“Парис 2024” олимпын наадамд Монголын баг, тамирчид амжилт тааруухан оролцлоо. Тус олимпоос медаль хүртэх чамгүй олон боломжийг тамирчид маань ашиглаж чадсангүй. Аз, од, сугалаанд найдаж тамирчдыг бэлтгэх ёсгүй. Дэлхийн зэрэглэлд хүрсэн ур чадвартай тамирчдын бэлтгэлийг тааруулж, тохируулах, өрсөлдөгч тамирчдыг нь судлах хэрэгтэй байгаа. Төрөлх авьяасаараа зүтгэсэн тамирчид л тив, дэлхий, олимпоос медаль хүртэж байна. Тэрнээс биш сайн дасгалжуулагчийн мэдлэг, чадвараар, олимпоос медаль хүртэж чадсангүй. Казахстан, Узбекистан, Хятадын жүдо бөхийн шигшээ баг Грек, Австри, Герман, Оросын дасгалжуулагчдыг авч ажиллуулан, жин бүрд олимпын медалийн төлөө өрсөлдөх чадвартай тамирчдыг бэлтгэн гаргаж чаджээ. Гэтэл манайхан хэзээ нэгэн өдөр медаль хүртэх нь дамжиггүй, олимпоос медаль хүртэх, аз, ёндоо нь таарсангүй, цаг нь болоогүй байна гэж ард, түмнийгээ хуурсаар л байна.
Бид олимп, дэлхийгээс медаль хүртдэг жүдо, чөлөөт бөх, бокс, буудлага гэсэн “Топ-4” спортын төрлийн тамирчдыг л шүүмжилдэг. Харин бусад төрлийн спортын тамирчдыг хэддүгээр байрт орсон ч хамаагүй "Сайн л байлаа. Чадлынхаа хэрээр амжилт гаргалаа. Үүнээс илүү яах билээ. Монголд энэ спортын төрөл хөгжөөгүй" гэж “Толгойг нь илж” магтах юм. Энэ арай л биш ээ. Монгол Улсад биеийн тамир, спортын байгууллага бий болоод 100 жил болчихсон шүү дээ. Спортыг хөгжүүлж чаддаггүй мэргэжлийн байгууллагуудад хамаг учир байна. Өндөр ур чадвартай, дэлхийн түвшинд хүрсэн мэргэжлийн дасгалжуулагчид 1-2 жилийн дотор сайн тамирчдыг бэлтгэн гаргаад ирж чадаж байна. Үүнд мэргэжлийн байгууллагуудын менежмент, сэтгэл, итгэл, зүтгэл дутагдаад байгаа билээ. Тэрнээс биш мөнгө, санхүү, заал танхим, спортын техник хэрэгсэл нэг үеийг бодвол харьцангуй хангалттай, боломжийн болчихсон. Өсвөр үе, залуучуудын улсын шигшээ багийг байгуулан Үндэсний шигшээ багийн суурь, нөөцийг бэлтгэх шаардлага бий.
МУГТ П.Орхон, Т.Тулга, Д.Отгонжаргал, ОУХМ Б.Хулан, Э.Дэлгэрмаа, Э.Даваанасан нарыг дэлхий медальтай тамирчид байж, олимпод муу барилдлаа гээд шүүмжлээд байна. Яг үнэндээ тэд олимпын бус жинд ДАШТ-ээс медаль хүртсэн дээд жингийнхээ дэлхийн шилдгүүдтэй өрсөлдсөн. “Парис 2024” олимпод манай Үндэсний шигшээ багийн тамирчид хоцрогдсон бэлтгэлжилт, сэтгэл зүй, нэгэн хэвийн хуучирсан арга барил, техник, тактикаар, спортын шинжлэх ухаан, судалгаа шинжилгээ өндөр хөгжсөн орнуудын тамирчидтай тамираа тасартал сайн л өрсөлдлөө.
Харин МҮОХ, БТСУХ ажилдаа өөрчлөлт хийж, алдаа, оноондоо дүгнэлт хийхгүй бахь байдгаараа байсаар л байх юм. “Парис 2024” олимпоос хүртсэн цорын ганц мөнгөн медалиар МҮОХ, БТСУХ-ныхон ажлын үзүүлэлтээ өндрөөр үнэлүүлэн, дүгнүүлэх гэж зүтгэх л болов уу. Одоо өнгөрсөн “Парис 2024” олимпын бэлтгэлжилтийн талаар цэц булаалдан маргаж, мэтгэлцэх биш. Харин “Лос Анжелес 2028” олимпыг шинэ циклд бэлтгэх тамирчиддаа хурдан сонгон шалгаруулан бэлтгэж эхэлмээр байна. Хуучин шигшээ багуудыг хурдан тарааж, шинэ шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдыг богино хугацаанд сонгон шалгаруулж, бүрдүүлэн ажилд нь оруулах шаардлагатай байна.
БТСУХ-ны бүтэц, зохион байгуулалтын цомхон чанартай болгох хэрэгтэй. Төсвийн хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хэрээр хэлтсийн дарга нарын тоог нэмэгдүүлдэг буруу жишгээ болимоор байгаа юм. Шигшээ багийн тамирчиддаа тулж ажилладаг багш, дасгалжуулагчдын орон тоог л нэмэх ёстой. БТСУХ, МҮОХ нь спорт холбоодод хамаг ажлаа үүрүүлээд өөрсдөө зүгээр суудаг хуучин аргаа барилаасаа салмаар байна. Улсын шигшээ баг, спорт холбоодыг чиглүүлэх, зөвлөн туслах, тэднийг зөв үр дүнтэй удирдах, хяналт тавих, хөрөнгө, санхүү, материаллаг баазыг нь хангаж ажилламаар байгаа юм. Хурал, зөвлөгөөн, уулзалт, семинар хийснээр тамирчдын амжилт дээшлэхгүй шүү.
ЛОС АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН ШИНЭ ЦИКЛ ЭХЭЛЛЭЭ |
|
2025-07-01 21:15:08
2025-07-01 17:20:55
2025-07-01 17:02:18
2025-07-01 16:30:01
2025-07-01 16:19:44
2025-07-01 16:13:03
2025-07-01 15:47:31
2025-07-01 15:09:52
2025-07-01 15:07:33
2025-07-01 14:56:56
2025-07-01 14:53:35
2025-07-01 14:16:31
2025-07-01 13:08:22
2025-07-01 13:04:27
2025-07-01 12:42:29
2025-07-01 12:20:35
2025-07-01 11:06:41
2025-07-01 10:44:05
2025-07-01 10:16:21
2025-07-01 09:48:08
2025-07-01 09:02:46
2025-07-01 08:51:23
2025-07-01 08:31:52
2025-07-01 07:43:07
2025-07-01 07:00:00
2025-07-01 07:00:00
2025-07-01 07:00:00
2025-07-01 07:00:00
2025-06-30 18:34:26
2025-06-30 17:01:54
2025-06-30 16:45:54
2025-06-30 16:41:44
2025-06-30 16:25:52
2025-06-30 16:04:42
2025-06-30 15:56:23
2025-06-30 15:43:35
2025-06-30 15:13:27
2025-06-30 14:02:13
2025-06-30 12:43:07
2025-06-30 12:04:32
2025-06-30 11:25:49
2025-06-30 11:14:19
2025-06-30 10:55:19
2025-06-30 10:16:45
2025-06-30 10:11:52
2025-06-30 10:03:56
2025-06-30 09:44:39
2025-06-30 09:42:48
2025-06-30 09:20:44
2025-06-30 09:05:46
2025-06-30 08:53:23
2025-06-30 08:43:06
2025-06-30 08:33:16
2025-06-30 07:36:26
2025-06-30 07:00:00
2025-06-30 07:00:00
2025-06-30 07:00:00
2025-06-30 07:00:00
2025-06-30 06:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |