
-Самбо, жүдо бөхөө орхиод, чөлөөт бөхөөр яагаад хичээллэх болов?
-Надад бөхийн спортын бүх төрлүүд таалагддаг. Тив дэлхийн аваргад амжилттай барилдаж байгаа монголынхоо эмэгтэй тармирчдын барилдааныг телевизээр үзэж харснаас хойш бөх больё гэж шийдсэн. Тэгээд анх БЗД-ийн Ц.Шийрэв багшийн удирдлага дор самбо, жүдо бөхийн секцэнд явж эхэлсэн юм. 2005 оноос МУГД Х.Намшир багшийн шавь болж чөлөөт бөхөөр хичээллэсэн. Би хөдөөний хүүхэд л дээ. Багаасаа адуу малтай ноцолдож өссөн болохоор жаахан эршүүд талдаа байж магадгүй. Зарим хүмүүс намайг хатуу барилдаантай гэдэг л байлаа.

-Хөдөө өссөн гэлээ. Аль аймгийн уугуул хүүхэд вэ?
-Би Баянхонгор аймгийн Өлзийт сумынх. Бөх болохын тулд хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн Улаанбаатар хотод ирсэн. Анх ирээд ямар төрлөөр сонгон хичээллэхээ мэддэггүй. Бөх л болж байвал хамаагүй. Аль ч төрөл нь байсан ч яах вэ гээд самбо, жүдо бөхийг сонгож хичээллэсэн юм. Бөхийн спортын амьдрал дунд орж ирээд бөхийн төрлүүдийн хоорондын ялгаа зааг, онцлогуудыг мэдэрсэн. Тэгээд өөрийн биеийн онцлогт илүү тохирох спортыг чөлөөт бөх юм байна гэдгийг мэдэрсэн. Чөлөөт бөхийн барилдаан надад илүү зохицдог. Барилдааны үндсэн зогсолт, хийдэг мэхнүүд нь надад их ойр байдаг.

-Анх бөхийн спортыг сонгох үед гэрийнхэн чинь хэрхэн хүлээн авч байсан бэ?
-Тэр үед манай гэрийхэн дэмжсэн болохоор би өдий зэрэгтэй тамирчин болж чадсан. Аав маань сумын заан цолтой бөх хүн. Дүү маань намайг дуурайгаад барилдаж эхэлсэн.
4
-Бакугийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж чадна гэдэгтэй хэр итгэлтэй байсан бэ?
-Яг ч медаль хүртэнэ гэж урьдчилан бодоогүй ч гэсэн амжилт гаргаж медальт байрт шалгарахын төлөө хичээж барилдсан. Манай жингийн бөхчүүд бүгд адил нэгэн жигд, хэн нь ч хэнийгээ ялж чадах тэнцүү өрсөлдөгчид байсан. Хэн илүү туршлагатай, бэлтгэл нь таарсан. Алдаа гаргалгүй барилдаж чадсан нь медаль хүртэнэ гэдгийг ойлгож байлаа. Нэг буруу хөдөлгөөн алдаанаас болж ялагдал авчирна гэдгийг сайн ухамсарлаж байсан. Алдаа бага гаргахын төлөө хичээж барилдсан.

-ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Канадын бөхтэй барилдсан. Тэр барилдаан үзэгчдэд илүү хүрсэн бахархмаар барилдаан болсон. Давхар ачих мэхийг хийнэ гэж урьдчилан төлөвлөж дэвжээнд гарсан уу?
-Давхар ачих мэхийг урьдчилан бодож төлөвлөөгүй барилдааны явц дунд хийх боломж, барьц, байрлал нөхцөл бүрдсэн болохоор нь хийсэн. Ер нь бол давхар ачих мэх миний үндсэн хийдэг гаршсан мэхнүүдийн нэг л дээ. Канадын бөхөд давхар ачих мэхийг дараалан хоёр удаа хийж бүхэл зургаан оноо авсан маань ялалт амжилтыг авчирсан.
-Хэвтээ барилдаанд нэг их зууралдаад байдаггүй барилддаг байсан. Босоо барилдаанаас давхар ачих мэхнээс өөр ямар мэхнүүдийг хийдэг вэ?
-Хэвтээ барилдаанд тэгэж харагддаг гэж үү. Миний үндсэн барилдааны суурь самбо, жүдо бөх болохоор босоо барилдаанд илүү давамгай барилддаг байж магадгүй. Ер нь дан ганц босоо барилдаанд сайн гэж түүндээ найдаж болохгүй л дээ. Босоо, хэвтээ бүх л барилдааны арга барилыг төгс эзэмших шаардлагатай. Би босоогоос давхар ачихаас гадна суйлах, хонгодох мэхийг хийдэг байсан. Үндэсний бөхийн мэхийг голчлон хийж барилддаг байлаа. Ер нь “Монгол барилдаан”-тай гэж хэлж болно шүү.
| Д.НАРМАНДАХ: ДАВХАР АЧИХ МЭХИЙГ ДАРААЛАН ХИЙСНЭЭР ДАШТ-ЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭЖ БАЙЛАА |
|
Хойд Солонгосын үзүүлэх тоглолтын баг Дарханд очжээ
2026-08-06 18:26:07
Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлийн үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал болов
2026-08-06 18:15:52
ШАТАХУУНЫ НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, НИЙЛҮҮЛЭЛТИЙН ДОГОЛДЛЫГ АРИЛГАХАД АНХААРЧ БАЙНА
2026-08-06 14:13:35
Монголын волейболын баг, Хонконгийн багийг хожлоо
2026-08-06 14:00:05
2026-08-06 13:47:15
М.Мөнххайр өсвөрийн дэлхийн аваргаас хүрэл медаль авлаа
2026-08-06 13:38:56
Э.Маргад өсвөрийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-06 13:27:31
“Singapore Women series” тэмцээнд манай багт Greece Elizabeth Berg тоглоно
2026-08-06 13:14:57
Азийн аваргыг Хойд Солонгосн баг 13 алтан медальтайгаар тэргүүлж явна
2026-08-06 12:53:48
Монгол Улсын эмэгтэй шигшээ баг өмсгөлөө гардан авлаа
2026-08-06 12:41:14
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан: “Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах хууль” бол шударгаар хөдөлмөрлөж буй иргэдийн хөрөнгийг хураах асуудал биш нийтийн албан тушаалтантай холбоотой хууль
2026-08-06 11:44:27
Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцын 2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-06 11:33:50
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 17-нд эхэлнэ
2026-08-06 11:05:34
"Туул усан цогцолбор" төслийн ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
2026-08-06 10:55:58
Дорноговь аймгийн өвөлжилтийн бэлтгэл 81.2 хувьтай байна
2026-08-06 10:54:04
Т.Ням-Очир: Бие даалтын долоо хоног нийслэл, орон нутагт өөр өөр хугацаанд болно
2026-08-06 10:53:48
Засгийн газар эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүнийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг шинэчлэн баталжээ
2026-08-06 10:31:47
ТАНИЛЦ: Нийслэлд энэ долоо хоногт хаах авто замууд
2026-08-06 10:21:41
КОП17 БАГА ХУРЛЫН БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БУЙ АЛБА ХААГЧДАД ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-08-06 10:18:47
Гэр бүлийн хүчирхийллийн 52 дуудлага бүртгэгджээ
2026-08-06 10:12:34
Таеквондо-гийн Азийн аваргын нээлтийн фото агшин
2026-08-06 07:10:00
2026-08-06 07:05:00
НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч итгэмжлэх захидлаа гардуулав
2026-08-06 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-08-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт 26 хэм дулаан байна
2026-08-06 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |