“Парис 2024” зуны олимпын наадмын жүдо бөхийн тэмцээн 2024 оны долдугаар сарын 27-оос наймдугаар сарын 2-ны өдрүүдэд явагдаж өндөрлөнө. Олимпын эхний өдрийн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд дэлхийн аварга, ОУХМ Б.Баасанхүү мөнгөн медаль хүртсэн. Өнөөдөр хоёр дахь өдрийн барилдааны эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд залуучуудын олимпын аваргын мөнгөн медаль, залуучуудын дэлхийн аварга ОУХМ Л.Сосорбарам, АНЭУ-ын нэр дээр барилдаж буй Ази тивийн аварга ОУХМ Б.Хорлоодой нар хүч үзнэ. Харин эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, МУГТ Ё.Басхүү, АНЭУ-ын нэр дээр барилдаж буй “Ханжоу 2022” Азийн наадмын хүрэл медальт, ОУХМ Б.Нармандах нар барилдана.
ОЛИМПЫН 66 КГ-Д Ё.БАСХҮҮ, Б.НАРМАНДАХ НАР БАРИЛДАНА

Энэ жинд 27 тамирчин байгаа. Манай улсаас ДАШТ-ий хошой хүрэл медальт, Жүдо бөхийн Үндэсний шигшээ баг, Хил хамгаалах ерөнхий газар, “Хилчин” спорт хорооны тамирчин, МУГТ Ёндонпэрэнлэйн Басхүү хүч сорино. Тэрбээр “D” хэсгийг толгойлон нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Киргизстаны AIBEK UULU, Украины Bogdan IADOV нарын хэн ялсантай хүч үзнэ.
Харин АНЭУ-ын нэр дээр барилдаж буй ОУХМ Баянмөнхийн.Нармандах “С” хэсгийн нэгдүгээр тойрогт дэлхийн аварга Өмнөд Солонгосын AN Baul-тай таарсан. Хэрэв түүнийг ялах юм бол хоёрдугаар тойрогт Испанийн David GARCIA TORNE, Казахстаны Gusman KYRGYZBAYEV нарын хэн ялсантай барилдах юм. “С” хэсгийг Гүржийн Vazha MARGVELASHVILI тэргүүлэн барилдана.
ОЛИМПЫН 52 КГ-ЫН ЖИНД Л.СОСОРБАРАМ, Б.ХОРЛООДОЙ НАР ХҮЧ ҮЗНЭ

Энэ жинд 26 тамирчин байгаа. Манай улсаас Жүдо бөхийн Үндэсний шигшээ баг, зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин залуучуудын дэлхийн аварга, залуучуудын олимпын наадмын мөнгөн медальт, “Токио” их дуулгын хошой хүрэл медальт, ОУХМ Лхагвасүрэнгийн Сосорбарам барилдана. Тэрбээр “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Испанийн Ariane TORO SOLER-той барилдана. Хэрэв түүнийг ялах юм бол хоёрдугаар тойрогт Унгарын PUPP Reka-тай таарна.

Харин АНЭУ-ын нэр дээр барилдаж буй ОУХМ Бишрэлтийн Хорлоодой “А” хэсгийн нэгдүгээр тойрогт Хятадын ZHU Yeqing-тэй таарсан. Хэрэв түүнийг ялах юм бол хоёрдугаар тойрогт Германы Mascha BALLHAUS, Мексикийн Paulina MARTINEZ нарын хэн ялсантай барилдана. “А” хэсгийн дээд хэсэгт олимп, дэлхийн аварга Японы ABE Uta, олимп, дэлхийн медальтан Узбекистаны шилдэг жүдочин Diyora KELDIYOROVA нар хоорондоо таарна. Өнөөдрийн барилдаан үдээш хойш Улаанбаатарын цагаар 16.00 цагаас эхэлнэ.
| ОЛИМПЫН ДЭВЖЭЭНД ӨНӨӨДӨР МУГТ Ё.БАСХҮҮ, Б.НАРМАНДАХ, Л.СОСОРБАРАМ, Б.ХОРЛООДОЙ НАР БАРИЛДАНА |
|
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
ЗАСАГТ ЗАЛАГДСАН 16 ДЭД САЙДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
"Имарт Тэнгэр" салбар нээлтээ хийлээ
2025-12-18 19:10:53
БИЕ БИЕДЭЭ ҮРГЭЛЖ УРАМ ХАЙРЛА, ХҮМҮҮС ЭЭ
2025-12-18 16:11:43
Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил 60 гаруй хувьтай байна
2025-12-18 16:08:09
Г.ДАМДИННЯМ: Бид боломжоороо шатахуун олгож байгаа
2025-12-18 16:02:29
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлаж буй газрууд
2025-12-18 15:54:23
Г.ШИЙРАВ: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
2025-12-18 11:12:49
"Physical Asia" шоуны оролцогчид Монголоор аялсан нэвтрүүлэг Netflix-ээр гарна
2025-12-18 10:55:28
Хэнтий аймагт төөрсөн 53 настай эрэгтэй эсэн мэнд олжээ
2025-12-18 10:44:06
ОХИНОО ХҮНИЙ НУТАГТ АЛДЧИХААД 20 ЖИЛ ТЭМЦЭЖ БАЙГАА С.ШААРИЙБУУ ГУАЙГ МОНГОЛЧУУД ИНГЭЖ ТООСОН БИЛҮҮ ДЭЭ...
2025-12-18 08:29:06
БАГАДАА БИ БАГТ НААДМААР ХУЛГАНА БОЛЖ БАЙЛАА
2025-12-18 07:49:53
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайд Г.Хэрлэнцэцэг түрүүлэв
2025-12-18 07:15:00
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайн аваргууд тодорлоо
2025-12-18 07:10:00
ЗАСГИЙН ГАЗАР ҮНЭНД ГҮЙЦЭГДЛЭЭ
2025-12-18 07:06:14
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-18 07:00:00
О.НАРАНЗУЛ: ОЙ ТОГТООЛТЫН СПОРТООР ХИЧЭЭЛЛЭЭД МОНГОЛ ХҮНИЙ ОЮУНЫ ЧАДАМЖИД ХЯЗГААР БАЙХГҮЙГ ОЙЛГОСОН. ҮРГЭЛЖ ӨӨРИЙНХӨӨ ХЯЗГААРЫГ ДАВАХЫГ ХИЧЭЭДЭГ
2025-12-18 07:00:00
СПОРТЫН ТӨРЛҮҮДИЙН НЭРИЙГ ЗӨВ БИЧИХГҮЙ БАЙХАД БОЛОХ УУ
2025-12-18 07:00:00
ҮНСЭЛТ
2025-12-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |