Монголын боксын холбооны Үндэсний шигшээ багийн эрэгтэй тамирчид “ПАРИС 2024” олимпын наадамд оролцох нэг ч эрх хүртэж чадаагүйд бокс сонирхогчид сэтгэл гонсгор байна. Олимпын эрх хүртэж чадаагүй буруутанг хайж, тамирчин, дасгалжуулагч, холбооны нарийн бичгийн даргыг хүртэл буруутгаж, шүүмжлээд эхэлсэн. Буруутанг хайж буй бокс сонирхогчдод буруу байхгүй. Mонголын боксчид 1964 оноос хойш зуны олимпын бүх наадамд оролцсон. Харин 1984 оны Лос Анжелесын олимпын наадамд Оросыг аялдан дагаж оролцоогүй өнжиж байлаа. Монгол Улсад боксын спорт хөгжсөн 60 жилийн хугацаанд эрэгтэй боксчид 1984 оны олимпын наадамд оролцоогүй бол энэ удаагийн 2024 оны олимпын наадамд оролцох боломжгүй болж байна.
Монголын боксын холбоонд “Дээд дэх нь суудлаа олохгүй бол доод дахь гүйдлээ олохгүй” гэдэг л болчихоод байгаа. Монголын боксын холбоо 2021 оны есдүгээр сарын 5-ны өдөр ээлжит бага хурлаа МАН-ын “Тусгаар тогтнолын ордон”-д хийж, шинэ ерөнхийлөгчөөрөө Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг сонгосон. Ийнхүү МБХ-ны 15 дахь ерөнхийлөгчөөр түүнийг сонгож байсан билээ. Харин Х.Нямбаатар боксын ордон барьж өгнө гэж амлаж байв. Гэвч тэр ёстой нэг “Буруу хөл дээрээ босов” гэдэг шиг МБХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдсон үеэсээ эхлээд болчимгүй үг, бодлогогүй шийдвэр, овилгогүй зан, оновчгүй шийдвэрүүдийг гаргаж эхэлсэн юм. Хатуу чанга, коммунист арга барилаар боксын холбоог, боксын Үндэсний шигшээ багийн тамирчдыг муйхарлан, нучин дарангуйлж болно гэж бодсон байх л даа.
Холбооныхоо хурал дээр тэргүүлэгчид нь архидан согтуурч, амжилт гаргаж, тив, дэлхийд МБХ-ны нэр нүүрийг тахалж явсан шилдэг тамирчнаа бөөрөлхөн зодож танхайрсан үйлдэл гаргасан. Гэтэл МБХ-ны шинэ ерөнхийлөгч Х.Нямбаатар архи ууж, бүлэглэн хүн зодсон нөхдүүдийг биш, зодуулж хохирсон тамирчныг ДАШТ-д оролцуулахгүй, боксын ҮШБ-аас хөөх шийдвэрийг гаргана гэж байлаа. Түүнээс хойш нэг их удалгүй Х.Нямбаатар УИХ-ын гишүүнээсээ татгалзаж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болох улстөрийн шийдвэр гаргасан. Хотын захирагч болон жижгэрсэн Х.Нямбаатар өөрийн хүсэлтээр Монголын боксын холбооны ерөнхийлөгчийн ажлаа өгсөн юм. Түүнийг МБХ-ын ерөнхийлөгчөөр ажилласан богинохон хугацаанд манай 63.3 кг-ын хоёр шилдэг тамирчин МУГТ Чинзориг допингтой холбогдож, МУГТ Э.Цэндбаатар хүнд зодуулан ДАШТ-д явж чадахгүйгээр хохирсон. Олимп,дэлхийн тэмцээнд оролцох боломжгүй хохирсон нь тэдний буруутай үйлдэл байв уу. Монголын боксын холбооны удирдлагуудын урагшгүй, бүтэлгүй, зохион байгуулалтгүй байдлаас болсон уу гэдгийг спорт сонирхогчид өөр өөрийн өнцөгөөс харж дүгнэж байгаа байх.
Ер нь улстөрчид спорт холбоог самарч байсан тохиолдлууд нэлээдгүй гарч байв. УИХ-ын гишүүд Монголын Үндэсний бөхийн холбоо, “Монгол бөхийн өргөө”-г хэдэн жил дамнуулан булаацалдан, хэрэлдэж маргалдсан билээ. Мөн Монголын чөлөөт бөхийн холбоог УИХ-ын гишүүн ах, дүү, төрөл садандандаа дамжуулан бэлэглэж, хэдэн жил хэрүүл, маргаантайгаар тамирчдын амжилт гаргах боломжийг хэрхэн хойш нь татсан бэ гэдгийг санах хэрэгтэй. Сэтгэлгүй, санаачилгагүй УИХ-ын гишүүд спорт холбоодын ажлыг унагасаар байгаа. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Улстөрчид спорт холбоодоос холдож, баяр наадмыг хуулиар биш, дүрмээр зохицуулах эрхийг нь Төрийн тэргүүн, эв нэгдлийг илэрхийлэгчид шилжүүлэх саналтай байна. Баяр наадам нь хэрүүлтэй, холбоод нь талцалтай болсон байгаа нь улстөрчид, спорт холбоодыг удирдах болсонтой холбоотой" гэж байв.
МБХ-ны дасгалжуулагчид болон эрэгтэй тамирчдын ур чадвар муудаагүй. Тэдний ур чадвар дэлхийн түвшинд хүрсэн хэвээр байгаа. Харин боксын холбооны урагшгүй нөхдүүдийн ажлын хариуцлагагүй байдал, AIBA буюу ОУБХ-ны шүүгчдийн луйвар хэрээс хэтэрсэн. ОХУ-ын иргэн Умар Кремлёв AIBA-ийн ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа. Түүний өмнө Узбекистаны иргэн Гафур Рахимов AIBA буюу ОУБХ удирдаж, дэд ерөнхийлөгчөөр нь Казахстаны Серик Конакбайев ажиллаж байлаа. Тэдний үед Орос, Узбек, Казахаас олон, олимп, дэлхийн аваргууд төрөн гарсан байдаг.
AIBA-ийн шүүгчид авилга, хээл хахуул, шүүлтийн луйврыг гааруулсан гэдгийг Олон улсын олимпын хороо удаа дараа мэдэгдэж, энэ хариуцлагагүй байдлаа засан, залруулж чадахгүй бол 2028 оны олимпын хөтөлбөрөөс сонирхогчдын боксын спортын хасах асуудлыг хэлэлцэх болно гэдгийг анхааруулсан. Азийн боксын холбоог мөн л Казахстан, Узбекистан Улсын иргэд удирдаж байгаа болохоор шударга, ялалтыг ярих нь асуудалтай хэвээр байгаа. Монголын боксчдын ур чадвар дэлхийд гайхагддаг, өөрийн гэсэн тогтсон тулааны техник, монгол арга барилтай. Тийм ч учраас манай боксчид олимпын наадмаас нэг алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн. Тэдгээр шилдэг боксчдын залгамж халаа тасраагүй. Харин Монголын боксын холбоог сэтгэлгүй, ур чадваргүй, удирдлага, менежентийн мэдлэггүй хүмүүс л удирдаад байх шиг байна.
БОДЛОГОГҮЙ ТҮШЭЭ БОКСЫН ХОЛБООГ САМАРЧИХСАН ЮМ БИШ ҮҮ |
|
2025-02-08 13:30:34
2025-02-08 12:39:30
2025-02-08 12:15:21
2025-02-08 12:05:36
2025-02-08 11:34:52
2025-02-08 11:11:45
2025-02-08 08:42:58
2025-02-08 08:34:41
2025-02-08 08:27:05
2025-02-07 18:26:11
2025-02-07 16:36:35
2025-02-07 15:55:19
2025-02-07 15:32:47
2025-02-07 14:47:26
2025-02-07 14:47:00
2025-02-07 14:18:30
2025-02-07 14:06:21
2025-02-07 13:30:28
2025-02-07 13:20:04
2025-02-07 12:41:47
2025-02-07 12:36:06
2025-02-07 11:06:14
2025-02-07 11:05:44
2025-02-07 10:56:21
2025-02-07 10:54:00
2025-02-07 10:23:50
2025-02-07 10:15:01
2025-02-07 09:17:54
2025-02-07 09:00:18
2025-02-07 08:42:57
2025-02-07 08:15:00
2025-02-07 08:00:00
2025-02-07 07:00:00
2025-02-07 07:00:00
2025-02-07 07:00:00
2025-02-07 07:00:00
2025-02-07 07:00:00
2025-02-07 07:00:00
2025-02-07 07:00:00
2025-02-07 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |