“Парис 2024” олимпын наадмын анхны эрхийг 2023 онд Азербайжаны Баку хотноо болсон буудлага спортын ДАШТ-ий урт бууны төрөлд өрсөлдсөн ОУХМ Оюунбатын Есүгэн хүртсэн билээ. Тус ДАШТ-д 101 орны 1249 тамирчин өрсөлдсөн юм. Буудлагын Үндэсний шигшээ баг “Хүч” спорт хорооны тамирчин, ОУХМ О.Есүгэн урт бууны 50 м-ийн гурван байрлалаас буудах дасгалд амжилттай буудаж, Монгол Улсын баг, тамирчдаас, “Парис-2024” олимпын анхны эрхийг авчирсан. Тэрбээр тус ДАШТ-д 587 оноогоор XI байрт шалгарсан юм. Олимпын төрлийн дасгал бүрийн эхний дөрвөн байрт орсон тамирчин эрхээ авах байв. Харин түүний өмнө орсон тамирчдын ихэнх нь олимпын эрхээ авчихсан байсан тул О.Есүгэний байр урагш огшсоор олимпын эрхийн жагсаалтын гуравт бичигдсэн юм.

Буудлагын Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ О.Есүгэн 1999 онд Улаанбаатар хотод төрсөн. Тэрбээр өмнө нь биатлоны спортоор хичээллэж байгаад, 2013 онд Техник спортын төвийн урт бууны дасгалжуулагч Б.Энхжаргалын шавь болж орж байжээ. Харин одоо Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Ганхуягийн удирдлагад бэлтгэлээ хийж байгаа. Буудлагын спортоор хичээллэж эхлээд нэг жилийн дараа Монгол Улсын буудлага спортын мастер цолны болзол хангаж байжээ. Түүний хувьд 2019 онд Катарт болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 10 метрийн урт бууны төрөлд 626.5 оноогоор “Токио 2020” олимпын наадмын эрхээ авсан билээ. Улмаар Токиогийн олимпын хийн урт бууны 10 м-ийн зайн төрлийн урьдчилсан шатны буудлагад 624 оноогоор XXV байрт шалгарч байв. Тус төрөлд Норвегийн Жанетт Дуэстад 632.9 оноогоор олимпын алтан медаль, Өмнөд Солонгосын Химун Пак 631.7 оноогоор мөнгө, АНУ-ын Мери Такер 631.4 оноогоор хүрэл медаль хүртэж байлаа.
ОУХМ О.Есүгэн 2023 онд Хятадын Ханжоу хотноо болсон Азийн спортын 19-р наадмын 10 м-ийн хийн урт бууны урьдчилсан буудлагад долдугаар байр, 50 м-ийн гурван байрлалаас буудах дасгалд 588 оноог цуглуулж, долдугаар байраар финалд шалгарч, улмаар медалийн төлөөх шигшээ тэмцээнд 427.5 оноог авч, тавдугаар байрт шалгарч байлаа. Харин "Ханжоу 2022" Азийн наадмын багийн 10 м-ийн хийн урт бууны дасгалд Ч.Нарантуяа, Г.Нандинзаяа, нарын хамт амжилттай буудаж хүрэл медаль хүртсэн юм.
| “ПАРИС 2024” ОЛИМПЫН НААДМЫН АНХНЫ ЭРХИЙГ ХҮРТСЭН О.ЕСҮГЭН |
|
Б.Марал-Эрдэнэ дугуйн дэлхийн аваргын 48 байрт орлоо
2026-09-21 07:58:48
Эмэгтэй баг 4 х100 м-ийн зайд Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-09-21 07:10:00
С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-21 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ. Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрч хүч ихэснэ
2026-09-21 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-21 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна
2026-09-21 06:00:00
Төр, нийгмийн зүтгэлтэн, “Зааг” номын зохиолч Дэндэвийн Тэрбишдагва “Монгол нүүдэл” хэмээх шинэ ном туурвижээ
2026-09-20 16:17:06
ХЭЛ БИЧГИЙН УХААНЫ ДОКТОР С.ЦОМОРЛИГ: “СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН ТУХАЙ
2026-09-20 14:50:17
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрчээ
2026-09-20 13:52:56
Нийгмийн даатгалын улсын байцаагчид эрхээ баталгаажуулж, үнэмлэх, тэмдгээ гардан авчээ
2026-09-20 13:45:25
Томуугийн дэгдэлтээс хамаарч нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн ор дэлгэнэ
2026-09-20 13:21:53
ОХУ-ын Эрхүү хотод зоонозын халдварын асуудлаар эрдэм шинжилгээний хуралд оролцжээ
2026-09-20 11:49:14
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 1.4 га талбай өртөж шатжээ
2026-09-20 11:36:25
Онцгой байдлын алба хаагчид ур чадвар дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-20 11:27:52
Тархины үйл ажиллагааг сайжруулах таван энгийн зөвлөгөө
2026-09-20 10:54:26
Дэлхийн шатрын олимпиадад Монголын баг, Энэтхэгийн багт 3:1-ээр хожигдлоо
2026-09-20 10:31:48
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн дэлхийн цомын аварга болов
2026-09-20 10:16:50
Азийн XX наадмын нээлтийн ёслолын ажиллагаа боллоо
2026-09-20 09:33:19
Хятад Улс “Гравити-1 Y3” зөөгч пуужинг хөвөгч тавцангаас хөөргөв
2026-09-20 09:16:26
“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” төслийн санхүүжилтийг шийдвэрлэнэ
2026-09-20 09:04:55
Монголын хөл бөмбөгийн хөвгүүдийн баг дэлхийн аваргын фестивальд өрсөлдөнө
2026-09-20 08:45:45
“АЙЧИ НАГОЯА-2026" дугуйчид тэмцээнээ эхлүүлнэ
2026-09-20 08:34:40
Азийн наадамд боксчид маргаашаас тулалдаж эхэлнэ
2026-09-20 07:41:53
Ж.ЧОЙЖИЛЖАВ: Д.Сүхбаатар жанжны хөрөгтэй анхны монгол хивсний зургийг би гаргаж байлаа
2026-09-20 07:08:26
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |