Казахстан Улсын нийслэл Астана хотод Олон улсын жүдо бөхийн холбоо, “IJF”-ийн гранд слам, “Их дуулга” тэмцээн өнөөдөр эхэлнэ. Тус тэмцээн тавдугаар сарын 10-12-ны өдрүүдэд болно. Энэ удаагийн их дуулга тэмцээнд 84 улсын эрэгтэй 235, эмэгтэй 215, нийт 450 жүдочин хүч сорих мэдүүлгийг өгөөд байна. “Астана 2024” гранд сламын эрэгтэйчүүд 60 кг-ын жинд залуу тамирчин Н.Мэндсайхан, 66 кг-д Л.Сумъяа, 73 кг-д МУГТ Ц.Цогтбаатар, Б.Эрдэнэбаяр, 81 кг-д Г.Болор-Очир, 90 кг-д Г.Алтанбагана нар барилдана. Эмэгтэйчүүд 52 кг-д Б.Уранзаяа, 63 кг-д Б.Ганхайч, 70 кг-д Б.Ням-Эрдэнэ, -78 кг-д О.Хүслэн нар хүч үзэх юм. Харин эмэгтэйчүүдийн 48, 57, эрэгтэйчүүдийн -100, +100 кг-ын жинд манай бөхчүүд барилдахгүй өнжиж байна.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 52 КГ-Д Б.УРАНЗАЯА
Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд 28 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна. Манай улсаас дэлхийн чансааны 117 эрэмбэлэгдсэн, энэ оны улсын аварга, залуу тамирчин Баянмөнхийн Уранзаяа хүч үзнэ. Тэрбээр “А” хэсгийн нэгдүгээр тойрогт Өмнөд Солонгосын JUNG Yerin-тэй хүч үзнэ. Хэрэв түүнийг буулган авч чадвал хоёрдугаар тойрогт Испани, Казахстаны жүдочдын хэн ялсантай барилдана.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 57 КГ-Д АНЭУ-ЫН Б.АЛТАНЦЭЦЭГ
Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд 38 тамирчин барилдах мэдүүлэг өгчээ. Манай улсаас энэ жинд дэлхийн чансааны 39-д эрэмбэлэгдсэн АНЭУ-ын нэр дээр барилдаж буй ОУХМ Батсүхийн Алтанцэцэг барилдана. Тэрбээр “С” хэсгийн нэгдүгээр тойрогт Вьетнамын NGUYEN Ngoc Diem Phuong-той таарсан. Түүнийг ялах юм бол хоёрдугаар тойрогт Францын олимп, дэлхийн медальтай шилдэг тамирчин Sarah Leonie CYSIQUE-тэй барилдах юм.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 63 КГ-Д Б.ГАНХАЙЧ
Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд 31 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна. Манай улсаас энэ жинд, дэлхийн чансааны 36-д эрэмбэлэгдсэн, Ази тивийн аварга, ОУХМ Болдын Ганхайч барилдана. Тэрбээр “С” хэсгийн нэгдүгээр тойрогт Испанийн Cristina CABANA PEREZ-тэй учраа таарсан. Түүнийг буулган авч чадвал хоёрдугаар тойрогт Орос, Италийн тамирчдын хэн ялсантай хүч сорино.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 70 КГ-Д Б.НЯМ-ЭРДЭНЭ
Эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд 32 тамирчин барилдлаа. Манай улсаас дэлхийн чансааны 40-д эрэмбэлэгдсэн, Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, ОУХМ Батсуурийн Ням-Эрдэнэ хүч үзсэн. Тэрбээр “А” хэсгийн нэгдүгээр тойрогт ОХУ-ын Daria KHRAMOIKINA-тай таарсан. Түүнийг ялах юм бол хоёрдугаар тойрогт Израиль, Казахстаны бөхчүүдийн хэн ялсантай нь барилдана.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН -78 КГ-Д О.ХҮСЛЭН
Эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд 23 тамирчин барилдах мэдүүлэг өгчээ. Манай улсаас тус жинд дэлхийн чансааны 28-д эрэмбэлэгдсэн, Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, ОУХМ Отгонбаярын Хүслэн барилдана. Тэрбээр “С” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Орос, Казахстаны тамирчдын хэн ялсантай нь хүч үзнэ.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН +78 КГ-Д Д.НОМИНЗУЛ
Эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд 30 тамирчин барилдах мэдүүлэг өгчээ. Тус жинд манай улсаас дэлхийн чансааны 45-д эрэмбэлэгдсэн Дамбадаржаагийн Номинзул өрсөлдөнө. Тэрбээр “А” хэсгийн нэгдүгээр тойрогт Энэтхэгийн Kanwarpreet KAUR-тай таарсан. Түүнийг буулган авч чадвал хоёрдугаар тойрогт Bosnia and Herzegovina Босни Герцовино, Хорватын жүдочдын хэн ялсантай барилдана.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 60 КГ-Д Н.МЭНДСАЙХАН
Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд 26 тамирчин барилдах мэдүүлэг өгчээ. Манай улсаас залуу тамирчин, дэлхийн чансааны 207 эрэмбэлэгдсэн Нямсүрэнгийн Мэндсайхан барилдана. Тэрбээр “А” хэсгийн нэгдүгээр тойрогт Казахстаны Sherzod DAVLATOV-тай таарсан. Хэрэв түүнийг ялах юм бол хоёрдугаар тойрогт Тайванийн YANG Yung Wei-тэй тулна.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 66 КГ-Д Л.СУМЪЯА
Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд 34 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна. Манай улсаас 2024 оны улсын аварга Лхагвасүрэнгийн.Сумъяа хүч сорино. Тэрбээр “С” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт ОХУ-ын Murad CHOPANOV-тай таарсан. Хэрэв түүнийг ялж чадвал гуравдугаар тойрогт Өмнөд Солонгосын Ан Баул аваргатай таарах магадлал өндөр бий.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 73 КГ-Д Ц.ЦОГТБААТАР, Б.ЭРДЭНЭБАЯР
Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд 41 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна. Манай улсаас дэлхийн чансааны 19-д бичигдсэн МУГТ Цэнд-Очирын Цогтбаатар барилдахаар болжээ. Түүний бэртэл, гэмтэл бүрэн эдгэсэн бол тэрбээр амжилттай барилдах болов уу. Энэ жинд мөн дэлхийн чансааны 31 эрэмбэлэгдсэн, ОУХМ Батзаяагийн Эрдэнэбаяр нар барилдана. Ц.Цогтбаатар “С” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Өмнөд Солонгосын LEE Eunkyul-тай таарсан. Түүнийг буулган авч чадвал Франц, Казахстан, Монтенегрогийн тамирчдын хэн ялсантай барилдана. Б.Эрдэнэбаяр “А” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Германы Alexander Bernd GABLER-тай таарсан. Түүнийг ялах юм бол дараагийн тойрогт Италийн Manuel LOMBARDO болон Казахстан, Испанийн бөхчүүдийн хэн ялсантай барилдана.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 81 КГ-Д Г.БОЛОР-ОЧИР
Эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд 42 тамирчин барилдана. Манай улсаас дэлхийн чансааны 32-д эрэмбэлэгдсэн ОУХМ Гэрэлтуяагийн Болор-Очир хүч үзсэн. Тэрбээр “С” хэсгийн нэгдүгээр тойрогт Францын Daniyl ZOUBKO-той таарсан. Түүнийг буулган авч чадвал хоёрдугаар тойрогт Германы Timo CAVELIUS-тай барилдана.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 90 КГ-Д Г.АЛТАНБАГАНА
Эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд 33 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна. Манай улсаас дэлхийн тус жинд дэлхийн чансааны 35 эрэмбэлэгдсэн ОУХМ Гантулгын Алтанбагана барилдана. Тэрбээр “А” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Бразилын Rafael MACEDO-той таарсан. Хэрэв түүнийг ялж чадах юм бол гуравдугаар тойрогт ОХУ, Хятад, Ливаны тамирчдын хэн ялсантай хүч сорино.
| ЖҮДО БӨХИЙН АСТАНАГИЙН “ГРАНД СЛАМ”-ЫН ОНООЛТ ГАРЛАА |
|
Б.Марал-Эрдэнэ дугуйн дэлхийн аваргын 48 байрт орлоо
2026-09-21 07:58:48
Эмэгтэй баг 4 х100 м-ийн зайд Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-09-21 07:10:00
С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-21 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ. Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрч хүч ихэснэ
2026-09-21 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-21 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна
2026-09-21 06:00:00
Төр, нийгмийн зүтгэлтэн, “Зааг” номын зохиолч Дэндэвийн Тэрбишдагва “Монгол нүүдэл” хэмээх шинэ ном туурвижээ
2026-09-20 16:17:06
ХЭЛ БИЧГИЙН УХААНЫ ДОКТОР С.ЦОМОРЛИГ: “СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН ТУХАЙ
2026-09-20 14:50:17
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрчээ
2026-09-20 13:52:56
Нийгмийн даатгалын улсын байцаагчид эрхээ баталгаажуулж, үнэмлэх, тэмдгээ гардан авчээ
2026-09-20 13:45:25
Томуугийн дэгдэлтээс хамаарч нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн ор дэлгэнэ
2026-09-20 13:21:53
ОХУ-ын Эрхүү хотод зоонозын халдварын асуудлаар эрдэм шинжилгээний хуралд оролцжээ
2026-09-20 11:49:14
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 1.4 га талбай өртөж шатжээ
2026-09-20 11:36:25
Онцгой байдлын алба хаагчид ур чадвар дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-20 11:27:52
Тархины үйл ажиллагааг сайжруулах таван энгийн зөвлөгөө
2026-09-20 10:54:26
Дэлхийн шатрын олимпиадад Монголын баг, Энэтхэгийн багт 3:1-ээр хожигдлоо
2026-09-20 10:31:48
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн дэлхийн цомын аварга болов
2026-09-20 10:16:50
Азийн XX наадмын нээлтийн ёслолын ажиллагаа боллоо
2026-09-20 09:33:19
Хятад Улс “Гравити-1 Y3” зөөгч пуужинг хөвөгч тавцангаас хөөргөв
2026-09-20 09:16:26
“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” төслийн санхүүжилтийг шийдвэрлэнэ
2026-09-20 09:04:55
Монголын хөл бөмбөгийн хөвгүүдийн баг дэлхийн аваргын фестивальд өрсөлдөнө
2026-09-20 08:45:45
“АЙЧИ НАГОЯА-2026" дугуйчид тэмцээнээ эхлүүлнэ
2026-09-20 08:34:40
Азийн наадамд боксчид маргаашаас тулалдаж эхэлнэ
2026-09-20 07:41:53
Ж.ЧОЙЖИЛЖАВ: Д.Сүхбаатар жанжны хөрөгтэй анхны монгол хивсний зургийг би гаргаж байлаа
2026-09-20 07:08:26
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |