“ТОКИО 1964” ОЛИМПЫН НААДАМ
Япон Улсад болсон 1964 оны Токиогийн олимпын наадамд Монгол Улс анх удаа оролцож чөлөөт бөх, буудлага, хөнгөн атлетик, дугуй, спортын гимнастикийн төрөлд нийт 21 тамирчин хурд, хүчээ сорьж байжээ.
“МЕХИКО 1968” ОЛИМПЫН НААДАМ
Мексик Улсад 1968 онд болсон Мехикогийн олимпын наадамд 16 тамирчин оролцсон байдаг. Чөлөөт бөхийн төрөлд үндэсний бөхийн дархан аварга, Хөдөлмөрийн баатар, МУГТ Жигжидын Мөнхбат мөнгөн медаль, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, МУГТ Чимэдбазарын Дамдиншарав, Ардын багш, МУГТ Данзандаржаагийн Сэрээтэр, МУГТ Төмөрийн Артаг нар хүрэл медаль хүртэж, шагналт байрт хоёр тамирчин орсон байна. Ийнхүү 112 орон оролцсон тус олимпоос Монгол Улс 27-р байрт шалгарч байжээ.
“МЮНХЕН 1972” ОЛИМПЫН НААДАМ
Герман Улсад 1972 онд болсон Мюнхений олимпод Монгол Улсаас 41 тамирчин явж чөлөөт бөхийн төрөлд, Үндэсний бөхийн дархан аварга, Хөдөлмөрийн баатар, МУГТ Хорлоогийн Баянмөнх мөнгөн медаль, шагналт байрт хоёр тамирчин шалгарч 121 орноос 36-р байрт шалгарч байжээ. Харин жүдо бөхийн төрөлд мөнгөн медалийг МУГТ Б.Буядаа хүртсэн юм. Гэтэл сэргээшийн төрлийн хориотой эм бэлдмэл хэрэглэсэн нь үнэн гэсэн Монгол Улсын хүсэлтээр олимпын медалийг нь хүчингүй болгосон гэх юм билээ.
“МОНРЕАЛ 1976” ОЛИМПЫН НААДАМ
Канад Улсад 1976 онд болсон Монреалын олимпод 33 тамирчин оролцож нэг мөнгөн медалийг чөлөөт бөхийн дэлхийн хошой аварга, Хөдөлмөрийн баатар, МУГТ Зэвэгийн.Ойдов хүртжээ. Олимпын наадмын шагналт байрт дөрвөн тамирчин орсон амжилтаар 92 орноос 35-р байрт жагссан байна.
“МОСКВА 1980” ОЛИМПЫН НААДАМ
ОХУ-д 1980 онд болсон Москвагийн олимпын наадамд 43 тамирчин оролцжээ. Тус олимпоос чөлөөт бөхөөр МУГТ Жамцын Даваажав, жүдо бөхийн төрөлд Ардын багш, МУГТ Цэндийн Дамдин нар мөнгөн медаль, чөлөөт бөхийн төрөлд МУГТ Дугарсүрэнгийн Оюунболд, жүдо бөхийн төрөлд МУГТ Равдангийн Даваадалай нар хүрэл медаль хүртэж, таван тамирчин шагналт байр эзэлж 80 орноос 22-р байрт орсон байна. Тус олимпод хөрөнгөтний гэгдэх орнууд оролцоогүй юм.
“ЛОС-АНЖЕЛЕС 1984” ОЛИМПЫН НААДАМ
АНУ-ын Лос-Анжелес хотноо 1984 онд болсон XXIII олимпын наадамд хуучнаар социалист системийн орнууд оролцоогүй. Манай тамирчид Лос-Анжелес хотыг зориогүй юм.
“СӨҮЛ 1988” ОЛИМПЫН НААДАМ
Өмнөд Солонгос Улсад 1988 онд болсон Сөүлийн олимпын наадамд манай 28 тамирчин оролцсон. Тус олимпоос нэг хүрэл медалийг боксын төрөлд МУГТ Нэргүйн Энхбат хүртсэн. Харин олимпын албан ёсны бус самбо бөхийн төрөлд мөнгөн медалийг С.Эрхэмбаяр хүртэж, дөрвөн тамирчин шагналт байрт шалгарч 159 орноос 47-р байрт оржээ.
“БАРСЕЛОН 1992” ОЛИМПЫН НААДАМ
Испани Улсад 1992 онд болсон Барселоны олимпод манай улсаас 33 тамирчин оролцсон. Тус олимпын наадмаас боксын эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд МУГТ Намжилын Баярсайхан, буудлагын төрөлд МУГТ Доржсүрэнгийн Мөнхбаяр нар хүрэл медаль хүртэж, шагналт байрт хоёр тамирчин орсноор тус олимпод оролцсон 169 орноос 48-р байр эзэлсэн.
“АТЛАНТА 1996” ОЛИМПЫН НААДАМ
АНУ-д 1996 онд болсон Атлантын олимпын наадамд 18 тамирчин оролцсон. Тус олимпын наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд МУГТ Доржпаламын Нармандах хүрэл медаль хүртэж, 179 орноос багийн дүнгээр 71-р байрт оржээ.
“СИДНЕЙ 2000” ОЛИМПЫН НААДАМ
Австрали Улсад 2000 онд болсон Сиднейн олимпод Монгол Улсаас 20 тамирчин оролцсон. Буудлагын эмэгтэйчүүдийн төрөлд, Отрядын Гүндэгмаа шагналт байр эзэлж, манай тамирчдын олимпын наадамд 1964 онд анх удаа оролцохдоо медаль хүртээгүй шиг Сиднейгээс ганзага хоосон ирснээр 199 орноос 150-р байрт орж сүүл мушгисан билээ.
“АФИН 2004” ОЛИМПЫН НААДАМ
Грек Улсад 2004 онд болсон Афины олимпын наадам болсон. Тус олимпын наадамд Монголын баг, тамирчдаас жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд барилдсан, дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар, МУГТ Хашбаатарын Цагаанбаатар хүрэл медаль хүртсэн.
“БЭЭЖИН 2008” ОЛИМПЫН НААДАМ
Хятад Улсад 2008 онд болсон Бээжингийн олимпын наадамд нийт 28 тамирчин оролцсон. Тус олимпын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд барилдсан, Хөдөлмөрийн баатар, МУГТ Найдангийн Түвшинбаяр, боксын эрэгтэйчүүдийн 54 кг-ын жинд тулалдсан Хөдөлмөрийн баатар, МУГТ Энхбатын Бадар-Ууган нар Монголын баг тамирчдын олимпын түүхэн дэх анхны алтан медалийг хүртсэн. Мөн буудлагын эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар бууны төрөлд, Хөдөлмөрийн баатар, МУГТ Отрядын Гүндэгмаа, боксын эрэгтэйчүүдийн 48 кг-ын жинд, Хөдөлмөрийн баатар, МУГТ Пүрэвдоржийн Сэрдамба нар мөнгөн медаль хүртэж, гайхалтай амжилт гаргаж байсан түүхтэй.
“ЛОНДОН 2012” ОЛИМПЫН НААДАМ
Англи Улсад 2012 онд болсон Лондонгийн олимпын наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд олимпын аварга, Хөдөлмөрийн баатар, МУГТ Найдангийн Түвшинбаяр мөнгөн медаль хүртэж, Монгол Улсын тамирчдаас анх удаа олимпын хос медальтан болж байлаа. Мөн боксын эрэгтэйчүүдийн 52 кг-ын жинд МУГТ Нямбаярын Төгсцогт мөнгөн медаль хүртсэн. Харин жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд МУГТ Сайнжаргалын Ням-Очир, чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд дэлхийн хошой аварга, Хөдөлмөрийн баатар, МУГТ Соронзонболдын Батцэцэг боксын эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд МУГТ Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ нар хүрэл медаль хүртэж монголчууд олимпын наадмаас анх удаа хамгийн олон буюу таван медальтай ирж байсан юм.
“РИО 2016” ОЛИМПЫН НААДАМ
Бразил Улсад 2016 онд Рио-де-Жанейрогийн олимпын наадам зохион байгуулагдсан. Тус олимпын наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд, дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар, МУГТ Доржсүрэнгийн Сумъяа мөнгөн медаль, боксын эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд МУГТ Доржнямбуугийн Отгондалай хүрэл медаль хүртсэн билээ.
“ТОКИО 2020” ОЛИМПЫН НААДАМ
Япон Улсад 2020 онд болсон Токиогийн олимпын наадамд Монгол Улсаас спортын найман төрөлд 43 тамирчин оролцсон. Жүдо бөхий эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд Монгол Улсын нэр дээр барилдсан Сайд Моллай мөнгөн медаль, эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд барилдсан дэлхийн аварга, МУГТ Цэнд-Очирын Цогтбаатар, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд барилдсан дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар, МУГТ Мөнхбатын Уранцэцэг, чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд МУГТ Бат-Очирын Болортуяа нар хүрэл медаль хүртсэн амжилт гаргасан.
Энэ олимпын наадмыг Монголын таван эмэгтэй шүүгч дэнсэлсэн нь мөн л түүхэн дэх анхны тохиолдол болсон. Жүдо бөхийн шүүгч Т.Энхцэцэг, байт харвааны шүүгч Э.Саруул, хүндийг өргөлтийн шүүгч Л.Одгэрэл, боксын шүүгч Ц.Цогтгэрэл, О.Мандахбаяр нар байлаа.
Монголын баг тамирчид одоогийн байдлаар зуны олимпын наадмаас хоёр алт, 11 мөнгө, 17 хүрэл, нийт 30 медаль аваад байна. Монголчуудын олимпоос медаль хүртэж байсан чөлөөт бөх, жүдо бөх, бокс, буудлага гэсэн дөрвөн “топ” төрөл бий. 2008 оны Бээжингийн олимпоос өмнө Монгол Улс олимпоос алтан медаль аваагүй орнуудыг медалийн чанараараа тэргүүлж байжээ. “Бээжин 2008” олимпоос Э.Бадар-Ууган, Н.Түвшинбаяр нар эх орондоо анхны олимпын алтан медалийг авчирсан.
Одоогийн байдлаар Монгол Улсын жүдочид олимпын наадмаас нэг алт, дөрвөн мөнгө, зургаан хүрэл, нийт 11 медаль, чөлөөт бөхийн тамирчид дөрвөн мөнгө, зургаан хүрэл, нийт 10 медаль, боксчид нэг алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл, нийт долоон медаль, буудлагын тамирчид нэг мөнгө, нэг хүрэл, нийт хоёр медаль хүртээд байгаа.
ОЛИМПЫН НААДМААС МЕДАЛЬ ХҮРТСЭН ТАМИРЧИД |
|
2025-02-08 08:42:58
2025-02-08 08:34:41
2025-02-08 08:27:05
2025-02-07 18:26:11
2025-02-07 16:36:35
2025-02-07 15:55:19
2025-02-07 15:32:47
2025-02-07 14:47:26
2025-02-07 14:47:00
2025-02-07 14:18:30
2025-02-07 14:06:21
2025-02-07 13:30:28
2025-02-07 13:20:04
2025-02-07 12:41:47
2025-02-07 12:36:06
2025-02-07 11:06:14
2025-02-07 11:05:44
2025-02-07 10:56:21
2025-02-07 10:54:00
2025-02-07 10:23:50
2025-02-07 10:15:01
2025-02-07 09:17:54
2025-02-07 09:00:18
2025-02-07 08:42:57
2025-02-07 08:15:00
2025-02-07 08:00:00
2025-02-07 07:16:56
2025-02-07 07:00:00
2025-02-07 07:00:00
2025-02-07 07:00:00
2025-02-07 07:00:00
2025-02-07 07:00:00
2025-02-07 07:00:00
2025-02-07 07:00:00
2025-02-07 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |