“Парис 2024” олимпын их наадмын чөлөөт бөхийн 125 кг-ын жинд “Белград-2022” ДАШТ-ий мөнгө, “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт, Ази тивийн аварга, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин, үндэсний бөхийн улсын заан, Мөнхтөрийн Лхагвагэрэл барилдана. Тэрбээр Киргизстан Улсад болсон чөлөөт бөхийн олимпын эрх олгох Ази тивийн “БИШКЕК-2024” тэмцээнээс олимпын эрхийг хүртсэн. Гавьяат тамирчин М.Лхагвагэрэл олимпын эрхийн тэмцээнд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Хятадын Дин Живэйг 2:0-ээр ялснаар Парисыг зорих эрхийг өвөртөлсөн.

Түүний хувьд Дин Живэйтэй өмнө нь дэлхийн аваргын дэвжээнд таарч ялагдаж байв. Харин олимпын эрхийн тэмцээний хагас шигшээд таарахдаа хариугаа авлаа. Тэрбээр барилдааны дараа сэтгэгдлээ хуваалцахдаа “Маш их баяртай байна. Чөлөөт бөхөд дуртай болохоороо хичээллэсэн. Олимпод хоёр дахь удаагаа оролцох болзлоо хангаад зогсож байна гэж бодсонгүй. Улам их хичээх болно” хэмээн ярьсан юм.

Мөнхтөрийн Лхагвагэрэл Завхан аймгийн Яруу сумын уугуул хэмээн явдаг ч 1998 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод мэндэлсэн юм билээ. Үндэсний бөхийн улсын заан цолтой. 2021 онд Норвегийн Осло хотод зохиогдсон чөлөөт бөхийн ДАШТ-ий 125 кг-ын жинд хүрэл медаль, Серба Улсын Белград хотод болсон “Белград-2022” ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн. 2023 онд Казахстаны Астана хотод болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, Ази тивийн аварга болсон. Мөн “Токио 2020” олимпын хүрэл медалийн төлөө барилдаж, шагналт тавдугаар байр шалгарч байлаа. Үүнээс гадна 2022 Туркийн Яшар Догугийн тэмцээнээс мөнгө, мөн онд Казахстаны Болат Турлыхановын тэмцээнээс хүрэл, “Тайчун 2017” залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, ОХУ-ын “Поддубный лиг 2022”-оос мөнгөн медаль хүртэж байв.

Түүний аав Мөнхтөр аймгийн арслан цолтой бөх. М.Лхагвагэрэл аав шигээ бөх болохыг мөрөөдсөөр арван настай байх даа үндэсний бөхөөр хичээллэсэн. Түүний анхны багш нь улсын начин Б.Адъяахүү. Үндэсний бөх, чөлөөт бөхөөр 2013 оноос хослуулан барилдаж байгаа. Чөлөөт бөхийн бэлтгэлээ өдгөө Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Б.Баттулгын удирдлагад дор хийж байгаа. М.Лхагвагэрэл 2017 онд аймгийн харцага, 2018 онд Завхан аймгийн наадамд үзүүрлэн, аймгийн заан болсон.

Унгарын Будапешт хотод болсон “U23” насны ангиллын ДАШТ-ээс 125 кг-ын жинд хүрэл медаль хүртэж амжилтын гараагаа амжилттай эхлүүлж байв. 2023 онд Казахстаны Астанагийн Азийн аваргын дэвжээнд 125 кг-ын жинд алтан медаль хүртэж Монгол Улсын алтан соёмбот далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлсэн. Тэрбээр шигшээ барилдаанд өмнө нь гурван удаа барилдахдаа нэг ялж, хоёр удаа ялагдаж байсан, “U23” ангиллын ДАШТ-ий хүрэл медальт, насанд хүрэгчдийн Азийн аварга, эзэн орны бөх Юсуп Батырмурзаевыг нутгийн дэвжээн дээр нь хөгжөөн дэмжигчдийнх нь өмнө нь 1:1-ээр сүүлийн оноогоор ялснаар Монголын эрэгтэй бөхчүүдээс Азийн аваргаас 16 дахь алтан медалийг, хүнд жингийн бөхчүүдээс 22 жилийн дараа эх орондоо Азийн аваргын алтан медалийг авчирч байлаа. Монголын чөлөөт бөхийн хүнд жингийн бөхчүүдээс өдгөө цагийн хамгийн өндөр амжилт гаргаж яваа тамирчин бол яах аргагүй МУГТ, улсын заан Мөнхтөрийн Лхагвагэрэл юм.
| “ПАРИС 2024” ОЛИМПЫН ХҮНД ЖИНГИЙН НАЙДВАР М.ЛХАГВАГЭРЭЛ |
|
Б.Марал-Эрдэнэ дугуйн дэлхийн аваргын 48 байрт орлоо
2026-09-21 07:58:48
Эмэгтэй баг 4 х100 м-ийн зайд Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-09-21 07:10:00
С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-21 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ. Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрч хүч ихэснэ
2026-09-21 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-21 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна
2026-09-21 06:00:00
Төр, нийгмийн зүтгэлтэн, “Зааг” номын зохиолч Дэндэвийн Тэрбишдагва “Монгол нүүдэл” хэмээх шинэ ном туурвижээ
2026-09-20 16:17:06
ХЭЛ БИЧГИЙН УХААНЫ ДОКТОР С.ЦОМОРЛИГ: “СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН ТУХАЙ
2026-09-20 14:50:17
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрчээ
2026-09-20 13:52:56
Нийгмийн даатгалын улсын байцаагчид эрхээ баталгаажуулж, үнэмлэх, тэмдгээ гардан авчээ
2026-09-20 13:45:25
Томуугийн дэгдэлтээс хамаарч нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн ор дэлгэнэ
2026-09-20 13:21:53
ОХУ-ын Эрхүү хотод зоонозын халдварын асуудлаар эрдэм шинжилгээний хуралд оролцжээ
2026-09-20 11:49:14
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 1.4 га талбай өртөж шатжээ
2026-09-20 11:36:25
Онцгой байдлын алба хаагчид ур чадвар дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-20 11:27:52
Тархины үйл ажиллагааг сайжруулах таван энгийн зөвлөгөө
2026-09-20 10:54:26
Дэлхийн шатрын олимпиадад Монголын баг, Энэтхэгийн багт 3:1-ээр хожигдлоо
2026-09-20 10:31:48
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн дэлхийн цомын аварга болов
2026-09-20 10:16:50
Азийн XX наадмын нээлтийн ёслолын ажиллагаа боллоо
2026-09-20 09:33:19
Хятад Улс “Гравити-1 Y3” зөөгч пуужинг хөвөгч тавцангаас хөөргөв
2026-09-20 09:16:26
“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” төслийн санхүүжилтийг шийдвэрлэнэ
2026-09-20 09:04:55
Монголын хөл бөмбөгийн хөвгүүдийн баг дэлхийн аваргын фестивальд өрсөлдөнө
2026-09-20 08:45:45
“АЙЧИ НАГОЯА-2026" дугуйчид тэмцээнээ эхлүүлнэ
2026-09-20 08:34:40
Азийн наадамд боксчид маргаашаас тулалдаж эхэлнэ
2026-09-20 07:41:53
Ж.ЧОЙЖИЛЖАВ: Д.Сүхбаатар жанжны хөрөгтэй анхны монгол хивсний зургийг би гаргаж байлаа
2026-09-20 07:08:26
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |