“Парис 2024” зуны олимпын ХХХIII наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, “U23” насны Ази тивийн аварга, “Токио-2020” зуны олимпын наадмын шагналт тавдугаар байрт, Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Болдсайханы Хонгорзул өрсөлдөнө. Манай тамирчин олимпын наадмын эхний барилдаанд “Ханжоу-2022” Азийн наадмын хүрэл медальт БНХАУ-ын Хун Кө Шиньтэй учраа таарлаа. Хэрэв түүнийг ялах юм бол Нигер, Алжирын бөхчүүдийн ялсантай барилдана.

ОУХМ Болдсайханы Хонгорзул 2001 онд Баянхонгор аймгийн Өлзийт суманд төрсөн. Чөлөөт бөхийн өсвөр үеийн “Афин 2017” ДАШТ-ий хүрэл медальт, өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах “Банконг 2017” мөнгө, “Ташкент 2018” Азийн аваргын хүрэл медальтай. “U23” насны Ази тивийн аварга, Иван Ярыгин “Алтан гран при”-ээс 2022 онд хүрэл, 2023 онд алтан медаль хүртсэн. “Mongolia open” олон улсын тэмцээний мөнгө, УАШТ-ий алт, хүрэл медалийн эзэн бол ОУХМ Б.Хонгорзул билээ.

ОУХМ Болдсайханы Хонгорзулд “Парис-2024” зуны XXXIII олимпын наадамд оролцох эрхийг нөхөн олгосон юм. Түүнийг аз, од хийморь түшиж хоёр дахь олимпын наадамдаа хүч сорих боломж нээгдсэн билээ. Одоо Б.Хонгорзулд дутуугаа гүйцээж, дундуураа дүүргэх, алдаагаа засаж, залруулан, хичээж, зүтгэн олимпод амжилт гаргах л үлдсэн. Б.Хонгорзул 20 настай байх даа "Токио-2020" олимпын наадмын эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Монгол Улсаа төлөөлөн барилдсан. Токиогийн олимпын наадмын эхний тойрогт Францын бөх, Европын аваргын хүрэл медальт Матилде Ривиераг 7:5-аар ялсан. Улмаар Япон Улсын тамирчин, олимпын хошой аварга, дэлхийн гурван удаагийн аварга Рисако Кавайтай барилдаж 7:0-ээр хожигдсон. Рисако Кавай финалд шалгарсан учраас түүний дагаж барилдах боломжтой болсон юм. Дагах тойргийн барилдаанд Африкийн наадмын хүрэл медальт тамирчин Гвинейн Фатүмата Яари Камартай барилдаж, 10:0-ийн харьцаагаар ялж байлаа. Б.Хонгорзул “Токио 2020” олимпын наадмын хүрэл медалийн төлөө олимпын аварга, Америкийн тамирчин Хелен Мароулисад хожигдож, олимпын медалийн оосроос атгаад алдан, тавдугаар байрт шалгарч байсан юм.
| “U23”-ын АЗИ ТИВИЙН АВАРГА Б.ХОНГОРЗУЛ ГЭЖ ХЭН БЭ |
|
KOICA-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Жу Хэйн Наныг хүлээн авч уулзлаа
2026-09-16 15:47:41
ДӨЖИРСӨН НИЙГЭМ
2026-09-16 13:16:47
АНУ-ын газрын тосны нөөц нэмэгдсэнээр үнэ нь тогтворжиж байна
2026-09-16 12:06:52
Н.УЧРАЛ: Хууль зүй, дотоод хэргийн сайд, хуулийн байгууллагын зарим удирдлагыг ажлаас нь чөлөөллөө
2026-09-16 10:52:45
Уур амьсгалын өөрчлөлтийн хариу арга хэмжээнд Азийн орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх форум эхэлжээ
2026-09-16 10:22:05
ХҮСЭЛ МӨРӨӨДЛИЙН ЖИГҮҮР
2026-09-16 09:27:14
ДЭЛХИЙГ ШУУГИУЛЖ БУЙ САГСЧИН КЭЙТЛИН КЛАРК ГЭЖ ХЭН БЭ
2026-09-16 08:57:01
Г.ЗАНДАНШАТАР:Хуулийн байгууллагад хамт очъё. Ард түмний эргэлзээг тайлж, хамт шалгуулъя.
2026-09-16 08:54:18
Бүтээл “төрүүлдэг” ЗУРШИЛ
2026-09-16 08:52:00
"Хэн ч тийм гүнээс намайг хайж зүрхлээгүй"
2026-09-16 08:44:24
ТЭГЭЭС ЭХЭЛСЭН ТОЛГОЙТЫН ХҮҮГИЙН ЗАМНАЛ
2026-09-16 08:36:39
Ш.БАТСУУРЬ АВАРГЫН ОХИН НАРАНТУЯА: Аавынхаа дулаан өвөрт эрхэлж, далай мэт хайранд умбаж өссөн дөө
2026-09-16 08:34:45
Т.ТҮВШИНТУЛГА: Өөрийн мэдэх, чадах бүхнээ дүү нартаа зааж, өвлүүлэн, үлдээх ёстой
2026-09-16 07:38:32
2026-09-16 07:04:04
ХАГАС ТЭРБУМЫН ОРЛОГОТОЙ Ч 200 САЯ ТӨГРӨГИЙН “МУУ ЗЭЭЛ”-ЭЭ ТӨЛДӨГГҮЙ ГОРГОР, ГҮРГЭР ГИШҮҮН Б.ТУЛГА
2026-09-16 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна
2026-09-16 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-16 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвижна
2026-09-16 06:00:00
2026-09-15 16:58:01
НАМРЫН ТУХАЙ ӨГҮҮЛЭХ 15 ШҮЛЭГ
2026-09-15 15:18:12
“Явуулын оффис” Сүхбаатар дүүрэгт ажиллаж байна
2026-09-15 13:32:57
Боксын үндэсний шигшээ баг Хятадад бэлтгэл хийж эхэллээ
2026-09-15 07:24:32
Монголын баг, тамирчид Нагояа хотод очлоо
2026-09-15 07:15:38
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан байна
2026-09-15 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-15 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл бие эрхтний хүч сайжирна
2026-09-15 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |