-Танай холбоо яг хэдэн онд байгуулагдсан юм бэ. Зарим нь 1991 онд гэх, нөгөө хэсэг нь 1992 онд гээд өөр өөрөөр яриад байх юм?
-Манай оронд 1991 оны тавдугаар сард Монголын Энхтайван найрамдлын холбооны урилгаар БНАСАУ-ын мастер багш, цэргийн таэквондогийн мастер Пак Хак Кил ирж ЦНДС-ийн сонсогчдод таэквондогийн спорт, урлагийг зааж, энэ спортыг Монголд хөгжих үндэс суурийг тавьсан. Түүний дараа БНАСАУ-аас Цөн Си Хуа багш ирсэн. 1991 оны 9-р сард ирж Олон улсын таэквондогийн Монголын холбоог байгуулсан. Манай холбооны анхны ерөнхийлөгчөөр Монголын Үндэсний олимпийн хорооны дарга асан “Олимпын өвөө” Ш.Магван гуай ажиллаж байсан. Ш.Магван гуай 2-3 сар ажилласны дараа Дэлхийн таэквондогийн Монголын холбоо руу шилжсэн учир, манай таэквондо Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн техник спортын нэгэн төрөл болон ажиллаж эхэлсэн юм. 1994 оноос БХТН-ээс өрх тусгаарлан клубийн системд шилжиж биеэ даасан үйл ажиллагаа явуулж эхэлсэн түүхтэй.

-БТСУХ болон МҮОХ-ны зүгээс танай холбоонд хэр дэмжлэг үзүүлдэг вэ?
-БТСУХ, МҮОХ чинь олимпод амжилт үзүүлэх магадлалтай олимпын цөөн хэдэн спортын төрлүүдэд илүү анхаарал хандуулдаг. Тэрнээс биш олимпын бус төрөл гээд ITF-ийн таэквондог огт тоохгүй. Уг нь ITF-ийн таэквондогийн спорт дэлхийн 130 гаруй оронд хөгжиж байгаа 80 гаруй сая хүн хичээллэдэг том спортын төрөл байгаа юм. Бид таэквондогийн спортыг монголд хөгжүүлэх гэж “бор зүрхээрээ” зүтгэж яваа. Манай багш дасгалжуулагч нар албан ёсны цалин гэж авдаггүй. Нийгмийн болон эрүүл мэндийн даатгал ч байхгүй. Сургалтын төлбөрөөр цалинждаг боловч тийм найдвартай баталгаатай биш. Багш нар маань энэ спортдоо дур сонирхолтой болохоороо амьдрал, ахуйгаа золиослон 20 гаруй жил зүтгэж яваа.

-Багш нараа хэрхэн бэлтгэж авдаг вэ?
-Багш, дасгалжуулагч хийх чадвартай шавь нараа сонгон авч дадлагжуулан бэлтгэдэг. БНАСАУ-ын мастер багш нар байнга ирж сургалт, семинар өгдөг болохоор энэ асуудалд нэг их санаа зовдоггүй.
.jpg)
-Танай холбооны УАШТ-д ОХУ-ын Буриадын баг тамирчид ирж оролцох юм аа?
-Манай холбооны нээлттэй зохион байгуулагдаж буй УАШТ-д ОХУ-ын таэквондочид болон бусад тулааны урлагийн тамирчид оролцох боломжтой байдаг. УАШТ өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид гэсэн гурван насны ангиллаар хувийн тулаан, түль, хатуу биет, багийн тулаан, багийн түль, багийн хатуу биет гэсэн төрлүүдээр явагддаг. ОХУ-ын Буриадын өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн гурван багийн тамирчид ирж оролцож байсан. Бид ч гэсэн Буриадын АШТ-нд болон “Байгаль опен” тэмцээнд жил бүхэн очиж оролцдог.
| Д.ЦЭНГЭЛБАЯР: Бид таэквондогийн спортыг монголд хөгжүүлэх гэж “бор зүрхээрээ” зүтгэж яваа |
|
Б.Марал-Эрдэнэ дугуйн дэлхийн аваргын 48 байрт орлоо
2026-09-21 07:58:48
Эмэгтэй баг 4 х100 м-ийн зайд Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-09-21 07:10:00
С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-21 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ. Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрч хүч ихэснэ
2026-09-21 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-21 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна
2026-09-21 06:00:00
Төр, нийгмийн зүтгэлтэн, “Зааг” номын зохиолч Дэндэвийн Тэрбишдагва “Монгол нүүдэл” хэмээх шинэ ном туурвижээ
2026-09-20 16:17:06
ХЭЛ БИЧГИЙН УХААНЫ ДОКТОР С.ЦОМОРЛИГ: “СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН ТУХАЙ
2026-09-20 14:50:17
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрчээ
2026-09-20 13:52:56
Нийгмийн даатгалын улсын байцаагчид эрхээ баталгаажуулж, үнэмлэх, тэмдгээ гардан авчээ
2026-09-20 13:45:25
Томуугийн дэгдэлтээс хамаарч нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн ор дэлгэнэ
2026-09-20 13:21:53
ОХУ-ын Эрхүү хотод зоонозын халдварын асуудлаар эрдэм шинжилгээний хуралд оролцжээ
2026-09-20 11:49:14
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 1.4 га талбай өртөж шатжээ
2026-09-20 11:36:25
Онцгой байдлын алба хаагчид ур чадвар дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-20 11:27:52
Тархины үйл ажиллагааг сайжруулах таван энгийн зөвлөгөө
2026-09-20 10:54:26
Дэлхийн шатрын олимпиадад Монголын баг, Энэтхэгийн багт 3:1-ээр хожигдлоо
2026-09-20 10:31:48
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн дэлхийн цомын аварга болов
2026-09-20 10:16:50
Азийн XX наадмын нээлтийн ёслолын ажиллагаа боллоо
2026-09-20 09:33:19
Хятад Улс “Гравити-1 Y3” зөөгч пуужинг хөвөгч тавцангаас хөөргөв
2026-09-20 09:16:26
“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” төслийн санхүүжилтийг шийдвэрлэнэ
2026-09-20 09:04:55
Монголын хөл бөмбөгийн хөвгүүдийн баг дэлхийн аваргын фестивальд өрсөлдөнө
2026-09-20 08:45:45
“АЙЧИ НАГОЯА-2026" дугуйчид тэмцээнээ эхлүүлнэ
2026-09-20 08:34:40
Азийн наадамд боксчид маргаашаас тулалдаж эхэлнэ
2026-09-20 07:41:53
Ж.ЧОЙЖИЛЖАВ: Д.Сүхбаатар жанжны хөрөгтэй анхны монгол хивсний зургийг би гаргаж байлаа
2026-09-20 07:08:26
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |