
Б.Хонгорзул “Хүсэн хүлээж, зорьсон бүхэн минь өнөөдөр миний гаргасан алдаанаас болж ялагдлаар өндөрлөлөө. Гэхдээ дахиад л хичээнэ. Өөрийнхөө алдаа бүрийг засаж, залруулан дэлхийн тамирчин болохын тулд хичээнэ. Дэвжээн дээр хожигдоод буусан боловч надтай цуг, миний төлөө залбирсан та бүхэнд баярлалаа. Бүх зүйл дээр тусалж дэмжиж байгаа та бүхнийхээ тус дэмийг марталгүй хичээх болно. Амжилт дүүрэн ирэх тэр нэг өдөр хүртэл явна. Дэвжээний ард надад тусалдаг бүх хүнд баярлалаа. Монголын чөлөөт бөхийн холбоондоо, удирдлагууд болон гишүүддээ, бүх ах, эгч нартаа, Шигшээ багийн багш нартаа талархаж байна. Мөн С.Мөнхдуулдах, Б.Наранбаатар багш, Ш.Болормаа, Ө.Цэнгэлжаргал эгчдээ, Т.Энхжин, Б.Анударь хоёр дүүдээ, Б.Мөнх-Эрдэнэ болон бэлтгэлд тусалдаг бүх хүнд, А.Амартүвшин, Б.Буянзаяа нарт талархаж байна. Ээж, аав, ах эгч, гэр бүл, найз нөхөд, дүү нартаа баярлалаа” гэж бичиж байлаа.

Түүний тэр талархлын хариу өнөөдөр иржээ. Олон улсын олимпын хорооноос Орос, Беларусь Улсын дайныг дэмжигч зарим тамирчдын талаар гаргасан шийдвэртэй холбоотойгоор Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос олимпын квотод дахин хуваарилалт хийжээ. Ингэхдээ журмын дагуу жендерийн тэгш байдлыг харгалзан үзсэн байгаа юм. Үүний дагуу эрх аваагүй үлдсэн хамгийн өндөр чансаатай олимпын хороонд квот өгөх шийдвэрийн дагуу чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд манай тамирчин ОУХМ Болдсайханы Хонгорзулд “Парис-2024” зуны XXXIII олимпын наадамд оролцох эрхийг нөхөн олгосон байна. Ингэснээр манай эмэгтэйчүүд бүтэн багаараа Парисыг зорих боллоо. Түүнийг аз, од хийморь түшиж хоёр дахь олимпын наадамдаа хүч сорих боломж нээгдэж байна. Одоо Б.Хонгорзулд дутуугаа гүйцээж, дундуураа дүүргэх, алдаагаа засаж, залруулан, хичээж, зүтгэн олимпод амжилт гаргах л үлдлээ.
Б.Хонгорзул 20 настай байх даа "Токио-2020" олимпын наадмын эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Монгол Улсаа төлөөлөн барилдсан. Токиогийн олимпын наадмын эхний тойрогт Францын бөх, Европын аваргын хүрэл медальт Матилде Ривиераг 7:5-аар ялсан. Улмаар Япон Улсын тамирчин, олимпын хошой аварга, дэлхийн гурван удаагийн аварга Рисако Кавайтай барилдаж 7:0-ээр хожигдсон. Рисако Кавай финалд шалгарсан учраас түүний дагаж барилдах боломжтой болсон юм. Дагах тойргийн барилдаанд Африкийн наадмын хүрэл медальт тамирчин Гвинейн Фатүмата Яари Камартай барилдаж, 10:0-ийн харьцаагаар ялж байлаа. Б.Хонгорзул “Токио 2020” олимпын наадмын хүрэл медалийн төлөө олимпын аварга, Америкийн тамирчин Хелен Мароулисад хожигдож, олимпын медалийн оосроос атгаад алдан, тавдугаар байрт шалгарч байсан юм. Одоо Б.Хонгорзулынхаа “Дээлийн захыг мушгиж” Парисын олимпоос амжилт хүсэн хүлээе дээ.
.
| Б.ХОНГОРЗУЛЫГ АЗ ХИЙМОРЬ ТҮШИЖ “ПАРИС 2024” ОЛИМПЫГ ЗОРИХООР БОЛОВ |
|
Таван аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд лабораторийн урвалж, оношлуур хүлээлгэн өгчээ
2026-09-22 16:06:00
АШУҮИС-д уламжлалт анагаах ухааны сургалттай дунд анги нээгджээ
2026-09-22 15:52:22
“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ
2026-09-22 14:34:02
Дэлхийн тогтвортой тээврийн форум Бээжинд эхэллээ
2026-09-22 14:22:38
Канадын Бритиш Колумб муж дунд сургуульд гарсан буутай халдлагын хэргээр OpenAI-г шүүхэд өгчээ
2026-09-22 13:57:44
Үндэсний үйлдвэрлэгчид нэгдэн “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” үзэсгэлэн худалдаанд оролцож байна
2026-09-22 13:43:24
Онцой байдлын алба хаагчид автомашины чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-22 13:06:49
“Үндэсний их баяр наадмын цогцолбор”-ыг дөрвөн улирал ашиглахаар төлөвлөжээ
2026-09-22 12:09:43
2026-09-22 10:52:34
Усанд сэлэлтийн тамирчид Монгол Улсын дээд амжилт шинэчлэн тогтоов
2026-09-22 10:44:58
СУДАЛГАА: Ил задгай хог, хогийн сав баавгай суурьшлын бүс рүү нэвтрэх шалтгаан болж байна
2026-09-22 10:30:22
Гурван тэс сумын замын асфальт бетон хучилтын ажил эхэллээ
2026-09-22 10:04:32
АЙЧИ НАГОЯА-2026” урт бууны тамирчид холимог багийн төрөлд өрсөлдөв
2026-09-22 09:58:58
No Brand энэ сарын онцлох таван бүтээгдэхүүн
2026-09-22 09:51:54
Чех Улсад олон улсын хамтын ажиллагаанд суурилсан жүдогийн хөтөлбөр эхэллээ
2026-09-22 09:45:52
“INTERNATIONAL PEACE FESTIVAL 2026” олон улсын энх тайвны наадамд оролцов
2026-09-22 09:20:31
МОНГОЛ, КАНАДЫН БИЗНЕС ФОРУМ ТОРОНТО ХОТНОО БОЛОВ
2026-09-22 08:57:03
2026-09-22 08:38:42
2026-09-22 07:20:00
2026-09-22 07:15:00
Усанд сэлэлтийн 4х200 м-ийн зайн Монгол Улсын дээд амжилтыг тогтоов
2026-09-22 07:10:00
“Нөөцөөс нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл” рүү сэдэвт “ФЕАЛАК”-ын дагалдах арга хэмжээг зохион байгуулав
2026-09-22 07:00:00
Л.ОЮУН: УЛС ТӨР ТОГТВОРГҮЙ БОЛ НЭГ Ч ТӨСӨЛ УРАГШЛАХГҮЙ
2026-09-22 07:00:00
ДОЛДУГААР САРЫН 1-НД ХҮҮГЭЭ АЛДСАН Ц.ЭНХБАЯР: ХҮҮ МИНЬ БАЙСАН БОЛ...
2026-09-22 06:54:31
Европын монгол хүүхдүүдийн сагсан бөмбөгийн тэмцээн болов
2026-09-22 06:53:46
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-22 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрхтэн хурц болно
2026-09-22 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-09-22 06:00:00
Э.Батшугар: Их сургуулийн эмнэлэг нь сургалт, судалгаа, эмнэлзүйн тусламжийг нэгтгэсэн орчин байх ёстой
2026-09-21 17:32:23
Манай ширээний теннисний баг,Йемений багийг 3:1-ээр буулгаж авлаа
2026-09-21 16:11:14
Дэлхийн 130 орны удирдагчид НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор Нью-Йорк хотноо цуглаж байна
2026-09-21 16:02:08
Өнгөрсөн долоо хоногт 77 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-09-21 15:43:31
Монгол, АНУ-ын хамтарсан “Увс-2026” гамшгийн үеийн сургалт, дадлага болжээ
2026-09-21 15:39:16
Манай 3х3-ын баг, Казахстаныг 13:8-аар хожлоо
2026-09-21 15:29:39
Л.ДАШНЯМ: ДАРМА.БАТБАЯР, Ж.ЛХАГВА, Б.ЛХАГВАСҮРЭН НАРЫГАА ҮГҮЙЛЭХ ЮМ АА
2026-09-21 09:52:05
Б.Марал-Эрдэнэ дугуйн дэлхийн аваргын 48 байрт орлоо
2026-09-21 07:58:48
Эмэгтэй баг 4 х100 м-ийн зайд Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-09-21 07:10:00
Аймгийн хурц арслан “Майга” Д.Суурийн зээ хүү М.БИЛГҮҮН: Би Монгол Улсын заан цолонд хүрэхийг мөрөөддөг
2026-09-21 07:00:44
С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-21 07:00:00
О.ОЮУ: АНГЛИ ХЭЛ ДЭЭР НОМ БИЧСЭН АНХНЫ МОНГОЛ ХҮҮХЭД БОЛОХЫГ ХҮСЭЖ, MY FATHER’S BOOKS НОМОО БИЧСЭН
2026-09-21 07:00:00
АНХНЫ ПАРЛАМЕНТЫН АЖИЛСАГ ХОЁР
2026-09-21 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ. Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрч хүч ихэснэ
2026-09-21 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-21 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна
2026-09-21 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |