Чөлөөт бөхийн Үндэсний шигшээ баг, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Энх-Амарын Даваанасан жин өгсөн 76 кг-ын жинд барилдаж “Парис 2024” олимпын эрх хүртсэн. Тэрбээр1998 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр Говь-Алтай аймгийн Цогт суманд мэндэлжээ. Э.Даваанасан багадаа хөдөлгөөнтэй эршүүд талдаа охин байсан гэдэг. Хүмүүс түүнийг их бяр, тэнхээтэй охин гэж хөөргөөд, хөвгүүдтэй их барилдуулдаг байсэн гэнэ лээ.
.jpg)
Э.Даваанасан хөдөөнөөс хотод шилжиж ирээд 44 дүгээр дунд сургуулийн наймдугаар ангид орж суралцсан байдаг. Тэр үедээ сургуулийнхаа хөнгөн атлетикийн секцэнд явж эхэлжээ. Тэр үед Спортын төв сургуулийн нэрэмжит тэмцээнд орж түрүүлээд спортын сургууль байдаг гэдгийг мэдэж авчээ. Түүний дараахан тус сургуулийн элсэлт авч байхыг сонссон байна. Тэгээд л Спортын төв сургуульд элсэж орох гээд захирал дээр нь ортол түүнийг “Чи хөнгөн атлетикаар хичээлэх хүүхэд биш байна” гээд чөлөөт бөхийн ангид оруулж өгсөн юм билээ. Ингэж л тэр Ц.Энхбаяр багшийн шавь болж чөлөөт бөхийн спорттой амьдралаа холбосон түүх эхэлжээ.
.jpg)
ОУХМ Э.Даваанасан чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл, Иван Ярыгиний “Алтан гран при” тэмцээний алт, мөнгө, хүрэл, дэлхийн цэргийн их наадмын хүрэл, цэргийн ДАШТ-ий мөнгө, “Иван Поддубный” нэрэмжит мэргэжлийн лигийн тэмцээний хүрэл медальтай тамирчин юм. Тэрбээр "Белград 2023" ДАШТ-ий 72 кг-ын жинд барилдаж мөнгөн медаль хүртсэн. 2023 оны ДАШТ-д Польш, Болгар, Казахстаны тамирчдыг буулган авч дэлхийн аваргын алтан медалийн төлөө барилдах эрхтэй болсон билээ. Улмаар дэлхийн аваргын төлөөх барилдаанд АНУ-ын залуу бөх дэлхийн аварга Амит Элортод 8:2-оор ялагдаж мөнгөн медалийн эзэн болж байлаа. Харин 2024 оны олимпод оролцох зорилго тээн, 2023 оны насанд хүрэгчдийн УАШТ-д олимпын жин болох 76 кг-д жин өгсөж барилдаад түрүүлсэн. Тэрбээр улсын аваргын төлөөх барилдаанд “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ Н.Загардуламыг 9:4-өөр хожсон юм.
Киргизстан Улсын Бишкек хотод болсон олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээний 76 кг-ын жинд Э.Даваанасан барилдсан ч хараахан эрх авч чадаагүй юм. Харин Турк Улсын Истанбул хотноо болсон чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох сүүлийн тэмцээнд Францын бөх Паулин Дениз Лекарпентиерыг 7:4-ийн харьцаатай ялж олимпын эрхээ авсан. Тус тэмцээний наймны нэгийн шигшээ барилдаанд Египетийн бөх Самар Амир Ибрахим Хамзаг ялсан. Түүний дара дөрөвний нэгийн шигшээд Европын аварга шалгаруулах тэмцээний хос хүрэл медальт Италийн бөх Энрика Риналдиг ялж, шигшээ шилдэг дөрөвт үлдсэн. Улмаар Европын аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт Болгарын тамирчин Юлиана Яневад хожигдсон юм. Олимпын эрх олгох шийдвэрлэх барилдаанд Францын бөх Паулин Дениз Лекарпентиерыг 7:4-ийн харьцаатай ялж олимпын эрхээ авсан.
| ДЭЭД ЖИНДЭЭ ОЛИМПЫН ЭРХ ХҮРТСЭН Э.ДАВААНАСАН |
|
Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад шилжүүлнэ
2026-04-03 11:51:31
Үндэсний бөхийн оюутны улсын аварга болно
2026-04-03 10:20:25
Чөлөөтийн тамирчид Ази тивийн аваргын бэлтгэлээ хангаж байна
2026-04-03 10:10:35
МУБИС-ийн ширээний теннисний баг оюутны спортын VII наадамд түрүүлэв
2026-04-03 09:43:05
“ЦУУДАР” НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-04-03 08:00:00
УКАГИЙН ЭРХ ЧӨЛӨӨНД…
2026-04-03 08:00:00
МАН-Д МЭНДЭЛСЭН 30 БА 38-ЫН БҮЛЭГ
2026-04-03 07:00:00
ХАВРЫН ТЭНГЭР ШИГ НАМЫН ДАРГА НАР МАН-ЫНХНЫ "ГАЛ" ДЭЭР ТОС НЭМЖ БАЙНА УУ
2026-04-03 07:00:00
Д.ДАВГАДОРЖ: “МӨНГӨН МОД-2025” НААДМЫН ШИЛДЭГ ДУУЧНААР ШАЛГАРСАН НЬ МИНИЙ ХУВЬД МАШ ТОМ ХҮНДЭТГЭЛ, УРАМ ЗОРИГ ӨГСӨН ҮЙЛ ЯВДАЛ БАЙЛАА
2026-04-03 07:00:00
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-04-03 07:00:00
Г.НАРАНЗУЛ: Алтан медаль хүртэж, спортын дэд мастерийн болзол хангасан тэмцээн хамгийн дурсамжтай
2026-04-03 07:00:00
Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө
2026-04-02 14:37:08
2026-04-02 13:15:20
Спортын менежментийн ирээдүйн мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөр хэрэгжинэ
2026-04-02 13:04:13
"Хувьсал" продакшны уран бүтээлчид арав дахь бүтээлээ нээнэ
2026-04-02 12:25:36
А.АРИУНЗАЯА: Улс төрийн өшөө авалтаа болимоор байна
2026-04-02 11:43:49
Бусдыг заналхийлсэн хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-04-02 11:30:38
П.НАРАНБАЯР: Засаг холбирсон нь МАН-ын хариуцлагагүй байдалтай холбоотой
2026-04-02 11:02:42
Нийтийн албан тушаалтанд хахууль санал болгосон иргэнийг шүүхээс торгох ялаар шийтгэв
2026-04-02 10:14:42
"Аутизмыг таниулах дэлхийн өдөр" тохиож байна
2026-04-02 10:12:12
2026-04-02 09:00:00
ЦОНХООР ХАРСАН ТЭР ЭМЭГТЭЙ ХААЛГА НЭЭГЭЭД ОРООД ИРСЭН…
2026-04-02 08:18:48
Н.УЧРАЛД ЗАГНУУЛЖ, Д.ЭНХТҮВШИНД ЗААМДУУЛСАН ХОТЫН ОРЛОГЧ Т.ДАВААДАЛАЙ ГЭЖ ХЭН БЭ
2026-04-02 07:00:00
Г.ЗАНДАНШАТАРЫГ ОГЦРУУЛААД УЛС ТӨРИЙН ГАЦААНААС ГАРНА ГЭСЭН ЯАСАН БЭ, МАН-ЫНХААН
2026-04-02 07:00:00
СҮҮЛИЙН ЗУРГААН ЗАСГИЙН ГАЗАРТ ДАВХАРДСАН ТООГООР 221 САЙД АЖИЛЛАЖЭЭ
2026-04-02 07:00:00
Э.МӨНХЛЭЙ: “IDOL KIDS INTERNATIONAL FASHION SHOW”-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ, "BEST COSTUME", "2ND RUNNER-UP MODEL"-ООР ШАЛГАРЛАА
2026-04-02 07:00:00
ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН ЗӨӨЛӨН ХҮЧ
2026-04-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |