Энэ жинд 25 тамирчин байна. Манай улсаас ДАШТ-ий мөнгөн медальт, Жүдо бөхийн Үндэсний шигшээ баг “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Энхтайваны Ариунболд барилдана. Тэрбээр “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Египтийн бөх Youssry SAMY-тай таарлаа. Түүнийг ялах юм бол хоёрдугаар тойрогт Францын амаргүй өрсөлдөгч Luka MKHEIDZE-тэй барилдана. Энэ хэсэгт Азербайжаны Balabay AGHAYEV, Өмнөд Солонгосын KIM Won Jin нар хоорондоо таарлаа. Тэдний хэн ялсан нь Э.Ариунболд, Luka MKHEIDZE нарын хэн ялсантай “D” хэсгийн аваргын төлөө барилдах болно.
Энэ жинд 27 тамирчин байна. Манай улсаас ДАШТ-ий хошой хүрэл медальт, Жүдо бөхийн Үндэсний шигшээ баг, Хил хамгаалах ерөнхий газар, “Хилчин” спорт хорооны тамирчин, МУГТ Ёндонпэрэнлэйн Басхүү хүч сорино. Тэрбээр “D” хэсгийг толгойлон нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Киргизстаны AIBEK UULU, Украины Bogdan IADOV нарын хэн ялсантай хүч үзнэ. Энэ “D” хэсгийн доод талд Бразилын Willian LIMA, Узбекистаны Sardor NURILLAEV нар эхний тойрогт хоорондоо таараад байна.
Энэ жинд 30 тамирчин байгаа. Манай улсаас Тбилисийн их дуулгын аварга, Жүдо бөхийн Үндэсний шигшээ баг, “Хангарьд” спорт хорооны тамирчин, ОУХМ Батзаяагийн Эрдэнэбаяр барилдана. Тэрбээр “D” хэсгийн нэгдүгээр тойрогт дэлхийн аварга Швейцарийн бөх Nils STUMP-тай барилдана. Түүнийг хэрэв ялж чадвал Испанийн Salvador CASES ROCA, Гамбийн Faye NJIE нарын хэн ялсантай таарах юм. Энэ хэсгийн доод хэсэгт Узбекистаны Murodjon YULDOSHEV, Казахстаны Daniyar SHAMSHAYEV, Молдавын Adil OSMANOV нарын шилдгүүд байна.
Энэ жинд 25 тамирчин байна. Манай улсаас Жүдо бөхийн Үндэсний шигшээ баг, “Хилчин”спорт хорооны тамирчин, ”Ханжоу-2022” Азийн наадмын мөнгө, Ази тивийн хошой хүрэл медальт, “Их дуулга тэмцээний аварга, ОУХМ Батхуягийн Гончигсүрэн барилдана. Тэрбээр “А” хэсгийн нэгдүгээр тойрогт Израилийн Peter PALTCHIK-тай таарлаа. Түүнийг ялж чадах юм бол хоёрдугаар тойрогт Францын Aurelien DIESSE, Тажикстаны Dzhakhongir MADZHIDOV нарын хэн ялсантай таарах юм. Энэ хэсгийн дээд хэсэгт Азербайжаны шилдэг тамирчин Zelym KOTSOIEV байна.
Энэ жинд 23 тамирчин бий. Манай улсаас Жүдо бөхийн Үндэсний шигшээ баг, Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хорооны тамирчин их дуулга тэмцээний аварга, ОУХМ Одхүүгийн Цэцэнцэнгэл хүч үзнэ. Тэрбээр “С” хэсгийн нэгдүгээр тойрогт Германы Erik ABRAMOV-той таарсан. Хэрэв түүнийг ялж чадвал хоёрдугаар тойрогт Тажикстаны шилдэг тамирчин Temur RAKHIMOV-той барилдана. Энэ хэсгийн доод талд Узбекистаны Alisher YUSUPOV байна.
Энэ жинд 31 тамирчин байна. Манай улсаас Жүдо бөхийн Үндэсний шигшээ баг, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны тамирчин, дэлхийн аварга, Ази тивийн аварга, “Душанбе” их дуулгын аварга, ОУХМ Бавуудоржийн Баасанхүү барилдана. Тэрбээр “С” хэсгийн толгойлон барилдана. Эхний тойрогт Малтагийн Katryna ESPOSITO-той таарлаа. Хэрэв түүнийг Австрийн Katharina TANZER, Хонконгийн Ka Lee WONG нарын хэн ялсантай барилдана. “С” хэсгийн доод хэсэгт Португалийн Catarina COSTA, Германын Katharina MENZ нарын шилгүүд байна.
Энэ жинд 26 тамирчин байна. Манай улсаас Жүдо бөхийн Үндэсний шигшээ баг, зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин залуучуудын дэлхийн аварга, залуучуудын олимпын наадмын мөнгөн медаль, “Токио” их дуулгын хошой хүрэл медальт, ОУХМ Лхагвасүрэнгийн Сосорбарам барилдана. Тэрбээр “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Испанийн Ariane TORO SOLER-той барилдана. Хэрэв түүнийг ялах юм бол хоёрдугаар тойрогт Унгарын PUPP Reka-тай таарна. “D” хэсгийн дээд хэсэгт Италийн алдарт жүдочин Odette GIUFFRIDA, АНУ-ын Angelica DELGADO, Азербайжаны Gultaj MAMMADALIYEVA нар байна.
Энэ жинд 28 тамирчин байна. Манай улсаас Жүдо бөхийн Үндэсний шигшээ баг, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны тамирчин, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Ази тивийн аварга, МУГТ Лхагватогоогийн Энхрийлэн барилдана. Тэрбээр “С” хэсгийн нэгдүгээр тойрогт “Токио 2020” олимпын аварга, Косовогийн Nora GJAKOVA-тай таарлаа. Хэрэв түүнийг ялах юм бол хоёрдугаар тойрогт Нидерландын Julie BEURSKENS, Германы Pauline STARKE нарын хэн ялсантай барилдана. “С” хэсгийн дээд хэсэгт дэлхийн аварга Өмнөд Солонгосын HUH Mimi, Словенийн Kaja KAJZER, Израилийн NELSON LEVY Timna нар байна.
Энэ жинд 22 тамирчин байна. Манай улсаас Жүдо бөхийн Үндэсний шигшээ баг, “Монголын жүдо академи”-ийн тамирчин, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, гран при тэмцээний хүрэл медальт, ОУХМ Отгонбаярын Хүслэн барилдана. Тэрбээр “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Эквадорын Vanessa CHALA-тай таарсан. Хэрэв түүнийг ялах юм бол хоёрдугаар тойрогт Израилийн Inbar LANIR-тай барилдана. Энэ хэсгийн доод хэсэгт Нидерландын алдарт жүдочин STEENHUIS Guusje байна.
Энэ жинд 26 тамирчин байна. Манай улсаас Жүдо бөхийн Үндэсний шигшээ баг, зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, “Ханжоу-2022” Азийн наадмын хүрэл медальт, ОУХМ Амарсайханы Адъяасүрэн хүч сорино. Тэрбээр “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Казахстаны Kamila BERLIKASH-тай таарсан. Хэрэв түүнийг ялж чадах юм бол хоёрдугаар тойрогт Туркийн хашир туршлагатай хүчтэй өрсөлдөгч 36 настай Kayra OZDEMIR-тай барилдана. “D” хэсгийн доод хэсэгт Японы Akira SONE, Хятадын XU Shiyan нар байна.
ТАНИЛЦ:“ПАРИС-2024” ОЛИМПЫН ЖҮДО БӨХИЙН СУГАЛАА |
|
2025-04-24 07:00:00
2025-04-24 07:00:00
2025-04-24 07:00:00
2025-04-24 07:00:00
2025-04-24 07:00:00
2025-04-24 07:00:00
2025-04-23 16:29:19
2025-04-23 16:21:34
2025-04-23 11:09:18
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |