Франц Улсын Парис хотод 20 хоногийн дараа хүн төрөлхтний спортын их баяр “Парис 2024” олимпын наадамд эхэлнэ. Энэ удаагийн олимпын наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох тамирчдын ёслолын хувцас арай л биш болжээ. Яаж ч харсан манж, хятад загвар л харагдаад байх юм. Хятадын кинонууд дээр ийм загвартай хувцас өмссөн манж, хятадууд гардаг. Уг нь тусгаар тогтносон Монгол Улсаа төлөөлөх тамирчдын ёслолын хувцас өнгөлөг, сүр жавхаатай байх ёстой. Ядаж байхад тэр загвар өмсөгчид нь одоо юу вэ. Амьд үхдэл, зомби шиг л унжуу дорой, үхээнц харагдах юм. Жинхэнэ монгол эр хүн хэзээ ийм халтар царайтай харагддаг байлаа. Бүсгүйчүүд нь бүр авах юмгүй. Монголчууд “хувцас бурхан, бие чөтгөр” гэж ярьдаг. Тэр үхээнц загвар өмсөгчдийг, тамирчдын ёслолын хувцас бурхан мэт харагдуулахгүй л байна даа.

Энэ удаагийн Монголын баг тамирчдын хувцсыг үйлдвэрлэгч болон загварын сонгохдоо 18-60 насны 9222 иргэн, Үндэсний шигшээ багийн 303 хүний дунд санал асуулга явуулж, 17 брэндээс сонгосон хувцас гэнэ. Монголын үндэсний олимпын хорооноос хамгийн өндөр санал авч “Michel & Amazonka” брэнд баг тамирчдын ёслолын хувцсыг, “Mizuno” брэнд спортын хувцсыг урлахаар шийдвэрлэсэн юм байна. Төр, засгийн зүгээс Парисын олимп болон паралимпыг дэмжиж 2.2 тэрбум төгрөг зарцуулжээ.

Гэтэл Төрийн ордонд “Парис 2024” олимпын эрх авсан тамирчдад Монгол Улсын Төрийн далбаа гардуулах ёслол дээр өмссөн манай тамирчдын өөрсдийнх нь үндэсний дээл олимпын ёслолын хувцаснаас хамаагүй дээр өнгөлөг, гэгээлэг, сүр жавхлантай гоёмсог, дэгжин харагдсан. Парисын олимпын ёслолын хувцсыг "Michel & Amazonka" брэндийн хамт олон, олимпын эрх авсан тамирчдын үс засалт, нүүр будалт зэрэг дээр зөвлөгөө өгч, тамирчдаас биеийн хэмжээг нь авч тааруулан хийсэн гэнэ.

Ер нь МҮОХ санаатай, санамсаргүй ямар нэгэн байдлаар олимпын наадам бүрийн ёслолын хувцсыг сонгохдоо алдаа гаргаж, ажилдаа хариуцлагагүй хандаад байдаг. “Бээжин 2008” олимпын наадамд Хятадын “Li Ning” брэндийг сонгоод буруудаж байсан. “Пёнчан 2018” өвлийн олимпод пөөдийсөн хар хөх хувцас өмсүүлж, шүүмжлэлд өртөж байсан. Тэр бүхнээс анхааруулаг санамж дохио аваагүй хэвээр байгаа нь хачирхалтай. Монгол үндэсний хувцас загварлаг дэгжин, гоёмсог. Гэтэл монгол хувцасны сүр хүчийг унагасан ийм хачин муухай загварыг сонгожээ. МҮОХ-ныхон өөрсдөө сонгож чаддаггүй юм бол ард түмний дунд хэлэлцүүлэг өрнүүлэн сонголтыг хийж болно шүү дээ.
"Michel & Amazonka" брэндийн хамт олон чанартай материал, чадварлаг хийц, орчин үеийн загварт үндэсний хувцасны элемэнтүүдийг шингээх гэж оролдсон байх. Уран чамин хатгамал чимэглэл хийх гэж оролдсон нь сайшаалтай хэдий ч хээ, угалзын үнэ цэнийг нь ёслолын хувцасны донж, хэлбэр, хийц нь сүр хүчгүй харагдуулж байна.
“Парис 2024” олимпод 20-30 насны цоглог, эрч хүчтэй тамирчин бүсгүйчүүд оролцож байгаа. Гэтэл тэдний дээлийн хормойг олон хуниастайгаар хийжээ. Энэ загвар нь тэднийг хэтэрхий хөгшин харагдуулах болно. МҮОХ-ны арай л сэтгэлгүй хүмүүс эдгээр загварыг сонгосон бололтой. Манай тамирчид өөрсдийнхөө гэрт байгаа дээлийг өмссөн нь бараг л дээр байх даа. "Michel & Amazonka" брэнд “Токио 2020” олимпын хувцсыг хичнээн сайхан урласан билээ. Энэ удаа арай л биш болжээ.
| ОЛИМПЫН ТАМИРЧДЫН ЁСЛОЛЫН ХУВЦАС МАНЖ, ХЯТАД ЗАГВАРТАЙ БОЛЖЭЭ |
|
Хойд Солонгосын үзүүлэх тоглолтын баг Дарханд очжээ
2026-08-06 18:26:07
Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлийн үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал болов
2026-08-06 18:15:52
ШАТАХУУНЫ НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, НИЙЛҮҮЛЭЛТИЙН ДОГОЛДЛЫГ АРИЛГАХАД АНХААРЧ БАЙНА
2026-08-06 14:13:35
Монголын волейболын баг, Хонконгийн багийг хожлоо
2026-08-06 14:00:05
2026-08-06 13:47:15
М.Мөнххайр өсвөрийн дэлхийн аваргаас хүрэл медаль авлаа
2026-08-06 13:38:56
Э.Маргад өсвөрийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-06 13:27:31
“Singapore Women series” тэмцээнд манай багт Greece Elizabeth Berg тоглоно
2026-08-06 13:14:57
Азийн аваргыг Хойд Солонгосн баг 13 алтан медальтайгаар тэргүүлж явна
2026-08-06 12:53:48
Монгол Улсын эмэгтэй шигшээ баг өмсгөлөө гардан авлаа
2026-08-06 12:41:14
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан: “Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах хууль” бол шударгаар хөдөлмөрлөж буй иргэдийн хөрөнгийг хураах асуудал биш нийтийн албан тушаалтантай холбоотой хууль
2026-08-06 11:44:27
Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцын 2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-06 11:33:50
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 17-нд эхэлнэ
2026-08-06 11:05:34
"Туул усан цогцолбор" төслийн ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
2026-08-06 10:55:58
Дорноговь аймгийн өвөлжилтийн бэлтгэл 81.2 хувьтай байна
2026-08-06 10:54:04
Т.Ням-Очир: Бие даалтын долоо хоног нийслэл, орон нутагт өөр өөр хугацаанд болно
2026-08-06 10:53:48
Засгийн газар эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүнийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг шинэчлэн баталжээ
2026-08-06 10:31:47
ТАНИЛЦ: Нийслэлд энэ долоо хоногт хаах авто замууд
2026-08-06 10:21:41
КОП17 БАГА ХУРЛЫН БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БУЙ АЛБА ХААГЧДАД ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-08-06 10:18:47
Гэр бүлийн хүчирхийллийн 52 дуудлага бүртгэгджээ
2026-08-06 10:12:34
Таеквондо-гийн Азийн аваргын нээлтийн фото агшин
2026-08-06 07:10:00
2026-08-06 07:05:00
НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч итгэмжлэх захидлаа гардуулав
2026-08-06 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-08-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт 26 хэм дулаан байна
2026-08-06 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |