“Парис-2024” олимпын наадмын чөлөөт бөхийн 53 кг-ын жинд өнөөдөр ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Батхуягийн Хулан барилдана. Түүний эхний өрсөлдөгч нь Нигерийн Кристиана Огусаня байх юм. “Белград-2022” ДАШТ-ий мөнгө, Ази тивийн аваргын мөнгөн медальт, чөлөөт бөхийн Үндэсний шигээ баг, Онцгой байдлын ерөнхий газрын харьяа “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Батхуягийн Хулан Нигерийн бөх Крисиана Огусаня хэрэв ялах юм бол шигшээ наймын барилдаанд Японы Акари Фужинами, АНУ-ын Доминик Парриш нарын хэн ялсантай барилдах юм.
Дэлхийн аваргын мөнгө, Азийн аваргын мөнгөн медальт, ОУХМ Б.Хулан “Аврагч” биеийн тамир техник спортын хорооны тамирчин билээ.Түүний хувьд ДАШТ-ээс мөнгөн медаль хүртээд зогсох биш цаашдаа олимп, дэлхийгээс алтан медаль хүртэх бүрэн боломжтой, өсөх ирээдүйтэй тамирчдын нэг. Д.Хулан 15 настай байх даа, 2015 онд Багануур дүүргийн чөлөөт бөхийн секцэнд орж хичээллэсэн байдаг. Улмаар Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Зэвэгийн Дүвчин багшийн шавь болсон юм. Тэр цагаас түүний амжилтын гараа эхэлсэн. Өнөөг хүртэл тэр гавьяат дасгалжуулагч Зэвэгийн Дүвчин багшийн удирдлага дор бэлтгэл сургуулилалтаа хийдэг.
Б.Хулангийн аав, ээж хоёр малчин юм билээ. Аав нь уяач хүн байдаг. Тийм болохоор Б.Хулан багаасаа хурдан морины унаач хүүхдүүдтэй, хурдан морины уяан дээр барилдаж өссөн юм билээ. Харин хажуу айлын охин нь чөлөөт бөхийн секцэнд түүнийг дагуулж явсаар байгаад чөлөөт бөхөд урвуулчихсан юм билээ. Б.Хулан эцэг, эхээс наймуулаа. Түүний доод талын дүү Б.Анударь эгчийгээ дагаж чөлөөт бөхөөр хичээллэсэн. Б. Анударь Монголын бүх ард түмний спартакиадаас хүрэл медаль хүртсэн. Өнгөрсөн 2023 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий 59 кг-ын жинд түрүүлсэн.
ОУХМ Б.Хулан Туркийн Станбул хотноо болсон чөлөөт бөхийн олимпын эрх олгох сүүлийн тэмцээнээс “Парис 2024” олимпын эрхийг хүртсэн. Тэрбээр хэсэгтээ Шри-Ланк, Бразилийн бөхчүүдийг цэвэр ялж, шийдвэрлэх барилдаанд дэлхийн аваргын гурван хүрэл медальт Грекийн Преволарктай барилдаж 6:1-ээр ялсан. Улмаар олимпын эрх хүртэх шийдвэрлэх барилдаанд Туркийн бөх Йетгүлийг цэвэр дарж ялалтыг авсан. Олимпын эрх авсны дараа Б.Хулан “ Надад дахин боломж олгосон хүмүүсийн итгэлийг алдаагүйдээ маш их баяртай байна. Олимпын наадамд хичээж барилдах болно” гэсэн юм. Б.Хулан эмэгтэй бөх гэхэд их өвөрмөц “Монгол барилдаан”-тай тамирчин. Хав золгосон босоо барилдаанд маш сайн барилддаг. Хөл мэхийг маш уран чадварлаг хийдэг. Ер нь дөрвөн мөчний барилдаантай, мэхэндээ даацтай. Харин хэвтээ барилдаан түүний сул тал болчихоод байгаа.
Б.Хулан 2022 онд насанд хүрэгчдийн дэлхийн аваргад анх удаа барилдаж “Белград-2022” ДАШТ-ээс мөнгөн медальт хүртэж, Монголын чөлөөт бөхийн тамирчдаас дэлхийн дэвжээнээс хүртсэн 23 дахь мөнгөн медалийг эх орондоо авчирч байлаа. Тэрбээр ДАШТ-ий эхний тойрогт “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медальт, 2018 оны Жакартагийн Азийн наадмын аварга Энэтхэгийн Винеш Винешийг цэвэр ялсан. Наймны нэгийн шигшээ барилдаанд Казахстаны Жюлдиз Эшимоваг 3:0-ээр буулган авсан. Улмаар Азербайжаны Лейла Гурбанова, Шведийн Эмма Малмгрин нарыг мөн л цэвэр дарсан. Харин ДАШТ-ий аваргын алтан медалийн төлөө АНУ-ын бөх, Пан Америкийн аварга Доминик Пэрришт 4:2-оор ялагдан ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж байлаа.
| ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨН МЕДАЛЬТ Б.ХУЛАН ГЭЖ ХЭН БЭ |
|
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК энэ жил улсын төсөвт 144.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-19 16:11:33
Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ
2025-12-19 15:26:28
Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг
2025-12-19 15:02:48
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-19 14:27:05
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
ЗАСАГТ ЗАЛАГДСАН 16 ДЭД САЙДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
"Имарт Тэнгэр" салбар нээлтээ хийлээ
2025-12-18 19:10:53
БИЕ БИЕДЭЭ ҮРГЭЛЖ УРАМ ХАЙРЛА, ХҮМҮҮС ЭЭ
2025-12-18 16:11:43
Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил 60 гаруй хувьтай байна
2025-12-18 16:08:09
Г.ДАМДИННЯМ: Бид боломжоороо шатахуун олгож байгаа
2025-12-18 16:02:29
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлаж буй газрууд
2025-12-18 15:54:23
Г.ШИЙРАВ: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
2025-12-18 11:12:49
"Physical Asia" шоуны оролцогчид Монголоор аялсан нэвтрүүлэг Netflix-ээр гарна
2025-12-18 10:55:28
Хэнтий аймагт төөрсөн 53 настай эрэгтэй эсэн мэнд олжээ
2025-12-18 10:44:06
ОХИНОО ХҮНИЙ НУТАГТ АЛДЧИХААД 20 ЖИЛ ТЭМЦЭЖ БАЙГАА С.ШААРИЙБУУ ГУАЙГ МОНГОЛЧУУД ИНГЭЖ ТООСОН БИЛҮҮ ДЭЭ...
2025-12-18 08:29:06
БАГАДАА БИ БАГТ НААДМААР ХУЛГАНА БОЛЖ БАЙЛАА
2025-12-18 07:49:53
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайд Г.Хэрлэнцэцэг түрүүлэв
2025-12-18 07:15:00
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайн аваргууд тодорлоо
2025-12-18 07:10:00
ЗАСГИЙН ГАЗАР ҮНЭНД ГҮЙЦЭГДЛЭЭ
2025-12-18 07:06:14
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-18 07:00:00
О.НАРАНЗУЛ: ОЙ ТОГТООЛТЫН СПОРТООР ХИЧЭЭЛЛЭЭД МОНГОЛ ХҮНИЙ ОЮУНЫ ЧАДАМЖИД ХЯЗГААР БАЙХГҮЙГ ОЙЛГОСОН. ҮРГЭЛЖ ӨӨРИЙНХӨӨ ХЯЗГААРЫГ ДАВАХЫГ ХИЧЭЭДЭГ
2025-12-18 07:00:00
СПОРТЫН ТӨРЛҮҮДИЙН НЭРИЙГ ЗӨВ БИЧИХГҮЙ БАЙХАД БОЛОХ УУ
2025-12-18 07:00:00
ҮНСЭЛТ
2025-12-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |