ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 60 КГ-Д Э.АРИУНБОЛД, Б.ЦОГТ-ОЧИР
Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд 48 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна. Тус жинд Японы Ryuju NAGAYAMA, Taiki NAKAMURA , Тайваний YANG Yung Wei, Өмнөд Солонгосын LEE Harim, KIM Won Jin, Испанийн Francisco GARRIGOS, Францын Luka MKHEIDZE, Гүржийн Giorgi SARDALASHVILI, Туркийн YILDIZ Salih, Узбекистаны Dilshodbek BARATOV, Нидерландын Tornike TSJAKADOEA, Бельгийн Jorre VERSTRAETEN, ОХУ-ын Ayub BLIEV, Казахстаны Yeldos SMETOV, Израилийн Yam WOLCZAK, Украины Artem LESIUK нарын амаргүй өрсөлдөгчид байна. Манай улсаас тус жинд ДАШТ-ий мөнгөн медальт, дэлхийн чансааны 13-д эрэмбэлэгдсэн ОУХМ, Энхтайваны Ариунболд, Азийн аваргын хүрэл медальт, дэлхийн чансааны 29-д эрэмбэлэгдсэн ОУХМ, Бямбажавын Цогт-Очир нар барилдана.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 66 КГ-Д Ё.БАСХҮҮ, Б.ЭРХЭМБАЯР
Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд 59 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна. Тус жингийн шилдгүүд болох Молдовын Denis VIERU, Бразилын Willian LIMA, Гүржийн Vazha MARGVELASHVILI, Японы Ryoma TANAKA, Өмнөд Солонгосын AN Baul, Францын Walide KHYAR, Испанийн Alberto MARTIN GAITERO, Узбекистаны Mukhriddin TILOVOV, Sardor NURILLAEV, Украины Bogdan IADOV, Италийн Elios MANZI, Matteo PIRAS, Израилийн Baruch SHMAILOV, Tal FLICKER, ОХУ-ын Murad CHOPANOV, Германы Martin SETZ, Киргизийн Kubanychbek AIBEK UULU, Германы Martin SETZ, Сербийн Strahinja BUNCIC нар байна. Манай ДАШТ-ий хошой хүрэл медальт, МУГТ, дэлхийн чансааны тавд эрэмбэлэгдсэн Ёндонпэрэнлэйн Басхүү, Азийн тивийн аварга, дэлхийн чансааны дөрөвт бичигдсэн ОУХМ Баттогтохын Эрхэмбаяр, АНЭУ-ын нэр дээр барилдаж буй дэлхийн чансааны 18-д бичигдсэн, Азийн наадмын хүрэл медальт ОУХМ Баянмөнхийн Нармандах нар хүч сорино.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 73 КГ-Д Б.ЭРДЭНЭБАЯР, Л.АЗЗАЯА
Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд 53 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна. Тус жингийн шилдгүүд болох дэлхийн аварга Швейцарийн Nils STUMP, Гүржийн Lasha SHAVDATUASHVILI, Бразилын Daniel CARGNIN, Канадын Arthur MARGELIDON, Узбекистаны Shakhram AKHADOV, ОХУ-ын Makhmadbek MAKHMADBEKOV, Молдовын Adil OSMANOV, Израилийн Tohar BUTBUL, Косовогийн Akil GJAKOVA, Тажикстаны Behruzi KHOJAZODA, Германы Igor WANDTKE, Өмнөд Солонгосын LEE Eun Kyul, Японы Tatsuki ISHIHARA, Италийн Giovanni ESPOSITO нар байна. Манай улсаас дэлхийн чансааны 28-д эрэмбэлэгдсэн, ОУХМ Батзаяагийн Эрдэнэбаяр, дэлхийн чансааны 98-д эрэмбэлэгдсэн, ОУХМ Лавжаргалын Анхзаяа нар барилдана.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 81 КГ-Д Г.БОЛОР-ОЧИР
Эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд 60 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна. Тус жингийн шилдгүүд болох Бельгийн CASSE Matthias, Гүржийн Tato GRIGALASHVILI, Өмнөд Солонгосын LEE Joon Hwan, Бразилийн Guilherme SCHIMIDT, Австрийн Shamil BORCHASHVILI, Туркийн Vedat ALBAYRAK, Италийн Antonio ESPOSITO, Узбекистаны Sharofiddin BOLTABOEV, Нидерландын Frank DE WIT, Израилийн Sagi MUKI, Унгарын Attila UNGVARI, Германы Dominic RESSEL, АНЭУ-ын Nugzari TATALASHVILI, Казахстаны Abylaikhan ZHUBANAZAR, Германы Timo CAVELIUS, ОХУ-ын David KARAPETYAN, Timur ARBUZOV, Францын Oumar Alpha DJALO, Японы Yuhei OINO нар байна. Манай улсаас дэлхийн чансааны 36-д эрэмбэлэгдсэн, ОУХМ Гэрэлтуяагийн Болор-Очир хүч үзнэ.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 90 КГ-Д Г.АЛТАНБАГАНА
Эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд 49 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна. Тус жингийн шилдгүүд болох Узбекистаны Davlat BOBONOV, Нидерландын Noel VAN T END, Туркийн Mihael ZGANK, Унгарын Krisztian TOTH, Сербийн Nemanja MAJDOV, Кубын Ivan Felipe SILVA MORALES, Германы Eduard TRIPPEL, Өмнөд Солонгосын GWAK Donghan, Японы Goki TAJIMA нар байна. Манай улсаас дэлхийн тус жинд дэлхийн чансааны 34-д эрэмбэлэгдсэн, Ази тивийн аваргын мөнгөн медальт, ОУХМ Гантулгын Алтанбагана хүч үзнэ.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН +100 КГ-Д О.ЦЭЦЭНЦЭНГЭЛ
Эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд 45 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна. Тус жингийн шилдгүүд болох Францын Teddy RINER, Кубын Andy GRANDA, Гүржийн Guram TUSHISHVILI, ОХУ-ын Tamerlan BASHAEV, Японы OTA Hyoga, Өмнөд Солонгосын KIM Minjong, Тажикстаны Temur RAKHIMOV, Финландын Martti PUUMALAINEN, Германы Losseni KONE нар байна. Манай улсаас тус жинд, дэлхийн чансааны 17-д эрэмбэлэгдсэн ОУХМ Одхүүгийн Цэцэнцэнгэл барилдана.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 48 КГ-Д Г.НАРАНЦЭЦЭГ, Б.БААСАНХҮҮ
Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд 47 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна. Тус жингийн шилдгүүд болох Японы KOGA Wakana, Казахстаны Abiba ABUZHAKYNOVA, Португалийн Catarina COSTA, Сербийн Milica NIKOLIC, Өмнөд Солонгосын LEE Hyekyeong, Словенийн Marusa STANGAR, Германы Katharina MENZ, Узбекистаны Khalimajon KURBONOVA, Бразилийн Amanda LIMA, Natasha FERREIRA, ОХУ-ын Kristina DUDINA, Sabina GILIAZOVA, Израилийн Shira RISHONY, Чилийн Mary Dee LEY VARGAS, Израилийн Tamar MALCA, Бразилийн Natasha FERREIRA, Amanda LIMA нар байна. Манай улсаас тус жинд, дэлхийн чансааны 17-д бичигдсэн ОУХМ Ганбаатарын Наранцэцэг, дэлхийн чансааны тавд бичигдээд буй Ази тивийн шинэхэн аварга ОУХМ Бавуудоржийн Баасанхүү нар барилдана.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 52 КГ-Д Л.СОСОРБАРАМ, АНЭУ-ЫН Б.ХОРЛООДОЙ
Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд 45 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна. Тус жингийн шилдгүүд болох Францын Amandine BUCHARD, Узбекистаны Diyora KELDIYOROVA, Италийн Odette GIUFFRIDA, Английн Chelsie GILES, Израилийн Gefen PRIMO, Унгарын Reka PUPP, Японы Kisumi OMORI, Hibiki SHIRAISHI, Германы Mascha BALLHAUS, Ази тивийн аварга, АНЭУ-ын Б.Хорлоодой, Өмнөд Солонгосын JUNG Yerin, JANG Seyun, Бразилийн Jessica PEREIRA, Швейцарийн Fabienne KOCHER, Бельгийн Amber RYHEUL нар байна. Манай улсаас дэлхийн чансааны 13-д эрэмбэлэгдсэн, дэлхийн залуучуудын аварга, Азийн аваргын хүрэл медальт, ОУХМ Лхагвасүрэнгийн Сосорбарам, АНЭУ-ын нэр дээр барилдаж буй Ази тивийн шинэхэн аварга, ОУХМ Бишрэлтийн Хорлоодой нар хүч сорино.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 57 КГ-Д Л.ЭНХРИЙЛЭН, М.ИЧИНХОРЛОО, АНЭУ-ЫН Б.АЛТАНЦЭЦЭГ
Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд 45 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна. Тус жингийн шилдгүүд болох дэлхийн аварга, олимпын хүрэл медальт Канадын Christa DEGUCHI, Jessica KLIMKAIT, Косовогийн Nora GJAKOVA, Японы Momo TAMAOKI, Өмнөд Солонгосын HUH Mimi, Францын Faiza MOKDAR, Португалийн Telma MONTEIRO, Английн Nekoda SMYTHE-DAVIS, Словенийн Kaja KAJZER, Тайванийн LIEN Chen-Ling, ОХУ-ын Daria KURBONMAMADOVA, Италийн Veronica TONIOLO, Германы Pauline STARKE, Seija BALLHAUS, Хятадын Qi CAI, Бельгийн Mina LIBEER, Польшийн Arleta PODOLAK нар байна. Манай улсаас энэ жинд дэлхийн чансааны 22-д эрэмбэлэгдсэн, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Ази тивийн аварга, дэлхийн чансааны 17-д эрэмбэлэгдсэн МУГТ Лхагватогоогийн Энхрийлэн, дэлхийн чансааны 50-д бичигдсэн ОУХМ Мөнхцэдэвийн Ичинхорлоо, АНЭУ-ын нэр дээр барилдаж буй дэлхийн чансааны 38-д эрэмбэтэй ОУХМ Батсүхийн Алтанцэцэг нар барилдана.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 63 КГ-Д Б.ГАНХАЙЧ
Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд 50 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна. Тус жингийн шилдгүүд болох Францын Clarisse AGBEGNENOU, Канадын Catherine BEAUCHEMIN-PINARD, Английн Lucy RENSHALL, Словенийн Andreja LESKI, Израилийн SHARIR Gili, Inbal SHEMESH, Автралийн Katharina HAECKER, Японы Megumi HORIKAWA, Хорватын Iva OBERAN, Португалийн TIMO Barbara, Хорватын Iva OBERAN, Katarina KRISTO, Японы Seiko WATANABE, Австрийн Lubjana PIOVESANA, ОХУ-ын Kamila BADUROVA, Бразилийн Ketleyn QUADROS нар байна. Манай улсаас энэ жинд, дэлхийн чансааны 31-д эрэмбэлэгдсэн, Ази тивийн аварга, ОУХМ Болдын Ганхайч барилдана.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 70 КГ-Д Б.НЯМ-ЭРДЭНЭ
Эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд 49 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна. Тус жингийн шилдгүүд болох Хорватын Barbara MATIC, Францын Marie Eve GAHIE, ОХУ-ын Madina TAIMAZOVA, Японы Shiho TANAKA, Грекийн Elisavet TELTSIDOU, Австрийн Michaela POLLERES, Германы Giovanna SCOCCIMARRO, Узбекистаны Gulnoza MATNIYAZOVA, Словенийн Anka POGACNIK, Английн Kelly PETERSEN POLLARD, Katie-Jemima YEATS-BROWN нар байна. Манай улсаас дэлхийн чансааны 43-д эрэмбэлэгдсэн, Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, ОУХМ Батсуурийн Ням-Эрдэнэ хүч үзнэ.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН -78 КГ-Д О.ХҮСЛЭН
Эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд 43 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна. Тус жингийн шилдгүүд болох Германы Anna-Maria WAGNER, Alina BOEHM, Нидерландын STEENHUIS Guusje, Францын Madeleine MALONGA, Audrey TCHEUMEO, Украины Yelyzaveta LYTVYNENKO, Yuliia KURCHENKO, Португалийн Patricia SAMPAIO, Өмнөд Солонгосын YOON Hyunji, Японы Shori HAMADA, Словенийн Metka LOBNIK, Английн Natalie POWELL, ОХУ-ын Aleksandra BABINTSEVA, Nadezhda TATARCHENKO нар байна. Манай улсаас тус жинд дэлхийн чансааны 29-д эрэмбэлэгдсэн, Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, ОУХМ Отгонбаярын Хүслэн барилдана.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН +78 КГ-Д А.АДЪЯАСҮРЭН
Эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд 41 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна. Тус жингийн шилдгүүд болох Францын Lea FONTAINE, Кубын Idalys ORTIZ, Японы TOMITA Wakaba, Mao ARAI, Өмнөд Солонгосын LEE Hyeonji, Сербийн Milica ZABIC, Португалийн Rochele NUNES, Италийн Asya TAVANO, Казахстаны Kamila BERLIKASH, Босни Герцеговинийн Larisa CERIC нар байна. Тус жинд манай улсаас дэлхийн чансааны 18-д эрэмбэлэгдсэн, Азийн аваргын мөнгөн медаль ОУХМ Амарсайханы Адъяасүрэн өрсөлдөнө.
ТАНИЛЦ: ОЛИМПЫН ЖИЛИЙН ДЭЛХИЙН АВАРГАД ОРОЛЦОХ МОНГОЛ ЖҮДОЧИД |
|
2025-02-08 14:45:40
2025-02-08 13:30:34
2025-02-08 12:39:30
2025-02-08 12:15:21
2025-02-08 12:05:36
2025-02-08 11:34:52
2025-02-08 11:11:45
2025-02-08 08:42:58
2025-02-08 08:34:41
2025-02-08 08:27:05
2025-02-07 18:26:11
2025-02-07 16:36:35
2025-02-07 15:55:19
2025-02-07 15:32:47
2025-02-07 14:47:26
2025-02-07 14:47:00
2025-02-07 14:18:30
2025-02-07 14:06:21
2025-02-07 13:30:28
2025-02-07 13:20:04
2025-02-07 12:41:47
2025-02-07 12:36:06
2025-02-07 11:06:14
2025-02-07 11:05:44
2025-02-07 10:56:21
2025-02-07 10:54:00
2025-02-07 10:23:50
2025-02-07 10:15:01
2025-02-07 09:17:54
2025-02-07 09:00:18
2025-02-07 08:42:57
2025-02-07 08:15:00
2025-02-07 08:00:00
2025-02-07 07:00:00
2025-02-07 07:00:00
2025-02-07 07:00:00
2025-02-07 07:00:00
2025-02-07 07:00:00
2025-02-07 07:00:00
2025-02-07 07:00:00
2025-02-07 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |