Йордан Улсын нийслэл Амман хотод өсвөр үе, залуучуудын “U23” насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Азийн аваргын сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд "Алдар" спорт хорооны тамирчин Т.Дэмчигдорж мөнгөн медаль хүртсэн юм. Түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Чөлөөт бөхийн “U23” насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэнд баяр хүргэе.
-Баярлалаа.
-Миний дүү өөрийгөө танилцуулахгүй. Аль аймгийн хүүхэд вэ?
-Би Өвөрхангай аймаг Тарагт суманд төрсөн.

-Бага нас нь хаана өнгөрөв?
-Багадаа хөдөө өвөө эмээ дээрээ өссөн.
-Чухам яагаад чөлөөт бөхийн спортыг сонгох болсон бэ?
-Би бага байхдаа их хөдөлгөөнтэй, сахилгагүй хүүхэд байсан. Ер нь спортод сонирхолтой байсан. Мөн сагсан бөмбөг, шатар гээд спортын төрлийг сонирхон хичээллэж байлаа. Аав маань бөх болгоно гэж ярьдаг байв. Тэгсэн нэг өдөр манай ангийн хүүхэд спортын ордонд чөлөөт бөхийн дугуйланд явж байгаа, хамт явах уу гэсэн. Тэгээд л тэр найзыгаа дагаад чөлөөт бөхөөр анх хичээллэж эхэлсэн.

-Чөлөөт бөхөөр хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?
-Чөлөөт бөхийн спортоор зургаа дахь жилдээ хичээллэж байна.
-Чөлөөт бөхийн “А” үсгээ хэн багшаар заалгасан бэ?
-Анх 2018 онд Ц.Ганзориг, Э.Баттүшиг багш нарын удирдлага дор Өвөрхангай аймгийн Биеийн тамир, спорт хорооны дэргэдэх “Олимп” клубт бэлтгэл, сургуулилалт хийж эхэлсэн.

-Одоо “Алдар” спорт хорооны хэн багшийн шавь бэ?
-Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Цэрэнбаатарын Хосбаяр, ДАШТ-ий хошой хүрэл медальт МУГТ Ганзоригийн Мандахнаран, ДАШТ-ий хүрэл медальт МУГТ Бадрахын Одончимэг нарын шавь.
-Йордан Улсын нийслэл Амман хотод болсон “U23” насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд тойргийн хэдэн барилдаан хийв?
-Энэ удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн тойрог барилдсан. Нэгдүгээр тойргийн барилдаанд Ирак Улсын бөх Мустаф Аль Жамиг ялж, хоёрдугаар тойрогт гоц мөргөн ялалт авсан. Гуравдугаар тойргийн барилдаанд Киргизстаны Бекзат Рахимовыг 2:1-ээр ялсан. Улмаар дөрөвдүгээр тойргийн барилдаанд Энэтхэгийн Ашиш Ашишийг 18:8-аар буулган авч, тавдугаар тойрогт Казахстаны Шамсат Тайрд 6:4-ээр хожигдсон. Казахстаны бөхтэй алтан медалийн төлөө барилдахдаа ялимгүй тактикийн алдаа гаргаж мөнгөн медаль хүртсэн.

-Хамгийн хүнд барилдааныг ямар улсын бөхтэй хийсэн бэ?
-Хамгийн хүнд, ширүүн барилдааныг Энэтхэг Улсын бөхтэй хийсэн.
-Азийн аваргын алтан медалийн төлөөх барилдаанд ямар алдаа гаргаж, мөнгөн медаль хүртэв ээ?
-Азийн аваргын алтан медалийн төлөөх барилдаанд хэт харж, хүлээж барилдсан минь алдаа болсон. Барилдааны эхнээс урагш явж барилдсан бол хожих байлаа л гэж дүгнэж байгаа. Өөртөө байгаа бүх юмаа гаргаж барилдаж чадааагүйдээ жаахан сэтгэл дундуур байгаа. Гэхдээ мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна аа.

-Өөрийн гаргасан амжилтуудаас танилцуулахгүй юу?
-Өсвөр үе, залуучуудын “U23” насны улсын аваргад түрүүлж байсан. Мөн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс гурван хүрэл медаль хүртээд байгаа. ОХУ-ын Сахагийн Якут хотод болдог олимп, дэлхийн аварга Роман Дмитриевийн нэрэмжит тэмцээний мөнгөн медальтай. Түүнчлэн ОХУ-ын Буриадын Улаан-Үд хотод болдог Буриадын ерөнхийлөгчийн нэрэмжит “Байкал-Опен” тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан. Надад тусалж, дэмждэг бүх хүнд баярлалаа. Та нарыхаа итгэлийг алдахгүй олимп, дэлхийн аварга болохын төлөө хичээж зүтгэнэ.
| Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Т.ДЭМЧИГДОРЖ: ОЛИМП, ДЭЛХИЙН АВАРГА БОЛОХЫН ТӨЛӨӨ ХИЧЭЭНЭ |
|
Б.Марал-Эрдэнэ дугуйн дэлхийн аваргын 48 байрт орлоо
2026-09-21 07:58:48
Эмэгтэй баг 4 х100 м-ийн зайд Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-09-21 07:10:00
С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-21 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ. Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрч хүч ихэснэ
2026-09-21 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-21 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна
2026-09-21 06:00:00
Төр, нийгмийн зүтгэлтэн, “Зааг” номын зохиолч Дэндэвийн Тэрбишдагва “Монгол нүүдэл” хэмээх шинэ ном туурвижээ
2026-09-20 16:17:06
ХЭЛ БИЧГИЙН УХААНЫ ДОКТОР С.ЦОМОРЛИГ: “СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН ТУХАЙ
2026-09-20 14:50:17
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрчээ
2026-09-20 13:52:56
Нийгмийн даатгалын улсын байцаагчид эрхээ баталгаажуулж, үнэмлэх, тэмдгээ гардан авчээ
2026-09-20 13:45:25
Томуугийн дэгдэлтээс хамаарч нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн ор дэлгэнэ
2026-09-20 13:21:53
ОХУ-ын Эрхүү хотод зоонозын халдварын асуудлаар эрдэм шинжилгээний хуралд оролцжээ
2026-09-20 11:49:14
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 1.4 га талбай өртөж шатжээ
2026-09-20 11:36:25
Онцгой байдлын алба хаагчид ур чадвар дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-20 11:27:52
Тархины үйл ажиллагааг сайжруулах таван энгийн зөвлөгөө
2026-09-20 10:54:26
Дэлхийн шатрын олимпиадад Монголын баг, Энэтхэгийн багт 3:1-ээр хожигдлоо
2026-09-20 10:31:48
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн дэлхийн цомын аварга болов
2026-09-20 10:16:50
Азийн XX наадмын нээлтийн ёслолын ажиллагаа боллоо
2026-09-20 09:33:19
Хятад Улс “Гравити-1 Y3” зөөгч пуужинг хөвөгч тавцангаас хөөргөв
2026-09-20 09:16:26
“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” төслийн санхүүжилтийг шийдвэрлэнэ
2026-09-20 09:04:55
Монголын хөл бөмбөгийн хөвгүүдийн баг дэлхийн аваргын фестивальд өрсөлдөнө
2026-09-20 08:45:45
“АЙЧИ НАГОЯА-2026" дугуйчид тэмцээнээ эхлүүлнэ
2026-09-20 08:34:40
Азийн наадамд боксчид маргаашаас тулалдаж эхэлнэ
2026-09-20 07:41:53
Ж.ЧОЙЖИЛЖАВ: Д.Сүхбаатар жанжны хөрөгтэй анхны монгол хивсний зургийг би гаргаж байлаа
2026-09-20 07:08:26
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |