"Парис2024" паралимпын наадмын таэквондогийн эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин Ганбатын Болор-Эрдэнэ тулалдана. Тэрбээр 1995 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод төрсөн. Түүний таэквондогийн анхны багш нь “ITF” буюу Олон улсын таэквондогийн Монголын холбооны “Амжилт кибер” дунд сургуулийн таэквондогийн багш, дасгалжуулагч Нэргүй юм. Харин МУГТ Г.Болор-Эрдэнэ “WTF” буюу Дэлхийн таэквондогийн Монголын холбооны пара таэквондогийн УАШТ-д түрүүлж, тив, дэлхийн тэмцээнд оролцох болсон билээ.

Тэрбээр 2014 онд олимпын төрөлд багтсан “WTF”-ийн пара таэквондогийн ”Москва-2014” ДАШТ-ээс алтан медаль авч, ДАШТ-ий “Шилдэг тамирчин” шагналыг хүртэж байв. Улмаар 2015 онд Турк Улсын Самсун хотод болсон “Самсун-2015” ДАШТ-ээс алтан медаль, 2017 онд Английн нийслэл Лондон хотод явагдсан “Лондон-2017” ДАШТ-ээс алтан медаль, 2019 онд Туркийн Анталиая хотопд болсон “Анталиая-2019” ДАШТ-ээс алтан медаль авч, ДАШТ-ий “Шилдэг тамирчин” шагналыг хоёр дахь удаагаа хүртсэн юм. Мөн 2021 онд Турк Улсын Истанбул хотод болсон "Истанбул 2021" ДАШТ-ээс алтан медаль, 2023 онд Мексик Улсын Веракраз хотод явагдсан “Веракраз 2023” ДАШТ-ээс хүрэл медаль хүртээд байгаа.

Ази тивийн аварга шалгаруулах “Тайпей 2015” тэмцээнээс алт, “Манила 2016” ААШТ-ээс алт, “Чунчон 2017” ААШТ-ээс алт, “Хо Ши Мин 2018” ААШТ-ээс алт “Амман 2019” ААШТ-ээс хүрэл, “Бейрут 2021” ААШТ-ээс мөнгө, “Данан 2024” ААШТ-ээс алт, Европын аварга шалгаруулах “Белград 2024” тэмцээнээс алт, “Ханжоу 2022” Азийн наадмаас алтан медаль хүртсэн юм.

Г.Болор-Эрдэнэ паратаэквондогийн дэлхийн чансааны оноо олгох “Нади Фижи 2016”-аас алт, “Португали 2017”-оос алт, “Сөүл 2018”-аас мөнгө, “Спокайн 2018”-аас алт, “Брисбэн 2023”-аас алт, “Чүнчон 2023”-аас алт, “Тегран 2024”-өөс мөнгөн медаль авч байлаа.

Болгарын Софи хотод 2022 онд болсон гран при тэмцээнээс мөнгө, 2022 онд Английн Манчестерийн гран пригээс хүрэл, 2023 онд Францын Парисын гран пригээс мөнгө, 2023 онд Мексикийн Веракрузын гран пригээс алт, 2023 онд Английн Манчестерийн гран пригээс мөнгөн медаль тус тус хүртсэн амжилт гаргаад байгаа.
| ПАРАЛИМПОД ТАЭКВОНДОГООР ТУЛАЛДАХ Г.БОЛОР-ЭРДЭНЭ ГЭЖ ХЭН БЭ |
|
Б.Марал-Эрдэнэ дугуйн дэлхийн аваргын 48 байрт орлоо
2026-09-21 07:58:48
Эмэгтэй баг 4 х100 м-ийн зайд Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-09-21 07:10:00
С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-21 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ. Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрч хүч ихэснэ
2026-09-21 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-21 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна
2026-09-21 06:00:00
Төр, нийгмийн зүтгэлтэн, “Зааг” номын зохиолч Дэндэвийн Тэрбишдагва “Монгол нүүдэл” хэмээх шинэ ном туурвижээ
2026-09-20 16:17:06
ХЭЛ БИЧГИЙН УХААНЫ ДОКТОР С.ЦОМОРЛИГ: “СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН ТУХАЙ
2026-09-20 14:50:17
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрчээ
2026-09-20 13:52:56
Нийгмийн даатгалын улсын байцаагчид эрхээ баталгаажуулж, үнэмлэх, тэмдгээ гардан авчээ
2026-09-20 13:45:25
Томуугийн дэгдэлтээс хамаарч нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн ор дэлгэнэ
2026-09-20 13:21:53
ОХУ-ын Эрхүү хотод зоонозын халдварын асуудлаар эрдэм шинжилгээний хуралд оролцжээ
2026-09-20 11:49:14
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 1.4 га талбай өртөж шатжээ
2026-09-20 11:36:25
Онцгой байдлын алба хаагчид ур чадвар дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-20 11:27:52
Тархины үйл ажиллагааг сайжруулах таван энгийн зөвлөгөө
2026-09-20 10:54:26
Дэлхийн шатрын олимпиадад Монголын баг, Энэтхэгийн багт 3:1-ээр хожигдлоо
2026-09-20 10:31:48
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн дэлхийн цомын аварга болов
2026-09-20 10:16:50
Азийн XX наадмын нээлтийн ёслолын ажиллагаа боллоо
2026-09-20 09:33:19
Хятад Улс “Гравити-1 Y3” зөөгч пуужинг хөвөгч тавцангаас хөөргөв
2026-09-20 09:16:26
“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” төслийн санхүүжилтийг шийдвэрлэнэ
2026-09-20 09:04:55
Монголын хөл бөмбөгийн хөвгүүдийн баг дэлхийн аваргын фестивальд өрсөлдөнө
2026-09-20 08:45:45
“АЙЧИ НАГОЯА-2026" дугуйчид тэмцээнээ эхлүүлнэ
2026-09-20 08:34:40
Азийн наадамд боксчид маргаашаас тулалдаж эхэлнэ
2026-09-20 07:41:53
Ж.ЧОЙЖИЛЖАВ: Д.Сүхбаатар жанжны хөрөгтэй анхны монгол хивсний зургийг би гаргаж байлаа
2026-09-20 07:08:26
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |