Зуны олимпын 33-р их наадмын чөлөөт бөхийн тэмцээн “Champ De Mars” түр ордонд өнөөдөр үргэлжилнэ. Эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд дэлхийн аварга, Ази тивийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин П. Орхон барилдана. Манай тамирчин хэсгийн эхний тойрогт “Токио-2020” олимпын наадмын хүрэл, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальтай Украины Ирина Колиаденкотой учраа таарсан. Хэрэв түүнийг ялж чадах юм бол ДАШТ-ий алт, мөнгөн медальт Европын аварга Болгарын тамирчин Биляна Дудова, Европын аваргын хүрэл медальт Шведийн бөх Сара Линдборг нарын ялсантай таарч барилдана.

Манай тамирчин дэлхийн аварга, чөлөөт бөхийн Үндэсний шигшээ баг, Батлан хамгаалах яамны зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны бөх, МУГТ Пүрэвдоржийн Орхон 1993 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд төрсөн. Тэрбээр эд амжилт гаргах дөрвөн жилийн хугацаандаа дэвжээ гарах эрхгүйгээр шийтгүүлсэн. Дөрвөн жилийн урт хугацааны дараа Киргизстан Улсын Бишкек хотод болсон чөлөөт бөхийн “Парис-2024” олимпын эрх олгох Азийн бүсийн “Asian OG Qualifier” тэмцээнээс олимпын эрхийг хүртсэн. П.Орхон “Парис 2024” олимпын эрхийн тэмцээнд Узбекистаны Айтмуратоваг 13:2-оор ялснаар шөвгийн дөрөвт шалгарсан. Улмаар Өмнөд Солонгосын Ли Ханбиттэй барилдаж цэвэр ялж, Парисын олимпыг зорих эрхтэй болсон юм.

“Парис 2024” олимпын эрх хүртсэний дараа зургадугаар сарын 6-9-ний өдрүүдэд МУГТ П.Орхон Унгар Улсын Будапешт хотноо болсон бөхийн төрлүүдийн дэлхийн чансааны оноо олгох тэмцээнд барилдсан. Тус тэмцээнд П.Орхон эхний нэгдүгээр тойргийн барилдаанд ОХУ-ын амаргүй, хүчтэй өрсөлдөгч Анна Щербаковад 12:3-аар хожигдож яваад цагийн төгсгөлд цэвэр дарж, ялалт авсан. Улмаар АНУ-ын тамирчин, ДАШТ-ий хошой мөнгөн медальт Кайла Мираклыг 14:10-аар оноогоор ялж, хагас шигшээд Украины олимп, дэлхийн мөнгө, хүрэл медальтай Ирина Коляденкод 6:4-өөр хоёр онооны зөрүүтэйгээр ялагдсан. Харин хүрэл медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын өөр нэг бөх Алина Касабиеваг 8:2-ын харьцаатай ялж хүрэл медаль хүртсэн билээ. Өнөөдөр “Парис 2024” олимпын дэвжээнд, дэлхийн чансааны тэмцээнд 6:4-өөр ялагдсан Украины Ирина Колиаденкотой дахин таарч “даагаа нэхэх” хариуцлагатай барилдааныг хийнэ.

Дэвжээндээ дөрвөн жилийн дараа эргэн ирсэн П.Орхоны барилдааныг харахад өмнөх дэлхийн аварга болж байсан үеийнх шигээ хурд, тэсрэлт, шилжилт хөдөлгөөн харагдахгүй байх шиг харагдсан. Хөлийн хамгаалалт жаахан тааруу байгаа. Гэхдээ П.Орхон дэлхийн өндөр зэрэглэлийн бөх болохоор олимпын бэлтгэл дээр алдаагаа засаж, сайжруулсан болов уу. Чилийсэн урт дөрвөн жилийн шийтгэлийн хугацааг П.Орхон туулж, даваад л гарсан. Түүн рүү чиглэсэн дайралт, гүтгэлэг, доромжлол хэрээс хэтэрсэн. Тэр бүхэнд П.Орхон халирч, шантран мохож, хугарч, нураагүй үлдсэн. Сэтгэлийн хат, тэсвэр тэвчээрийн хүчээр бүхнийг даван туулан гарч чадсан билээ. Олон хүн П.Орхоны эргэн ирэлтэд эргэлзэж байв. Оргил амжилт гаргах залуу нас нь өнгөрсөн, зодог тайлах болчихсон тамирчин, дөрвөн жил барилдаагүй, одоо амжилт гаргахгүй гээд байсан билээ.

Гэтэл П.Орхон бага багаар боловч амжилтаа ахиулан, бэлтгэлээ чанаржуулан хийсээр “Парис 2024” олимпын наадмын эрхийг авч, баталгаажуулж чадсан. 2017 онд дэлхийн аварга болж байсан үеийн эрэмгий дайчин, хурд, хүчтэй, техник, ур чадвартай П.Орхон эргэн ирсэн гэдэгт итгэж байна. Тэр үүнийгээ дэлхий дахинд харуулж олимпын эрхийг хүртсэн. Олимпын эрхийг хүссэн, санасан хэн дуртай тамирчин санасны зоргоор авдаггүй. П.Орхон өөрийн нөөц боломж, ур чадвартай итгэлтэй байгаа. Өмнөхөөсөө илүү хат сууж, хатуужсан туршлагатай П.Орхон болон эргэн ирж байгаа болов уу гэж найдна. Франц Улс, Парисын дэвжээ манай П.Орхонд уг нь ээлээ өгч 2017 онд дэлхийн аваргын алтан медалийг түүнд өгсөн. Ямартай ч П.Орхон өнөөдөр “Парис 2024” олимпын наадамд барилдана.
| ЧӨЛӨӨТ БӨХИЙН ДЭЛХИЙН АВАРГА П.ОРХОН ГЭЖ ХЭН БЭ |
|
Хойд Солонгосын үзүүлэх тоглолтын баг Дарханд очжээ
2026-08-06 18:26:07
Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлийн үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал болов
2026-08-06 18:15:52
ШАТАХУУНЫ НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, НИЙЛҮҮЛЭЛТИЙН ДОГОЛДЛЫГ АРИЛГАХАД АНХААРЧ БАЙНА
2026-08-06 14:13:35
Монголын волейболын баг, Хонконгийн багийг хожлоо
2026-08-06 14:00:05
2026-08-06 13:47:15
М.Мөнххайр өсвөрийн дэлхийн аваргаас хүрэл медаль авлаа
2026-08-06 13:38:56
Э.Маргад өсвөрийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-06 13:27:31
“Singapore Women series” тэмцээнд манай багт Greece Elizabeth Berg тоглоно
2026-08-06 13:14:57
Азийн аваргыг Хойд Солонгосн баг 13 алтан медальтайгаар тэргүүлж явна
2026-08-06 12:53:48
Монгол Улсын эмэгтэй шигшээ баг өмсгөлөө гардан авлаа
2026-08-06 12:41:14
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан: “Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах хууль” бол шударгаар хөдөлмөрлөж буй иргэдийн хөрөнгийг хураах асуудал биш нийтийн албан тушаалтантай холбоотой хууль
2026-08-06 11:44:27
Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцын 2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-06 11:33:50
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 17-нд эхэлнэ
2026-08-06 11:05:34
"Туул усан цогцолбор" төслийн ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
2026-08-06 10:55:58
Дорноговь аймгийн өвөлжилтийн бэлтгэл 81.2 хувьтай байна
2026-08-06 10:54:04
Т.Ням-Очир: Бие даалтын долоо хоног нийслэл, орон нутагт өөр өөр хугацаанд болно
2026-08-06 10:53:48
Засгийн газар эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүнийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг шинэчлэн баталжээ
2026-08-06 10:31:47
ТАНИЛЦ: Нийслэлд энэ долоо хоногт хаах авто замууд
2026-08-06 10:21:41
КОП17 БАГА ХУРЛЫН БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БУЙ АЛБА ХААГЧДАД ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-08-06 10:18:47
Гэр бүлийн хүчирхийллийн 52 дуудлага бүртгэгджээ
2026-08-06 10:12:34
Таеквондо-гийн Азийн аваргын нээлтийн фото агшин
2026-08-06 07:10:00
2026-08-06 07:05:00
НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч итгэмжлэх захидлаа гардуулав
2026-08-06 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-08-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт 26 хэм дулаан байна
2026-08-06 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |