2026-09-20 10:54:26
Дэлхийн шатрын олимпиадад Монголын баг, Энэтхэгийн багт 3:1-ээр хожигдлоо
2026-09-20 10:31:48
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн дэлхийн цомын аварга болов
2026-09-20 10:16:50
Азийн XX наадмын нээлтийн ёслолын ажиллагаа боллоо
2026-09-20 09:33:19
Хятад Улс “Гравити-1 Y3” зөөгч пуужинг хөвөгч тавцангаас хөөргөв
2026-09-20 09:16:26
“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” төслийн санхүүжилтийг шийдвэрлэнэ
2026-09-20 09:04:55
Монголын хөл бөмбөгийн хөвгүүдийн баг дэлхийн аваргын фестивальд өрсөлдөнө
2026-09-20 08:45:45
“АЙЧИ НАГОЯА-2026" дугуйчид тэмцээнээ эхлүүлнэ
2026-09-20 08:34:40
Азийн наадамд боксчид маргаашаас тулалдаж эхэлнэ
2026-09-20 07:41:53
Ж.ЧОЙЖИЛЖАВ: Д.Сүхбаатар жанжны хөрөгтэй анхны монгол хивсний зургийг би гаргаж байлаа
2026-09-20 07:08:26
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |