
Гавьяат тамирчин Т.Тулга дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн өндөр зэрэглэлийн бөх гэдгээ олимпын эрх олгох сүүлийн тэмцээнд харуулж, баталж, нотолсон. Тэрбээр тус тэмцээнд Бахрейны Алибеговыг 10:0-ээр, “Белград -2022” ДАШТ-ий мөнгө, “Белград-2023” ДАШТ-ий алтан медальт АНУ-ын Зэйн Ретерфордыг 7:2-оор , Тажикстаны Кудиевыг 9:0-ээр илт илүүрхсэн. Улмаар олимпын эрх хүртэх шийдвэрлэх барилдаанд Энэтхэгийн Сүжээт Сүжээтийг 6:1-ээр ялж, Монголын багийн 16, чөлөөт бөхчүүдийн долоо дахь эрхийг авсан юм. Т.Тулга дэлхийн өндөр зэрэглэлийн бөх ямар байдаг вэ гэдгийг харуулсан.
.jpg)
Т.Тулга нийт дөрвөн тойрог хүнд барилдааныг хийж олимпын эрхийг авсан. Олимпын эрхээ авахдаа 70 кг-ын жингийн ДАШТ-ны алт, мөнгөн медальт Америкийн тамирчин, ОХУ-ын Дагестаны хоёр легиониер, Энэтхэгийн хүчтэй өрсөлдөгчөөс сэтгэл зүй илт илүү байж, барилдааны тактикаа маш зөв сонгон, тэсвэр тэвчээр, ур ухаан, бяр хүч гарган ялалт байгуулсан билээ. Тэрбээр 2024 оны УАШТ, Ази тивийн аваргын барилдаандаа дүгнэлт хийж чадсан нь илт харагдсан. Илүү хянуур, нягт барилдааны тактикаар барилдаж амаргүй өрсөлдөгчдийг буулган авсан билээ.
Манай 65 кг-ын жингийн дотоодын өрсөлдөөн сайн байгаа учраас Т.Тулга дэлхийд сайн барилдаж байгаа. “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Ц.Цогбадрах, Т.Тулгыг маш сайн хурцлан, ирлэж өгдөг гайхалтай сайн өрсөлдөгч билээ. Т.Тулга 2022, 2024 оны УАШТ-ий финалд ОУХМ Цогбадрахад ялагдаж ДАШТ-д оролцох боломжгүй болж байсан. Харин 2023 оны УАШТ-д Ц.Цогбадрахыг буулган авч түрүүлэн “Белград-2023” дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зорьсон. Т.Тулга “Белград-2023” ДАШТ-ий 65 кг-ын жингийн эхний тойрогт Германи Улсын тамирчин Александр Семисоровыг 9:2-оор ялсан. Улмаар наймны нэгд үлдэх шигшээ барилдаанд Азербайжан Улсын тамирчин олимпын мөнгө, хүрэл медальт, дэлхийн гурван удаагийн аварга алдарт Хажи Алиевтай тун эргэлзээтэй барилдааныг хийж шүүгчдийн 3:3 гэсэн шийдвэрээр ялагдал хүлээсэн юм.
.jpg)
Манай тамирчин эхний үед 2:2 гэсэн оноогоор хожсон. Харин шийдвэрлэх үеийн сүүлийн минутад Хажи Алиевийг сугадаж дайрч дэвжээнээс гарган нэг оноо авч илүүрхлээ баталж оноог 3:2 болгосон. Улмаар сүүлийн секундэд өрсөлдөгчийнхөө хийсэн дутуу мэхний эсрэг маш сайн ажиллаж дээр нь үлдэн 5:2 болгосон ч шүүгчдийн шийдвэр Хажи Алиевийн талд гарч ялагдал хүлээсэн юм. МЧБХ-оос албан мэдэгдэл гаргаж, Т.Тулгын барилдаантай холбогдох өргөдлийг Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны техникийн зөвлөлд гаргаж шалгуулсан. Нэгэнт шүүгчийн гаргасан шийдвэрийг ДБХ-ны техникийн зөвлөл өөрчлөхгүй гээд шүүгчээ өмөөрөөд л өнгөрсөн. Харин ДАШТ-ий дараа ДБНХ Т.Тулгын барилдааныг шүүгч буруу шүүж, алдаа гаргасан байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн билээ.
.jpg)
“Ханжоу 2022” Азийн наадамд Т.Тулга үнэхээр гайхалтай барилдааныг үзүүлсэн. Т.Тулга жиндээ Казахстаны Мухтар Санжарыг 10:0-ээр, Камбожийн Ён Бу Наг 10:0-ээр, Өмнөд Солонгосын Ким Ча Суныг 10:0-ээр, зооны аваргын төлөө Хойд Солонгос буюу БНАСАУ-ын тамирчин Ким Кван Жиныг 11:0-ийн харьцаагаар буулган авсан юм. Улмаар Азийн XIX наадмын аваргын алтан медалийн төлөө дэлхийн аварга, Ази тивийн хошой аварга Ираны Рахман Амузид Халилитай барилдаж 11:1-ээр илт илүүрхэн ялж Азийн наадмын аварга болсон.
Харин 2024 оны УАШТ-д Т.Тулга мөн л ОУХМ Ц.Цогбадрахад оноогоор ялагдсан. Ингээд олимпын эрх олгох эхний тэмцээнд ОУХМ Ц.Цогбадрах барилдах эрхийг хүртсэн. Гэвч тус тэмцээнээс Ц.Цогбадрах олимпын эрхийг хүртэж чадаагүй. Ингээд олимпын сүүлийн эрх олгох тэмцээнд МЧБХ Т.Тулгад итгэл, найдвар хүлээлгэн явуулсан. Тэр МЧБХ-ын удирдлага, багш, дасгалжуулагчдын найдварыг алдалгүй “Парис 2024” олимпын эрхийг хүртэж чадсан билээ. Т.Тулга үнэхээр дэлхийн шилдэг бөхчүүдтэй өрсөлдөөн өрнүүлж, сэтгэл сэргээсэн сайхан барилдаан хийж чадсан билээ.
| “ПАРИС 2024” ОЛИМПЫГ ЗОРИХ ГАВЬЯАТ ТАМИРЧИН Т.ТУЛГА |
|
Б.Марал-Эрдэнэ дугуйн дэлхийн аваргын 48 байрт орлоо
2026-09-21 07:58:48
Эмэгтэй баг 4 х100 м-ийн зайд Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-09-21 07:10:00
С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-21 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ. Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрч хүч ихэснэ
2026-09-21 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-21 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна
2026-09-21 06:00:00
Төр, нийгмийн зүтгэлтэн, “Зааг” номын зохиолч Дэндэвийн Тэрбишдагва “Монгол нүүдэл” хэмээх шинэ ном туурвижээ
2026-09-20 16:17:06
ХЭЛ БИЧГИЙН УХААНЫ ДОКТОР С.ЦОМОРЛИГ: “СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН ТУХАЙ
2026-09-20 14:50:17
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрчээ
2026-09-20 13:52:56
Нийгмийн даатгалын улсын байцаагчид эрхээ баталгаажуулж, үнэмлэх, тэмдгээ гардан авчээ
2026-09-20 13:45:25
Томуугийн дэгдэлтээс хамаарч нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн ор дэлгэнэ
2026-09-20 13:21:53
ОХУ-ын Эрхүү хотод зоонозын халдварын асуудлаар эрдэм шинжилгээний хуралд оролцжээ
2026-09-20 11:49:14
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 1.4 га талбай өртөж шатжээ
2026-09-20 11:36:25
Онцгой байдлын алба хаагчид ур чадвар дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-20 11:27:52
Тархины үйл ажиллагааг сайжруулах таван энгийн зөвлөгөө
2026-09-20 10:54:26
Дэлхийн шатрын олимпиадад Монголын баг, Энэтхэгийн багт 3:1-ээр хожигдлоо
2026-09-20 10:31:48
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн дэлхийн цомын аварга болов
2026-09-20 10:16:50
Азийн XX наадмын нээлтийн ёслолын ажиллагаа боллоо
2026-09-20 09:33:19
Хятад Улс “Гравити-1 Y3” зөөгч пуужинг хөвөгч тавцангаас хөөргөв
2026-09-20 09:16:26
“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” төслийн санхүүжилтийг шийдвэрлэнэ
2026-09-20 09:04:55
Монголын хөл бөмбөгийн хөвгүүдийн баг дэлхийн аваргын фестивальд өрсөлдөнө
2026-09-20 08:45:45
“АЙЧИ НАГОЯА-2026" дугуйчид тэмцээнээ эхлүүлнэ
2026-09-20 08:34:40
Азийн наадамд боксчид маргаашаас тулалдаж эхэлнэ
2026-09-20 07:41:53
Ж.ЧОЙЖИЛЖАВ: Д.Сүхбаатар жанжны хөрөгтэй анхны монгол хивсний зургийг би гаргаж байлаа
2026-09-20 07:08:26
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |