Боксын “Парис 2024” олимпын эрх олгох сүүлийн тэмцээн Тайландын Бангкок хотод үргэлжилж байна. Манай улсын гол найдвар болж байсан, Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт Э.Цэндбаатар, Болгарын боксчин Росенов Радославт 5:0-ээр ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа. Тус тулааны эхний үед шүүгчид 4:1-ээр Болгарын боксчинд ялалт өгсөн байна. Дараагийн хоёр, гуравдугаар үеийн тулаанд мөн л бүх шүүгч санал нэгтэйгээр Болгарын залуу тамирчид ялалтыг өгчээ. Ингэснээр МУГТ Э.Цэндбаатарын олимпод оролцох мөрөөдөл, хүсэл зорилго энэ хүрээнд өндөрлөж байна. Тэрбээр олимпын эрхээ авч, Парисаас медаль хүртэхийн төлөө бүх чадлаа дайчлахаа ярьж байсан.
Үнэхээр харамсалтай байна. Олимпын эрх олгох тэмцээний шууд дамжуулалт байхгүй болохоор ямар тулаан өрнөсөн талаар таашгүй. Орос, Узбек, Казахууд AIBA-г удирдан чиглүүлдэг. Ер нь “AIBA” ОУБХ-ны шүүгчдийн шүүлт үеийн үед маргаан, будилаантай, авлига, хээл хахуул ихтэй байдаг. Тийм учраас сонирхогчдын боксыг “Луйврын спорт” гэж нэрлэдэг билээ. Тийм ч учраас АНУ тус холбооны гишүүнчлэлээс татгалзаж, Англи, Польш, Швейцарь, Нидерланд, Ирланд, Чех, Швед, Канад, Украины боксын холбоод дэлхийн эрэгтэй, эмэгтэй аварга шалгаруулах тэмцээнүүдэд оролцохоос татгалзсанаа зарлаж байлаа.
Ер нь цаашдаа AIBA буюу ОУБХ үйл ажиллагаандаа бүрэн шинэчлэлт хийж, шүүлтээ шударгаар явуулж чадахгүй, шүүгчид нь авилга, хээл хахуул авсаар байвал олимпын хөтөлбөрөөс боксын спортыг хасах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ гэдгийг ОУОХ-оос мэдэгдээд байгаа билээ. “Токио 2020” олимпын наадамд Э.Цэндбаатар, ОХУ-ын боксчин Альберт Батыргазиев нарын тулаан мөн л маргаан дагуулж байв. Тулааны эхний үед Э.Цэндбаатар илүү тулаан гаргаж, илт давамгай тулалдаж 5:0-ээр илүүрхсэн. Харин хоёрдугаар үеийн тулаанд хоёр боксчинд 3:2 гэсэн ойролцоо оноо өгөөд, төгсгөлийн гуравдугаар үед шүүгчид ОХУ-ын тамирчныг ялуулахын тулд Э.Цэндбаатарыг хүнд цохилтод орсон хэмээн тоолж, ялагдал хүлээлгэсэн билээ. Ийнхүү ОХУ-ын тамирчны замыг шүүгчид засаж, түүнийг олимпын аварга болгосон юм. Тус олимпын тулааны оноолтод Кубын шүүгч, ОХУ-ын тамирчны талд илт тал зассан шүүлтийг хийсэн байдаг.
“AIBA” ОУБХ-ны шүүгчид ОХУ болон ЗХУ-ын үед Оросын бүрэлдэхүүнд байсан Дундад Азийн орнуудын боксчдыг илт дэмжиж шүүдэг. Мөн Энэтхэг болон социалист системийн орнууд Куба, Унгар, БНАСАУ, Болгарын тамирчдыг дэмжих хандлага ажиглагддаг билээ. МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн боксод тулалдаж байгаа тамирчин, сонирхогчдын боксын гурван үеийн тулаанд цуцаж, ядарч, хялаана гэж байхгүй. Түүний оновчтой цохилтод шүүгчид оноо дарахгүй, харин эсрэгээр Болгарын боксчинд илүү оноо дарсан болов уу. Мэргэжлийн боксын тулаан ч Болгарын залуу боксчин Росенов Радославаас нэг ч оноо авч чадахгүй 5:0-ээр ялагдана гэдэг үнэмшилгүй санагдах юм. Шүүгчид Болгарын боксчин Росенов Радослав, Э.Цэндбаатар нарын эхний үеийн тулааныг ойролцоо болсон гэж үзжээ. Нэгдүгээр үед шүүгч нараас нэг л шүүгч Э.Цэндбаатарт ялалт өгсөн байв. Гэсэн хэдий ч 4:1-ээр Болгарт ялалт өгчээ. Харин хоёр болон гуравдугаар үед бүх шүүгч 5:0-ээр Болгар боксчинд ялалтыг өгчээ.
Үүнээс гадна Э.Цэндбаатарт баараггүй ялагдал хүлээлгэхийн тулд хоёрдугаар үед манай тамирчныг торгосон байх юм. Дэлхийн медальтай, өндөр зэрэглэлийн мэргэжлийн боксчин Э.Цэндбаатар техникийн алдаа гаргана гэж байхгүй л дээ. Тулааныг үзээгүй учраас тодорхой мэдэх, бичих юмгүй таавар таах төдий л байна. Зарим хүмүүс шүүгчдийг зөвтгөн Э.Цэндбаатар жин их хассан учраас түүний хурд удааширсан, чац богино учраас холын зайнаас сайн мэдэрч оновчтой цохилт хийж чадахгүй байсан болов уу хэмээн таамаглал дэвшүүлж байгаа юм. Харин Болгарын залуу боксчинг тэсрэлт, хурдтай болохоор түүнийг ялах амаргүй бэрх байжээ. Магадгүй Э.Цэндбаатарын биеийн байдал муу байсан ч байж болох уу гэж шуугиж байна.
Гэхдээ Болгарын 20 настай залуу боксчин тийм муу тамирчин биш. Тэрбээр 2023 оны ДАШТ-д оролцоогүй. Дэлхийн аваргын дараагаас том тэмцээнд улсаа төлөөлөх болжээ. 2023 оны Европын наадмын хүрэл медалийн төлөө дэлхийн аваргын хошой хүрэл медальт Гүржийн Лаша Гурулид ялагдсан байна. Олимпын эрхийн эхний тэмцээний гуравдугаар тойрог, наймны нэгийн финалд Сербийн боксчинтой тулалдаж нэгдүгээр үед гэмтлээр хасагдсан байх юм. Харин 2024 оны Европын аваргын мөнгөн медальтай юм байна. Европын аваргын финалд 2023 оны дэлхийн аваргын хүрэл медальт Оросын Всеволод Шумковт ялагдаж байжээ.
| Э.ЦЭНДБААТАРЫН ОЛИМПОД ОРОЛЦОХ СҮҮЛИЙН НАЙДВАР ТАСАРЛАА |
|
"Имарт Тэнгэр" салбар нээлтээ хийлээ
2025-12-18 19:10:53
БИЕ БИЕДЭЭ ҮРГЭЛЖ УРАМ ХАЙРЛА, ХҮМҮҮС ЭЭ
2025-12-18 16:11:43
Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил 60 гаруй хувьтай байна
2025-12-18 16:08:09
Г.ДАМДИННЯМ: Бид боломжоороо шатахуун олгож байгаа
2025-12-18 16:02:29
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлаж буй газрууд
2025-12-18 15:54:23
Г.ШИЙРАВ: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
2025-12-18 11:12:49
"Physical Asia" шоуны оролцогчид Монголоор аялсан нэвтрүүлэг Netflix-ээр гарна
2025-12-18 10:55:28
Хэнтий аймагт төөрсөн 53 настай эрэгтэй эсэн мэнд олжээ
2025-12-18 10:44:06
ОХИНОО ХҮНИЙ НУТАГТ АЛДЧИХААД 20 ЖИЛ ТЭМЦЭЖ БАЙГАА С.ШААРИЙБУУ ГУАЙГ МОНГОЛЧУУД ИНГЭЖ ТООСОН БИЛҮҮ ДЭЭ...
2025-12-18 08:29:06
БАГАДАА БИ БАГТ НААДМААР ХУЛГАНА БОЛЖ БАЙЛАА
2025-12-18 07:49:53
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайд Г.Хэрлэнцэцэг түрүүлэв
2025-12-18 07:15:00
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайн аваргууд тодорлоо
2025-12-18 07:10:00
ЗАСГИЙН ГАЗАР ҮНЭНД ГҮЙЦЭГДЛЭЭ
2025-12-18 07:06:14
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-18 07:00:00
О.НАРАНЗУЛ: ОЙ ТОГТООЛТЫН СПОРТООР ХИЧЭЭЛЛЭЭД МОНГОЛ ХҮНИЙ ОЮУНЫ ЧАДАМЖИД ХЯЗГААР БАЙХГҮЙГ ОЙЛГОСОН. ҮРГЭЛЖ ӨӨРИЙНХӨӨ ХЯЗГААРЫГ ДАВАХЫГ ХИЧЭЭДЭГ
2025-12-18 07:00:00
СПОРТЫН ТӨРЛҮҮДИЙН НЭРИЙГ ЗӨВ БИЧИХГҮЙ БАЙХАД БОЛОХ УУ
2025-12-18 07:00:00
ҮНСЭЛТ
2025-12-18 07:00:00
М.Нямжаргал “Европын өсвөрийн лиг”-т уригдан очиж шүүж эхэллээ
2025-12-17 17:11:35
ШИНЭ ЖИЛИЙН ОРОЙН СОШИАЛД ТАВЬСАН БИЧЛЭГЭЭС БОЛЖ ГЭР БҮЛ САЛАХ ДЭЭРЭЭ ТУЛЖ БАЙНА
2025-12-17 15:00:00
ӨВЛИЙН АМРАЛТАА ҮР ДҮНТЭЙ ӨНГӨРӨӨХ АРГУУД
2025-12-17 14:18:25
Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2025-12-17 12:05:17
“Алслагдсан орон нутгийн багш, сурагчдын англи хэлний ур чадварыг дэмжих” төслийн гэрээг байгуулжээ
2025-12-17 10:12:17
“ЭРЭЛ”-ИЙН Б.ЭРДЭНЭБАТЫН ГЭРТ АМИА АЛДСАН ҮЙЛЧЛЭГЧ ТЕРРИЛ АТИЕНЗАГИЙН ХЭРГИЙГ СЭРГЭЭВЭЛ ГЭРЧҮҮДЭЭС МЭДҮҮЛЭГ АВЧ, НОТЛОХ БАРИМТ ХАЙЖ ЭХЭЛНЭ
2025-12-17 09:26:40
“ХЭЗЭЭ МӨДГҮЙ ТӨРӨХ ГЭЖ БАЙГАА НАЙЗЫГАА ХАР ТАМХИАР ДАЙЛЖ, ХОРИХЫН ӨРӨӨ РҮҮ ЧИРЭЭД ЯВСАНДАА Л ХАРАМСДАГ”...
2025-12-17 07:50:32
Допингийн хориглох 2026 оны заалтыг (WADA)-аас зарлалаа
2025-12-17 07:21:00
Залуучуудын “ДАКАР-2026” олимпын медалийн загварын ялагч тодров
2025-12-17 07:10:00
БОЛГАРТ ЭЛЧИН САЙДААР ТОМИЛОГДОЖ БУЙ А.БАТТӨРИЙН ОФФШОРТ МӨНГӨ УГААСАН ГЭХ ХЭРЭГ ХЭРХСЭН БЭ
2025-12-17 07:00:00
ДЭД САЙД НАРЫН МАРАФОН ЭХЭЛЛЭЭ
2025-12-17 07:00:00
Ц.ЭНГҮҮН: АЗИЙН ШИЛДЭГ ИРЭЭДҮЙТЭЙ 100 УРАН БҮТЭЭЛЧИЙН НЭГЭЭР НЭРЛЭГДЭХ ГАЙХАЛТАЙ БАЙЛАА
2025-12-17 07:00:00
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН ЦӨМӨӨХЭЙ
2025-12-17 07:00:00
2025-12-17 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |