Энэ жинд 25 тамирчин бий. Манай улсаас ДАШТ-ий мөнгөн медальт, Жүдо бөхийн Үндэсний шигшээ баг “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Энхтайваны Ариунболд барилдана. Түүнийг Токиогийн олимпын мөнгөн медальт Тайванийн YANG Yung Wei, дэлхийн аварга, “Рио 2016” олимпын мөнгөн медальт Казахстаны Yeldos SMETOV, олимп, дэлхийн хүрэл медальт Өмнөд Солонгосын KIM Won Jin, дэлхийн аварга Гүржийн Giorgi SARDALASHVILI, ДАШТ-ий хүрэл медальт Францын Luka MKHEIDZE, дэлхийн аварга Испанийн Francisco GARRIGOS, дэлхийн аварга, ДАШТ-ий хүрэл медальт Японы Ryuju NAGAYAMA, ДАШТ-ий хүрэл медальт Азербайжаны AGHAYEV Balabay, ДАШТ-ий хүрэл медальт Израилийн Yam WOLCZAK нарын шилдэг жүдочид хүлээж байна.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 66 КГ-ЫН ЖИНД Ё.БАСХҮҮ БАРИЛДАНА
Энэ жинд 27 тамирчин өрсөлдөнө. Манай улсаас ДАШТ-ий хошой хүрэл медальт, Жүдо бөхийн Үндэсний шигшээ баг, Хил хамгаалах ерөнхий газар, “Хилчин” спорт хорооны тамирчин, МУГТ Ёндонпэрэнлэйн Басхүү хүч сорих юм. Түүнийг олимп, дэлхийн аварга Японы жүдочин ABE Hifumi, дэлхийн аварга Өмнөд Солонгосын AN Baul, ДАШТ-ий хүрэл медальт Молдавын Denis VIERU, Гүржийн Vazha MARGVELASHVILI, Бразилийн Willian LIMA, Тажикстаны Nurali EMOMALI, Италийн Matteo PIRAS, Узбекистаны Sardor NURILLAEV нарын шилдэг тамирчид хүлээж буй.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 73 КГ-ЫН ЖИНД Б.ЭРДЭНЭБАЯР ӨРСӨЛДӨНӨ
Энэ жинд 30 тамирчин байгаагаас манай улсаас Тбилисийн их дуулгын аварга, Жүдо бөхийн Үндэсний шигшээ баг, “Хангарьд” спорт хорооны тамирчин, ОУХМ Батзаяагийн Эрдэнэбаяр барилдана. Түүнийг олимп, дэлхийн аварга Гүржийн Lasha SHAVDATUASHVILI, дэлхийн аварга Японы Soichi HASHIMOTO, дэлхийн аварга Азербайжаны Hidayat HEYDAROV, дэлхийн аварга Швейцарийн Nils STUMP, дэлхийн аварга, олимп, дэлхийн хүрэл медальт Италийн Manuel LOMBARDO, олимп, дэлхийн хүрэл медальт Бразилийн Daniel CARGNIN, Канадын Arthur MARGELIDON нарын шилдэг тамирчин хүлээж байна.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН -100 КГ-ЫН ЖИНД Б.ГОНЧИГСҮРЭН ХҮЧ ҮЗНЭ
Энэ жинд 25 тамирчин хүч үзнэ. Манай улсаас Жүдо бөхийн Үндэсний шигшээ баг, “Хилчин”спорт хорооны тамирчин, ”Ханжоу-2022” Азийн наадмын мөнгө, Ази тивийн хошой хүрэл медальт, “Их дуулга тэмцээний аварга, ОУХМ Батхуягийн Гончигсүрэн барилдана. Түүнийг дэлхийн аварга Японы Aaron WOLF, дэлхийн аварга Португалийн Jorge FONSECA, дэлхийн аварга Испанийн Nikoloz SHERAZADISHVILI, Гүржийн Ilia SULAMANIDZE, Азербайжаны Zelym KOTSOIEV, Канадын Shady ELNAHAS, Нидерландын Michael KORREL, Сербийн Aleksandar KUKOLJ, Израилийн Peter PALTCHIK нарын шилдэг жүдочид хүлээж буй.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН +100 КГ-ЫН ЖИНД О.ЦЭЦЭНЦЭНГЭЛ ӨРСӨЛДӨНӨ
Энэ жинд 23 тамирчин бий. Манай улсаас Жүдо бөхийн Үндэсний шигшээ баг, Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хорооны тамирчин, их дуулга тэмцээний аварга, ОУХМ Одхүүгийн Цэцэнцэнгэл хүч үзнэ. Түүнийг олимп, дэлхийн аварга Францын алдарт жүдочин Teddy RINER, олимп, дэлхийн аварга Чехийн Lukas KRPALEK, дэлхийн аварга Гүржийн Guram TUSHISHVILI, Өмнөд Солонгосын KIM Minjong, Тажикстаны Temur RAKHIMOV, Кубын Andy GRANDA, Японы Tatsuru SAITO, Узбекистаны Alisher YUSUPOV, Финландын Martti PUUMALAINEN, Бразилийн Rafael SILVA, Азербайжаны Ushangi KOKAURI нарын шилдэг жүдочин хүлээж байна.
Энэ жинд 31 тамирчин бий. Манай улсаас Жүдо бөхийн Үндэсний шигшээ баг, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны тамирчин, дэлхийн аварга, Ази тивийн аварга, “Душанбе” их дуулгын аварга, ОУХМ Бавуудоржийн Баасанхүү барилдана. Түүнийг дэлхийн аварга, Японы Natsumi TSUNODA, ДАШТ-ий мөнгөн медальт Италийн Assunta SCUTTO, Казахстаны ABUZHAKYNOVA Abiba, Францын Shirine BOUKLI, Сербийн Milica NIKOLIC, Португалийн Catarina COSTA нарын шилдэг тамирчин хүлээж байгаа.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 52 КГ-ЫН ЖИНД Л.СОСОРБАРАМ ХҮЧ ҮЗНЭ
Энэ жинд 26 тамирчин өрсөлдөнө. Манай улсаас Жүдо бөхийн Үндэсний шигшээ баг, зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин, залуучуудын дэлхийн аварга, залуучуудын олимпын наадмын мөнгөн медальт, “Токио” их дуулгын хошой хүрэл медальт, ОУХМ Лхагвасүрэнгийн Сосорбарам барилдана. Түүнийг олимп, дэлхийн аварга, Японы Uta ABE, олимп, дэлхийн аварга Косовагийн Distria KRASNIQI, Узбекистаны Diyora KELDIYOROVA, Италийн Odette GIUFFRIDA, Францын Amandine BUCHARD, Израилийн Gefen PRIMO, Английн Chelsie GILES, Унгарын PUPP Reka, Германы Mascha BALLHAUS, АНЭУ-ын Б.Хорлоодой нарын шилдэг тамирчин хүлээж байна.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 57 КГ-ЫН ЖИНД Л.ЭНХРИЙЛЭН ӨРСӨЛДӨНӨ
Энэ жинд 28 тамирчин хүч үзнэ. Манай улсаас Жүдо бөхийн Үндэсний шигшээ баг, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны тамирчин, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Ази тивийн аварга, МУГТ Лхагватогоогийн Энхрийлэн барилдана. Түүнийг олимп, дэлхийн аварга Бразилийн SILVA Rafaela, олимпын аварга Косовогийн Nora GJAKOVA, дэлхийн аварга Канадын Christa DEGUCHI, дэлхийн аварга Өмнөд Солонгосын HUH Mimi, Францын Sarah Leonie CYSIQUE, Японы Haruka FUNAKUBO, Сербийн Marica PERISIC, Израилийн NELSON LEVY Timna, Италийн Veronica TONIOLO, Украины Daria BILODID, Германы Pauline STARKE, Словенийн Kaja KAJZER, Тайванийн LIEN Chen-Ling нарын шилдэг жүдочин хүлээж байгаа.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН -78 КГ-ЫН ЖИНД О.ХҮСЛЭН БАРИЛДАНА
Энэ жинд 22 тамирчин бий. Манай улсаас Жүдо бөхийн Үндэсний шигшээ баг, “Монголын жүдо академи”-ийн тамирчин, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, гран при тэмцээний хүрэл медальт, ОУХМ Отгонбаярын Хүслэн барилдана. Түүнийг Италийн Alice BELLANDI, Германы Anna-Maria WAGNER, Израилийн Inbar LANIR, Францын Madeleine MALONGA, Нидерландын Guusje STEENHUIS, Японы Rika TAKAYAMA, Бразилын Mayra AGUIAR, Украины Yelyzaveta LYTVYNENKO нарын шилдэг тамирчин хүлээж байна.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН +78 КГ-ЫН ЖИНД А.АДЪЯАСҮРЭН ХҮЧ СОРИНО
Энэ жинд 26 тамирчин байгаагаас манай улсаас Жүдо бөхийн Үндэсний шигшээ баг, зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, “Ханжоу-2022” Азийн наадмын хүрэл медальт, ОУХМ Амарсайханы Адъяасүрэн хүч сорино. Түүнийг Японы Akira SONE, Францын Romane DICKO, Израилийн Raz HERSHKO, Туркийн Kayra OZDEMIR, Бразилын Beatriz SOUZA, Өмнөд Солонгосын KIM Hayun, Хятадын XU Shiyan, Кубын Idalys ORTIZ нарын шилдэг тамирчин хүлээж байгаа юм.
ТАНИЛЦ: ОЛИМПОД БАРИЛДАХ ДЭЛХИЙН ШИЛДЭГ ЖҮДОЧИД |
|
2025-04-24 07:00:00
2025-04-24 07:00:00
2025-04-24 07:00:00
2025-04-24 07:00:00
2025-04-24 07:00:00
2025-04-24 07:00:00
2025-04-23 16:29:19
2025-04-23 16:21:34
2025-04-23 11:09:18
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |