Тажикстан Улсын нийслэл Душанбе хотод Олон улсын жүдо бөхийн холбоо, “IJF”-ийн их дуулга тэмцээн тавдугаар сарын 3-5-ны өдрүүдэд боллоо. Энэ удаагийн их дуулга тэмцээнд 65 улсын эрэгтэй 204, эмэгтэй 186, нийт 390 жүдочин хүч сорив. “Душанбе 2024” гранд сламын эрэгтэйчүүд 60 кг-ын жинд залуу тамирчин Н.Мэндсайхан, 66 кг-д Ө.Бямбасүрэн, Л.Сумъяа, 73 кг-д Б.Эрдэнэбаяр, Ж.Энхтөр 81 кг-д Г.Болор-Очир, -100 кг-д Б.Гончигсүрэн, +100 кг-д О.Цэцэнцэнгэл барилдсан. Эмэгтэйчүүд 48 кг-ын жинд Г.Наранцэцэг, Г. Баасанхүү, 52 кг-д Б.Уранзаяа, 57 кг-д Л.Энхрийлэн, 63 кг-д Б.Ганхайч, 70 кг-д Б.Ням-Эрдэнэ, -78 кг-д О.Хүслэн, +78 кг-д А.Адъяасүрэн, Д.Номинзул нар хүч үзэв.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 48 КГ-Д Г.НАРАНЦЭЦЭГ, Б.БААСАНХҮҮ

Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд 30 тамирчин барилдлаа. Манай улсаас тус жинд, дэлхийн чансааны аравдугаарт бичигдсэн ОУХМ Ганбаатарын Наранцэцэг, дэлхийн чансааны 14 бичигдээд буй Ази тивийн шинэхэн аварга ОУХМ Бавуудоржийн Баасанхүү нар барилдсан. Тэд нэг хэсэгт сугалаа татсан юм. Б.Баасанхүү “D” хэсгийн бөхчүүдийг тэргүүлэн нэгдүгээр тойрогт Мальтийн Katryna ESPOSITO-г ялсан. Хоёрдугаар тойрогт Хятадын Zongying GUO-г буулган авч, улмаар хэсгийн аваргын төлөөх барилдаанд Испанийн Eva PEREZ SOLER-ыг ялж шөвгийн дөрөвт шалгарч үлдсэн. Хоёрны нэгт үлдэх шигшээ барилдаанд Словенийн Marusa STANGAR-ыг ялж, аваргын алтан медалийн төлөө барилдахаар финалд шалгарч үлдсэн юм. Шигшээ барилдааны финалд Туркийн Tugce BEDER-ийг нэмэлт цагт гурван торгуулиар ялж Душанбе 2024 “Их дуулга”-ын аваргын алтан медалийг хүртсэн. Харин ОУХМ Г.Наранцэцэг “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Испанийн Eva PEREZ SOLER-т ялагдаж тэмцээнээ өндөрлүүлсэн.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 52 КГ-Д Б.УРАНЗАЯА
Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд 28 тамирчин барилдлаа. Манай улсаас дэлхийн чансааны 117 эрэмбэлэгдсэн, энэ оны улсын аварга, залуу тамирчин Баянмөнхийн Уранзаяа хүч үзсэн. Б.Уранзаяа “D” хэсгийн нэгдүгээр тойрогт, ДАШТ-ий хүрэл медальт, “Токио 2020” олимпын наадмын тавдугаар байрын шагналт Швейцарийн шилдэг тамирчин Fabienne KOCHER-той таарч барилдан ялагдсан .
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 57 КГ-Д Л.ЭНХРИЙЛЭН, АНЭУ-ЫН Б.АЛТАНЦЭЦЭГ

Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд 29 тамирчин барилдлаа. Манай улсаас энэ жинд дэлхийн чансааны 22-д эрэмбэлэгдсэн, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Ази тивийн аварга, МУГТ Лхагватогоогийн Энхрийлэн, АНЭУ-ын нэр дээр барилдаж буй ОУХМ Батсүхийн Алтанцэцэг нар барилдав. МУГТ Л.Энхрийлэн “В” хэсгийн нэгдүгээр тойрогт Узбекистаны Shukurjon AMINOVA-ыг ялсан. Хоёрдугаар тойрогт Хорватын Tihea TOPOLOVEC-ийг буулган авсан. Хэсгийн аваргын төлөөх барилдаанд Германы Pauline STARKE-г ялсан. Улмаар дөрөвт үлдэж, хоёрны нэгт үлдэх шигшээ барилдаанд дэлхийн аварга, олимпын хүрэл медальт Канадын Jessica KLIMKAIT-д ялагдсан. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Бельгийн Mina LIBEER-ийг буулган авч Душанбе 2024 “Их дуулга” тэмцээнээс хүрэл медаль хүртлээ. Харин АНЭУ-ын Б.Алтанцэцэг “С” хэсгийн нэгдүгээр тойрогт Бельгийн Mina LIBEER-д ялагдаж тэмцээнээ өндөрлөсөн.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 63 КГ-Д Б.ГАНХАЙЧ
Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд 31 тамирчин барилдлаа. Манай улсаас энэ жинд, дэлхийн чансааны 37-д эрэмбэлэгдсэн, Ази тивийн аварга, ОУХМ Болдын Ганхайч барилдсан. Тэрбээр “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Бразилын Gabriella MORAES-г ялсан. Хоёрдугаар тойрогт ОХУ-ын Dali LILUASHVILI-д ялагдаж тэмцээнээ өндөрлөсөн юм.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 70 КГ-Д Б.НЯМ-ЭРДЭНЭ
Эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд 28 тамирчин барилдлаа. Манай улсаас дэлхийн чансааны 47-д эрэмбэлэгдсэн, Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, ОУХМ Батсуурийн Ням-Эрдэнэ хүч үзсэн. Тэрбээр “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Бразилын Luana CARVALHO-д ялагдаж тэмцээнээ дуусгасан.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН -78 КГ-Д О.ХҮСЛЭН
Эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд 15 тамирчин барилдлаа. Манай улсаас тус жинд дэлхийн чансааны 29-д эрэмбэлэгдсэн, Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, ОУХМ Отгонбаярын Хүслэн барилдав. Тэрбээр “С” хэсгийн нэгдүгээр тойрогт ОХУ-ын Aleksandra BABINTSEVA-д ялагдсан.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН +78 КГ-Д А.АДЪЯАСҮРЭН, Д.НОМИНЗУЛ
Эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд 25 тамирчин барилдлаа. Тус жинд манай улсаас дэлхийн чансааны 18-д эрэмбэлэгдсэн, Азийн аваргын мөнгөн медальт ОУХМ Амарсайханы Адъяасүрэн, дэлхийн чансааны 44-д эрэмбэлэгдсэн Дамбадаржаагийн Номинзул нар өрсөлдөв. ОУХМ А.Адъяасүрэн “В” хэсгийн тэргүүлэн, нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Хорватын Helena VUKOVIC-д ялагдсан. Харин Д.Номинзул “D” хэсгийн нэгдүгээр тойрогт ОХУ-ын Daria VLADIMIROVA-г ялсан. Хоёрдугаар тойрогт Өмнөд Солонгосын LEE Hyeonji –д ялагдан тэмцээнээ өндөрлүүлэв.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 60 КГ-Д Н.МЭНДСАЙХАН
Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд 22 тамирчин барилдлаа. Тус жингийн “С” хэсгийн нэгдүгээр тойрог залуу тамирчин, дэлхийн чансааны 207 эрэмбэлэгдсэн Нямсүрэнгийн Мэндсайхан, Туркменистаны Aybek OMIROV-ыг ялсан. Хоёрдугаар тойрогт Италийн шилдэг тамирчин Angelo PANTANO-д хожигдож тэмцээнээ өндөрлүүлсэн.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 66 КГ-Д Ө.БЯМБАСҮРЭН, Л.СУМЪЯА
Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд 28 тамирчин барилдлаа. Манай залуу тамирчин Өлзийбаярын.Бямбасүрэн, 2024 оны улсын аварга Лхагвасүрэнгийн.Сумъяа нар хүч сорьсон. Л.Сумъяа “В” хэсгийн нэгдүгээр тойрогт Туркменистаны Hekim AGAMAMMEDOV-ыг ялсан. Хоёрдугаар тойрогт Тажикстаны Obid DZHEBOV-д ялагдсан. Харин Ө.Бямбасүрэн “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Туркменистаны Serdar RAHIMOV-д ялагдаж тэмцээнээ өндөрлөсөн.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 73 КГ-Д Б.ЭРДЭНЭБАЯР, Ж.ЭНХТӨР
Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд 34 тамирчин барилдлаа. Манай улсаас дэлхийн чансааны 31 эрэмбэлэгдсэн, ОУХМ Батзаяагийн Эрдэнэбаяр, залуу тамирчин Жүгдэргаравын Энхтөр нар барилдлаа. ОУХМ Б.Эрдэнэбаяр “С” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Тэрбээр хоёрдугаар тойрогт ОХУ-ын Karen GALSTIAN-ыг ялсан. Гуравдугаар тойрогт Монтенегрогийн Jahja NURKOVIC-ыг буулган авсан юм. Улмаар “С” хэсгийн аваргын төлөөх барилдаанд Тажикстаны Behruzi KHOJAZODA-д хожигдсон. Дагах торгуулийн тойрогт АНУ-ын Jack YONEZUKA-ыг ялсан. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Казахстаны Дархан Чойбазарыг хоёр торгуулиар хожиж яваад, хөмрөх мэх хийхдээ сунаж унан ялагдал хүлээсэн. Б.Эрдэнбаяр тактикийн барилдаан хийж Дархан Чойбазарыг ялах бүрэн боломжтой байсан. Тэр боломжоо алдаж, шагнал тавдугаар байрт шалгарсан.
Харин “Женко” клубийн 19 настай залуу тамирчин Ж.Энхтөр “В” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт АНЭУ-ын Karim ABDULAEV-ыг ялсан. Гуравдугаар тойрогт Польшийн Adam STODOLSKI-ыг буулган авсан. Тэрбээр “В” хэсгийн аваргын төлөөх барилдааныг Казахстаны Дархан Чойбазартай хийж ялагдал хүлээсэн. Улмаар торгуулийн дагах тойргийн барилдаанд ОХУ-ын Azamat KABISOV-ыг ялсан. Хүрэл медалийн төлөөх барилдааныг Узбекистаны Mukhammad JUMAEV-тай хийсэн. Ж.Энхтөр Узбекистаны бөхийг хий хөмөрч үнэлгээ алдан, улмаар этэх мэхэнд нь үнэлгээ алдан ялагдаж, шагналт тавдугаар байрт орлоо. Ийнхүү манай 73 кг-ын хоёр тамирчин хоёулаа Казахстаны Дархан Чойбазарт ялагдлаа.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 81 КГ-Д Г.БОЛОР-ОЧИР
Эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд 33 тамирчин барилдлаа. Манай улсаас дэлхийн чансааны 35-д эрэмбэлэгдсэн ОУХМ Гэрэлтуяагийн Болор-Очир хүч үзсэн. Тэрбээр “А” хэсгийн нэгдүгээр тойрогт Германы Dominic RESSEL-ыг ялсан. Хоёрдугаар тойрогт Катарын Khalil REBAHI-ийг буулган авсан. Гуравдугаар тойрогт Гүржийн Dimitri GOCHILAIDZE-д хожигдож тэмцээнээ өндөрлүүлсэн.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН -100 КГ-Д Б.ГОНЧИГСҮРЭН
Эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд 30 тамирчин барилдлаа. Манай улсаас дэлхийн тус жинд дэлхийн чансааны наймд эрэмбэлэгдсэн, Азийн наадмын мөнгөн медальт_ Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, ОУХМ Батхуягийн Гончигсүрэн хүч үзсэн. Тэрбээр “С” хэсгийн бөхчүүдийг тэргүүлэн барилдлаа. Нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Украины Anton SAVYTSKIY-ыг буулган авч шөвгийн наймд шалгарч үлдсэн. Тэрбээр “С” аваргын төлөөх барилдаанд Италийн Gennaro PIRELLI-д ялагдсан. Дагах тойргийн барилдаанд дэлхийн аваргын хүрэл медальт Бельгийн Toma NIKIFOROV-т хожигдон шагналт долдугаар байраар тэмцээнээ өндөрлүүллээ.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН +100 КГ-Д О.ЦЭЦЭНЦЭНГЭЛ
Эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд 27 тамирчин барилдлаа. Манай улсаас тус жинд, дэлхийн чансааны 16-д эрэмбэлэгдсэн ОУХМ Одхүүгийн Цэцэнцэнгэл барилдана. Тэрбээр “В” хэсгийн бөхчүүдийг толгойлон барилдав. Нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Алжирын El Mehdi LILI Mohamed-ыг ялж шөвгийн наймд шалгарч үлдсэн. Улмаар “В” хэсгийн аваргын төлөө АНЭУ-ын Magomedomar MAGOMEDOMAROV-д гурван торгуулиар хожигдсон. Дагах тойргийн барилдаанд Туркийн Ibrahim TATAROGLU-д ялагдаж, шагналт долдугаар байраар тэмцээнээ өндөрлөв. Багийн дүнгээр Швейцарь Улс хоёр алт, хоёр мөнгөн медальтайгаар тэргүүлэв. хоёр, гуравдугаар байрт Австри, Итали Улсууд орлоо. Харин Монгол Улс нэг алт, нэг хүрэл, хоёр тавдугаар байр, хоёр шагналт долдугаар байраар багийн дүнгээр Япон Улсын өмнө долдугаар байрт шалгарлаа. Япон Улс нэг алт, нэг хүрэл медальтайгаар наймдугаар байрт орлоо. Ирэх долоо хоногт буюу тавдугаар сарын 10-12-ны өдрүүдэд болох Казахстаны их дуулга тэмцээн манай жүдочдыг хүлээж байна.
| ЖҮДОЧИД ДУШАНБЕ 2024 “ГРАНД СЛАМ”-ЫГ АЛТ, ХҮРЭЛ МЕДАЛЬТАЙГААР ӨНДӨРЛӨВ |
|
Худалдаа хөгжлийн банк Үндэсний дээд лигийн сагсан бөмбөгийн "Эс Жи Эйпс" багийг ивээн тэтгэж ажиллахаар боллоо
2025-11-13 16:57:47
Уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна
2025-11-13 16:37:04
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсэг ярилцлага зохион байгууллаа
2025-11-13 16:04:43
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН НЭЭЛТ УНГАР УЛСЫН БУДАПЕШТ ХОТОД БОЛЛОО
2025-11-13 14:27:12
Жүжигчин З.Ононд төрсөн өдрийн мэнд хүргэе
2025-11-13 13:43:59
Нийслэлийн хэмжээнд энэ сарын байдлаар 606 хүүхэд зам тээврийн осолд өртжээ
2025-11-13 13:37:42
2025-11-13 12:58:12
Увс аймгийн Сагил суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2025-11-13 12:30:40
“Сүүлчийн бороо” мета драмын жүжиг өнөөдөр нээнэ
2025-11-13 12:04:40
ТЭМДЭГЛЭЛ: СҮҮЛЧИЙН БОРОО
2025-11-13 12:01:13
УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ өнөөдрийн чуулганыг удирдаж байна
2025-11-13 11:53:42
МҮБХ: Монгол соёлын дүр төрхийг бахархалтайгаар харуулсан Улсын арслан Б.Орхонбаяр танд талархал дэвшүүлье
2025-11-13 11:48:18
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2025-11-13 11:00:00
ХАЙР Л ҮГҮЙЛЭГДЭНЭ…
2025-11-13 09:02:49
ЗУН ШИГ ӨВӨЛ
2025-11-13 09:00:00
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2025-11-13 07:00:00
С.ОЮУНЧИМЭГ: ЭГЧИЙНХ НЬ УРЛАСАН ХУВЦСЫГ МУАЖ Л.ЖАМСРАНЖАВ, ХӨДӨЛМӨРИЙН БААТАР П.ЦЭРЭНДАВГА, Н.СУВД ТЭРГҮҮТЭЙ УРАН БҮТЭЭЛЧИД ӨМСДӨГ БАЙЛАА ШҮҮ ДЭЭ
2025-11-13 07:00:00
БАЯН-ӨЛГИЙН БАЯЛГИЙН “НИНЖА” С.ЗАМИРА
2025-11-13 07:00:00
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2025-11-13 07:00:00
ХАНДГАЙ НУТАГЛАДАГ ХАЛХ, НӨМРӨГӨӨС...
2025-11-13 07:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ӨВЧИН ЭМГЭГ ИРНЭ
2025-11-13 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ -2 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
2025-11-13 06:00:00
Ирэх 2026 оны Төсвийн тухай хуулийг хэлэлцэн баталлаа
2025-11-12 18:09:38
2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын суудлын хуваарийг энэ сарын 25-аас хойш хэвлэж авах боломжтой
2025-11-12 16:24:44
Ү.АМАРБАТ: Б.Энхбаяр сайд ярьж байгаа баримтаа өөрөө ойлгохгүй байна
2025-11-12 16:04:54
Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүллээ
2025-11-12 15:30:34
ЗГ: УБЕГ-ын даргаар Д.Даваанямыг томиллоо
2025-11-12 15:09:41
Байнгын асаргаа шаардлагатай хүүхдийг тодорхойлох өвчин гэмтлийн жагсаалтыг шинэчлэн боловсруулна
2025-11-12 14:58:30
"Оюутолгой" компанийн гүйцэтгэх удирдлагаар монгол хүн томилох санал тавилаа
2025-11-12 14:50:10
Д.Амарбаясгалан: МАН-ын Их хурлаар намын даргад нэр дэвшихгүй
2025-11-12 14:46:45
Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13628 болжээ
2025-11-12 14:21:59
Нийт нутгийн 68 хувьд цастай байна
2025-11-12 14:20:31
Хувийн мэдээллээ бусдад өгөх нь залилах гэмт хэргийн хохирогч болгож байна
2025-11-12 14:19:25
ЦЕГ: Төрийн өндөр албан тушаалтны нэр хүндэд халдаж, худал мэдээлэл тараасан гэх үүднээс иргэн Э-г яллагдагчаар татан шалгаж байна
2025-11-12 14:17:20
Ж.ЧИНБҮРЭН: 2027 ондоо багтааж эмч, эмнэлгийн ажилтны цалинг гурван саяд хүргэх санал гаргасан
2025-11-12 13:27:40
Н.УЧРАЛ: З.Нарантуяаг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаас чөлөөлсөн
2025-11-12 13:20:55
Б.ЭНХБАЯР: "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн охин компанид Бортээгийн тусгай зөвшөөрлийг эзэмшүүлсэн байна
2025-11-12 13:00:41
Б.ЭНХБАЯР: "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн дарга асан Б.Ганхуяг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан руу бичсэн мессежийг баримттай дэлгэж байна
2025-11-12 12:42:15
Э.ДӨЛГӨӨН: Монголын нэрийг дэлхийд гаргах багийн нэг хэсэг болсондоо баяртай байна
2025-11-12 11:24:53
Булган, Орхон, Хөвсгөл, Сэлэнгэ чиглэлийн автобусны үнэ нэмэгджээ
2025-11-12 11:06:42
ЗГ: Эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-той хийж буй хэлэлцээртэй танилцана
2025-11-12 10:59:59
Э.НАМУУН БА “ГАЛБИНГАА” КИНОНЫ ЭНХ-ҮҮЛЭН, “НАДАД ИРЭЭГҮЙ ХАЙР”-ЫН ХАЛИУНАА
2025-11-12 09:00:13
НЭМГ-ЫН ДАРГА АСАН Л.ТӨМӨРБААТАРЫН ХУВИЙН ЭМНЭЛЭГ ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВЧЭЭ
2025-11-12 07:00:00
НӨХРИЙНХӨӨ ХООЛОНД ЗҮҮ ХИЙСЭН ЭМЭГТЭЙД 2.6 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООЖЭЭ
2025-11-12 07:00:00
Ш.БЯМБА-ЭРДЭНЭЦЭЦЭГ: “ПҮҮЖЭЭ” БАРИМТАТ КИНОГ СЭТГЭЛ ШИМШРЭЭД ҮЗЭЖ ЧАДДАГГҮЙ, ААВ, ЭЭЖ, ЭГЧ, ДҮҮГЭЭ САНААД ХЭЦҮҮ БАЙДАГ ЮМ
2025-11-12 07:00:00
Ү.АНАР: БАЛЕТ БОЛ ХОВС
2025-11-12 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТЖАРГАЛЫН ТӨРИЙН АЛБАН ДАХЬ ТӨРЛИЙН ХЭЛХЭЭ
2025-11-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |