“ПАРИС-2024” боксын эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, зэвсэгт хүчний 065 дугаар анги, “Монгол-Од ХХК-ийн тамирчин ОУХМ М.Энхжаргал өнөөдөр тулаан хийнэ. Тэрбээр олимпын наадмын шигшээ дөрөвт үлдэх, хүрэл медалийн төлөө 23:22 цагаас ДАШТ-ий алтан медальт Туркийн Хатич Акбаштай тулалдана.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, дэлхийн цомын аварга, ОУХМ Мөнгөнчимэгийн Энхжаргал Улаанбаатар хотод 1999 онд төрсөн. 2011 онд “Алдар” спорт хороонд Монгол Улсын гавьяат дасгалжуулагч А.Гантулгын шавь болж, амжилтын гараагаа эхлүүлсэн. Одоо хүртэл А.Гантулга багштайгаа цуг, туслах дасгалжуулагч ОУХМ Отгонбаяр багштай ерөнхий бэлтгэлээ хангадаг. А.Гантулга багшийнхаа гарынх нь шавь гэж дуудуулах их дуртай гэсэн. 2011 онд боксын спорт руу орохоос өмнө “Алдар” спорт хорооны хөл бөмбөгийн секцэнд явдаг байжээ. Заалны буланд мишок байхаар нь цохиж үзсэн гэдэг. Тэгсэн гэнэт л боксоор хичээллэж үзмээр санагдсан. Тэгээд л бусдын ятгалгаар биш өөрийн хүсэл сонирхлын дагуу боксын секцэнд бүртгүүлэн орсон юм билээ.

Түүний амжилтын гараа 2011 онд “Шижир алт” тэмцээнээс хүртсэн мөнгөн медалиар эхэлсэн. Томоохон амжилтуудаасаа дурдвал өсвөр үеийн УАШТ-д хоёр удаа, мөн залуучуудын УАШТ-д хоёр удаа түрүүлж байлаа. Насанд хүрэгчдийн УАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальтай. “Шилдэг найман боксчин” тэмцээний мөнгөн медальтай. Монголын бүх ард түмний наадмын аварга, 2015 оны өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл, 2022 оны залуучуудын Азийн аварга, 2022 оны дэлхийн цомын аварга, 2023 оны насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн амжилт гаргаад байгаа.

М.Энхжаргал нэгэнтээ “Боксын спорт надад хүмүүжил, хөдөлмөрч байдал, тэвчээр, тууштай байдлыг бий болгосон. Өөрийгөө хуурахгүйгээр бэлтгэлээ сайн хийхийг хичээж байна. Шархаднаас төрсөн дараагийн олимпын аварга болмоор байна” нэмээсэн билээ. Түүний хүсэл мөрөөдөл биелэх болтугай.
| ДЭЛХИЙН АВАРГЫН ХҮРЭЛ МЕДАЛЬТ М.ЭНХЖАРГАЛ ГЭЖ ХЭН БЭ |
|
Б.Марал-Эрдэнэ дугуйн дэлхийн аваргын 48 байрт орлоо
2026-09-21 07:58:48
Эмэгтэй баг 4 х100 м-ийн зайд Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-09-21 07:10:00
С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-21 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ. Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрч хүч ихэснэ
2026-09-21 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-21 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна
2026-09-21 06:00:00
Төр, нийгмийн зүтгэлтэн, “Зааг” номын зохиолч Дэндэвийн Тэрбишдагва “Монгол нүүдэл” хэмээх шинэ ном туурвижээ
2026-09-20 16:17:06
ХЭЛ БИЧГИЙН УХААНЫ ДОКТОР С.ЦОМОРЛИГ: “СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН ТУХАЙ
2026-09-20 14:50:17
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрчээ
2026-09-20 13:52:56
Нийгмийн даатгалын улсын байцаагчид эрхээ баталгаажуулж, үнэмлэх, тэмдгээ гардан авчээ
2026-09-20 13:45:25
Томуугийн дэгдэлтээс хамаарч нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн ор дэлгэнэ
2026-09-20 13:21:53
ОХУ-ын Эрхүү хотод зоонозын халдварын асуудлаар эрдэм шинжилгээний хуралд оролцжээ
2026-09-20 11:49:14
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 1.4 га талбай өртөж шатжээ
2026-09-20 11:36:25
Онцгой байдлын алба хаагчид ур чадвар дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-20 11:27:52
Тархины үйл ажиллагааг сайжруулах таван энгийн зөвлөгөө
2026-09-20 10:54:26
Дэлхийн шатрын олимпиадад Монголын баг, Энэтхэгийн багт 3:1-ээр хожигдлоо
2026-09-20 10:31:48
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн дэлхийн цомын аварга болов
2026-09-20 10:16:50
Азийн XX наадмын нээлтийн ёслолын ажиллагаа боллоо
2026-09-20 09:33:19
Хятад Улс “Гравити-1 Y3” зөөгч пуужинг хөвөгч тавцангаас хөөргөв
2026-09-20 09:16:26
“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” төслийн санхүүжилтийг шийдвэрлэнэ
2026-09-20 09:04:55
Монголын хөл бөмбөгийн хөвгүүдийн баг дэлхийн аваргын фестивальд өрсөлдөнө
2026-09-20 08:45:45
“АЙЧИ НАГОЯА-2026" дугуйчид тэмцээнээ эхлүүлнэ
2026-09-20 08:34:40
Азийн наадамд боксчид маргаашаас тулалдаж эхэлнэ
2026-09-20 07:41:53
Ж.ЧОЙЖИЛЖАВ: Д.Сүхбаатар жанжны хөрөгтэй анхны монгол хивсний зургийг би гаргаж байлаа
2026-09-20 07:08:26
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |