"Парис-2024" зуны XVII паралимпын наадам энэ сарын 28-ны өдөр эхэлнэ. Тус наадамд Монгол Улсаас спортын зургаан төрөлд 12 тамирчин оролцох юм.
Манай баг, тамирчид тус наадмаас 2-3 медаль хүртэх зорилт тавьж байгаа. Өнгөрсөн "Токио 2020" зуны паралимпын наадамд Монгол Улсаа төлөөлөн спортын зургаан төрөлд, 11 тамирчин оролцох эрх авч байлаа. Олимп, паралимпыг дэмжих үйл ажиллагаанд 2024 онд 2.2 тэрбум төгрөг зарцуулах бол баг, тамирчдын цалинд 5.6 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.
Монголын шигшээ багийн тамирчид энэ сарын 29-ний өдрөөс есдүгээр сарын 8-ны өдрийг дуустал тэмцээн уралдаандаа өрсөлдөх юм. Монгол Улс хүн төрөлхтний эв санааны нэгдлийн илэрхийлэл болсон олимпын наадамд тогтмол оролцож, зуны олимпын наадмаас 31, паралимпын наадмаас дөрвөн медаль хүртээд байгаа билээ.
Э.СОПНОМПЭЛЖЭЭ “ПАРИС 2024” ПАРАЛИМПОД ХҮЧ СОРИНО
.jpg)
Паралимпын наадмын эрэгтэйчүүдийн 107 кг-ын жинд дэлхийн чансааны оноогоор паралимпын алт, хүрэл медальт, ДАШТ-ий гурван алт, дөрвөн мөнгөн медальт, дэлхийн цомын зургаан удаагийн аварга, Ази тивийн хошой аварга, дэлхийн дээд амжилтыг эзэмшигч, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ өрсөлдөнө. Тэрбээр дэлхийн чансааны дэд байрт эрэмбэлэгдсэн амжилтаар “Парис 2024” зуны паралимпын наадамд оролцох эрх нь баталгаажсан.
Г.БОЛОР-ЭРДЭНЭ, У.СҮРЭНЖАВ НАР ТАЭКВОНДОГООР ТУЛАЛДАНА

Дэлхийн таэквондогийн холбооноос “Парис-2024” зуны паралимпын наадамд оролцох эрхээ авсан тамирчдыг албан ёсоор зарлахад Монголын тамирчин МУГТ Г.Болор-Эрдэнэ 63 кг-д, ОУХМ У.Сүрэнжав 52 кг-д эрх нь баталгаажсан билээ. Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ нь ДАШТ-ий таван алтан медальтай, Азийн тивийн таван удаагийн аварга, “Ханжоу-2022” Азийн наадамд түрүүлсэн. Тэрбээр паралимпын наадамд хоёр дахь удаагаа оролцох гэж байна. Харин У.Сүрэнжав нь ДАШТ-ий хүрэл, “Ханжоу-2022” Азийн наадмын мөнгөн медальтай. Паралимпын наадамд анх удаа оролцох гэж байгаа. Тэд “Парис-2024” зуны паралимпын наадамд оролцох эрхээ авсан Монголын таэквондогийн анхны тамирчид болж байгаа юм.
Д.СЭЛЭНГЭЭ, Б.ОЮУН-ЭРДЭНЭ НАР ЦЭЦ МЭРГЭЭ СОРИНО

Австрали Улсын Сидней хотод болсон пара байт харвааны дэлхийн чансаа олгох гран при тэмцээнээс эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд өрсөлдсөн Б.Оюун-Эрдэнэ алтан медаль хүртэж, паралимпын эрх авсан. Монгол Улсаас ДАШТ-ий багийн хүрэл, Азийн аваргын хүрэл медальт Д.Сэлэнгээгийн эрх баталгаажсан. Ийнхүү Азийн аваргын хүрэл медальт Б.Оюун-Эрдэнэ, Д.Сэлэнгээ нарын харваачид Парисын зурхайд цэцээ сорих юм. Пара байт харвааны дэлхийн чансаанд Д.Сэлэнгээ дөрөвт эрэмбэлэгдэж байгаа бол Б.Оюун-Эрдэнэ 14 дүгээр байрт жагсаж байгаа.
Х.НОМУУН УСАНД СЭЛЭЛТЭЭР УРАЛДАНА

"Парис 2024" паралимпын наадамд усанд сэлэлтээр анх удаа монгол тамирчин Х.Номуун оролцохоор болсон. “Ханжоу 2022” Азийн зуны пара спортын наадмын усанд сэлэлтийн тэмцээнд Хүрэлийн Номуун оролцож, чөлөөт сэлэлтийн 400 метрийн зайг 7:13 минутад туулснаар зургадугаар байрт орж байсан. Х.Номуун дээрх үзүүлэлтээр улсынхаа дээд амжилтыг шинэчлэн тогтоосон. Мөн тэр Азийн пара наадмын усанд сэлэлтийн төрөлд өрсөлдсөн анхны монгол тамирчин болсон билээ.
П.ЭНХМАНЛАЙ “ПАРИС-2024” ПАРАЛИМПЫН НААДАМД УРАЛДАНА
Пара хөнгөн атлетикийн ОУХМ П.Энхманлай нь “T-53” ангиллын тэргэнцэртэй гүйлтийн 100 м-ийн зайд "Парис-2024" зуны паралимпын наадамд эх орноо төлөөлөн оролцоно. П.Энхманлай нь "Токио-2020" зуны паралимпын XVI наадамд эх орноо төлөөлөн оролцож байсан туршлагатай тамирчин билээ.
Ц.БАТТУЛГА “ПАРИС-2024” ПАРАЛИМПЫН НААДАМД БӨӨРӨНЦӨГ ТҮЛХЭНЭ

Пара Хөнгөн Атлетикийн ОУХМ Ц. Баттулга нь “F-40” ангиллын бөөрөнцөг түлхэлтийн төрлөөр "Парис-2024" зуны паралимпын наадамд эх орноо төлөөлөн оролцоно. Ц.Баттулга нь өнгөрсөн жил “Ханжоу-2022” Азийн зуны спортын наадмаас тухайн төрлөөрөө хүрэл медаль хүртсэн билээ.
Д.ГАНБАТ, Л.ТУРУУНАА, Т.СУВД-ЭРДЭНЭ, Б.БАТТӨГС НАР ЖҮДО БӨХӨӨР ХҮЧ ҮЗНЭ

Герман Улсын Хайделберг хотод пара жүдо бөхийн “Парис-2024” зуны паралимп наадмын эрхийн оноо олгох гран при тэмцээн хоёрдугаар сарын 16-18-ны өдрүүдэд болсон. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Лхажавын Туруунаа хүрэл медаль хүртэж паралимпын эрхээ авсан. Л.Туруунаа нь пара жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн Монголын анхны тамирчин бөгөөд өнгөрсөн жил БНХАУ-ын Ханжоу хотод болсон Азийн зуны спортын пара наадмаас хүрэл медалийг хүртэж байв.
| "ПАРИС-2024" ПАРАЛИМПЫН НААДАМД ОРОЛЦОХ БАГ ТАМИРЧИД |
|
Б.Марал-Эрдэнэ дугуйн дэлхийн аваргын 48 байрт орлоо
2026-09-21 07:58:48
Эмэгтэй баг 4 х100 м-ийн зайд Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-09-21 07:10:00
С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-21 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ. Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрч хүч ихэснэ
2026-09-21 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-21 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна
2026-09-21 06:00:00
Төр, нийгмийн зүтгэлтэн, “Зааг” номын зохиолч Дэндэвийн Тэрбишдагва “Монгол нүүдэл” хэмээх шинэ ном туурвижээ
2026-09-20 16:17:06
ХЭЛ БИЧГИЙН УХААНЫ ДОКТОР С.ЦОМОРЛИГ: “СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН ТУХАЙ
2026-09-20 14:50:17
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрчээ
2026-09-20 13:52:56
Нийгмийн даатгалын улсын байцаагчид эрхээ баталгаажуулж, үнэмлэх, тэмдгээ гардан авчээ
2026-09-20 13:45:25
Томуугийн дэгдэлтээс хамаарч нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн ор дэлгэнэ
2026-09-20 13:21:53
ОХУ-ын Эрхүү хотод зоонозын халдварын асуудлаар эрдэм шинжилгээний хуралд оролцжээ
2026-09-20 11:49:14
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 1.4 га талбай өртөж шатжээ
2026-09-20 11:36:25
Онцгой байдлын алба хаагчид ур чадвар дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-20 11:27:52
Тархины үйл ажиллагааг сайжруулах таван энгийн зөвлөгөө
2026-09-20 10:54:26
Дэлхийн шатрын олимпиадад Монголын баг, Энэтхэгийн багт 3:1-ээр хожигдлоо
2026-09-20 10:31:48
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн дэлхийн цомын аварга болов
2026-09-20 10:16:50
Азийн XX наадмын нээлтийн ёслолын ажиллагаа боллоо
2026-09-20 09:33:19
Хятад Улс “Гравити-1 Y3” зөөгч пуужинг хөвөгч тавцангаас хөөргөв
2026-09-20 09:16:26
“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” төслийн санхүүжилтийг шийдвэрлэнэ
2026-09-20 09:04:55
Монголын хөл бөмбөгийн хөвгүүдийн баг дэлхийн аваргын фестивальд өрсөлдөнө
2026-09-20 08:45:45
“АЙЧИ НАГОЯА-2026" дугуйчид тэмцээнээ эхлүүлнэ
2026-09-20 08:34:40
Азийн наадамд боксчид маргаашаас тулалдаж эхэлнэ
2026-09-20 07:41:53
Ж.ЧОЙЖИЛЖАВ: Д.Сүхбаатар жанжны хөрөгтэй анхны монгол хивсний зургийг би гаргаж байлаа
2026-09-20 07:08:26
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |