Монгол Улсын гавьяат тамирчин, “Осло 2021” ДАШТ-ий хүрэл, “Белград-2022” ДАШТ-ий мөнгө, “Белград-2023” ДАШТ-ий мөнгөн медальт Долгоржавын Отгонжаргал “Парис 2024” зуны олимпын их наадмын эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд өрсөлдөнө. Тэрбээр Серби Улсын Белград хотноо болсон “Белград 2023” ДАШТ-д, дэлхийн аваргын хүрэл медальт, Туркийн бөх Эвин Демирханыг 8:3-аар, Европын аваргын хошой хүрэл медальт Беларусийн Ксения Станкевичийг 12:1-ээр, олимпын хүрэл, дэлхийн аваргын хоёр мөнгө, нэг хүрэл медальт АНУ-ын бөх Сара Хилдебрандтыг 7:5 оноогоор тус тус ялж финалд шалгарсан. ДАШТ-ий аваргын төлөө Японы алдарт бөх Юи Сүсакитай өрсөлдөж, мөнгөн медаль хүртэж, Монгол Улсын баг нийт баг тамирчдаас “Парис-2024” олимпын хоёр дахь эрхийг хүртсэн юм.
Үндэсний шигшээ баг, “Женко” клубийн тамирчин, Д.Отгонжаргал 2001 оны аравдугаар сарын 2-ны өдөр төрсөн. Түүний анхны багш С.Мөнхсүх, МУГТ Б.Оюунсүрэн, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Түмэндэмбэрэлийн Сүхбаатар нар юм. Одоо тэрбээр гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатарын удирдлага дор “Женко” клубт чөлөөт бөхийн бэлтгэл сургуулилалтаа хийж байгаа.

Д.Отгонжаргал 2018 оны өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальтай. 2019, 2020 оны насанд хүрэгчдийн УАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Тэрбээр 2021 онд чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд барилдаж, дэлхийн шилдгүүдтэй анх удаа нүүр тулсан юм. ДАШТ-ий хүрэл медалийн төлөөх барилдаанд 2017, 2019 оны ДАШТ-ээс хошой мөнгөн медаль хүртэж байсан Румыны туршлагатай бөх Алина Вучийг оноогоор цэвэр ялж байлаа. ДАШТ-д анх удаа барилдаж байгаа бөх гэхэд Д.Отгонжаргал хэлэх ч үгүй, үнэхээр гайхалтай сайн барилдсан билээ.

Д.Отгонжаргал 2021 онд насанд хүрэгчдийн ангилалд олон улсын тэмцээнд анхны медалиа, тэр тусмаа дэлхийн дэвжээнээс авна гэдэг нь гайхамшигтай зүйл. Тэр хэнээс ч айж бэргэлгүй тун зоримог, дайчин, шийдэмгий барилддаг. Хөлийн шилжилт хөдөлгөөн сайтай. Харин гадны бөхчүүдэд чацдуулах, бярдуулах гээд байдаг тал бий. “Осло 2021” ДАШТ-ийг чимсэн, таван барилдаанаас дөрөв ялснаар дэлхийд данстай бөх болсон билээ. Тэрбээр Монголын чөлөөт бөхийн эмэгтэй тамирчдаас хамгийн хөнгөн жинд медаль хүртсэн хоёр дахь бөх болж байлаа. Түүнээс өмнө нь гавьяат тамирчин Ц.Энхжаргал эмэгтэй бөхчүүдээс дэлхийн дэвжээнээс анхны медалийг 48 кг-ын жинд авчирч байв.

Д.Отгонжаргал гавьяатын аавыг А.Ганбаатар, ээжийг нь Д.Долгоржав гэдэг. Тэр эцэг, эхээс долуулаа, гурван эгч, нэг ах, хоёр дүүтэй. Д.Отгонжаргал 2020 онд “Сэтгэмж” цогцолбор сургуулийг төгсч, “Идэр” дээд сургуульд аялал жуулчлалын мэргэжлээр суралцжээ. Д.Отгонжаргалын чөлөөт бөхөөр анхны медалиа 2016 оны өсвөрийн УАШТ-аас хүртсэн. Тэр цагаас хойш түүний амжилтын буухиа үргэлжилж байгаа. Тэрбээр насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван жил дараалан медаль хүртсэн Монголын анхны бөх юм.
| ОЛИМПОД ӨРСӨЛДӨХ ДЭЛХИЙН ХОС МЕДАЛЬТАН Д.ОТГОНЖАРГАЛ |
|
Хойд Солонгосын үзүүлэх тоглолтын баг Дарханд очжээ
2026-08-06 18:26:07
Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлийн үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал болов
2026-08-06 18:15:52
ШАТАХУУНЫ НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, НИЙЛҮҮЛЭЛТИЙН ДОГОЛДЛЫГ АРИЛГАХАД АНХААРЧ БАЙНА
2026-08-06 14:13:35
Монголын волейболын баг, Хонконгийн багийг хожлоо
2026-08-06 14:00:05
2026-08-06 13:47:15
М.Мөнххайр өсвөрийн дэлхийн аваргаас хүрэл медаль авлаа
2026-08-06 13:38:56
Э.Маргад өсвөрийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-06 13:27:31
“Singapore Women series” тэмцээнд манай багт Greece Elizabeth Berg тоглоно
2026-08-06 13:14:57
Азийн аваргыг Хойд Солонгосн баг 13 алтан медальтайгаар тэргүүлж явна
2026-08-06 12:53:48
Монгол Улсын эмэгтэй шигшээ баг өмсгөлөө гардан авлаа
2026-08-06 12:41:14
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан: “Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах хууль” бол шударгаар хөдөлмөрлөж буй иргэдийн хөрөнгийг хураах асуудал биш нийтийн албан тушаалтантай холбоотой хууль
2026-08-06 11:44:27
Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцын 2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-06 11:33:50
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 17-нд эхэлнэ
2026-08-06 11:05:34
"Туул усан цогцолбор" төслийн ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
2026-08-06 10:55:58
Дорноговь аймгийн өвөлжилтийн бэлтгэл 81.2 хувьтай байна
2026-08-06 10:54:04
Т.Ням-Очир: Бие даалтын долоо хоног нийслэл, орон нутагт өөр өөр хугацаанд болно
2026-08-06 10:53:48
Засгийн газар эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүнийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг шинэчлэн баталжээ
2026-08-06 10:31:47
ТАНИЛЦ: Нийслэлд энэ долоо хоногт хаах авто замууд
2026-08-06 10:21:41
КОП17 БАГА ХУРЛЫН БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БУЙ АЛБА ХААГЧДАД ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-08-06 10:18:47
Гэр бүлийн хүчирхийллийн 52 дуудлага бүртгэгджээ
2026-08-06 10:12:34
Таеквондо-гийн Азийн аваргын нээлтийн фото агшин
2026-08-06 07:10:00
2026-08-06 07:05:00
НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч итгэмжлэх захидлаа гардуулав
2026-08-06 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-08-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт 26 хэм дулаан байна
2026-08-06 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |